Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгойн бяслагнаас томхон хазаарай

Оюутолгойн бяслагнаас томхон хазаарайЭнэ жилийн үдэлтийн шампанскны хөөс Үндсэн хуулийн өөрчлөлт болох нь гэж зарим нэг нь таамаглаж байсан ч Оюутолгой урдуур нь ороод ирэв. Оны эхэнд шахуу Ерөнхий сайдын явуулсан А, Б сонголтын санал асуулгаар олны дэмжлэг авсан том төслүүдээ хөдөлгөөд бүсээ суллах хувилбар ингэж нэг оны өмнө ажил боллоо.

 

Олон ч талаар Монголд ашиггүй зардал нь өсөөд байсан урьдын алдаа эндлийг мянгантаа засч залруулсан тухай тайлбар учирлалтай нийтлэл бичлэгүүд хөвөрч, арай гэж эхлүүлсэн Мега төслөө нэр бүтэн хамгаалах хэвлэлийн үйл ажиллагаа ч онц зохион байгуулагдаж байна. Уурхайн гүнд далд олборлоно гэдэг нь газар доогуур шууд урсгаад баялгийг минь зөөх нь гэж зарим нэг нь сулхан дуугарсныг эс тооцвол Оюутолгойн гэрээг цавчих сэлэм эргүүлдэг хэсэг чимээгүйхэн харж байна.

 

Гадаад талдаа Оюутолгой дэлхийд зөвшөөрөгдсөн төсөл гэдгээ харуулж банкууд их мөнгө хаялаа. Мөнгөө хийчихээд сул хаячихгүй араас нь хянах тавилт бий болгох байх. Бидний амждаггүй, орхигдуулсан олон хяналтыг хөрөнгө оруулагч талд нөхөөд хийгээд байх ханьтай болсон гэж болохоор. Энэ яахав. Рио Тинтой зээлийн эрсдлээ хүлээгээд ажиллана биз. Бид ч бас одооноос баялгаа санхүүгийн урсгалтай нь хамт барьцаалсны хувьд хариуцлага хүлээж хүссэн ч эс хүссэн ч энэ төслийг унагаах бус сэхээж үр дүнтэй  явуулахын төлөө зогсох нэг тал боллоо. Бид төслийн эсэргүүцэж унагаах гэвэл баялгаа банкинд алдах эрсдлийг нэмэгдүүлэх болж байна. Хандлагын том ялгаа гарсан гэсэн үг л дээ.

 

Урьд аргагүйдээ газраа ухуулж баялгаа зөөлгөж, ядрахдаа хувиа зээлээд идчихсэн "хөөрхий” нэг тал гэж сэтгэл дундуур гомдогчид их байлаа. Хөрөнгө оруулалт хөгжилд хүргэх талаар бол сонсохыг ч хүсдэггүй давхарга бий болох дөхсөн. Гэрээний 34 хувиа өр болгоод зээлж аваад хуваагаад цохьчихсон. Рио Тинто гэдэг нэг тал манай зэсийг ухаж зөөгөөд л. Бид яаж ч чадахгүй ард нь дэвхцээд л байгаа мэт төсөөлөл иргэдэд байлаа. Ийм байдал бодитой биш гэхэд Оюутолгой гацсанаар эдийн засаг амьсгал тасалдахыг бидэнд бодитой мэдрүүлсэн.

 

Одоо цааш дахин үзэлцэх нь 34 хувиа ашиггүй болгох байтугай их цамнаж төслийг царцаавал "гэрээ байнаа хөө” гээд дэлхийн банкууд заргаа хийхэд ордоо алдах эрсдлийг давхар хүлээх боллоо. Оюутолгойн урьдын урагшгүй гарааг бодохоор бүр зогсоогоод говиосоо гаргачихмаар байсан бол одоо хурдан гүний уурхайг ажиллуулж санхүүжилтийн зээлээ бүтээлчээр төлөхийг Рио Тинтогоос шахаж байх хэрэгтэй боллоо.

 

Өнгөрсөн жилүүдэд Оюутолгой дээр хөрөнгө оруулагч тал гэрээгээр олж авсан нэг давуу талаа буюу зардлаа өсгөж түүнийгээ манай 34 хувийн өрийн дарамтад хамруулах ажлаа үнэхээр сүрхий амжуулсан байдаг. Оюутолгойн 2010-2012 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар 1.8 тэрбум ам.долларын зөрчил илэрсэн тухай баримт ил болж байсан..Энэ нь Оюутолгойн гэрээнд сэтгэл дундуур мань мэт, нөгөө талаас баялгаа гаргахыг тууштай эсэргүүцэгч иргэдийн дургүйд хүч нэмж байсан. Хилийн цаана барьсан нэг дэд станцын шугамын зардлын 34 хувь нь мөн л Монголын талын хөрөнгө оруулалтын зардал болчихдог. Нутаг оронд өгсөн хандив ч зээл хөрөнгө оруулалт гэж бичигддэг байсан.

 

Дубайн гэрээнд энэ мэт дутуугаа нөхөж дундуураа дүүргэсэн тул одоо Оюутолгой хөдөлж байгаа гэж олон нийт ойлгож байгаа. Тийм байгаасай. Тийм байгаасай  гэж байгаа нь одоо бид нэг тал. Хөрөнгө оруулагч маань мөнгө босгоход барьцааг нь гаргасан тал боллоо. Хэдэн мянган хувьсагчийг ойлгохын наана бид үүнийг л ойлгох хэрэгтэй болж байх шиг байна. Тийм болохоор нөгөө л хэлдэг энгийн үг. Өнгөрснөө битгий давтаарай л гэсэн нь дээр. 

 

Гадаад талдаа санхүүжилт цэгцэрч хөрөнгө оруулагч шулуудаж өрмөө бариад гүн рүү орлоо. Дээш нь зэсээ гаргаад ирэх энэ зайнд олон зүйлийг авья гэж гүний уурхайгаас хэлүүлнэ. Үүнийг манай үндэсний үйлдвэр ААН-үүд нийлүүлж бүтээлч ашигтай ажиллах ёстой. Томоохон банкуудаас босгосон 4.4 тэрбум долларын санхүүжилтийг урьдын урьдчилгаа шиг тоолж аваад хуваагаад тараахгүй. Энэ нь чинь уурхайг босгох, олборлолт явуулахад зориулагдах зардал. Газрын гүнд их тоос, хөлс хүчээр буцалж их баялгийг эргэлтэд оруулах энэ төслийн дагалдах ажил гүйцэтгэл, бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хангах замаар Монголчууд бид ажилтай орлоготой болох ёстой. Үүнийг даган өөр салбарууд өндийж, ядмагхан бүтэцтэй эдийн засагт шинэ бүтцүүд бий болох учиртай. Өрөө хурдан дарж 34 хувийн ашгаас иргэд бодитойгоор хүртэх хэрэгтэй.

 

Юун түрүүнд үндэсний үйлдвэрлэгчид ААН-үүдийг Оюутолгойн ажилд бэлтгэн нийлүүлэгчээр авч захиалгатай, орлоготой зах зээлтэй болгоно гэснээ л даруй ажил болгох хэрэгтэй. Оюутолгойд эхний  байдлаар 100-аад Монгол ажилчин авах цаашлаад 3000 хүн ажилтай болох тухай яриа нь энэ том төслийн бяслагны нэг жоохон булан. Бид эндээс унасан байгаа олон салбаруудаа өндийлгөж амьсгаа нь тасалдсан эдийн засгаа аврах, бүр цаашлаад эдийн засгаа тэлэх хүлээлттэй байна. Үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид, ААН-үүд бүгд нийлээд далд уурхайн бяслагнаас хамтдаа томхон хазахын төлөө ажиллацгаа.

 

Дэлхийн 15 банк нийлээд амжилтай ашигтай ажиллах юм байна гээд 4.4 тэрбум долларыг Монголын минь говьд хаялаа. Барьцаанд нь орд маань, эргэлдэх мөнгөтэйгээ байгаа. Оюутолгойг одоо гацаах эрхгүй болсон байна.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Оюутолгойн бяслагнаас томхон хазаарай
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани