Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Их өрийг Москвад тэглэснээс хойш 12 жилийн дараах их өрийг өнөөдөр “Шангри Ла”-д баталгаажуулна

Их өрийг Москвад тэглэснээс хойш 12 жилийн дараах их өрийг өнөөдөр “Шангри Ла”-д баталгаажуулна

 

Оюу Толгойн далд уурхайн санхүүжилтийн гэрээ зурагдлаа. Энэ талаарх баярт мэдээг алга ташин хүлээж аваад зогсохгүй, улсын төсөв, төрөөс баримтлах мөнгөний бодлогын авторууд хийгээд баталсан УИХ-ын гишүүд  хамгийн ихээр баярлаж буй. Их өрийг дарж нэг баярласан ард түмэн их өрийг авч нэг баярлах өдөр ийн ирдэг аж.

Rio Tinto болонTurquoise Hill Resources компанийн цахим хуудснаа мэдээлснээр уг гэрээнд нийт 4.4 тэрбум ам.долларын санхүүжилт хийхээр болж байгаа юм. Олон улсын 14 банк, санхүүгийн байгууллагаас авах энэ зээлийг буюу санхүүжилтийн гэрээг "хүлээн авах” ёслол өнөөдөр "Шангри Ла” зочид буудалд болно.

Одоогоос 12 жилийн өмнө буюу нэг үеийн өмнө, 2003-2004 оны зааг. Их өрийг дарж монгол түмэн бөөн баяр болж билээ. Монгол Улс ОХУ-д төлөх 11.3 тэрбум шилжих рублийн өрийг 98 хувь хөнгөлүүлж, үлдсэн 250 сая ам.долларыг нэг удаагийн шилжүүлгээр төлснөөр Монгол улс 70 жилийн турш тавьсан зээлээ дарсан гэдэг. Энэ нь ч Намбарын Энхбаяр болон тухайн үеийн МАХН-ын 2004 оны сонгуулийн гол "хөзөр” болж билээ.

Гэтэл долоон жилийн дараа өнөөх өрийн үлдэгдэл өндөлзөж сандаргасан. Энэ талаар "зохицуулахаар” тэр үеийн Ерөнхий сайд С.Батболдын 2010 оны арванхоёрдугаар сарын 13-16-ны өдрүүдэд ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр улсын Сангийн сайд Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурж баталгаажуулсан юм. Хэлэлцээрт зааснаар манай улсын өр болох 174.2 сая ам. доллараас 97.8 хувийг хүчингүй болгож, үлдэх 3.8 сая ам долларыг манай тал хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос эхлэн 30 хоногийн дотор нэг удаагийн мөнгөн төлбөрөөр Оросын талд төлснөөр их өрийн асуудалд цэг тавих юм. Энэ мөнгийг 2011 оны улсын төсөвт тусгасан байна” хэмээн мэдээлж байсан. Түүнээс хойш таг чиг. Бодвол өрийн үлдэгдлээ дарж дуусгасан байх болтугай. Ямартай ч дээрх их өрийн асуудлууд тухайн үедээ л улс төрийн үүргээ бүрэн дүүрэн биелүүлсэн юмдаг.

Харин одоо бол их өр тавьж чадсан нь ялдаг болсон. Жишээ нь 2009 онд Ерөнхий сайд С.Баярын үед Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурж, ойрд үзэгдээгүй олон оронтой тоо бүхий пайз тэвэрсэн хүмүүс баярлалдаад гүйж явсан даа. Зарим нь одоо өөр хэргээр ял эдэлж байгаа л даа. Харин зарим нь одоо болтол усанд хаясан чулуу шиг алга болчихсон. Эсвэл "Би улс төрд дургүй ш дээ” гэх нь холгүй амбийцгүй царайлж нүүр буруулах болсон. Гэвч тэдний зарим нь Чилид загасчилж явсан гээд бодохоор манай улс тэр үед, тэр өдрүүдэд, тэрүүхэн хүрээндээ гайхалтай баяжсан бололтой байдаг юм.

Оюутолгойн гэрээ баталгаажсанаар хэн хожсон, хохирсон гэж ярих үндэслэлгүй болчихсон л доо. Учир нь "хам хэрэгтэн болгох” тактикаар бараг иргэн бүртээ хүчээр шахам нааж тараасан. Хэн нь түрүүлж нэг саяыг тараана, нөгөө нь 1.5 саяыг тараана гэсэн нь чухал биш. Арга нь ижил юм шүү дээ. Түүнээс хойш АН, МАН ч сонгуульд үргэлж "ана мана” үзэлцэн эн тэнцүү суудал авах болсон. Ингээд С.Ганбаатар гишүүн тэргүүтэй бие даагчид болон "жагсдаг байсан экс гишүүд”-ийг эс тооцвол Оюутолгойн талаар "муу үг” унагахаа больж, тухайн үеийн Сангийн сайд С.Баярцогт гэгч хосгүй ухаантны дэлхийд байхгүй арга болох олон мянган хувьсагчтай аргаар тооцож явах болсон. Тооцож ч гэж дээ, хэзээ ч хариу нь үл гарах тоог бодоод ч яах юм бэ гээд мартацгаасан.

Одоо УИХ-д С.Ганбаатар, Г.Уянга нарыг эс тооцвол юу юугүй Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс Оюутолгойн гэрээний талаар асууж лавлаад байх гишүүн бараг үлдээгүй. Асуусан нь тэнэг, эсвэл популист болж таарна. Түүний оронд сонгогчдоо энэ талаар асуухад нь хариулттай байхын тулд Ерөнхий сайдын сүүлийн үед өгсөн хариултуудыг "өөрийн болгон” цээжилж суух нь өлзийтэй биз.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг чуулганы танхимд энэ талаар хариулахдаа "Хамгийн гол олон улсын нэр хүнд бүхий 14 банк, санхүүгийн байгууллагуудаас хамгийн багаар бодоход 4,2 тэрбум, нийтдээ 6 тэрбум ам.долларын санхүүжилтийг татах болно. Ямар зарчмыг баримталсан бэ гэвэл, Оюутолгойн компанийн хөрөнгө оруулагчид нь Монгол Улсын хууль, тогтоомжийг дээдэлж, үйл ажиллагаандаа байнга мөрдөн ажиллах бөгөөд хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болж байх үед Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хүлээн авсан Оюутолгой төслийн техник, эдийн засгийн үндэслэлд туссан өгөөжийн харьцаа манай тал 53 хувиас дээш хувь байхыг хадгалахыг албажуулсан болно.

Онцлох зүйлүүдийн хувьд менежментийн төлбөрийг далд уурхайн бүтээн байгуулалтын үед 6 хувиас бууруулж, бодитойгоор 4,5 хувь дээр очихоор байгаа. Харин далд уурхайн бүтээн байгуулалтын зардалд 6 хувь байсныг 3 хувь болгож бууруулсан байгаа. Ингэснээр жил бүр хамгийн багаар тооцоход 10 орчим сая ам.доллар, төсөл үргэлжлэх хугацаанаас шалтгаалаад нийт 1 тэрбум хүртэл ам.долларын бодит хэмнэлтийг Оюутолгой компанийн хувьд бий болгосон. 

Мөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийн жишгийн дагуу төлүүлэхээр болсон. Ингэснээр олон сар үргэлжилсэн маргааны нэг гол сэдэвт цэг тавьсан болно. Түүнчлэн өмнөх жилүүдийн гүйцэтгэлийн зөрүүг нөхөн төлүүлнэ. Ингэснээр төслийн хугацаанаас хамааран мэргэшсэн дүнгээр дор хаяж 810 сая ам.долларын орлогыг баталгаажуулсан. Зардлын хяналтыг сайжруулах үүднээс Монголын тал буюу цөөнхийн зүгээс хөрөнгө оруулалтын болон худалдан авахтай холбоотой шийдвэр гаргах, хянах ажиллагаанд шууд оролцдог тогтолцоог шинээр бүрдүүлсэн. 

Тус төлөвлөгөөний салшгүй нэг хэсэг болон энэ шинэ бүтэц албажсан байгаа. Тус төслийн санхүүжилт нь монголын талын эзэмших 34 хувийг огт хөндөхгүй. 2009 оны гэрээг хөндөхгүй гэсэн зарчмыг баримталж ажилласан. Шинэ төлөвлөгөөгөөр бид нар далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх асуудлаар хийсэн байгаа. Өөрөөр хэлбэл Монголын талын 34 хувийг баталгаажуулсан бөгөөд далд уурхай ашиглалтанд орсноор хувь нийлүүлэгчдийн хүртэх шууд ба шууд бус өгөөж баталгаажих юм. 2014 онд үүссэн татварын маргааныг Олон улсын арбитрт очилгүй шийдвэрлэнэ. 30 сая ам.долларын татварын актыг манай талд ашигтайгаар шийдвэрлэсэн байгаа. Төслийн санхүүжилтээс хийгдэх бүтээн байгуулалтын ажлын хүрээнд жил бүр дунджаар 1.2 тэрбум ам.доллар, нийт 9 тэрбум ам.долларын нэмэлт өгөөж манай улсын эдийн засагт орно гэж үзэж байгаа. Өмнөговь аймагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бөгөөд жил бүр 5 сая ам.долларыг орон нутгийн хөгжилд зориулан зарцуулж байхаар тохирлоо. Дотоодын ханган нийлүүлэгчдэд давуу эрх олгох бөгөөд худалдан авах, төсөл шалгаруулах ажиллагаанд Монголын талын хяналтыг нэмэгдүүлсэн” гэж хэлсэн.

Ерөнхий сайдын хэлсэн энэ үг өнөөдөр баталгаажих санхүүжилтийн хүрээнд үнэ цэнээ алдсан болов уу, үгүй юу гэдгийг сануулахын тулд дахин дурдлаа.

Харин энэ оны аравдугаар сарын 9-нд Ерөнхий сайд "Дубайн гэрээ” хочит Оюутолгойн санхүүжилтийн гэрээний асуудлаар УИХ-ын гишүүдэд дахин "байцаагдсан”. Энэ үеэр "анти-Оюутолгой” С.Ганбаатар гишүүн "Та нар Монголын газар нутгийг барьцаанд тавьчихсан. 6 тэрбум ам.доллар Монголд орж ирэхгүй. Энэ 6 тэрбум ам.доллараа эхлээд өрөндөө төлнө гээд биччихсэн байна. Миний ярьж байгаа зүйлд худлаа зүйл байвал шууд хэлээрэй” гэж асуусан. Хариуд нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Та харин ганц л зөв ярилаа. Энэ асуудлыг үнэхээр татварын байцаагч нар л ярих ёстой байхгүй юу. Яагаад энд Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд ярьж байх ёстой гэж” хэмээн амыг нь тагласан. Гэвч чуулганы танхимд татварын байцаагчдыг уриад Ерөнхий сайд энэ талаар хариулсан нь үгүй. Мөн энэ үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Тийм учраас Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалт 11 дүгээр сараас ашгаа өгөөд явна. Та бол засрахгүйгээр Оюутолгойг шүүмжлэгч. Үг хэлэх болгондоо ямар ч сэдвийг Оюутолгойтой холбодог. Би бас засрашгүйгээр Оюутолгой Монголд ашигтай гэж итгэдэг. Үүний төлөө ажиллаж байгаа. Оюутолгой цаашдаа ямар нэгэн улс төргүйгээр урагшлаад явах ёстой” гэсэн юм. Түүний хэлсэн "арваннэгдүгээр сард өгөх ашиг” өнөөдөр ийнхүү бодитоор ирж буй бололтой. Гэвч Н.Энхбаярын "их өрийг дарсан” шиг үр нөлөөг ирэх сонгуулиар Ч.Сайханбилэгт, түүний намд авчрах "их өр авчирсан” гавьяа болж чадах болов уу. Энэ талаас нь харахад Оюутолгойг улстөржүүлэхгүй байх нөхцөл даанч алга. Улстөрчдийн гавьяа, улстөрчдийн гай аль нь ч байлаа гэсэн эдийн засагт өнөөдөр үр ашигтай, ирээдүйд эрсдэлтэй гэдэг нь л харагдаж байна.

М.Зэндмэнэ

ZALUU.COM
Их өрийг Москвад тэглэснээс хойш 12 жилийн дараах их өрийг өнөөдөр “Шангри Ла”-д баталгаажуулна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани