Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ш.Сайхансамбуу: Гацууртын орд Оюутолгойн араас орлоо

Ш.Сайхансамбуу: Гацууртын орд Оюутолгойн араас орлоо"Ярилцах цаг” булангийн энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбууг урилаа.

 

-Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд УИХ-аас саяхан өөрчлөлт оруулсан. Ингэснээр  голын урсац бүрэлдэх эх, ойн сан орчим  уул уурхайн үйл ажиллагаа явуулах 320 зөвшөөрлийг эргэн сэргээхээр боллоо. Энэ хуулийг 2008-2012 оны УИХ-д өргөн барьж, батлуулсан анхны долоон гишүүний нэгийн хувьд та ямар байр суурьтай байна?

-Бид 2009 оны хоёрдугаар сард хуулийн төслөө Их хурлын даргад өргөн барьсан юм. Тухайн үед алт олборлогч нарын бизнесийг хааж боолоо гэхчлэн янз бүрийн зүйл ярьж байсан. Гэхдээ бид хуулийн зорилгыг тайлбарлаж, тэр үеийн гишүүд ч сайн ойлгож "Сайн хууль болжээ” гээд баталсан. Өргөн бариад нэг их удалгүй баталсан юм шүү дээ. Өнөөдөр Монгол орны байгалийн тогтоцыг аваад үзэхэд манайх чинь арын хэсэгтээ л жаахан ой модтой шүү дээ. Түүнийгээ хамгаалъя гэсэн санаагаар Урт нэртэй хуулийг өргөн барьсан.

Ойн сан бүхий газарт алтны тогтоц их байдаг. Хойшоо Оросын нутаг бол маш их алтны нөөцтэй. Алттай гээд өнөөдөр Оросууд Аляскаа ухаагүй л байна. Тэгэхэд монголчууд яаж байна вэ. Хэдийгээр Оросыг Монголтой харьцуулшгүй ч бодох юм их бий. Урт нэртэй хууль сайн хууль болсон. Эргэж засварлах, нэмэлт өөрчлөлт оруулахааргүй сайтар бодож боловсруулсан. Тийм болохоор өнөөдөр хуульд нь биш, дагаж мөрдөх журамд нь л жаахан өөрчлөлт оруулж байгаа юм гээд хуулийн үндсэн санаанд харш зүйл заалтууд оруулсанд харамсч байна.

 

-Урт нэртэй хуулийг батлуулахын төлөө  Гол нууруудын хөдөлгөөн, Онги голынхон жагсч байсныг санаж байна. Өнөөдөр  иргэний хөдөлгөөнийхний шахалт шаардлагаар Урт нэртэй хуулийг яаруу сандруу баталсан мэтээр ярьж байгаа  гишүүд ч цөөнгүй байна шүү дээ?

-Тухайн үед Онги гол хөдөлгөөний Ц.Мөнхбаяр  хууль санаачлагч гишүүдтэй уулзаж байсан. Ер нь бол гол усаа хамгаалъя, хуулчилъя  гэсэн нь түүний санаачилга шүү. Тэрийг нь бид хуулийн хэллэгт оруулж  төсөл боловсруулан өргөн барьсан. УИХ-ын гишүүд ч хуулийн санаа, зорилгыг сайтар ойлгож, зөв зүйтэй гэсэн олонхийн саналаар баталсан. Нийгэм, ард иргэд маань ч дэмжсэн. Өнөөдөр ч гэсэн Урт нэртэй хууль сайн хууль болсон гэдгийг Их хурал, байнгын хорооны хуралдаан дээр нэг бус гишүүн онцолж хэлж байгааг телевизээр харсан. Та бүхэн ч бас харсан байх. Ийм учраас тухайн үед Урт нэртэй  хуулийг өөрчлөхгүй, дагаж мөрдөх журам гаргах мэтээр бужигнуу­лахгүй гэдгийг маш их ярьсан. Тэгж ярьж байсан гишүүд одоо ч Их хуралд зөндөө байна. Тэр хүмүүс сая хуулийн өөрчлөлтийн талаар үзэл бодлоо бишгүй хэлж байгаа харагдсан. Гэвч асуудал эрчээрээ явж, шийдвэр гарна лээ. Энэ юуг харуулж байна гэвэл, "Сентерра Гоулд” гэдэг компани зангарагаа харуулж, Монголын төрд төлөөлөлтэй гэдгээ илэрхийлж нэгэнт батлаад гаргачихсан хуульд хүртэл өөрсдийн санаагаар өөрчлөлт орууллаа шүү дээ. Намайг УИХ-ын гишүүнээр ажиллаж байхад ч ийм зүйлүүд гарч  би бишгүй  шүүмжилсэн. Тухайлбал, Оюутолгойн гэрээ байна. Одоо ч тэр  үзэгдэл хэвээр үргэлжилж байна. Гадаадын гар хөл болсон хүмүүс төр, засагт байгаа цагт энэ байдал өөрчлөгдөхгүй. Цаашид давтагдана. Гацууртын ордод л гэхэд алтны ийм орд байдаг гэдгийг 2007, 2008 оны үед Их хурлын гишүүд бид бүгдээрээ л мэдэж байсан шүү дээ. Тэгвэл тэр үед гаргасан Урт нэртэй хууль маань  тухайн үед шуугиан дуулиан болоод байсан алтны эрэлчдийн гарт байгаль орчноо дахин сүйрүүлэхээс сэргийлж гаргасан хууль  байлаа. 2008 оны үед Монгол орныг, Гацууртын орд орчмыг сүйрүүлсэн нөхдүүд өнөөдөр нэрээ сольж, шинэ малгай өмсчихөөд дахиад алт ухна гээд ороод ирж байхад Их хурлын гишүүд дэмжээд,  цөөхөн хүн  эсэргүүцэж хүчин мөхөсдөөд байж  байна. Намайг гишүүн байхын газар шороогоо хамгаалах асуудлаар  цөөхөн хүн эсэргүүцдэг байсан. Тэдний зарим өнөөдөр Их хурал дотор байгаа ч албан тушаал авч ааш зан нь өөрчлөгдсөн нөхдүүд бас  цөөнгүй. Ингээд үлдсэн 4-5-хан хүн яаж ч эсэргүүцээд нэмэргүй, олонх нь дийлээд явчихаж байна.

 

-Гэхдээ Их хурал доторх цөөнх ялагдаж байгаа ч олон нийтийн тэмцэл хүчтэй байгаа. Жагсч, тэмцэж байгаа ард түмнээ төр сонсох байх. Ийм хүлээлт байна?

-Олон нийтийн тэм­цэл эрчимжиж байна. Угаасаа ингэж босохгүй бол дээгүүрээ бугшсан энэ асуудал дийлдэхгүй.  Би түрүүнд хэлсэн дээ, 2008-2012 оны пар­ламентад байсан Фрийдландын гар хөл болсон хэсэг нөхөд улаан цээжээрээ хамгаалж байгаад Монголын талд ямар ч ашиггүй гэрээг явуулчихаж байсан. Тэр үеийн Ерөнхий сайд Оюутолгойн гэрээг батлахгүй бол монголчууд өдөрт нэг сая ам.доллар алдаж байна гэж ухуулж, тархи угаалт хийсэн. Нээрээ тэр сая ам.долларыг нь алдаад байгаа юм шиг зарим нь ойлгоод, олонхиороо гэрээг баталсан. Өнөөдөр Монголд өдөрт нэг сая ам.доллар байтугай нэг ч төгрөгийн ашиггүйгээр Оюутолгой дууссан. Одоо Оюутолгойн араас Гацууртын орд явж байна. Эхлээд хуулийг нь засварлах, өөрчлөх маягаар урьдчилж юмаа хийдэг. Гаднын компанийн өмнөөс Их хурлын гишүүн, сайд, дарга нар тайлбар хэлж, нэг үгээр хэлбэл гадаадын компанийн төлөөлөл манай төр, засагт орж ирээд суучихсан юм шиг асуудал шийдэж, шийдүүлээд байдаг. Ийм нөхцөлд бид Урт нэртэй хуулийг батлуулсан. Батлуулсан нь том алхам байсан. Сая өөрчилсөнд нь маш их харамсч байна.   Тэр өөрчлөлтийг хийлгэхийн эсрэг өвлийн жавар салхинд төв талбай дээр өлсгөлөн зарласан хүмүүсийг хараад өрөвдөхдөө сууж чадахгүй байсан. Тиймээс   тэнд очиж уулзаж, биеийг нь асуусан. Намайг хараад баярлаж байна лээ. Нэг ч гэсэн хүн, Урт нэртэй хуулийг  санаачлан Их хуралд өргөн барьж, батлуулсан  тухайн үеийн гишүүдийн нэг гээд намайг эргэж очсонд олон хүн талархаж угтана лээ. Тэд бол Урт нэртэй хуулийг сайн мэдэх хү­мүүс. Зүйл, заалт бол­гоноор нь нарийн сайн мэднэ. Тиймээс би тэр асуудлаар жагсч, өлсгө­лөн зарлаж, тэмцэж бай­гаа хүмүүсийг дэмжиж  байгаа.

 

-Сүүлийн үед али­ваа асуудлууд ардаа заавал "Эдийн засгийг сайж­руулах” гэсэн тайлбар, зүүлттэйгээр шийдвэр гараад байна. Урт нэртэй хууль, Ноён уулын асуудал ч өөрцгүй. Энэ талаар...?

-Би хэлсэн дээ, тү­рүүнд гадаадын компани, бизнесүүдийн өмнөөс манай Их хурлын гишүүд, сайд, дарга нар тайлбар хийгээд байна гэж. Тэгэхээр наад "Эдийн засгийг сайжруулах” гэдэг чинь ч түүний л нэг. Тэгж ярих юм бол Монголд эдийн засгийн хямрал болоогүй, тэр чинь зохимол зүйл. Захиалгаар, зохиомлоор хямруулчихаад араас нь өөрсдийн санаагаа гүйцэлдүүлэхээр ороод ирж байна шүү дээ. Бүх зүйл урьдчилж тооцсон, нарийн төлөвлөсөн сценараар яваад байгаа юм. Улс орон хэцүүдлээ, ард түмэн ядуурлаа, эдийн засаг савлалаа гэх юм. Өөрсдөө  тэрийг хийж, Оюутолгойгоо ямар ч ашиггүй тавиад туусан. Түүнээс үүдсэн өр зээл, эдийн засгийн уналт явж байгаа. Одоо Тавантолгойгоо  шийдэх хэрэгтэй. М.Энхсайхан сайд нь хэвлэлээр бишгүй ярилаа. Ажил хэрэг болгомоор байна шүү дээ. Гэтэл тэрийгээ хийхгүй заавал үлдсэн жаахан ой мод, гол устай газраа сүйтгүүлэх гээд Урт нэртэй хуулиа өөрчлөөд зогсч байдаг. Тэр багахан юмыг чинь хойч үе, үр хүүхэд маань  амь тулсан үедээ хэрэглэг л  дээ.  Өөр аргаар мөнгө олох гарц зөндөө бий. Гэтэл өөрсдөө мөнгө хийж авах гэсэн зүйл рүүгээ дайраад байна. Би тэгж  харж байгаа.

 

-Оюутолгой ашиг биш өр үүсгээд дууслаа. 34 хувь бидэнд хэрэггүй, хэрэгтэй гэхчлэн талцал сошиал ертөнцөд өрнөж байгаа. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх хэрэггүй гэсэн доог тохуу ч явж байна. Цаашид яавал дээр вэ? 

-Оюутолгой дээр ашиг ярих одоогийн байдалд  хэцүү.Тэр талаар хэлж ярих  Монголын төлөө цохилох зүрхтэй хүмүүс,  тийм сэтгэлтэй хүн миний бодож байгаагаар  төр, засгийн удирдах төвшинд  лав алга. 2016 оны сон­гуулиар сонгогчид үүнийг өөрчилж чадах байх. Ард иргэдээ гэсэн сэтгэлтэй зөв хүмүүсээ сонгож чадах юм бол Оюутолгойтой асуудал  ярьж болно.

 

-Одоо бол ямар ч арга алга гэж үү?

-Нэгэнт болоод өнгөрсөн зүйлийн  тухай одоо яриад суухад цаг хайран ч хэзээ нэгэн цагт төрд жаахан сэтгэлтэй хүмүүс гарч ирсэн үед сөхөж бололгүй яах вэ. Ер нь энд хамааруулж хэлэхэд, манайх Үндсэн хуульдаа "Газрын доорх баялаг бүх ард түмний мэдэлд байна”  гэж хуульчилсан улс. Гэтэл үүнийгээ мушгиад ард түмэн мөнгөгүй юм чинь яаж эдийн засгийн эргэлтэд оруулах  юм бэ гэдэг. Газар доор бүх ард түмний мэдэлд байгаа үед нь тэр ордоо үнэлж болно. Нөөцийг нь тогтоож болно. Гэтэл гадныхан ирээд 45 тонн, 50 тонн гээд нөөц тогтоогоод байдаг. Тэдний 45 тонн гэж байгаа дор хаяж 85 тонн байгаа гэсэн үг. Ноён уул, Гацууртын асуудал ч  үүнтэй адил.

 

-Гацууртын ордын эргэн тойронд алтнаас гадна түүхийн дурсгал, мөнх цэвдэг  бүхий  бүхэл бүтэн эко систем сүйрэх вий гэсэн асуудал өрнөж байгаа. Энэ талаар хүн болгон янз бүрийн өнцгөөс хандаж байна. Та юу гэж үзэж байгаа вэ?

-Тэнд байгаа хүннү­гийн булш бунхан бол судлагдаж байгаа су­далгааны ажил юм билээ. Тоог нь тогтоосон ч манай улс хөрөнгө мөнгөгүйн улмаас судалгааны ажил эхлүүлэхэд учир дутагдалтай явж ирсэн. Эрдэмтэд нь "Судалгаа хиймээр байна, даанч хөрөнгө мөнгө алга. Бололцоо байдаг бол судлах ёстой” гэж байна. Нэгэнт судалгаа дутмаг  байхад өөр хаанаа ямар газар хэчнээн булш бунхан байгааг бид мэдэхгүй шүү дээ. Тэсэлгээ хийгээд эхэлтэл энд тэндээс задарсан, дэлбэрсэн булш бунхан гарч ирвэл яах вэ. Цаашилбал, тэр чинь ганц монголчуудын ч биш хүн төрөлхтөний, дэлхий нийтийн түүх, дурсгалд халдсан том хэрэг мандахаар байгаа юм биш үү.  Хоёрт, байгаль орчны асуудал юу болох юм бэ. Уул усаа бүрэн бүтэн байлгамаар байна шүү дээ. Бид ганц хар амиа бодож бас болохгүй. Ноён уул, Гацуурт орчмын олон гол, горхи Монголын цэвэр усны санг бүрдүүлдэг Сэлэнгэ мөрний эх ундарга юм.  Цаашлах юм бол хойшоо  хил даваад ОХУ-ын Байгаль нуурт цутгадаг.  Байгаль нуур дэлхийн цэвэр усны 20 хувь, ОХУ-ын цэвэр усны нөөцийн 90 хувийг бүрдүүлдэг. Бид дэлхий дээр, Төв Азийн цээжинд хэдүүлхнээ сууж байгаа юм шиг авирлаж болохгүй. Гацууртаас өөр ашиглачих  үндсэн том орд байхгүй биш байгаа.   Уул уснаас холхон   ашиглаж болохуйц орд газруудаа эргэлтэд оруулах талаар ярьж, ажил хэрэг болгож яагаад болохгүй гэж.

 

-Та бизнесийн хүн, тийм болохоор нэг зүйл асууя. Гацууртын ордод уул уурхай ашигтай ажиллахын зэрэгцээ  хөрөнгө оруулалт хийж  түүхийн дурсгалаар музей байгуулан  аялал жуулчлал хөгжүүлнэ гэж зарим хүн ярих юм. Ийм бизнес тэнд байж болно гэж үү?

-Би нэг л зүйлийг то­дор­хой хэлнэ. Оюутолгой дээр ийм сайхан үлгэр мөн ч олныг ярьсныг  Монголын ард түмэн мартаагүй. Тэр бүгд худал байсан. Ер нь наад компани чинь Монголын ард түмний сэтгэхүйгээр тоглоод сурчихсан, өмнө нь хэчнээн тонн алт хэрхэн авч гарсныг та бүхэн мэдэж байгаа. Тэр луйварчид нэрээ сольсноос биш  одоо ч байгаа. Тиймээс  Гацууртад уурхай ажиллах юм бол Монголын ард түмэн  юун долдугаар сарын 1, нийтээрээ  босч ирэхээр байна. Ард түмнээ ийм байдалд хүргэх гэж байгаа энэ төр, засаг, УИХ, Засгийн газар, сайд дарга нар болиосой.  Энэ нөхдүүд нэгд,  улс орныг өөд татаж чадахгүйгээ харууллаа. Хоёрт,дандаа  амар хялбар аргаар мөнгө олох зүйлийг сэдэх юм. Өмнө нь ч ийм л байсан, одоо ч тэрийгээ хийгээд сууж байна. Ийм байдлаар цааш хол  явахгүй. Төрийн түшээд өөрт нь ашиггүй, иргэдэд ээлтэй зүйлд дургүй байна. Дуртай юм руугаа л товч дарах гэж тэмүүлдэг. Тэр дуртай юм нь мэдээж алт, зэс, байгалийн баялаг. Монгол Улсаа хөгжүүлэх цогц бодлого, мал аж ахуй, газар тариалан хөгжүүлэх асуудал байдаггүй. ЖДҮ, уул уурхай ямар байдлаар хөгжүүлэх вэ гэдэгт бодлогогүй. Иргэдээ ажилтай, орлоготой болгох төсөл, төлөвлөгөө алга. Ийм зүйл хийсэн хүн хэн хаана байна бүү мэд. Ийм ажлуудыг огт хийхгүй, хийж чадах ч үгүй. Тийм ухаан ч энэ  хүмүүст алга. "Бид чадахгүй нь уучлаарай”  гээд больчихож чадахгүй тэдгээр  нөхдүүдийг 2016 оны сонгууль цэгцлэх байлгүй.

 

Ч.ҮЛ-ОЛДОХ

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Ш.Сайхансамбуу: Гацууртын орд Оюутолгойн араас орлоо
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани