Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгойг ашиглах оюунт толгой байх л ёстой

"Шийдлийн” Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг засгаа байгуулсны дараа хийсэн нэг томоохон хэлэлцээр бол Дубайн гэрээ. Олон л хардлага туулж байж гэрээнд үзэглэсэн ч чимээ намдаалаа. Оюутолгойн далд уурхайг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээнд үзэглэсэн цагаас хойш чамгүй хугацаа өнгөрсөн ч Оюутолгойн далд уурхайн ажил эхлээгүй байна. "Эрдэнэт”-ээс гурав дахин том, дэлхийд дээгүүрт тооцогдох энэ стратегийн орд газар бол зөв чиг замаар явбал, монголчуудыг бүү хэл дэлхийг тэжээх орд газар. Гэтэл яагаад чимээ намдаав. Өнөөх л улстөр дэх нам эвслийн сөргөлдөөн нь ийм байдалд хүргэв үү. Эсвэл улстөрд байх олигархи бүлэглэл гацаав уу гээд олон асуудал хөндөгдөж байна. Оюутолгойн гэрээг цааш хөдөлгөөд явах оюунт толгой энэ улс оронд байх л учиртай. Тэгэхээр Монгол Улсад нэн ашигтай энэ гэрээ хаана, ямар шатанд, ямар бүлэглэлийн ашиг сонирхлоор гацаж байгааг тодруулах нь эхний ажил болоод байгааг ч дуулгах нь зүйн хэрэг. Гэхдээ бид энэ удаад ийм энэ мэтийг дурдаж, таамаглахыг хүссэнгүй. Оюутолгойн далд уурхайг ашиглах нь бидэнд ямар ашигтай юм. Ерөөсөө эдийн засагт үзүүлэх нөлөөлөл болон бусад холбогдох асуудлаар танилцуулахаар шийдлээ.  
 
Далд уурхайг эхэлбэл бид дэлхийн хэмжээний тоглогч болно
 
Дэлхийд данстай, томд тооцогдох энэ орд газрын далд уурхайг эхлүүлэх ажлыг монголчууд төдийгүй дэлхий нийт ажиглаж байна. Бид далд уурхайг эхлүүлснээр зэс, алтны дэлхийн зах зээлийн гол тоглогч болно гэдгийг дэлхийн хэмжээний мэргэжилтнүүд үзэж буй.  Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын тухайд дэлхий нийт үзэхэд ээ далд уурхайн бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн үе шатанд бараа үйлчилгээ нийлүүлэх боломжтой 29 орны 600 орчим компани энэ тухай форумд оролцож байгаагаас харвал дэлхийн хэмжээний гэдэг нь харагдана. Өнгөрсөн онд буюу 2014 онд "Оюу толгой” компани нийт худалдан авалтынхаа 50 хувийг дотоодын компаниудаас хангажээ. Харин далд уурхайг ашиглаж эхэлснээр худалдан авалтаа эрс өсгөх нь тодорхой. Ханган нийлүүлэгч компаниуд өөр хоорондоо нээлттэй өрсөлдөх боломжийг олгоно гэдгээ Оюутолгойн удирдлагууд мэдэгдэж байсан. Бидний өнөөдрийн яриад буй эдийн засгийн хямрал бол үүгээр л илаарших юм. 
 
Оюутолгойн баяжмалаар АНУ-д чийдэн үйлдвэрлэж байна
 
Далд уурхайг ашиглалтад оруулахад нийт 4.2 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай. Энэ мөнгийг олон улсын, 19 томоохон санхүүгийн байгууллагаас босгохоор хэлцэл хийсэн аж. Ингэснээр дэлхийн хамгийн том, төслийн санхүүжилтийн багцыг босгох ажил дуусаж, далд уурхайг ажиллуулах боломж нээгдэх юм. Мөн энэ санхүүжилт дотоодын арилжааны банкуудаар дамжих аж. Зээл авснаар компанийн санхүүжилтийн өртөг буурах, компанийн ашиг өсөх ач холбогдолтой. Банк бүрээс авч буй зээлийн хугацаа өөр өөр аж. Гэхдээ зээлийн нийт хүү өнөөдрийн санхүүжилтийн өртөг болох либор +6.5 хувийн хүүгээс бага гэнэ. Рио Тинто” компанийн төмрийн хүдэр, зэсийн төслүүд хариуцсан захирал Стив Фэлис "Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унасан үед бид уулзаж байгаа нь Рио Тинто далд уурхайд ямар их итгэлтэй байгааг харуулна. Зэсийн үнэ цэнэ улам өсөж, эрчим хүч гарган авах, хиймэл дагуул, цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэх зэрэгт зэс ашигласаар байна. Оюутолгойн ажилчид говийн цаг агаарын хүнд нөхцөлд ч дэлхийн стандартыг мөрдөж ажиллаж байгааг ч хаа хаанаа дурдаж буй. Одоогийн байдлаар гүний уурхайн бэлтгэлээ хэдийнэ эхэлсэн. Одоо шаардлагатай зөвшөөрлүүдийг авах ажиллагаа үргэлжилж байгаа ч гагцхүү хөрөнгө оруулалт дээр ирэхээр гацдаг тухай мэргэжилтнүүд ярьд байдаг. Оюутолгойн зэсийн баяжмалаар АНУ-ын Луизана муж улсад чийдэн үйлдвэрлэж байна. 
 
Далд уурхайн бүтээн байгуулалтын явц
 
Нийслэлээс 557 км-ын зайд байрлах Оюутолгой ордын зэсийн баяжмалаар АНУ-ын Луизана муж улсад чийдэн үйлдвэрлэж байгааг дээр дурдсан. Энэ бол ердөө ганцхан жишээ. Далд уурхай ашиглалтад орсноор энэ мэт илүү олон бараа, бүтээгдэхүүний орцонд өмнийн говийн эрдэнэс болсон зэс, алт агуулагдах нь ээ. Дубай хотод далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг баталснаар өнгөрсөн долдугаар сард бэлтгэл ажлууд дахин эхэлжээ. Далд уурхайг ашиглалтад оруулна гэдэг нь газрын гүн дэх баялгийг олборлоно гэсэн үг юм. Оюутолгой ордын далд уурхайн хамгийн гүнзгий цэг 1.3 км юм байна. Энэ нь бидний сайн мэдэх Blue sky цамхгийг 12 удаа давхарласан тэнцэх аж. Газрын ийм гүнд хамгийн агуулга сайтай хүдэр оршиж байгаа аж. Уурхайг ашиглалтад оруулахын тулд юуны өмнө 5.5м өргөн, 230 км урт хонгил барина. Энэ нь Улаанбаатараас Дархан хот хүрэх зай юм. Дараа нь хонгилын ханыг бүхэлд нь бетоноор хүчитгэн, нуралтаас сэргийлэх арга хэмжээ авах талаар танилцууллаа. Далд уурхайн бүтээн байгуулалт дууссаны дараа газрын гүнээс хүдэр олборлож эхэлнэ. Ингэхдээ блогчлон олборлох технологийг ашиглах юм байна. Газрын татах хүчийг ашиглах энэ технологи аюулгүй, зардал бага зэрэг давуу талтай гэнэ. Хүдрийн биетийг доороос нь нурааж олборлох аргыг блогчлон олборлох гэж нэрлэдэг аж. Мөн дэлхийн өөр нэг цэгт энэ технологийг ашиглах бол монгол ажилчдаас туршлага хуваалцах боломж бүрдэж байгаа аж. Одоогоор түүний баг 16 км урт, хөндлөн малталт хийж дуусчээ. Цаашид 10 км урт дамжуурга, яаралтай нөхцөл байдал үүсэхэд ашиглах, ажилчдын хоргодох байр, хоёр бутлуур,  машин тоног төхөөрөмж хадгалах ёстой. Мөн 606 км урттай, таван ширхэг босоо хана барих ёстойгоос хоёрыг нь барьж дуусгажээ. Энэ бүх алжыг хийхэд 5-7 жил шаардлагатай. Ингээд 2050 он хүртэл хүдрийн нөөцөө ашиглах аж. Харин уурхайг 2100 он хүртэл ашиглах тооцоог компанийн удирдлагууд хийжээ.
 
Далд уурхайг ашиглаад эхлэхээр
 
Өнөөдөр бидний ярьж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ болох 5-6 тэрбум ам.доллар ороод ирвэл олон талын ашигтай зүйл гэрээнд тусгасан байгаа юм.  Гэрээнд зааснаар бол бүтээн байгуулалтын ажлын 80 хувийг монгол компаниуд гүйцэтгэх юм. Энэ хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр 3000 ажлын байр шинээр бий болох тухай ч заасан байгаа. Одоогоор "Оюутолгой” компани жилд 700 мянган тонн хүдрийн баяжмал олборлодог. Үүнээс 600 мянган тонн зэсийн баяжмал гарган авчээ. Далд уурхайг ашиглаж эхэлснээр олборлолт 1.8 сая тонн болж өсөх юм байна. Одоогийн байдлаар бол Оюутолгойд 6000 монгол ажилтан бий. Далд уурхай үйл ажилллагаагаа эхэлснээр 3000 шинэ ажлын байр бий болно гэсэн тооцоог өгч буй. Ингээд 10 шахам мянган ажлын байртай болно гэдэг ажилгүйдлийн то багсах төдийгүй эдгээр ажилчдын ар гэр гэхээр чамгүй олон мянган хүний амьдралд тустай зүйл. Өнөөдөр бид "Эрдэнэт” болон бусад орд газраас төсөвт оруулсан мөнгөөр амь зууж байгаа. Тэгвэл далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлснээр Монгол Улсын эдийн засаг төсөвт жил бүр нэг тэрбум ам.долларыг оруулна. Ингэснээр ирэх оны ДНБ-ий өсөлт 4-5 хувьд хүрэх боломжтой гээд олон зүйлийг дурдаж болно. Улмаар хөрөнгө оруулалт саарч алга болсон энэ үед Монгол Улсын нэр хүнд дэлхийн зах зээл дээр илт өснө. Өнгөрсөн хугацаанд гэхэд л "Оюутолгой” компани өнөөдрийг хүртэлх хугацаанд үндэсний ханган нийлүүлэгчдээс 209 сая ам.доллар буюу 417 тэрбум төгрөгийн бараа, үйлчилгээ худалдан авсан байдаг. Ингээд холбогдох хүмүүсийн байр суурийг хүргэе.  
 
"Оюутолгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй:
 
Оюутолгой бол Монголын компани. Бид зардлаа хэмнэх, үр ашгаа өсгөхөд анхаарч ажиллаж байна. Ордын нийт нөөцийн 80 хувь нь газрын гүнд оршдог. Бид далд уурхайг эхлүүлснээр зэс, алтны дэлхийн зах зээлийн гол тоглогч болно. Та бүхэн далд уурхайн бүтээн байгуулалтын нэг хэсэг болно. Бидний хамтран гаргаж авах бүтээгдэхүүн биднээс урт настай байг. Би яриагаа "Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” гэдэг монгол зүйр үг байдаг даа. Тал талаасаа бие биенээ дэмжээд ажиллавал болохгүй зүйл үгүй. 
 
Төслийн хангамжийн менежер Эндрью Арнет:
 
Энд зөвхөн дүрмийн дагуу шаардлага хангасан компаниудтай хамтран ажиллана.  Тэрээр "Оюутолгой” компани ханган нийлүүлэгчээ сонгон шалгаруулахдаа хатуу хандах учиртайг өмнөх ажиллагаа харуулсан. Хамгийн гол нь гэрээнд заасан дагуу монгол ажилчдыг түлхүү авах тал дээр анхаарах ёстойг ч хүмүүс сануулж байна. 
 
Төслийн захирал Крис Айчифон:
Нөөцөөрөө дэлхийн хамгийн томд тооцогдох ордыг түшиглэсэн далд уурхай ч блогчлон олборлох технологийг ашигладаг, дэлхийн хамгийн том уурхайн гэдэг тодотголтой болох юм. Үүний тулд дэлхийн хэмжээний ур чадвар шаардлагатай. Бид ажилчдаа тусгай сургалтад хамруулна. Шаардлагатай бол уул уурхай хөгжсөн орнуудад дадлагын зарчмаар явуулахаар гэрээнд заасан байгаа. 
 
"Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан: 
 
Монголын бүх компаниуд Оюутолгойн ордоос хүртэх ёстойгоо хүртсэн гэдгийг онцлов. Тэрбээр цааш нь "Оюутолгой бол Монголын эдийн засгийн өрсөлдөх чадварын гол суурь. 
 
Энэ төсөл Монголын эдийн засгийн 21 дүгээр зууны гайхамшиг. Монголын бүх компаниуд Оюутолгойн ордоос хүртэх ёстойгоо хүртсэн. Оюутолгойн манай эдийн засагт үзүүлдэг нөлөөг жишээгээр тайлбарлавал 2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад манай эдийн засаг 4.5 тэрбум доллар байв. Төсөл хэрэгжиж эхэлснээр манай эдийн засаг таван жилийн дотор гурав дахин өслөө. Тэгэхээр ямар нөлөө үзүүлсэн нь харагдана. Оюутолгойд зарцуулсан нэг доллар болгон араасаа хоёр доллар дагуулсан. Өнгөрсөн хоёр жилд 1.5 сая тонн зэсийн баяжмал экспортолсон нь том амжилт. 

builder.mn
Оюутолгойг ашиглах оюунт толгой байх л ёстой
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани