Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монгол: Алдсан боломжууд

Монгол: Алдсан боломжуудМалчин байсан Г.Анхбаяр гэгч залуу зургаан жилийн өмнө Монголын баялгаас хүртэхээр Улаанбаатар хотод ирсэн байна. Өдгөө 29 настай, хоёр хүүхдийн эцэг тэрбээр хотын худалдааны захад жинсэн өмд зарахаар хамаг малаа худалдаж, банкнаас зээл авчээ. Түүний лангуу хуванцраар хүрээлэгдсэн учир Цельсийн -30 хэмийн хүйтнээс хамгаалдаггүй.

Тэрбээр сардаа нэг удаа эхнэрийн хамт БНХАУ-ыг зорьж, жинсэн өмд бөөндөж ирээд, Улаанбаатарт нэгийг нь 10 доллароор худалдана. Гэвч сүүлийн үед худалдан авагчдын тоо эрс буурсан байна. Улаанбаатар хотод наймаа нэг үе дажгүй байсан хэдий ч түүхий эдийн ханш унаж, энэ байдал үгүй болсон.

Харин Г.Анхбаяр болон түүнтэй адил малчид хийсэндээ харамсаж, өрөнд баригдсан тодорхойгүй ирээдүйг харж сууна. "Би бүх малаа худалдсан. Надад буцах зам байхгүй. Би сайн сайхан амьдрал эрэлхийлж энд ирсэн боловч одоо ямар ч ирээдүйгүй болчихлоо” гэж тэрбээр ярив.

АНУ-ын Калифорни муж улсаас хэмжээгээрээ бараг дөрөв дахин том Монгол Улс гурван сая гаруй хүн амтай бөгөөд дэлхийн зах зээлд түүхий эдийн ханш унасны улмаас тус улсын иргэд хэн хүнээс илүүтэйгээр итгэл найдвараа алдаад байна.

Зэс, нүүрс болон бусад ашигт малтмалын том ордууд цагтаа нэг триллион доллароор үнэлэгдэж, хөрш БНХАУ аж үйлдвэрийн оройтсон хувьсгалын замаар буйн ачаар Монгол Улс өнөөгийн ертөнцөд азын сугалаа хожсон мэт харагдаж байлаа.

Ирээдүйтэй орд газрууд хэдэн мянгаараа гарч байсантай холбоотойгоор Монголыг "Майнголиа” гэж хүртэл нэрлэж байсан. "Оюутолгой” зэрэг томоохон ордуудаас ашиг хүртэхээр Монголын удирдагчид харж байсан билээ. "Рио Тинто” гэх мэт дэлхийн хэмжээний том компаниуд "Goldman Sachs Group” зэрэг банкууд уул уурхайн зөвшөөрөл авч, Монголын зээлдэгчдийг санхүүжүүлж байлаа.

2011 онд Монголын эдийн засаг 17 хувиар өсч, дэлхийн хамгийн хурдтай өсөлттэй эдийн засаг болсон. Монголын эдийн засгийн өсөлт энэ байдлаа 10 жил хадгална гэж Сү.Батболд 2012 онд таамаглаж байсан ч бий.

Дэд бүтэц, ус, цахилгаан эрчим хүчний найдвартай хангамжид хөрөнгө оруулалт хийх хангалттай боломж бололцоог уул уурхайн үсрэнгүй хөгжил нь нүүдэлчин, малчин уламжлалт Монголд өгнө гэж найдаж байсан юм. Гэвч түүхий эдийн ханш унахаас өмнө Монгол Улс гол төслүүдээ хөдөлгөж чадаагүй билээ. "Рио Тинто” компанийн хэрэгжүүлж буй "Оюутолгой” төсөл одоо болтол бүтээн байгуулалтын шатандаа явж байна. Нэг тонн зэс 2005 онд 5000 доллар байсан бол одоо 10000 гаруй доллар болтлоо өссөн байна.

Уул уурхайн салбар нь аажмаар суларч, уналтад орсон Канад, Бразилыг бодвол Монголын эдийн засагт зарим нэг өсөлт ажиглагдаж л байна.

Гэвч 2013-2015 онд Өмнөд Судан, Сьерра-Леон, Украинд гарсан мөргөлдөөн, тахалд эрдэс баялаг ихтэй, хөгжиж буй орнуудын эдийн засаг л нэрвэгдсэн. Нэгдүгээр сард Дэлхийн банк Монголын энэ эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгийг бууруулж, 0.8 хувь болгосон. Хоёр жилийн өмнө 2016 оны өсөлтийг 7.7 хувь гэж таамаглаж байжээ.

Уул уурхайн салбар хөдөлж эхэлж байх үеийнхээс ч илүүтэй Г.Анхбаяр мэтийн монголчуудын амьдрал хүнд байдалд байна.

"Бид онцгой үе буюу үнэгүй унаагаа алдсан. БНХАУ-д юу ч болж байсан хамаагүй бид тэдэнд худалдах ямар нэг юм олох л болно гэж би бодож байсан минь үнэхээр буруу байсан” гэж 2010-2012 онд Сангийн дэд сайдаар ажиллаж байсан Ч.Ганхуяг хэлэв.

800 жилийн өмнө Номхон далайгаас Турк хүртэл эзэнт гүрнээ сунгасан агуу ард түмнийг бэлгэдэх зорилгоор эдийн засаг нь хоёр оронтой тоогоор өсөж байх үед Монголын хамгийн баян хүний бариулсан 40 метр өндөр Чингисийн хөшөө Улаанбаатар хотоос зүүн зүгт байрлана.

Энэ хөшөө нь Улаанбаатар хотын байдалтай эрс зөрчилдөнө. Учир нь тус хотод зайлшгүй шаардлагатай дэд бүтцийг бариагүй бөгөөд хөгжил муутай. Хүн ам олонтой дүүргийн эмнэлгүүдэд өвчтөнүүд коридор болон үүдний өрөөнд унтана.

Монголын эдийн засаг уналтад орсноор олон монголын амьдралын түвшин ядуурлын шугамаас доогуур орсон тухай Дэлхийн банк мэдээлжээ. Монголд ажилгүйдлийн түвшин 2015 оны гуравдугаар улиралд 6.3 хувь байсан нь дөрөвдүгээр улиралд 8.3 хувь болж өссөн байна.

Уул уурхайн компаниуд үүрэг, амлалтаа биелүүлэхгүй байгааг эсэргүүцэн "Эрдэнэс тавантолгой” компанийн  "Эв санааны нэгдэл” эвлэлийн тэргүүн С.Эрдэнэ 11 дүгээр сард хэвлэлийн бага хурал хийж, ажилтнуудын гэр бүл өлсөж байна гэж хэлээд өөрийгөө шатаасан билээ.

Тэрбээр одоо Сөүл хотод эмчлүүлж байгаа бөгөөд түүний эмчилгээний зардлыг "Эрдэнэс тавантолгой” гаргаж байгаа гэж тус компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.

Монголын уул уурхайн компаниуд тээврийн дэд бүтэц болон тэнгисээр дамжилгүй Энэтхэг, Зүүн Өмнөд Азийн улсуудын Холбооны гишүүн орнууд руу түүхий эдээ экспортлох боломжгүй.

Монголд гадаадын шууд хөрөнгө оруулалт гээд бүгд байсан боловч одоо үгүй болжээ.

Монгол банкны хамгийн сүүлийн мэдээллээр, 2015 онд цэвэр бэлэн мөнгөний урсгал хавтгайрсан байна. Монголын гадаад өр зургаан жилд 10 дахин нэмэгдэж, Засгийн газрын өр 3.65 тэрбум доллар хүрсэн нь 2009 оны түвшнээс хоёр дахин өссөн үзүүлэлт юм.

Эдийн засаг нь өндөр өсөлттэй байх үед Улаанбаатар хотод "Shangri-La” зочид буудал байгуулагдаж, "Louis Vuitton”, Швейцарийн цагны "Ulysse Nardin” дэлгүүр гээд тансаг зэрэглэлийн дэлгүүрүүд нээлтээ хийж байлаа. Гэвч сүүлийн жилээс хаагдаж эхэлсэн байна.

Өнгөрсөн дөрвөн жилд орон сууцны үнэ 35 хувиар буурч, Улаанбаатар хот даяар 37 мянга орчим орон сууц эзэнгүй байгааг "Эм Эй Ди” /M.A.D/ компани бүртгэжээ.

Монголд нүүрлээд байгаа эдийн засгийн асуудалд улс төрийн шийдэмгий бус байдал, буруу алхмыг хүмүүс буруушааж байна.

2011 онд Монголын иргэн бүрт "Тавантолгой” ордын хувьцаанаас олгосны дараа тус улсын Засгийн газар иргэн бүрийн хувьцааг нэг сая төгрөгөөр буцаан худалдан авах хөтөлбөр эхлүүлэхээс өөр аргагүйд хүрсэн байна. Учир нь олон нийтэд анх санал болгосон компани татан буугдсан байна.

2008 оны сонгуулийн өмнөхөн улс төрчид байгалийн баялгаас орж ирэх бэлэн мөнгийг тараахаар амласан билээ. Жил гаруй хугацааны дараа Монголын Засгийн газар иргэн бүрт сард 17 доллар олгож эхэлсэн.

"Улсын төсвөөс өрөө төлсөөр байгаа” гэж Монголын эрх баригч намын гишүүн С.Оюун хэлэв.

"Оюутолгой” ордыг өргөтгөх "Рио Тинто” компанийн төлөвлөгөө хэдэн жилээр хоцорч байгаа бөгөөд энэ нь орлогын бялуунаас том хэрчим хүссэн Монголын Засгийн газартай хийсэн дуулиантай хэлэлцээний үр дагавар юм.

Өргөтгөлийн ажил хараахан эхлээгүй байна. АНУ-ын Нью-Йорк хотын "Empire State” барилгыг гурав дахин нугалсан гүн, далд уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхээр 20 зээлдүүлэгчээс 4.4 тэрбум долларын зээл авахаар "Рио Тинто” 12 дугаар сард тохиролцсон. Гэвч далд уурхайн олборлолт 2021 оноос нааш эхлэхгүй гэж "Wall Street” сэтгүүлийн сэтгүүлч Рианнон Хойл бичжээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: МОНЦАМЭ

Монгол: Алдсан боломжууд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани