Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрсний орлоготой дүйх мөнгийг махны экспортоос олно

Нүүрсний орлоготой дүйх мөнгийг махны экспортоос олно

 

БНХАУ-д зөвхөн адууны мах экспортолж байсан манай улс хонь, ямаа, үхрийн махаа нийлүүлэх боломжтой болсон. Өнгөрсөн баасан гарагт Говь-Алтай аймгийн Бургастайн боомтоор хонины махны эхний багцыг урд хөрш рүү тээвэрлэлээ. Энэ үйл явдал болон салбарын бусад асуудлаар Монголын махны холбооны гүйцэтгэх захирал Б.Очирбаттай ярилцав. Махны экспортыг дорвитой нэмэхэд олон талт нягт хамтын ажиллагаа чухал болохыг тэрбээр онцоллоо. 

-Манай мал сүргийн бүтцэд гол жин дардаг хонь, ямааны махыг урд хөршид экспортолж эхэллээ. Ингэснээр махны экспорт бодитой өсөх үү?
-Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газраас өнгөрсөн онд махны экспортыг чамгүй дэмжсэн. Ингэснээр хонь, ямаа, үхрийн махаа БНХАУ-д нийлүүлэх боломжтой боллоо. Урд хөрш өмнө нь зөвхөн адууны махыг бага хэмжээгээр худалдаж авдаг байсан юм.

Засгийн газрын тэргүүн Хятадад нэг тэрбум ам.долларын мах экспортолно гэж ярьсан. Экспорт ийн өргөжсөнөөр дээрх хэмжээний орлого орж ирэх боломжтой юу?
-Махны хүрэлцээ энэ онд сайн байвал бид ийм орлого олж чадна. Үгүй юм аа гэхэд дөхөж очно. Ер нь зөвхөн адуугаар хязгаарлагдахгүй, бусад малын мах нийлүүлдэг болсноор орлогын үүд цэлийтлээ нээгдэж байгаа юм. Энэ жил их хэмжээний мөнгө олохгүй байлаа ч ирэх жилүүдэд нүүрсний орлоготой дүйцэх мөнгөн урсгалыг монгол малын мах авчирна. 

-Экспортын үүд нээгдлээ. Гэтэл БНХАУ-д нийлүүлэхээр бэлтгэсэн махны нөөц одоо байна уу. Ер нь манай компаниуд урд хөрш хэмээх уудам зах зээлд махны экспорт хийхэд санхүүгийн хувьд бэлэн үү?
-Манай компаниудад эргэлтийн хөрөнгө дутагдаж байна. Махны нөөц бэлтгэх хөрөнгөгүйгээс компаниуд одоо сул зогсч байна. Үүнээс үүдэн экспорт ч гацаж магадгүй. Компаниуд үйлдвэр, тоног төхөөрөмжөө шинэчлэхээр банкнаас өндөр хүүтэй зээл авсан. Мөн борлуулалтаас олсон орлогоо мах бэлтгэхэд зарцуулчихдаг. Үйлдвэрийн аргаар мах бэлтгэхэд өндөр өртөгтэй. Малыг худалдаж авна. Тууж авчирна. Төхөөрнө. Малыг төхөөрөх үйлдэл бүрт цахилгаан ашигладаг. Мөн малын гүзээ зэргийг цэвэрлэж, ариутгахад даралттай халуун, хүйтэн ус хэрэглэнэ. Улмаар махаа стандартын дагуу хадгална гэх мэт их зардал гардаг. 

Нөөцгүй тул хавар махны үнэ өснө

Ингэсээр өнөө бага хэмжээний эргэлтийн хөрөнгө нь дуусдаг. Хавар болохоор дахиад л өндөр хүүтэй зээл авна. Ийм цикл манай салбарт эргэлдэж байна. Тиймээс төр, засгаас нэг удаа дорвитой дэмжлэг үзүүлмээр байна. 

Ингэхдээ их хэмжээний хөрөнгө оруулж хөл дээрээ зогссон компаниудад экспортоо өсгөхөд нь дэмжих хэрэгтэй. Монголд махны том, жижиг нийт 42 орчим үйлдвэр бий. Засгийн газар Хятадтай хамтран махны 12 үйлдвэр байгуулахаар болсон. Гэхдээ шинэ үйлдвэр барихаас илүү одоогийн том үйлдвэрүүдээ дэмжих, хүчин чадлыг нь өсгөх нь зүйтэй гэж Махны холбоо үзэж байна. 

Мөн олон тооны жижиг үйлдвэр бус өндөр хүчин чадалтай, хоёр үйлдвэр байгуулахад л болно. Ингэхдээ нэг үйлдвэрээ Сэлэнгэд байгуулах хэрэгтэй. Ингэснээр газар тариалангийн бүс нутгаас гарч буй их хэмжээний сүрлийг малын тэжээл болгож болно. Мөн Сэлэнгийн үржил шимт хөрсөнд малын тэжээлээ ч тарина. 

Харин нөгөө үйлдвэрийг нь Халхголын хязгаарт барихад тохиромжтой. Зөвхөн үйлдвэр бариад зогсохгүй мал бэлчих нутаг дэвсгэрийг нь хүртэл зааж өгөх хэрэгтэй. Бусад нутгаас энэ бүс рүү мал нэвтэрдэггүй байхаар зохицуулна. Ингэснээр вакум, тусгай бүс тэнд бий болно. Ийм нөхцөлд зэргэлдээ аймагт өвчин гарлаа гэхэд хорио цээрт орохгүй. 

-Тэгэхээр махны үйлдвэрлэлийг бүсчлэн хөгжүүлэх нь зүйтэй гэж та үзэж байна уу?
-Тийм, үйлдвэрүүд болон айл өрхүүд зөвхөн намар л мах бэлдэж байна. Харин малаа байнга тэжээж, тарга хүчтэй байлгавал махны үйлдвэрүүд ганц намар бус жилийн дөрвөн улирал ажиллана. Хэрэглэгчид ч шинэ мах хүнсэндээ хэрэглэнэ. 

  • Монгол малын махны экспорт тэлэх боломжтой болов. 
  • Монгол Улс БНХАУ-д хонины 16 тонн мах нийлүүллээ. 
  • Говь- Алтай аймгийн Бургастайн боомтоор дамжуулан мах экспортлов. 
  • Махны компаниудад эргэлтийн хөрөнгө дутагдаж байна.

Мөн монгол малын амьдын жин бага. Олон мянган мал нядалж байж хэдэн тонн мах бүрдүүлдэг. Барууны орнуудад бол тугалыг зургаа, долоон сар хүргээд үйлдвэрт авчирч, тэжээдэг. Ингэж тэжээсэн 12 сартай бяруу нь манай нас гүйцсэн шарын дайтай болж байна. 

Ийм эрчимжсэн үйлдвэрлэл рүү шилжихгүй бол өнөөгийн байдлаар махны экспорт дорвитой урагшлахгүй. Тусгай бүстээ малын шинжилгээ судалгаа хийж, үйлдвэрлэл, тээвэр зэргийг цогцоор нь бий болгосноор бид махаа дэлхийд таниулж, брэнд болгож чадна. 

Шинэ үйлдвэр барихаас илүү одоогийн үйлдвэрүүдээ дэмжиж, хүчин чадлыг нь өсгөх нь зүйтэй

-Засгийн газраас энэ жил хөрөнгө гаргаж нөөцийн мах бэлтгүүлээгүй. Гэхдээ хувийн компаниуд бие даан бага зэрэг мах бэлтгэсэн. Экспортлохоос гадна энэ онд хүн амаа хямд махаар хангаж чадах уу?
-Сүүлийн жилүүдэд мах тогтмол нөөцөлж байлаа. Харин энэ жил албан ёсоор бэлтгээгүй. Хувийн компаниуд өөрсдийн бололцоогоор бага хэмжээний мах бэлтгэсэн. Энэ нь өмнөх жилүүдийн нөөцтэй харьцуулахад ердөө 20-30 хувьтай тэнцэнэ. 

Нөөцийн мах бэлтгээгүйгээс малчид энэ онд хамгийн их хохирлоо. Намар компаниуд махыг нь аваагүйгээс бэлэн мөнгөний гачигдалд орж, махаа хямд худалдлаа. Мөн хэд хоногийн өмнө нь килограмм нь 3000 төгрөгт хүрч байсан махны үнэ эргээд өсч эхэллээ. Ямар нэг зүйл ховордохоор л үнэ нь өсдөг. Нөөцийн махны бэлтгээгүйгээс нийслэлчүүд энэ хавар үнэтэй мах хэрэглэнэ. Одоогийн үнэ улам өснө. Тэрчлэн мах бэлтгээгүйгээс компаниуд борлуулалтгүй болж, зогслоо. Ингэж малчид, иргэд, хувийн хэвшил гэсэн гурван тал хохирч байна. 

-Мах бэлтгэх ажил хавраас эхэлдэг гэж компанийн удирдлагууд ярьдаг. Хавар санхүүжилтээ бүрдүүлж, малчдад захиалгаа өгдөг. Улмаар зун малаа авч, намар төхөөрдөг. Тэгэхээр цагийг нь тулгах бус одооноос л санхүүжилтийн тухай ярих хэрэгтэй болж байна, тийм үү?
-Оройтохгүйн тулд яаравчлах хэрэгтэй. Засгийн газар 100 сая төгрөг олгоно гэж ярьсан. Хэрэв өгөхөөр бол компаниудад эрт олгох хэрэгтэй. Гэхдээ энэ мөнгө манай компаниудад хүрэх, эсэх нь эргэлзээтэй байгаа. Төрийн зарим түшээ энэ мөнгийг малчдад тараан өгч, хөдөөгийн иргэд махаа үйлдвэрүүдэд тушаана гэж ярьж байсан. Хэрэв ингэвэл мах бэлтгэх ажил илүү ярвигтай болно. 

-Махны компаниуд зээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ?
-Компаниуд зээлээ төлж байна. Өртэй ч компани олон байна. Нөөцийн махны урамшуулал, үйл ажиллагааны зардал болох 14 тэрбум төгрөгийг Засгийн газар өнөөг хүртэл төлөөгүй. Үүний улмаас компаниуд хүнд байдалд ороод байгаа. Ойрын хугацаанд арга хэмжээ авна гэж Ерөнхий сайд саяхан мэдэгдсэн. 

-Түүхий эдийн ханш унаж, уул уурхайн экспортын бүтээгдэхүүний орлого буурлаа. Үүнийг орлох орлогыг мах гэж Засгийн газраас үзэж байна. Монголын малын мах манай эдийн засгийн нэг тулгуур болж чадах уу?
-Мал аж ахуйн салбар манай эдийн засгийн хөгжлийн нэг түлхүүр. Махны орлогын үүд нээгдсэн энэ үед манай хяналт, мал эмнэлэг, хил гааль, тээвэр, хувийн хэвшил, салбарын яам, татвар гээд бүгд нэгдсэн бодлоготой, нягт ажиллах ёстой. Махны экспорт нь нэг компанийн эрх ашиг мэтээр ойлговол махнаас олигтой орлого олж чадахгүй. Махны экспортыг нэмэгдүүлэх нь саарч буй эдийн засгийн өсөлтийг тогтоох нэг арга зам.

Г.Байгал 

Нүүрсний орлоготой дүйх мөнгийг махны экспортоос олно
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани