Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Mongolia Mining 2016” үзэсгэлэн алтны салбарыг онцолно

“Mongolia Mining 2016” үзэсгэлэн алтны салбарыг онцолно

 

Дэлхийн технологи дэргэд ирлээ” уриатай "Mongolia Mining” үзэсгэлэн 6 дахь жилдээ Улаанбаатар хотноо 2016 оны 4 дүгээр сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү арга хэмжээ уул уурхайн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техникийг танилцуулдаг онцлогтой. Монголын зах зээлийг сонирхож буй олон улсын нэр хүндтэй компаниуд өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, туршлага солилцохоос гадна хөрөнгө оруулагчид болоод ханган нийлүүлэгчдийн хамтын ажиллагааны нэгэн том талбар юм. Тиймдээ ч "Mongolia Mining” үзэсгэлэн өнөөдөр ажил хэрэгчдийн хувьд эрэлт хэрэгцээтэй, нэр хүндтэй, чухал арга хэмжээний нэг болж чадсан билээ. Энэ жилийн үзэсгэлэнгийн онцлог, зохион байгуулалтын талаар Ерөнхий зохион байгуулагч "Майнэкс Монголиа” компанийн захирал Т.Баттулгатай ярилцлаа.  

"Mongolia Mining” үзэсгэлэнгийн өнгөрсөн он жилүүдийн үр дүнг Та хэрхэн тодорхойлох вэ? 

Үзэсгэлэнгээ анх 2011 оноос зохион байгуулж эхэлсэн юм. Зургаа дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн таван жилийн хугацаанд оролцогчдын тоо, хамрах хүрээ, ач холбогдлын хувьд ямагт өссөөр өдгөө Монголын уул уурхайн салбарын хамгийн том арга хэмжээ болсонд сэтгэл дүүрэн байгаа. 

Mongolia Mining үзэсгэлэнд оролцохын давуу тал юу вэ?

Энэ арга хэмжээний онцлог нь уул уурхайн материал, техник, тоног төхөөрөмжийг ханган нийлүүлдэг компаниудад бүтээгдэхүүн, үйлчилгээгээ салбарынханд танилцуулах боломж олгодог. Өөрөө хэлбэл, уул уурхайн ханган нийлүүлэгчид нэг дээвэр дор цугларч, уул уурхайн салбарынханд зориулан хамгийн үр дүнтэй сурталчилгааг хамтдаа хийдэг гэсэн үг. Нөгөө талаар, уул уурхайн компаниудад гадаадын улс орноор явж цаг, мөнгөө үрэхгүйгээр хэрэгтэй тоног төхөөрөмж, бараа үйлчилгээний сорсинг хийх боломж олгодог.

Өнөө жилийн үзэсгэлэнгийн онцлог юу байх бол?

Энэ жилийн хувьд техникийн үзэсгэлэнгээс гадна бодлогын семинарууд нэлээд идэвхтэй зохиогдоно. Гэхдээ энэ салбарт болдог хөрөнгө оруулалтын чуулгануудаас шинж чанар, агуулгын хувьд өөр байх болно. Салбарын бодлого, хэрэгжиж буй төслийн талаарх хэлэлцүүлэг, мөн уул уурхайн томоохон компаниудын хэрэгжүүлэх төсөл, худалдан авалтын төлөвлөгөөний танилцуулга хийж, уул уурхайн салбарынханд цаашдын ажлаа төлөвлөхөд шаардлагатай мэдээллүүдийг өгөх юм. Ийм семинарууд үзэсгэлэнгийн хүрээнд гурван өдрийн турш тасралтгүй зохиогдоно. Уул уурхайн салбарын үйл ажиллагаа төрийн бодлогоос ихээхэн хамааралтай явдаг учир салбарынхан энэ чиглэлийн асуудлыг анхааралтай ажиглаж байдаг. Уул уурхайн сайд Р.Жигжидийг арга хэмжээний нээлтэд оролцохыг урьсан байгаа.  
      
Энэ удаагийн үзэсгэлэнгийн анхаарал татах оролцогч нь "Оюутолгой” компани байх болов уу?  

"Оюутолгой" компани энэ жилээс манай арга хэмжээг дэмжин оролцож байгаа. Үзэсгэлэнгийн үеэр Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны явцын талаар мэдээлэл өгнө. Түүнчлэн, "Оюутолгой” компани худалдан авалтынхаа төлөвлөгөөг танилцуулахаар төлөвлөсөн байгаа. 

Монгол улсын эдийн засаг төдийгүй дэлхийн түүхий эдийн зах зээлд таагүй байдал үргэлжилж буй сонирхолтой цаг үед 6 дахь үзэсгэлэн зохиогдох гэж байна. Бүртгүүлсэн компаниудаас ямар чиг хандлага ажиглагдаж байна вэ?  
   
Сүүлийн 2-3 жилд эдийн засаг, ялангуяа уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт ихээхэн хэмжээгээр хумигдаж, зарим уурхайнуудын үйл ажиллагаа зогссон хэдий ч Mongolia Mining үзэсгэлэн тасралтгүй зохион байгуулагдаж байна. Ингэснээрээ уул уурхайн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, бизнесийн байгууллагуудыг хооронд нь холбож, ажил хэргээ хэвийн явуулахад нь дэм болж, өөрийн гэсэн хувь нэмрийг оруулж байгаа болов уу.

Оролцогч компаниудын чиг хандлагын тухайд далд уурхайн бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлээд буй "Оюутолгой” компани үзэсгэлэнд оролцох нь гадны уул уурхайн бүтээгдэхүүн нийлүүлэгч компаниудын сонирхлыг ихээхэн татаж байгаа. "Эрдэнэт үйлдвэр”, "Шивээ-Овоо” зэрэг төрийн өмчит уурхайнууд худалдан авалтын төлөвлөгөөгөө танилцуулна. Мөн Гацууртын алтны ордын олборлолт хэдийд эхлэхийг оролцогчид анхааралтай ажиглаж байна. Дашрамд хэлэхэд, энэ удаагийн үзэсгэлэн алтны салбарыг нэлээд онцолж, ач холбогдол өгч байгаа. Алтны салбарын олборлолт, үйлдвэрлэлийн талаар тодорхой бие даасан семинар болно.  

Ер нь эдийн засгийн бэрхшээлтэй үед бизнесийн байгууллагууд огт шаардлагагүй илүүдэл өөхнөөсөө салж, амин чухал маркетингийн үйл ажиллагаагаа улам идэвхжүүлж, технологио шинэчлэх замаар хямралыг давдаг. Хамтын маркетингийн давуу тал, технологио шинэчлэх боломж олгодог манай үзэсгэлэнд оролцсон нь харин ч хождог тул үзэсгэлэнгийн талбай ямагт дүүрэн байсаар ирлээ.

Үзэсгэлэн нээгдэхэд сар гаруйн хугацаа үлдээд байна. Одоогийн байдлаар хэчнээн компани бүртгүүлээд байна вэ? Ямар орнуудаас компаниуд оролцох төлөвтэй байгаа вэ?

"Mongolia Mining” үзэсгэлэнг Улаанбаатар хотод үзэсгэлэн зохион байгуулах хамгийн том байгууламж болох Буянт-Ухаа цогцолборт хийнэ. Үзэсгэлэнгийн зай талбай, багтаамжийн хувьд ойролцоогоор 100 гаруй компани оролцох бололцоотой. 80 гаруй хувь нь бүртгэлээ баталгаажуулан, үзэсгэлэнгийн бэлтгэлээ хийж байна. Үзэсгэлэнд сүүлийн 3-4 жил БНХАУ, ОХУ, Канад, Герман, АНУ, Англи, Австрали, Япон, Беларусь, Чех зэрэг дэлхийн уул уурхайн салбарын голлох орны компаниуд тогтмол оролцож ирсэн. Энэ удаад ч мөн адил. Шинээр Голланд, Швед зэрэг орноос компаниуд оролцоно. Ер нь дэлхийн уул уурхайн салбарын ханган нийлүүлэгч компаниуд Монгол улсын эрдэс баялгийн үйлдвэрлэлийн зах зээлд гарах гол сувгаа "Mongolia Mining” үзэсгэлэнг гэж хардаг болсон гэхэд болно.

Энэ жил уул уурхайн зарим томоохон арга хэмжээ, үзэсгэлэнгүүд нэгдэж зохион байгуулагдах тал ажиглагдаж байна. Энэ талаар таны байр суурийг сонсмоор байна? 

Манай уул уурхайн салбарын цар хүрээ, ажиллаж байгаа хүний тоо зэргийг авч үзвэл олон том арга хэмжээ зохион байгуулахаар биш л дээ. Тиймээс аль болох нийлж нэгдэн, чанартай цөөн арга хэмжээ зохион байгуулах нь зөв гэж би хувьдаа үздэг.         
 

Аливаа үзэсгэлэнгийн зохион байгуулалтыг дэмжигч, хамтран ажиллагч байгууллагуудгүйгээр төсөөлөх аргагүй. "Mongolia Mining” үзэсгэлэнгийн түнш байгууллагуудыг танилцуулахгүй юу?

Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, МҮХАҮТ манай үзэсгэлэнг ямагт дэмжиж ирсэн. Өнөө жил "Оюутолгой" ХХК биднийг дэмжин, дэмжигч байгуулагчаар ажиллаж буйд бид туйлын баяртай байгаа. Сүүлийн жилүүдэд Монголын уул уурхайн төрийн өмчит "Эрдэнэс Монгол” компани үзэсгэлэнгийн маань хамтран зохион байгуулагчаар тогтмол оролцож, дэмжин ажиллаж ирсэн. Энэ удаад ч үзэсгэлэнд оролцож, Монголын уул уурхайн салбарын ойрын үйл ажиллагааны зорилт, төлөвлөгөөний талаарх мэдээллийг гадны оролцогчдод хүргэх боломжийг бүрдүүлсэн. Мөн уул уурхайн тоног төхөөрөмжийн Doosan брэндийг нийлүүлэгч "Эвэрдигм Монголиа" ХХК манай үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр, Caterpillar брэндийг нийлүүлэгч "Вагнер Ази” ХХК үйл ажиллагааны ивээн тэтгэгчээр, Английн "Goodwin group" үзэсгэлэнгийн ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж буйд талархаж байна. Мөн мэдээллийн ивээн тэтгэгчээр хамтарч ажилладаг бүх байгууллагууд, ялангуяа Монголиан Майнинг Журнал /The Mongolian Mining Journal/ сэтгүүлийн хамт олонд биднийг үргэлж дэмжсээр ирсэнд гүнээ талархъя. 

Ерөнхий зохион байгуулагч "Майнэкс Монголиа” компани нь "Mongolia Mining” үзэсгэлэнгээс гадна уул уурхайн салбарт өөр ямар ажлууд зохион байгуулдаг вэ?

Үзэсгэлэнгийн Ерөнхий зохион байгуулагч "Майнэкс Монголиа” компани нь "Mongolia Mining” үзэсгэлэнгээс гадна уул уурхайн салбарын хамтын ажиллагааны өөр бусад арга хэмжээг зохион байгуулдаг.

БНХАУ-ын "Tianjing International mining exchange” байгууллагатай манай компани стратегийн түншлэлийн хүрээнд ажилладаг. Тяньжины уул уурхайн биржийн үйл ажиллагаа нь нэг талаар уул уурхайн хөрөнгө оруулалтыг зуучилдаг. Нөгөөтэйгүүр, уул уурхайн бүтээгдэхүүн, түүхий эдийг биржээрээ дамжуулан авч, цааш нь хэрэглэгчдэд хүргэдэг нэг ёсны худалдааны зуулчлал хийдэг. Энэ байгууллагатай манай компани хамтран ажилласнаар Монголын уул уурхайн бүтээгдэхүүнийг тодорхой хэмжээгээр тус биржээр борлуулахад оролцон ажиллаж байна. Мөн хөрөнгө оруулалт шаардлагатай уул уурхайн ордын төслүүдийг Хятадын хөрөнгө оруулагчдад сурталчлах ажлыг "Майнэкс Монголиа” компани Тяньжины уул уурхайн биржтэй хамтран өнгөрсөн 10 дугаар сард зохион байгуулсан. Энэ ажлын үр дүнд тодорхой хамтын ажиллагаа үүсээд явж байна.

Түүнчлэн гадаадын уул уурхайн байгууллагуудтай харилцаа тогтоох, туршлага судлах, MINExpo International зэрэг дэлхийд нэртэй том уул уурхайн үзэсгэлэнд Монголын компаниудыг зохион байгуулалтайгаар оролцуулах зэрэг ажлыг хийдэг.  

Ярилцсанд баярлалаа.


Э.Оджаргал

Эх сурвалж: www.mongolianminingjournal.com

“Mongolia Mining 2016” үзэсгэлэн алтны салбарыг онцолно
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани