Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Увсыг газрын тосны лицензээр эзэлсэн “Гладвилл”-ийн түүх-3

Увсыг газрын тосны лицензээр эзэлсэн “Гладвилл”-ийн түүх-3Б.ЭНХЗАЯА

"Монголиа гладвилл Увс петролиум” компани Увс аймгийн 14 суманд газрын тосны хайгуул хийхдээ нийт 453 цооног өрөмдөх төлөвлөгөөг танилцуулжээ. Энэ ажлаа эхний таван жилийн хугацаанд багтааж хийхээ ч онцолсон байна. Цооногийн өрөмдөлт тухайн орчныхоо хөрсийг эвдэж, цөлжүүлдгийг Тамсагийн ордыг сурвалжлах үедээ харж явсан билээ. Ийм олон тооны цооног өрөмдөх нь хөрс, усны судалд халтай гэж байгаль орчны мэргэжилтнүүд ч хэлж байв.

453 цооногийн эхнийхийг өнгөрсөн намар Малчин суманд өрөмджээ. Энэ үеэр Малчин болон зэргэлдээх Зүүнговь сумын нутгаар өнгөрсөн зун байгалийн онц аюултай үзэгдэл болсон гэнэ. Тэнгэр баганадсан шороон шуурга хэдэнтээ босч нутгийн иргэдийг багагүй сандаргажээ.

Малчин, Зүүнговь сумын нутаг хангайрхуу ч сул шороо ихтэй. "Хүнд даацын автомашин зогсоо зайгүй сүлжилдэж, газар шороо ухсанаас байгаль дэлхийг догшруулсан. Үүнээс болж гэнэтийн үзэгдэл болсон байх” гэж нутгийн зарим хүн "шинжлэх ухаанч”-аар тайлбарлав. Энэ үйл явдалтай холбогдуулан аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус компанийн үйл ажилла­гааг шалган албан шаард­лага хүргүүлжээ.

Гэвч сумдад үүссэн асуудал ингээд зогсоогүй байна. Тоосжилтоос малын гэдэс дотор харласан тухай малчид гайхан ярилцах болжээ. Эдгээрээс болж Малчин сумын хэсэг залуус бослого хүртэл гаргахыг завдсан байна. Энэ тухай нутгийн нэгэн иргэн "20 гаруй залуу том машинуудыг зогсоохыг шаардаж бослого гаргасан. Гэвч аймгийн цагдаагийн газрынхан ирж хүчээр тараасан. Түүнээс хойш газрын тосны талаар нутгийнхан чөлөөтэй ярихаас эмээдэг болсон” гэсэн юм.

Харин Зүүнговь сумынхан газрын тосны үйл ажиллагаанаас нутгаа хамгаалахаар өөр аргаар тэмцэж байгааг сумын ЗДТГ-ын дарга Б.Цээлэйнамсан дуулгалаа. Зүүнговь сум таван багтай. Таван багийн гурвынх нь газар нутаг хайгуулын талбайд оржээ. Ялангуяа цаг агаар хүндэрсэн үед оторлодог нөөц бэлчээр газарт нь хайгуул хийхээр болж. Үүнийг малчид нэлээд эсэргүүцэж байгааг тэрээр хэлсэн. Тэр талбайд бас нутгийн шүтээн уул, хоёр нуур нь байгаа гэнэ. "Хайгуулын талбайд нутгийн шүтээн уул Өгөөмөр, Баяннуур, Багануур гэж хоёр нуур ороод байгаа. Эдгээр газрын эргэн тойронд бид нэг цэг ч хатгуулахгүй. Үүний тулд тэр орчмыг орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар шийдвэр гарган Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам руу саналаа явуулсан. Гэвч солбилцол нь буруу байна, өөр сумын нутаг байна гэх мэтчлэн үндэслэлгүй шалтгаан тоочиж бидний хүсэлтийг хоёр удаа буцаасан. Гурав дахь удаагаа явуулаад хариуг нь хүлээж байна” гэж ярьсан Б.Цээлэйнамсан даргын яриа сонирхол татав. Манай улсад ашигт малтмалын хайгуул, олборлолтын үйл ажиллагааны ерөнхий төрх яг л ийм. Нутгийнхан газар нутгаа хамгаалж тэмцдэг. Харин гадны компаниуд төр засгийн нэрээр, эсвэл яам тамгын газрын даргын гарын үсэгтэй албан бичгээр далайлган зорилгоо гүйцэлдүүлж ирсэн.

Харин газрын тосны хайгуулын тухайд орон нутгийн удирдлагууд онцгойлон хандах ёстой атал гадны компанитай хүзүү сээрээ холбон, ард иргэдээ нүднийхээ үзүүрээр ч харах сөхөөгүй байна, Увсын дарга нар.

Угтаа хууль ёс, бүр ядахдаа хүний ёсоор ард түмнийхээ зүрх тархи болж, тэдний л хүчээр эрх мэдэл, албан тушаалтай болсон нөхөд ийм их хэмжээний газрыг нь гадынхан эзэмшихээр болчихсон, өмнөх бүтэлгүй жишээ Дорнодын Тамсагийн орд байхад "Манай аймаг баяжина, хөгжинө” гэсэн уриа лоозон хэлж, загнаж сууна.

Увс аймгийнхны хувьд нөхцөл байдал ийм л байна. Нутгаа удирдаж байгаа хүмүүс нь ард түмнээ тоохгүй байгаа нь гадны компанийн хувьд таатай явдал. Тэд энэ жилийнхээ ажлыг мөдхөн эхлүүлэхээр зэхэж байгаа сурагтай.

Одоо газрын тосны хайгуулын аргын тухай уншигч танд сонир­хуулъя. "Монголиа гладвилл Увс петролиум” компанийн гэрээний танилцуулга, Увс аймагт болсон хэлэлцүүлгийн үед хайгуулын талаар хэдэнтээ тайлбарлажээ.

Увс аймгийн Засаг даргын Тамгын газ­рын цахим хуудаст "Ма­най компани газ­рын чичирхийлэл үүсгэх­гүйгээр хайгуул хийх хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг судлан гаргасан. Хоёр ба гурав хэмжээст чичирхийллээр хайгуул хийвэл түүнтэй холбоотойгоор барилгажилтын ажил их хийгдэх болно. Их хэмжээний барилгажилт нь эмзэг хөрстэй хээр тал болон элсэрхэг газрыг эвдэх ба хожмоо хэвийн байдалд нь эргэн оруулахад хүндрэл үүсдэг. Энэ уламжлалт аргыг зайлшгүй халах хэрэгтэй” гэжээ. Тиймээ, тэдний зөв. Энэхүү аргын сөрөг тал нь хөрсөнд маш аюултай. Үүнийг ШУТИС-ийн Геологи, гидрогеологийн салбарын геофизикийн багш, доктор, профессор Д.Лхагвадорж "Чичирхийллийн арга байгаль орчинд нөлөөтэй” хэмээн батлан ярьсан. Тэрээр бас "Газрын тосны хайгуул маш их хөрөнгө зарцуулдаг. Харин чичирхийллийн аргын давуу тал нь өртөг бага” гэсэн билээ. Хиймлээр үүсгэсэн чичирхийллийн долгионыг ашиглан газ­рын гүнд байгаа чулуул­гийн шинж чанарт судал­гаа, дүгнэлт хийж газрын тос болон байгалийн хийг хайдаг. Энэ бол уламжлалт арга. Газрын тосны хайгуулыг олон улсад ингэж л хийж ирсэн. Дорнодын Тамсагийн ордод ч ингэж хийснээс газрын хөрс эвдэрч, Дор­нод Монголын тал мөн­хийн "шарх”-тай үлдсэн.

Ямартаа ч Увс аймаг Монголын томоохон гол мөрөн, газар доорх усны судал ихтэй болохоор "Увс-1” талбайд манайхан ихээхэн анхаарч хэмээн нааштай мэдээлэл олсондоо талархалтай болж эхэлтэл дараагийн баримтууд таг зогсоов.

Компанийн хайгуул хийх аргачлалын тухай Засгийн газрын төвшид очсон мэдээлэл танилцуулгад нөгөө аюултай чичирхийллийн арга болж хувирчээ. Төрийн холбогдох байгууллагуудад байгаа архивт ".....160 тууш км.кв талбайд хоёр хэмжээст, 160 км.кв талбайд гурав хэмжээст чичирхийллийн судалгаа хийж хайгуулын 463 цооног өрөмдөнө” хэмээн цагаан дээр хараар хэдэнтээ бичсэн баримтууд олдлоо. Байгаль орчинд халтай, барилгажилт ихтэй уламжлалт аргыг манайх халлаа гэсэн компани үйл ажиллагаагаа хоёр өөрөөр танилцуулан манаргаж явааг манайхан анзаараагүй бололтой. Энэ тухай мэдэх ч сөхөөгүй, чухамдаа "Энэ компанийг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлж ажиллуулна” гэж том, том дуугарах хүмүүс угтсаар байсан. Үнэндээ энэ бол манай улсын эмгэнэл. Төрийн албаныхан мэргэжлийн хүний нүдээр харж шалгаагүй, шалгах чадваргүй байсныг харуулсан хэрэг бус уу.

Олон улсад зарласан тендерт шалгарсан чухал заалт нь мэдээж хайгуулын арга хэлбэр байсан байж таараа. Байгальд халгүй технологи нэвтрүүлнэ гэчихээд эсрэгээр нь ажиллавал Увс нуур, түүнийг тойрсон том жижиг гол нуурууд, газрын доорх усны судал, хөрс яаж сүйдэх нь тодорхой. Стратегийн чухал ач холбогдолтой, Засгийн газрын оролцоотой тамга тэмдэг, гарын үсэг зуралцсан асуудлын чухал хэсэгт ийн анхааралгүй хандаж болох уу. Үүнийг хайгуулын үйл ажиллагаа эхлэхээс өмнө холбогдох газрууд нэг мөр болгох ёстой. "Монголиа гладвилл Увс петролиум” компанийн хайгуулын ажиллагааг өнгөн талдаа халгүй мэтээр тайлбарлаж цаагуураа булхай хутгаж яваа энэ ажиллагаа "Увс-1” талбайн Бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцлах бүрэн үндэслэл болж чадна. Үүнээс цаад бичиг цаас, гэрээнд хараагүй, анзаараагүй, анзаарсан ч тэр чигээр нь явуулсан ямар ноцтой алдаа, мадаг байгааг хэн мэдэх билээ.

Ийнхүү монголчуудыг зальжиж, зорилгоо биелүүлэн манаргаж яваа "Монголиа гладвилл Увс петролиум” компанийн тухай, компанийн цаад эзэд нь хэн болох, Бүтээг­дэхүүн хуваах гэрээнд ямар ноцтой заалтууд орсон тухай дараагийн цувралуудаас уншаарай.

Хайгуулын ажиллагааг чичирхийлэл үүсгэхгүйгээр хийх тухай энэхүү мэдээлэл Увс аймгийн ЗДТГ-ын цахим хуудаст бий.

Олны нүдэнд ил байгаа мэдээлэлд чичирхийлэл үүсгэхгүй газрын тос хайна гэсэн ч төрийн байгууллагын архивт байгаа мэдээлэлд эсрэгээрээ байгаа юм. Чичирхийллийн арга нь хамгийн хямд өртөгтэй. Байгаль орчинд халтай арга юм.

 

Үргэлжлэл бий

 

Эх сурвалж:
Увсыг газрын тосны лицензээр эзэлсэн “Гладвилл”-ийн түүх-3
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани