Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Казино” Д.Баттулгын амбиц тусгаар тогтнолоос үнэтэй юу

“Казино” Д.Баттулгын амбиц тусгаар тогтнолоос үнэтэй юу

-УИХ-ын дарга Та 608 хүний 68  хувийн саналаар хотын мандатыг нэмж болно гэж бодоогүй биз-

УИХ-ын сонгуулийн нийслэл дэх квотын тоог нэмэгдүүлэх асуудал маргаан дагуулаад байна. Тэгэхдээ бүр АН, МАН-ын хоорондын бус, АН доторх гишүүд энэ талаар санал зөрөлдөж, булхайгаа дэлгэлцээд эхэллээ.

 Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж эхлэх үеэр МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан. Үүний дараа "УИХ-ын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөл, "УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” тогтоолын төсөл, "УИХ-ын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” тогтоолын төслийг хэлэлцэх байсан. Б.Гарамгайбаатар "Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны энэ өдрийн хэлэлцэх асуудлуудаар АН-ын бүлэг завсарлага авъя” гэсэн.

Үүнийг дахиад л "наймаа” гэхээс өөр арга алга.МАН Ерөнхий сайдыг нь огцруулахад яараагүй байхад харин ч үргэлжлүүлээд нийслэлийн тойргийн мандатыг нэмэх асуудлаа батлаад авах боломж байхад яагаад завсарлага авав. Бас л нам дотроо тохиролцоонд хүрч чадаагүй, алдарт дотоод зөрчлөөсөө болов уу.

Дөнгөж сонгогдоод эхний дөрвөн жилээ барцадтайхан давж яваа Б.Гарамгайбаатараас эхлээд 1990 оны депутат, УИХ-д гурав дахиа сонгогдоод байгаа Н.Батбаяр хүртэл энэ асуудлаар өөр бодолтой байгаагаа илэрхийлсэн. Тэгэхээр энэ улайраад байгаа өөрчлөлтөд нэг гажиг байгаа биз. Нийслэлд хүн амын 44 хувь нь амьдарлаа гээд Үндсэн хуулиа зөрчөөд хүн амын шилжих хөдөлгөөнд хөтлөгдөж Сонгуулийн хуулиа баталдаг орон гэж байдаг юм уу. АН-ынхны үлгэр дуурайлал болгох дуртай АНУ хүртэл Конгрессийн гишүүдээ сонгохдоо засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрээсээ хоёр гишүүн сонгодог. Гэтэл Монголд хот руу нүүдэллээд байвал хотын мандатаа нэмж, хөдөө рүү тараад байвал мандатаа тараагаад байдаг парламент, сонгууль, сонгуулийн хууль, тийм "зөөврийн төр” байдаг юм уу.

Үнэндээ өнөөдрийн байдлаар намын жагсаалтаар УИХ-ын гишүүн "болсон” тэр хүмүүс орон нутагт очиж ажилладаггүй нь хаана ч батлагдаад байгаа. Тэд Монголын газар нутгийг гадныханд эзэмшүүлэх шийдвэрийг огт шимшрэлгүйгээр гаргаж, зөвхөн "Ордны улстөр” хийдэг. Халхголд чөлөөт бүс байгуулах, тэндхийн газар нутгийг ашиглах шийдвэр гарлаа гэхэд Х. Болорчулуун  нарын сонгогдсон гишүүн нь хамгийн түрүүнд очих ёстой байтал аргагүйн эрхэнд, нөхцөл байдлын улмаас Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа очоод төрөлх нутгийнхандаа чулуу шидүүлж хөөгдөөд ирж байх жишээтэй. Ц.Баярсайхан Өмнөговь нутгаас сонгогдож Оюутолгой, Тавантолгойнхоо асуудлаар иргэд, сонгогчдын дунд ярьснаас Төрийн ордонд кноп дараад сууж байх нь амархан юм байна гэж үзсэн. Гэтэл Р.Бурмаа, Ц.Баярсайхан нарын цахим үнэмлэхийг хараарай, хэн нь хөдөөнийх гэж. Хэн тэнд оршин суугаад байдаг юм бэ. Ерөөсөө сүүлийн хэдэн сонгуулиас харахад нэр дэвшигчид  сонгуулиар эцэг эх, өвөг дээдсийнхээ нутгийг зүглэж бараг л "Сайн байна уу, Та манай өвөө тэр гэж хүн байсныг мэдэх үү” гэх нь холгүй байдаг. Өтөл буурал ижий аавыгаа та нутаг руугаа ярь, надтай хамт яваад өгөөч гэж байж тухайн тойрогт дэвших боломж олж авдаг нь нууц биш.

Энэ байдлыг жаахан халж өөрчилсөн нь намын жагсаалтаар гээд "Ордны” улс төр хийж, намаас нэр дэвшигчид олон суудал аваасай, тэгвэл би УИХ-ын гишүүн болно гэдэг байдал рүү шилжихэд хүргэсэн. Тэгэхээр энэ тийм ч нэмээд байхааргүй суудал байгаа биз. УИХ-аар "чухал биш” асуудал хэлэлцдэггүй. Хэлэлцэж байгаа асуудал бүхэн ард түмний нийтлэг эрх ашгийг хамгаалсан, улс үндэстнийхээ тусгаар тогтнол, иргэнийхээ эрхийн төлөө байдаг. Тэр тусмаа улс орны аюулгүй байдал, үндэсний тусгаар тогтнолтой холбоотой асуудлыг хэлэлцэх давтамж ихэсч байгаа энэ цаг үед "хотын жагсаалтынхан” буюу "Ордны хэмжээний улстөрчид” асуудалд ашиг сонирхлын эрэмбээ андуурч шийдвэр гаргадаг байж болзошгүйг өнгөрсөн хугацаанд хангалттай харлаа.

Одоо тэд яаж УИХ-д дахин сонгогдох вэ, яавал хадагдаж үлдэх вэ гэхээс өөр зүйлд тэгтлээ санаа зовнихгүй байгааг ойрын өдрүүдийн хуралдаанууд харуулж байна. Ийм хүмүүсийн тоог нэмэхэд иргэд сонгогчид дуугүй л байх ёстой юу. Эгзэгтэй мөчид өөрсдийнхөө эрх ашгийг эн түрүүнд тавьсан шийдвэр гаргах гэж байгаа нь УИХ-ын гишүүдийн өөрсдөдөө барьж буй бэлэг юм байж. Үүнийгээ хуйвалдааны зарчмаар булаалдан авах гэж байна. Тэднийг сонгодог хүмүүс "Яавал тэд биднээр сонгуулахгүй өөрсдийгөө сонгодог болох вэ” гээд хараад сууж байх ёстой аж.

УИХ-ын дарга нь хүртэл "Цахим санал асуулга авлаа.  Нийт хүн ам 3.061.599. УБ-т 1.398.449 буюу 45.68 хувь. УИХ-ын тойргоос сонгогддог 48-ийн 14 нь УБ-аас байх нь. Үүнийг  32  хувь нь зөв, 68 хувь нь буруу гэж үзлээ” гэж твийтрт бичээд сууж байх жишээний. УИХ-ын дарга өөрөө хэдэн хүн төлөөлдгөө мэдэх үү. Түүгээр даргалуулж байгаа гишүүд цаанаа хэдэн хүн төлөөлдөг байх вэ. Ийм хэмжээний эрх мэдлийн индрээс тиймхэн дүгнэлт гаргаад "Санал асуулгад оролцсон 608 хүний 68 хувь УИХ-ынтойргийн 48 мандатын 14 нь Улаанбаатараас  байх нь буруу гэж үзлээ. Монгол Улсын нийт хүн амын 45.68 хувь нь оршин суудаг нийслэлд мандат нэмэхийг дэмжлээ” гэж бичээд сууж байгааг алдаа гэх үү, тэнэглэл гэх үү. Аль эсвэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн хөвгүүн аккаунтдаа олон дагагчтай болохоор зугаацсандаа жижигхээн сорил хийсэн байж гээд өнгөрөх үү. Ямар учиртай 608 хүн энэ саналыг өгөв, ядаж интернэттэй, ядаж л ухаалаг гар утастай байж таарах нь. Тэд Баян-Өлгийн, Ховдын, Увсын, Өмнөговийн, Сүхбаатар аймгийн Улаанбаатар хотод ч ирж үзээгүй сонгогчийг төлөөлөх үү.

УИХ-ын дарга жижиг биетэй байсан томилогдож ажиллах эрхтэй байлаа гэхэд жижигхэн сэтгэж олон нийтэд нөлөөлөх гэж оролдох эрх байдаггүй байхгүй юу. Жижигхэн төрүүлсэн хэн нэгэнд гомдож болох бол жижигхэн сэтгэж олны эрх ашгаар зугаацсан бол амаа, гараа бариад ч хэрэггүй, өөртөө л гомд.

Өнөөдөр орон нутгийн сонгогчид төлөөлөл минь цөөнөдөж байна, гишүүнийхээ барааг харсангүй. Тоож харах төргүй боллоо, нутгийн засаг захиргааны ажлыг ирж шалгахгүй байна гэж гомдоллодог. Нэгэнтээ Баян-Өлгий аймагт гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр ажиллаж, нутгийн иргэдтэй уулзалт хийж байтал нэгэн иргэн "Тэр К.Сайраан гэдэг хүний барааг огт харсангүй. Зурагтаар л Арабт, Казахстанд айлчилж байна гээд гардаг гэсэн. Тэр хүнтэй тааралдвал Арабаасаа нэр дэвшээрэй, дахиж сонгохгүй шүү гээд дамжуулчихаарай” гэж билээ.  Түүнийг хэн ч шоолж инээгээгүй. Бүгд урвайсан, бухимдсан байлаа.

Өнөөдөр алс хязгаар нутгийн сонгогчид бараг л Цэцэг нуурын дугуйлан шиг сэм захиа бичиж УИХ-д илгээх нь холгүй байна. Гэтэл одоо байгаа төлөөллөөс нь хасахаар юу болох бол. Наанадаж хөдөө орон нутгаас төрд төлөөлөх хүний тоог бууруулах нь хот руу зорих их нүүдлийн цувааг улам нэмэгдүүлнэ. Мөн орон нутагт хуваарилагддаг төсвийн хөрөнгө оруулалт энэ хэмжээгээр буурна гэсэн үг. Улаанбаатар хотын мандатыг 22 болгож нэмсэн тохиолдолд УИХ-ын 50 гишүүн Нийслэлчүүдийн дуу хоолой болж байгаа нь Улсын Их Хурлын бодлого, Монгол Улсын бодлого бус Улаанбаатарыг л тойрон эргэлдэх байдал лавширна. Үнэн хэрэгтээ НИТХ томорч гишүүд нь чанаржина гэснээс ялгаагүй.

Цаашилбал "кноп” дарна гэдэг л тэдний хувьд улс орныхоо төлөө хийж байгаа хамгийн том ажил үйлс болж, улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнолын асуудалд хүртэл тухайн нутаг орноо гэсэн төрөлх иргэний цохилох халуун зүрхний дуудлагаар биш, намын даргадаа, олонхдоо таалагдах үүднээс шийдвэр гаргадаг болж байна. Одоо 14 байхдаа тийм шинж чанарыг хадгалаад байхад 22 болгох нь хэнд ашигтай гэж. АН-ын ялалтад уу, аль эсвэл нийслэлийн мандатаар хэн нэр дэвшихийг "шийдэх” НИТХ-ын дарга Д.Баттулгын "хаанчлал” цөөн хоногоор ч гэсэн үргэлжилж, "үнэ, цэнэ” өсөхөд хэрэгтэй юу.

Энэ талаар завсарлага авсан өдрүүддээ АН-ынхан тохироод орж ирэх байлгүй дээ. Одоогоор бол саналаа нэгтгэж чадаагүй байгаа нь илт байна. Энэ улс оронд "Д.Баттулгын үнэ цэнийг өсгөх” гэхээс илүү улс оронд хэрэгтэй шийдвэр гаргадаг, аливаа шийдвэр Үндсэн хууль, холбогдох хуулийг зөрчөөгүй байх ёстой гэсэн байр суурьтай гишүүн цөөхөн ч атугай үлдсэн гэж найдъя.

Г.Бат

“Казино” Д.Баттулгын амбиц тусгаар тогтнолоос үнэтэй юу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани