Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Өмнөговь аймгийн засаг дарга Бадраагийн дүү ”нүүрс өгнө” гээд олон сая төгрөгөөр хохироожээ

Өмнөговь аймгийн засаг дарга Бадраагийн дүү ”нүүрс өгнө” гээд олон сая төгрөгөөр хохироожээ
Өмнөговь аймгийн засаг дарга Бадраагийн дүү ”нүүрс өгнө” гээд олон сая төгрөгөөр хохироожээӨмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраагийн дүү Б.Мөнхтуяа нутаг гарвал нэгтнээсээ их хэмжээний мөнгө залилсан тухай мэдээлэл манай сайтад ирсэн юм. Энэ дагуу Өмнөговь аймгийн харьяат, БНХАУ-ын иргэн Г.Дээдбилэгтэй уулзаж ярилцлаа. 

Та хаана төрсөн хүн бэ. Хэзээнээс монголд орж ирсэн юм?.

- Би Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын хүн. Хятад руу 10 насандаа гараад Хятад улсын иргэн болсон. Хувийн бизнес эрхэлдэг Г.Дээдбилэг гэж хүн байна.  

Та Монголд ямар бизнес эрхэлдэг юм бэ?

- Монголд бизнес эрхлэхээр 2000 онд орж ирээд "Мандах Өглөө” ХХК-ийг байгуулсан. Энэ компаниараа дамжуулан Хятад руу жонш, нүүрс гаргадаг. Бизнесээ өргөжүүлэхийн тулд Өмнөговь аймагт очиж Хятад руу нүүрс гаргах боломжийг судалж эхэлсэн. Энэ ажлынхаа хүрээнд Б.Мөнхтуяа, н.Намсрайжав гэдэг нэг гэр бүлийн хүмүүстэй танилцаж нүүрс гаргах боломжийн талаар ярилцаж эхэлсэн юм.

Тэр хоёр хүнээс нүүрс авахаар болсон юм уу? Эсвэл тэр хоёр хүн танд нүүрс авахад зуучилж өгөхөөр болсон юм уу?

- Б.Мөнхтуяагийн хувьд "Нүүрс гаргаж болно. Манай гэр бүлийн хүн Таван толгой компанийн тээврийн дарга. Манай ах ч гэсэн Өмнөговь аймгийн засаг дарга болно. Чамд нүүрс олж өгч чадна” гээд бид 2 хувиараа гэрээ хийсэн. Төд удалгүй би Б.Мөнхтуяа, н.Намсрайжав хоёрыг дагуулан Өвөр монголын өөртөө засах оронд очсон. Тэгсэн Б.Мөнхтуяа "Хоёулаа гэрээ хийе. Урьдчилгаа 100.000.000 сая төгрөг шилжүүл” гэсэн. Би ч тэр мөнгийг "Хаан банк”-аар дамжуулан хийсэн. Гэрээ хийсэн хуулбар болон "Хаан банк”-ны гүйлгээ хийсэн хуулбар байгаа. Энэ явдалаас хойш жил гарангийн хугацаа өнгөрсөн ч Б.Мөнхтуяа надад юу ч өгөөгүй. Тэгсэн мөртлөө миний зуучилж өгсөн Хятадын компанид нүүрс өгөөд байсан. Энэ чинь 2008 оны 9 билүү 10 сард болсон үйл явдал.

Тэр үед Б.Бадраа Өмнөговь аймгийн засаг дарга болоогүй байсан юм уу?

- Сонгогдоогүй байсан. Тэгэхдээ "Сонгогдох гээд байна аа” гэж Б.Мөнхтуяа надад хэлсэн. 2009 онд Б.Бадрааг хайж Өмнөговьд очсон. Тэгэхдээ би ганцаараа очоогүй. Хоёр ч гэрчтэй очсон. Уулзаад "Танай дүү чинь надад их хэмжээний нүүрс өгнө гээд надаас мөнгө авсан. Нүүрс өгөхгүй байна. Одоо би яах ёстой вэ?. Та өгч чадах юм уу?” гэж асуусан. Тэгсэн "Манай дүү нүүрс өгөх байх. Би дэмжинэ. Та хүлээгээд л байж бай” гэсэн. Тэгээд одоо хүртэл нүүрс өгөхгүй удаад байхаар нь Б.Мөнхтуяатай холбоотой материалуудыг цагдаад өгч, шалгуулж эхэлсэн юм.

Хэдэн оноос хойш зарга үүсгэсэн юм бэ?

- 2009 оноос хойш. 2010 онд улсын мөрдөн байцаах газраас эрүү үүсгэн шалгаж эхэлсэн. Энэ хүнийг барьж хорихоор болсон. Тэгсэн Прокурорын газар энэ хэргийг хэрэгсэхгүй болгочихсон. Прокурор дээр очоод "Миний хэрэг яагаад хэрэгсэхгүй болчихсон юм бэ?” гэж асуусан. Тэгсэн "Танаас авсан мөнгийг чинь Б.Мөнхтуяа өөр хүнд өгсөн байна. Тэр хүн нь нас барсан байна. Тэгээд энэ хэрэг явахгүй байна” гэдэг хариулт өгсөн. Улсын мөрдөн байцаах газрын байцаагч нь "Прокуророос хэрэгсэхгүй болгочихлоо. Яах ч арга байхгүй” гэж хэлсэн.

Байцаагч нь яллах дүгнэлт үйлдээд Прокурор руу явуулсан юм уу?

- Тэгсэн.

Прокурорын тогтоолтой танилцсан уу?

- Танилцсан. Би амьд хүнтэй гэрээ байгуулснаас биш үхсэн хүнтэй гэрээ байгуулаагүй. Энэ дээр их гомдолтой байгаа. Өмгөөлөгч аваад дахиад  Монголд ирж шүүхээр явсан. Иргэний журмаар шүүхэд өгсөн юм. Анхан шатны шүүх хурлаар би ялсан. Хяналтын шатны шүүх дээр ахдаа бэлэглэсэн, бэлэглэлийн гэрээтэй байр гарч ирсэн. Тэр байр нь одоо хүүхдийнх нь нэр дээр байдаг гэсэн. Энэ хугацаанд би Монгол, Хятадын хооронд явсаар байтал мөнгөгүй болоод, хүнээс 20 сая төгрөг зээлсэн. Буцааж өгч чадалгүй жил гаран болсон. Тэгсэн мөнгө зээлдүүлсэн хүн маань намайг цагдаад өгсөн. "Би энэ хүнээс мөнгө авна" гээд Б.Мөнхтуяаг гэрчээр дуудсан. Тэгсэн надад мөнгө өгөх ёстой Б.Мөнхтуяа мэдүүлгэндээ "Энэ хүн бол Монголд их хүн хулхиддаг, миний мөнгийг авсан, энэ хүнийг Монголд хорих хэрэгтэй” гэж мэдүүлэг өгсөн байсан. Тэрний дараа би Б.Мөнхтуяатай уулзсан. "Чи яагаад миний мөнгийг авчихаад яагаад ингэж байгаа юм бэ?” гэж асуусан. Тэгсэн "Чиний тэр хэргийг чинь манай ах ганц утсаар яриад л хэрэгсэхгүй болгочихсон. Одоо чи шоронд сууна. Чи харин амьд явж байгаадаа баярла” гэж намайг сүрдүүлсэн.

Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраагийн дүү Б.Мөнхтуяа

Таны өрөнд орсон хэрэг хэзээ болсон юм бэ?  

- 2012 онд болсон. Миний зээлсэн мөнгөний хэрэг даамжраад би "Ганц худаг”-т хоёр сар хоригдсон. Тэгээд манай хүн Хятадаас мөнгө зээлээд намайг гаргаж авсан. Энэ хэрэг дээр дандаа Б.Мөнхтуяа гэрч болоод байсан. Үргэлж миний эсрэг худлаа мэдүүлэг өгөөд байсан. Би мөнгийг нь аваад зугтаасан болгож мэдүүлэг өгсөн байсан.

Тэгээд та иргэний журмаар шүүхэд өгсөн юм уу?

- Тэгсэн. 2010 онд энэ хэрэг шүүх рүү шилжээд гурван шатны шүүхээр би       ялсан. Уг нь Монгол улс чинь хуультай орон биз дээ. Тэгтэл үл ойшоогоод миний мөнгийг гаргаж өгөхгүй байгаа юм.      

Одоо та Б.Мөнхтуяагаас яг хэдэн төгрөг гаргуулж авах ёстой юм бэ?

- 73 сая төгрөгний үлдэгдэлтэй байгаа.

Танд өнөөдрийн байдлаар Б.Мөнхтуяа мөнгө өгсөн үү?

- Ямар ч мөнгө өгөөгүй. Шүүхийн шийдвэр гарсанаас хойш н.Намсрайжав миний данс руу гурван сарын турш 200.000 төгрөг шилжүүлсэн. Нийтдээ 600.000 төгрөг өгсөн. Б.Мөнхтуяа бол надад ямар ч мөнгө өгөөгүй байгаа.

Шүүхийн шийдвэр хэнийг мөнгө өг гэж гарсан юм.

- Б.Мөнхтуяа, н.Намсрайжав нарын нэр дээр гарсан. Би Намсрайжавын данс руу мөнгө хийсэн. Би мөнгөө 3 хувааж хийсэн. 120.000.000 сая нь явсаар байгаал 73 сая болчихсон.

Хамгийн сүүлд Б.Мөнхтуяатай хэзээ уулзсан бэ?

- Хамгийн сүүлд энэ оны 1-р сарын 8нд Өмнөговьд уулзсан. Тэрнээс өмнө утсаар ярьсан. Тэгсэн "Тэр Монгол улсын шүүхийн шийдвэр чинь худлаа. Би чамд мөнгө өгөхгүй. Чи юу ч олж долоохгүй” гэж хэлээд л тасалчихсан. Гурван шатны шүүхээр би уг нь мөнгө авна гэж тогтоолгосон юм шүү дээ.

Тэрнээс хойш Б. Мөнхтуяагийн ахтай уулзсан уу?

- Уулзах гэж очсон. Өмнөговьд байгаагүй, хотод байна гэж байсан.

Одоо та яах бодолтой байна.

- Бүр аргаа барсан учраас хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж байна. Үргэлжлүүлэн шалгуулах хүсэлтэй байгаа. Тэмцлээ ингээд зогсоохгүй. Заавал хариуцлага тооцуулах болно.

Ярилцсанд баярлалаа

- Баярлалаа

Д.Өөдөө

Өмнөговь аймгийн засаг дарга Бадраагийн дүү ”нүүрс өгнө” гээд олон сая төгрөгөөр хохироожээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани