Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Улс” болтлоо томорсон “Хүннү ресурс”-ийн тухай...

“Улс” болтлоо томорсон “Хүннү ресурс”-ийн тухай...


Судлаач Ганаа Монголын газар доорх баялгийг тоймлосон "Яасан баян нутаг вэ-3” нэртэй зурган тоймыг бэлтгэн уншигчдад хүргэж байв. Энд нэг "улс”-ын зураг бий. Судлаач Ганаа болохоор Хүннү "улс”-ын нутаг дэвсгэр хэмээн нэрийджээ. Тэр нь олон том ордтойгоо Тайландын "Банпу” компанид зарагдсан "Хүннү коал” хэмээх австрали эрийн компани. Одоо "Хүннү ресурс” ХХК болоод Монголд ажиллаж буй. Эдний эзэмшлээс зурагт ганцхан Цант уулын төслийг дурдсан аж. Өмнөговь аймгийн нутаг дахь коксжих нүүрсний Цант уул талбайг тэд 167 сая тонн нөөцтэйгээр батлуулсан байдаг. Цант уул нүүрсний төслийн талбай нь Таван толгойн коксжих нүүрсний ордоос урагш 60 км-т оршдог.

Нүүрсний үеийн нийлбэр зузаан 59.0 метр. Ордын нүүрс нь гадаргаас 7.8 метр гүнээс илэрдэг байна.

ЖОРК стандартаар 167.1 сая тонн нүүрсний нөөц тогтоогдсоноос 40.9 сая тонн баттай, 52.9 сая тонн бодитой, 73.3 сая тонн нь боломжит нөөцийн ангилалд хамаардаг гэнэ.

"Mining Journal Awards-2011”-ийн "Шилдэг хайгуулын компани” номинацийг "Хүннү улс”-ынхан хүртэж байжээ.

Хүннүгийнхэнд "Говь хурах”-аас авсан Үнст худагийн орд гэж бий.

Үнст худаг нь Дундговь аймгийн нутагт байдаг. Улаанбаатар хотоос 290 км, төмөр замын шугамаас 180 орчим км-т оршдог. Энэхүү төсөл нийт 59000 гектар талбайг хамарсан хайгуулын хоёр, ашиглалтын нэг лицензэт талбайгаас бүрддэг. 150 метр хүртэлх гүнд ЖОРК стандартын 676.4 сая тонн баттай болон боломжит нөөц тогтоогдсон.

Үүний 540 сая тонн баттай, 59.9 сая тонн бодитой, 75.6 сая тонн нь боломжтой нөөц ажээ.

Мөн "Алтай нүүрс” коксжих нүүрсний төсөл тэднийх. Говь-Алтай аймагт оршдог. Урьд хийгдсэн өрөмдлөгийн ажил, ордын геологийн загварчлал, нүүрсний чанарын шинжилгээг мөн одоо үргэлжилж байгаа хайгуулын ажлаар үндэслэн 250-500 сая тонн нүүрсний нөөц тогтоохоор зорилт тавин ажиллаж байна. Дараагийнх нь Буян төсөл, Баруун цохио төсөл гэж бий. Баруун цохио нь коксжих нүүрсний хувьд хэтийн төлөв сайтай төсөл гэж байгаа. 38600 гектар талбайг хамардаг. "Тэнүүн-2” төсөл нь урд болон баруун хойд гэсэн сонирхол татахуйц хоёр талбайтай. 2010 онд томоохон хэмжээний өрмийн ажил, геологийн зураглал болон геофизикийн судалгааны ажуудын талбайн нийт 5.212 т/м, 27 цооног өрөмдсөн. 2011 онд Эрэл үнэлгээ өгөх зорилгоор 597 т/м, дөрвөн цооног өрөмджээ.

"Хүрээ-2” төсөл,  Сүхбаатар аймаг дахь "Мөнххаан” төсөл, Нарийн худгийн хөндий, Хавцлын худгийн хөндийн ордууд. Дундговь аймгийн Цагаан дэлгэр, Дорноговь аймгийн Дэлгэрэх,  Говь-Алтай аймаг дахь Ар зүүн гол ордын төслүүд ашиглалтын өмнөх байдалтай, зарим нь олборлоход бэлэн болоод байгаа аж.

Энэ бол "Хүннү коал”-аар дамжиж Тайландын "Банпу” компанид очсон ордууд. Өдгөө Тайландын компанийн мэдэлд тэр чигтээ очоод байгаа дээрх ордуудыг харьяалсан Монгол дахь компани нь "Хүннү ресурс” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг байна. Өөрөөр хэлбэл, Тайландын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Хүннү ресурс” ХХК томоохон ордуудыг "бөөндөн” эзэмшиж байна. Монгол орны зүүн өмнөд хязгаараас баруун чигт "баялгийн судал”-ыг даган Хүннүгийн эзэмшил үргэлжилдэг байна.

Монгол Улсаас Тайландын Вант улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Баттөмөр ч "Банпу”-гийн талаар 2014 оны гуравдугаар сарын 20-нд "Өдрийн шуудан” сонинд ярилцлага өгчээ. Тэрээр "...Хөрөнгө оруулалт гэвэл эдний уул уурхайн "Банпу” гээд компани Монголд орчихсон үйл ажиллагаа эрхэлж байгаа.Монголын "Хүннү коал”-ыг эдний "Банпу” компани худалдаж авсан, 100 хувь Тайландын хөрөнгө оруулалттай компани. Энэ компанийн хувьд нүүрс, зэс аль алийг нь сонирхож байгаа юм билээ. "...Говь-Алтай, Өмнөговьд тав зургаан томоохон лицензтэй. Одоо бараг бүтээгдэхүүнээ экспортолж эхэлж байгаа байх. Үүнээс харахад хөрөнгө оруулалт нь 500-600 сая ам.доллараар хязгаарлагдахгүй болов уу. Монгол, Хятад гээд хэд хэдэн улсын нүүрсээр дэлхийн зах зээл дээр том тоглогч болсон компани гэж хэлж болно...” хэмээн  ярив.

Элчин сайд Ч.Баттөмөр "Банпу”-г маш том компани гэдгийг бидэнд ойлгуулахыг хичээжээ. "Банпу” том байж болно. Тэр хэрээрээ элдэв хэл ам, асуудал дагуулалгүй "амьдрах” учиртай байв. Хоёр жилийн өмнө "Эх орон, тусгаар тогтнол,  шударга ёс” үндэсний хөдөлгөөний дэмжигч, Өмнөговь аймгийн иргэн Ц.Бээжин манай сонинд нэгэн ярилцлагыг өгч байв. Мань хүн "...Хүннү компанийн Цант Уул уурхайн борлуулалтыг тооцвол Өмнөговь аймгийн иргэд жилдээ 20 сая төгрөгийн ашиг хүртэх ёстой. ...Үндсэн хуулийн 6.1-д Байгалийн баялаг ард түмний мэдэлд байна гэж заасан. Гэтэл...” гэсэн нь бас байна. Юун ард түмний мэдэл гэж, төр нь ч мэдэхээ байчихсан, 100 хувь Тайландын компанийн мэдэлд оччихоод байхад...

Одоог хүртэл Хүннүгийнхнээс салахгүй зууралдаж  байгаа нэгэн мэдээлэл бол "Говь хурах” ХХК-тай үүсгэсэн Үнст худагийн ордын маргааны асуудал. Ордыг нь зөвшөөрөлгүйгээр "Банпу”-д худалдчихсан гэдэг. Хэдийгээр "Говь хурах”-ийнхан Арбитрын шүүхийн шийдвэрээс өмнө нэхэмжлэлээ татсан ч асуудалд цэг тавилаа гэсэн үг биш ажээ. Цаашид үйл явдал хэрхэн өрнөхийг ажиглах үлдэв бололтой. Бидэнд ирсэн мэдээллээр Арбитрын шүүхэд өгч "дургүй” хүргээд байхаар нь” Говь хурах”-ийн эзэмшилд байсан хуучин "Хүннү коал”-ийн 20 хувийн хувьцааг ханатал нь үнэ хэлээд авчихсан гэж байгаа.

Үүнээс гадна хөрөнгө оруулагч Тайландын "Банпу” компанийг Монголд сайн нэр дагаж ирээгүй. Лаост яалаа, ийлээ ч гэнэв. Ямар ч байсан шаггүй луйварчин гээд л цоллоцгоож байна.

Яг үнэндээ Монголын "баялагийн судал”-ыг дагасан багагүй хэмжээний газрыг "Хүннү коал”-ийн эзэн авсрали эр "Банпу”-гийн тайланд эзэнд зарчихсан. Өмнөговийн иргэн Ц.Бээжингийн хэлсэнчлэн Үндсэн хууль уланд гишгүүлээд уджээ. Монголын ард түмний хяналтаас газар нутаг минь иймэрхүү байдлаар "алсарч” байна. Чухамдаа иргэд байтугай төр ч "Банпу” буюу "Хүннү ресурс”-ийн "улс”-д жижигдээд эхлэв бололтой.

Б.ДАМДИН-ОЧИР

polit.mn

“Улс” болтлоо томорсон “Хүннү ресурс”-ийн тухай...
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани