Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ДАВОС-2016: АЖ ҮЙЛДВЭРИЙН ХУВЬСГАЛ БА АЖИЛГҮЙДЛИЙН ДАВАЛГАА

ДАВОС-2016: АЖ ҮЙЛДВЭРИЙН ХУВЬСГАЛ БА АЖИЛГҮЙДЛИЙН ДАВАЛГААОны эхний сард дэлхий дахинд болсон хамгийн том үйл явдал бол мэдээжийн хэрэг Давосын Эдийн засгийн 46 дахь удаагийн чуулган байлаа. Хямралын шинж тэмдгүүд бодитойгоор анзаарагдаж, нөхцөл байдал хүндэрсэн үед болж байгаагаараа энэ удаагийн арга хэмжээ ихээхэн онцлогтой юм.

Дэлхийн тэргүүлэх эдийн засагчид нэг дор цугларсан болохоор сүүлийн 25 жилийн хугацаанд дэлхийн эдийн засгийн өсөлт хамгийн ихээр удааширсан, нефтийн үнэ унасан зэрэг асуудлаар эхний гурван өдрийн турш санал бодлоо солилцжээ.

Харин чуулганы үндсэн сэдэв болох "Үйлдвэржилтийн 4 дэх хувьсгал буюу Industry 4.0” гэсэн асуудлыг чуулганы сүүлчийн буюу дөрөвдэх өдрийн хуралдаануудаар авч хэлэлцсэн байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн шинжлэх ухаан-техникийн дэвшлийн асуудлаар бүтэн өдрийн турш ярилцсан гэсэн үг.

Чуулганд оролцогч бизнесменүүдийн хувьд, өнөөгийн дэлхийн зах зээлийн оргоо бусгаа байдал төдийгүй шинэ технологи бий болохтой холбоотойгоор /ялангуяа, роботын салбарт/ учирч болох сорилт, эрсдэлийг хэрхэн зохицуулах вэ гэдэг асуудлууд санааг нь зовоож байлаа.     

Давосын чуулганыг санаачлагч, профессор К.Шваб-ын үзэж байгаагаар бол "Үйлдвэржилтийн 4 дэх хувьсгалын үр шимийг хүртэх, алдаанаас зайлсхийхийн тулд хүмүүс бид бүхэн нийгэм-эдийн засгийн хөгжил, үнэ цэнэт зүйлс, хувь хүний халдашгүй дархан байдлын талаарх төсөөллөө өөрчлөхөөс аргагүйд хүрнэ”.

Сануулан дурдахад, аж үйлдвэрийн анхдагч хувьсгалын /1784 он/ явцад уурын хүчийг ашиглан үйлдвэрлэлийг механикжуулж  чадсан бол Хоёрдагч хувьсгалын үед /1870 он/ цахилгаан эрчим хүч гарган авснаар бүтээгдэхүүнийг бөөнөөр нь үйлдвэрлэдэг болжээ. Гуравдугаар хувьсгалын үе шатанд /1969 он/ цахим мэдээллийн технологи гарч ирснээр үйлдвэрлэлийг автоматжуулав.

Давос-2016-ийн өмнөхөн технологийн компаниудын захирлуудын дунд явуулсан судалгаагаар, Үйлдвэржилтийн 4 дэх хувьсгалын гол хөдөлгөгч хүч нь үүлэн технологи, Big Data /Их өгөгдөл/хэмээх мэдээлэл цуглуулах, боловсруулах систем, краудсорсинг болон биотехнологи байх ажээ. Түүнчлэн интернэтэд холбогдсон "ухаалаг” хувцас, жолоочгүй автомашин, 3D хэвлэлд суурилсан анагаах ухаан зонхилно гэсэн хариулт өгсөн байна.

Давост цугларсан шинжээчдийн үзэж байгаагаар, 2025 гэхэд жолоочгүй автомашины технологи хөгжсөнөөр 1 сая хүний амь насыг болзошгүй аваар ослоос аварч, яндангаас гарах хорт хийн хэмжээ буурснаар 867 тэрбум доллар хэмнэгдэхээр байна.   

Роботжуулалт ба ажилгүйдэл

20 дугаар зууны дунд үеэс эхэлсэн үйлдвэрлэлийг автоматжуулах үйл явц нь зөвхөн тухайн үйлдвэрийн тодорхой шугам дамжлагад нэвтэрч байсан бол технологийн шинэ хувьсгалын үед үйлдвэрлэлийн сүлжээнүүдийг бүхэлд нь хамрах төлөвтэй байна.

Гэхдээ аливаа зүйлд сөрөг тал гэж бий. Автоматжуулалтыг иж бүрнээр нэвтрүүлснээр үйлдвэрлэлд хүний оролцоо эрс багасах нь хөгжиж буй орнуудад маш сөргөөр нөлөөлөх юм. Эдгээр орнууд технологийн дутагдалтай байдлаа хямд ажиллах хүчнээр нөхсөөр ирсэн билээ. 4 дэх хувьсгалын эрин үед томоохон үйлдвэрүүд АНУ болон Европ тив рүү шилжсэнээр хөгжиж буй орнуудын үйлдвэрлэлийн чадавхи мэдэгдэхүйц буурах болно.  

Хөгжингүй орнууд Үйлдвэржилтийн 4 дэх хувьсгалын ашиг шимийг хамгийн ихээр хүртэхээр байна гэж UBS санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч фирмийн явуулсан судалгааны дүн харуулж байна. Эдгээр улс орнуудыг Сингапур, Швейцарь, Австрали гэсэн дарааллаар дурдаж болно. Өнөөгийн байдлаар дэлхийн "цахим эдийн засаг”-ийн ДНБ-ний 33 хувь нь АНУ-д ногддог аж.

Гэтэл хөгжиж буй орнууд сүүлийн хэдэн арван жилийн туршид хямд ажиллах хүч олонтой гэх давуу талаа ашиглан дэлхийн хөгжлийн түүчээ болж ирсэн бол Үйлдвэржилтийн 4 дэх хувьсгал ялснаар өрсөлдөх чадвараа хадгалж үлдэх найдвар тун багасна.Бага болон дунд мэргэжлийн хүмүүсийн хийдэг ажлыг автомат машинууд орлон гүйцэтгэх нь тодорхой болжээ. Технологийн үсрэнгүй хөгжил, ажлын байрны хомсдол нь капиталын болон хөдөлмөрийн орлогын зөрүүг улам бүр нэмэгдүүлснээр нийгэмд тэгш бус байдал үүснэ. Энэ бүхнээс хамгийн ихээр хожих хүмүүс бол шинэ технологи зохион бүтээгчид, хувьцаа эзэмшигчид болон хөрөнгө оруулагчид юм.

Ойрын 10 жилийн хугацаанд үйлдвэрлэлийг роботжуулах үйл явц дэлхий нийтийг хамарснаар олон сая хүн ажилгүй болж магадгүй нөхцөл байдал үүсээд байна. Давосын форумд зориулж бэлтгэсэн илтгэлд дурдсанаар, шинэ технологи хөгжсөнөөр ойрын 5 жилийн хугацаанд 7,1 сая ажлын байр цомхотгогдоно. Гэтэл бусад салбарт шинээр дөнгөж 2 сая хүн ажилтай болох төлөв харагдаж байна. Өнөөдөр дэлхий даяар 200 сая хүн ажилгүйчүүдийн эгнээнд байдаг гэсэн статистик тоо бий. Үүний сацуу ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн тал хувь нь өдөрт дөнгөж 2-хон долларын орлого олдог ба албан бус секторт ажилладаг гэнэ. Гэтэл байдал ийм хүнд үед дижитал хувьсгал дэгдэж, роботууд хаанчлах аваас дэлхий даяараа үймээн сандралд орох вий. Ганц жишээ татахад, жолоочгүй автомашины технологи нэвтэрснээр авто тээврийн компанийн менежер өндөр цалин авах боловч олон мянган жолооч нар ажилгүй болж, амьдрал ахуй нь хүнд байдалд орох нь.  

Ромын хамба Франциск-ийг төлөөлж Давост ирсэн Питер Терксон үг хэлэхдээ 3D хэвлэл, жолоочгүй автомашин нь олон сая хүнийг ажилгүй болгож болзошгүй гэдгийг урьдчилан анхаарууллаа. Хамбын үзэж байгаагаар бол "хүн төрөлхтөн технологийн дэвшлийг өөрсдөө хянаж удирдаж байх ёстой" гэнэ. АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жозеф Байден хэлэхдээ "технологийн хойноос хэт хөөцөлдсөнөөс хүн төрөлхтөн "зүрх сэтгэлгүй болж” магадгүй гэдгийг сануулжээ. Технологийн их хувьсгалын явцад нийгмийн дундаж давхаргынхныг хамгаалж хадгалж үлдэхийн тулд боловсролын салбарт хөрөнгө оруулахыг тэрбээр уриалсан байна. Үүнтэй холбоотойгоор Ж.Байден хэлэхдээ "улс орнууд боловсролын тогтолцоо, мэргэжилтэн бэлтгэх тогтолцоогоо яг одооноос эхлэн өөрчлөн шинэчлэх хэрэгтэй, шинээр ажлын байр бий болгохын тулд дэд бүтцээ шинэчлэх, татварын хууль тогтоомжоо шинэчлэн боловсруулах шаардлагатай” гэдгийг онцолсон байна.                          

Гэхдээ роботоос тэгтлээ их айх хэрэггүй гэж зарим шинжээчид үзэж байна. Өнөө үед олон улс орны эдийн засагт үйлчилгээний салбар давамгайлж байгаа учраас уг салбарыг роботжуулах нь маш төвөгтэй хэрэг. Өөрөөр хэлбэл, Швабын дэвшүүлсэн Үйлдвэржилтийн 4 дэх хувьсгалын тухай онол бол бодит байдлыг дэгсдүүлэн сүржигнэсэн хэрэг гэж шүүмжлэх хүмүүс ч байлаа.                                   

"Хиймэл оюун ухаан болон генийн инженерчлэлийн өсөн нэмэгдэж буй боломж нь тэдгээрийг бий болгосон хүмүүсийн хяналтаас нэгэнт гарна” гэж "Salesforce” гэдэг компанийн захирал Марк Бениофф ярьсан нь Холливүүдийн уран зөгнөлт киноны гол баатрын яриаг санагдуулна. Гэтэл үнэн хэрэгтээ бол түүний энэ үг бодит байдлыг урьдчилан харсан, биелэх магадлал маш өндөртэй таамаглал гэнэ. Тэрбээр "улс орон бүр Ирээдүйн асуудал хариуцсан сайдтай болох хэрэгтэй” гэж хэлсэн нь энэ жилийн Давосын чуулганы үеэр "брэнд үг” болон түгжээ.

Түүнээс гадна, Үйлдвэржилтийн 4 дэх хувьсгалын явцад генийн инженерчлэл түргэн хурдацтай хөгжих учраас хүний нас /120-150 нас/ уртсана, үүнтэй холбоотойгоор нийгэм-эдийн засгийн хүндрэлтэй асуудлууд үүсэх нь. 2015 оны сүүлчээр нийтлэгдсэн Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын тайланд дурдсанаар бол, 2050 он гэхэд 60-аас дээш настай хүмүүсийн тоо 2 дахин нэмэгдэж 2 тэрбумд хүрэхээр байна. Ийм нөхцөл байдал нь дэлхийн эдийн засаг болоод нийгмийн халамжийн тогтолцоонд сөргөөр нөлөөлөх нь гарцаагүй.

Цахим мөнгө ба блокчейн технологи                                          

Давосын чуулганы дөрөвдэх өдөр Морган Стэнли, Дойче Банк, ОУВС зэрэг дэлхийн санхүүгийн салбарын тэргүүлэгч байгууллагуудын удирдагчид биткоин буюу онлайнаар ашиглагддаг виртуал мөнгө болон блокчейн технологийн хэтийн төлвийн талаар ярилцсан байна. ОУВС-ын тэргүүн Кристин Лагард хэлэхдээ биткоин мөнгө болон түүнтэй холбоотой шинэ технологи нь алс ирээдүйд "мөнгө-зээлийн бодлогыг өөрчилж, санхүүгийн тогтвортой байдалд аюул учруулж болзошгүй юм” гэж анхааруулсан байна. Харин одоохондоо бол энэ талаар санаа зовох нь арай эрт байна, учир хэмээвээс, биткоин цахим валютын нийт мөнгөн дүн 7 тэрбум доллар байгаа нь дэлхий дээрх нийт мөнгөний массыг /12.3 их наяд доллар/ мянга хуваасны нэгээс ч бага хувийг эзэлж байгаа юм.     

Биткоин мөнгийг зарим улс орнуудад хориглож байгаа нь төдийлөн зөв алхам биш, харин үүний оронд зохицуулалтыг оновчтой болгох хэрэгтэй гэсэн санаа бодол Давост давамгайлж байлаа.                                                                              

Цахим валют үйлдвэрлэхэд ашигладаг блокчейн технологи ёсоор өгөгдлүүдийн санг салгах бөгөөд ингэснээр нэгэнт орсон мэдээлэлд өөрчлөлт оруулах боломжгүй болж  байгаа юм. Энэ технологийн үндсэн дээр төлбөр хийхээс авахуулаад хууль эрхзүйн баримт бичиг хүртэлх олон төрлийн контент үүсгэж болно. Үүний дүнд аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбараас эхлээд банк, төрийн байгууллагын үйлчилгээнд ч асар их өөрчлөлт гарна. Ганц жишээ дурдахад, хүн бүр өгөгдлийн санд нэвтрэн орж, эзэмшил газар худалдан авахад шаардлагатай баримт бичгүүдийг ганцхан цагийн дотор бүрдүүлээд зохих байгууллагад явуулна. Хэрвээ үнэн зөв бөглөсөн тохиолдолд тэр даруйд нь хариуг өгнө. Энэ мэт олон давууталтай.
Нөгөөтэйгүүр, блокчейн гэдэг нь системийн хэрэглэгчдийн хийсэн бүх мөнгөн гуйвуулгын мэдээллийг хадгалдаг өгөгдлүүдийн салангид бааз юм. Мэдээллийг "гинжин блокуудын”хэлбэрээр хадгалдаг бөгөөд блок бүрт тодорхой тооны гүйлгээг бичиж хадгалдаг байна.

4 дэх хувьсгал бизнест нөлөөлөх нь

Шинэ технологи гарч ирснээр эрэлт, нийлүүлэлтийн байдал эрс өөрчлөгдөх болно. Эцсийн хэрэглэгчийн хувьд компаниудын ажил үйлчилгээнд нөлөөлөх байдал улам нэмэгдэж, бүтээгдэхүүний загвар дизайнаас эхлээд бараа хүргэлтийн арга хэлбэр хүртэл бүхлээрээ хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, сонирхлоос бүрэн хамаарах болно.  

К.Швабын номонд өгүүлснээр бол "Үйлдвэржилтийн 4 дэх хувьсгал нь бизнесийн хөгжилд үндсэн 4 байдлаар нөлөөлнө” гэх хэтийн төлөв харагдаж байна. Үүнд, захиалагчийн зүгээс тавих шаардлага өндөрсөнө, бүтээгдэхүүний чанар сайжирна, инновацийн бүтээлүүд бий болно, зохион байгуулалтын шинэ хэлбэр гарч ирнэ гэдгийг дурджээ. Өөрийн гэсэн үндсэн хөрөнгөд тулгуурладаг бус харин олон хүнийг нэгтгэсэн өвөрмөц платформ бүхий компаниуд санаачилгыг гартаа авах төлөвтэй. Тухайлбал, Uber гэхэд өөрийн гэсэн такси баазтай байх шаардлагагүй, Фейсбүүк гэхэд өөрийн гэсэн контент үйлдвэрлэх хэрэггүй, дэлхий дээрх хамгийн том онлайн-дэлгүүр Алибаба өөрөө бараа үйлдвэрлэхгүй гэх мэтээр өөрчлөгдөнө.

Байгаль орчин ба циркуляр эдийн засаг

Үйлдвэржилтийн гурван хувьсгалын явцад ашигласан үйлдвэрлэлийн шугаман загвар нь олон сул талтай. Үүний нэг нь байгаль орчны бохирдлын асуудал юм. Ноён Швабын тодорхойлсон Үйлдвэржилтийн шинэ хувьсгал нь эдгээр хуримтлагдсан асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх зорилготой.

Бохирдлын асуудлыг шийдэх, экологийн тогтвортой байдлыг бий болгох гол хүчин зүйл бол циркуляр эдийн засгийг бий болгох явдал юм. Циркуляр эдийн засаг гэдэг нь техникийн болон биологийн материалуудыг үйлдвэрлэлийн явцад тасралтгүй эргэлтэд оруулж, байгалийн үнэт баялгийг хадгалан хамгаалахад чиглэгдсэн эдийн засгийн шинэ хэлбэр юм.

Эд юмсын интернэтийг /Internet of things/ дэлгэрүүлэн хөгжүүлэх нь циркуляр инновацийг хэрэгжүүлэх боломжийг нээх учиртай. Сенсор технологийн өртийг хямдруулж, сүлжээнүүдийг өргөжүүлснээр үйлдвэрлэлийн процесст хамрагдаж буй иж бүрдэл бүрийг холбох боломжтой болно. Эл холболтоор дамжин орж ирсэн өгөгдлүүдэд тухайн бүтээгдэхүүний гарал үүсэл, үйлдвэрлэсэн арга, түүнийг үйлдвэрлэхэд зарцуулсан эрчим хүчний талаарх мэдээлэл багтана. Эдгээр өгөгдлүүд нь циркуляр эдийн засгийн үндэс юм. Дээрх мэдээллүүдийг үйлдвэрүүд, хот суурин, улс орон даяар ашигласнаар нөөц баялгийг үр ашигтай байдлаар ашиглах, дахин хуваарилах боломж бий болно. 

Эх сурвалж: www.rbc.ru

                                                                                                                           Б.Адъяахүү montsame

ДАВОС-2016: АЖ ҮЙЛДВЭРИЙН ХУВЬСГАЛ БА АЖИЛГҮЙДЛИЙН ДАВАЛГАА
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани