Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Т.Лхагвасүмбэрэл: Ирвэс мал барьчихлаа, үүнийг чинь буудна гэдэг

Ирвэс хамгаалах сангийн биологич Т.Лхагвасүмбэрэл өнгөрөгч оны 11-ээр сард харамсалтайгаар амиа алдсан билээ. Нэг хэсэг түүний амиа алдсан хэрэг олон нийт болон хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байсан ч тэгэсгээд сураг нь тасарсан. Түүнтэй 2014 онд "Монгол брэнд” сэтгүүлийн сурвалжлагч А.Энхжаргал "Тосон бумбын нуруунд” уулзаж ярилцаж байжээ. Тэрхүү ярилцлагыг зөвшөөрлийн дагуу хүргэж байна. Бүтээсэн үйл, байгуулсан гавъяа нь бүү бүдгэрч үлдээсэй хэмээн өнөөдөр түүнийг нэхэн дурслаа.

Ирвэсийн судалгааны ажлын талаараа тодруулахгүй юу?

Би 2008 онд энд биологчоор ажиллаж байна. Судалгааны төвд болж байгаа бүх үйл ажиллагааг зохион байгуулж ажилладаг. Манайх 2008 оноос 2013 он хүртэл автомат камерын судалгааг зуны гурван сард Тостын нуруунд хийдэг. Нийт 40 автомат камер бий. Автомат камерийн мэдээллээр жил бүрийнхээ ирвэсний тоог гаргадаг. Эхний жилд 17 ирвэс байсан. Дараагийн жилд 20,22 гэх зэргээр өссөн байгаа. Камерийн судалгааг олон жил давталттай тавих тусам ирвэсний тоо толгой бодитой гарах боломж бүрддэг. Камерын судалгаагаар Тостын нуруунд 22-25 ирвэс байна. Үүнээс хүзүүвчилсэн 19 ирвэс байгаа. Одоогийн байдлаар хүзүүвчтэй явж байгаа таван ирвэс бий. Аргаль, янгирын тоо толгойн хувьд 2012 оноос хойш хос ажиглалтын аргаар Тостын нуруунд туршиж тооллого хийж үзэж байна. Эхний жил 820-1100 янгир гэж тоолсон. Үүнийгээ баталгаажуулахын тулд 2013 онд дахин хийсэн. Тооллогоор 857-1200 янгир гэж гарсан. Янгирын тоо толгой уураагүй нь 2012 оны өвөл, хавар өнтэй байсантай холбоотой. Янгир төл сайн авсан. Ер нь ихэвчлэн ихэр ишиг дагуулаад явж байсан. Үүнээс хамаараад тоо толгой буурахгүй байгаа юм. нөгөө талаас бидний судалгаа явуулж байгаа бүс нутаг харьцангуй хамгаалалтад орчихсон. Тиймээс нэг талаараа хууль бус ан багассаныг илтгэж байна.

Ямар чиглэлийн судалгаа хийгдэж байна вэ?

Янгирын хувьд би өөрөө судалж байна. Тоо толгойг нь гаргаж, ямар өвс, ургамал иддэг, малтай ургамал бэлчээрээрээ хэр давхцаж байна гэх зэргээр судалж байгаа. Аргалийн хувьд судалгаагаа илүү нарийвчлах бодол байгаа. Ирвэсийг бол гадны судлаачидтай хамтарч судалдаг. Монголын нөхцөлд нарийн судалгаанууд хийх лабораторын боломж хомс байна. Тиймээс гадагшаа явуулж тодорхойлуулдаг.

Орон нутгийн иргэдтэй хэрхэн харилцаатай ажилладаг вэ. Нутгийнхан таныг анддаггүй юм билээ?

Би судалгаа хийгээд уулаар байнга явдаг. Ингэхдээ иргэдэд судалгааныхаа ажлыг танилцуулах, тэдэнтэй хамтарч судалгаа хийх зэргээр нутгийн иргэдийг татан оролцуулж цөөн ч болов малчдыг сургах, мөн идэвхтэн байгаль хамгаалагч нартайгаа хамтарч автомат камер хэрхэн тавьдаг зэргээр зааж байна. Намайг өөр ажилтай явах үед тэд маань камерын эргэх хугацаа болох үед нь эргэнэ. Нэг талаар миний ажил хөнгөрч, нөгөө талаар тэдний хувьд нутагтаа хийгдэж байгаа судалгаанд гар бие оролцоно гэдэг сайхан. Судалгаа хийгээд ирэхээр мэдээж ирвэсийг унтуулж хүзүүвч зүүх зэрэг ажил хийгдэж байгаа. Үүнээс хамаарч "ирвэсийг тарихаар мангар болдог” гэдэг ч юм уу буруу ойлголт төрөх явдал бий. Энэ тохиолдолд тухайн малчныг ирвэс унтуулах үйл явцад оролцуулаад тайлбарлаад өгөхөөр ойлгодог. Зарим нэгнийх нь гэрт очиж тайлбарлана. Ирвэс мал баричихлаа, үүнийг чинь буудна гэдэг. Энэ бол тэрхэн өдөр, эсвэл хагас өдрийн бухимдал байдаг. Нэг юм уу хоёр хоногийн дараа тайвширчихна. Аргагүй л дээ. Насаараа хүйтэн ширүүнийг даван туулж өсгөсөн мал руу нь ирвэс ороод зах зээлийн үнээр 120-150 мянган төгрөгийг нэг өдөр дуусгачихаар тэрүүхэн үедээ гомдох сэтгэл төрж байгаа учир бухимдаад өнгөрнө. Сүүлд нь тайлбарлаад хэлэхээр ойлгодог.

Ирвэс олон харсан уу, хэр баргийн хүн олж хараад байдаггүй байх?

Би анх 2008 оны зургаадугаар сарын 15-нд цоохор ирвэс унтуулах үйл ажиллагаанд оролцож харж байсан. Түүнээс хойш байгаль дээр, унтуулж байхад нь 20 гаруй ирвэс харсан. Гэхдээ байгаль дээр бол жилдээ 1-2 удаа л хардаг. Би өдөр бүр ууланд явж байна. Дандаа ирвэс амьдардаг орчинд явж байхад аргаль өдөр бүр тааралдана. Гэтэл ирвэс тийм биш. Ганц нэг л харна. Ирвэс хүчирхэг амьтан гэж ярьдаг ч их тайван. Цагаан газар сайн гүйдэг хүн бараг л гүйцнэ дээ. Ирвэс цагаан газар гүйж чаддаггүй. Харин хад асганд бол дүүлнэ. Өөрийн онцлог нь бусдаас зугтаж биеэ хамгаалах биш. Аль болох нуугдаж үлдэх онцлогтой. Энэ нь байгальтай ивээл өнгөтэй нь холбоотой. Хүн хараад шууд хэвтэнэ. Хэсэг хэвтэхэд хүн бараг олж харахгүй. Ямар нэг байдлаар халз тулсан тохиолдолд догшин ааш араншин байхгүй. Тухайн амьтны хуьийн орон зай гэж байна шүү дээ. Хүнд ч гэсэн бий. Хэн нэгэн ирээд хатгаж цохиод байвал бид хариу үйлдэл үзүүлнэ ээ дээ. Тэрэнтэй адил хоолоо идэж байхад нь хүн тулж очоод байвал тухайн араатны хувийн орон зай руу халдаж байгаа хэрэг юм. Иймээс хариу үйлдэл үзүүлэх боломжтой. Тэр орон зай руу халдахгүй, зайнаас харж байвал ямар ч аюулгүй.

Гадныхан гэрэл зураг авах санал их тавьдаг уу?

Тийм ээ. Танай хүзүүвчтэй ирвэсийг очиж харъя. Чи мэдэж байгаа биз дээ гэдэг. Гэтэл бид өнөөдөр гаднаас 100 хувийн хөрөнгө оруулалттай байдаг. Дур мэдээд гадны болон дотоодын зурагчид авчраад нөгөө амьтныхаа араас хөөцөлдөөд стресст оруулах сонирхолгүй. Яахав, яваа яваандаа судалгааны ажил жин тан болоод ирэхэд бид аялал жуулчлалыг байгаль орчинд эерэг байдлаар хөгжүүлж, тухайн амьтны амьдардаг нутгаар аялуулах зэргээр зохион байгуулах боломжтой.  

А.Энхжаргал


Т.Лхагвасүмбэрэл: Ирвэс мал барьчихлаа, үүнийг чинь буудна гэдэг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани