Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Сентерра гоулд Монголия” ХХК-ийн мөрөөдөл салхинд хийсэх нь

-Шүүх "Сентерра гоулд Монголия” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн асуудлаар маргаан үүсгэх нь зүйтэй” гэж үзжээ –

Тоймч Л.Баатархүү

        Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Сүжигтийн ам хэмээх газар байрлах Гацууртын ордыг Канадын хөрөнгө оруулалттай "Сентерра гоулд Монголия” ХХК ашиглахаар тусгай зөвшөөрөл авсан ч талаар болох асуудал хөндөгдөж эхэллээ. Энэ сарын 5-нд УИХ-аас тус ордын төрийн ордын хувь хэмжээг эцэслэн тогтоож эл компанийн удирдлагууд, хөрөнгө оруулагч нарын магнай тэнийсэн.

Гэвч харамсалтай нь тус ордын нөөц бүхий хэсэгт монголчуудын түүх соёлын хосгүй үнэт зүйлс хадгалагдаж байгааг эрдэмтэд, нутгийн иргэд хэлж, сүүлдээ тэмцлийн хэлбэр рүү шилжив. "Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид өлсгөлөн хүртэл зарлаж харин одоо "Сентерра гоулд Монголия” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ханджээ.

Тэдний шүүхэд хандсан гол үндэслэл  нь "Сентерра гоулд Монголия” ХХК ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу үнэн мөнөөр аваагүй, авлига хээл хахиулын шинжтэй зэрэг асуудлыг шүүхээр тодруулуулахаар хүсэлт гаргасан байна.

Энэ талаар тус хөдөлгөөний өмгөөлөгч, хуульч Г.Батбаяраас тодруулсан юм.

Тэрбээр "Энэ оны эхээр "Ноён уулаа аваръя” хөдөлгөөн мөн Нийтийн эрхийг хамгаалах холбооныхон бидэнд хандсан. Тус хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид нарын хамт нэгдүгээр сарын 20-ны үеэр бид Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан байгаа. "Сентерра гоулд Монголия” ХХК-ийн эзэмшиж байгаа 372А, 431А тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар Ашигт малтмалын газрыг хариуцагчаар татсан.

Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх бидний өгсөн нэхэмжлэлийг хянаж үзээд энэ сарын 5-ны өдөр "Маргаан үүсгэж шийдвэрлэх нь зүйтэй”, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эсэх асуудлыг маргаанаар шийдвэрлэнэ” гэх шүүгчийн захирамж гарсан.

Шүүхэд хариуцагчаар Ашигт малтмалын газар, "Сентерра гоулд Монголия” ХХК гуравдагч этгээд болох Засгийн газар ч орох боломжтой болох юм.

Шүүх хэнийх нь ярьж байгаа зүйл зөв бэ гэдгийг эцэслэн тогтооно. Олны дунд асуудал болоод буй хүнцэлд өртөх гээд байгаа нь үнэн эсэх, "Сентерра гоулд Монголия” ХХК ашиглалтын тусгай зөвшөөрлөө үнэн мөнөөр авсан уу үгүй юу, авлига, хээл хахууль өгсөн үү гээд олон зүйлийг шийдвэрлэх боломж бүрдлээ.

1960-1980 онд Зөвлөлт, Монголын хамтарсан эрдэмтдийн хайгуулын баг уг ордыг олсон юм билээ. Гэтэл "Сентерра гоулд Монголия” ХХК "Бид олсон” гэж хэлээд байдаг. Тэд үнэхээр тодруулах замаар тухайн ордыг олоод их хэмжээний мөнгө зарцуулсан гэж түрий барьж ашиглах гэж байгаа бол мөн асуудал дагуулна.

Өвөг дээдсийнхээ булш, бунханг сүйтгэлгүйгээр монголчууд өөсрдөө ашиглах боломж нь бүрэн бий. Монгол Улсын Засгийн газар өөрөөсөө хөрөнгө гаргаад ашиглах чадамжтай. Туршлага ч байгаа.

Тэд үнэхээр шударга эзэмшигч мөн үү. Аашиглалтын тусгай зөвшөөрлийг шударгаар авсан бол иргэд ямар ч гомдолгүйгээр ашиглуулна гэж хэлж байгаа” гэлээ.

"Засгийн газар мэднэ” хэмээх товчхон хариулт өгөв

Харин ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон Ашигт малтмалын газрын дарга Г.Алтансүх өөрсдөөсөө холдуулж "Засгийн газар мэднэ” хэмээх товчхон хариулт өгөв.

Захиргааны шүүх холбогдох баримтыг цуглуулаад 60-90 хоногийн дотор хэргийг хянан шийдвэрлэх юм байна.

Нэхэмжлэгч тал Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэгч тал "Маргааныг эцэслэн шийдэх хүртэл захиргааны актыг биелэлтийг түдгэлзүүлж өгнө үү” гэх хүсэлт гаргажээ. Өөрөөр хэлбэл, "Сентерра гоулд Монголия” ХХК-ийн 372А, 431А тоот тусгай зөвшөөрлүүд дээр олборлолт явуулах эрхийг түр түдгэлзүүлэх утгатай юм.

Маргаан нэгэнт үүссэн учраас Засгийн газар "Сентерра гоулд Монголия” ХХК хооронд байгуулсан орд ашиглах гэрээ биелэгдэх боломжгүй болох аж.

Гацууртын ордын хувьд нийт хөрөнгө оруулалтын хэмжээ нь 215.9 сая ам.доллар. Борлуулалтын орлого нь 1.8 тэрбум ам.доллар, татвар хураамж төлбөр хэлбэрээр Засгийн газарт 438.8, сая ам.доллар төлнө гээд буй. Мөн цэвэр ашиг нь 90.6 сая ам.доллар гэсэн тооцоо бий. Засгийн газарт ногдох мөнгөн урсгалын нийт хэмжээ нь 432.3 сая эм.доллар буюу нийт мөнгөн урсгалын 68.2 хувь нь манайд ногдоно гэсэн эдийн засгийн үндэслэлтэй тооцоог Уул уурхайн яамныхны зүгээс өгч буй.

Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү:

-Гацууртын орд нь Сэлэнгэ аймгийн Мандал суманд байдаг. Гацууртын ордын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг "Сентерра гоулд Монголия” ХХК нь Бороогийн алтны ордыг ашиглаж, баяжуулах үйлдвэрлэл явуулдаг юм. Хамгийн сүүлд батлагдсан Техник эдийн засгийн үндэслэл  /ТЭЗҮ/-ээр Гацууртын ордоос 50 тонн алт олборлож, Бороогийн үйлдвэртээ баяжуулахаар тусгасан. Түүх сөхвөл Гацууртын ордын алтны шороон ордыг 1991 онд илрүүлсэн байдаг. 1998 оноос Кастадиа майнинг компани үндсэн ордыг нээсэн. Үндсэн орд шороон ордын гүнд байрлаж байгаа. Анхны ТЭЗҮ-г 2005 онд хийж байсан бол 2007 онд  Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл /ЭБМЗ/ хүлээн авч, 2008 онд баталсан. Хамгийн сүүлийн ТЭЗҮ-д тусгаснаар тус ордод 17,1 сая тонн хүдэр, 50 тонн алттай гэж тогтоосон. Энэ төслийг хэрэгжүүлснээр гурван их наяд төгрөгийн борлуулалт хийж,  659,8 тэрбум төгрөгийн татвар хураамж төлнө. Татвар хураамжаас гадна 352,9 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах юм. Улс орны нийгэм, эдийн засагт нөлөөлөхүйц үр ашигтай орд учраас стратегийн орд газарт хамруулах саналыг Уул уурхайн яам, Засгийн газраас гаргаж, өнгөрсөн оны нэгдүгээр сард УИХ-аас баталсан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ-ын дарга Ц.Эрдэнэхүү:

-Манай Мандал сум 27 мянган хүн амтай. Хотын дайтай том сум гэж хэлж болно. Уул, уурхай, ашигт малтмалын тухай хууль эрхзүйн актуудад орон нутгийн байр суурийг орхигдуулснас болоод, "Сентерра гоулд Монголия” ХХК-ийнхан бидэнтэй огт уулзаагүй. Иргэдэд ч тайлбар таниулга хийгээгүй. Үүнээс болж үл ойлголцол үүсч байхыг үгүйсгэхгүй.

Тэд ийн ярилаа. Зарим учир мэдэх нь "Монгол Улс тартагтаа тултал ядуурч баялгаа хоосолчихоогүй байна. Ноён уулыг ухаж, Гацууртын ордыг заавал ашиглах шаардлага байсан юм уу” гэх байр суурийг илэрхийлж байгаа. Үнэндээ нөөцөд нь 50 тонн алт байгаа гэдэг нь хүртэл нотлогдох боломж хомс буй эл ордыг гадныхнаар эцэг өвгөдийнхөө бунхан шүтээн, түүх дурсгалаа сэндийчүүлэн байж ухуулах шаардлага байна уу гэх асуулт олон мянган хүний амнаас гарах биз.

“Сентерра гоулд Монголия” ХХК-ийн мөрөөдөл салхинд хийсэх нь
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани