Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

9240 МВТ ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ СТАНЦ БОДИТОЙ ЮУ ЭСВЭЛ СОНГУУЛИЙН МӨРӨӨДӨЛ ҮҮ

 

Шивээ-Овоогийн нүүрсний ордод түшиглэн 9240 мВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай станц барих "Шивээ-Энержи” төсөл хэрэгжүүлэх тухай өнгөрсөн долоо хоногт зөвлөлдөх уулзалт болсон. Энэ асуудлыг тойрсон шүүмжлэл ба дэмжсэн яриа ид өрнөж байна. 

Манай улс 150 орчим тэрбум тоннын нөөц бүхий нүүрстэй, нүүрснийхээ нөөцөөр дэлхийд 10-д бичигдэг гэдэг билээ. Түүнийхээ коксжих хэсгийг нь олборлож, гадагш экспортлоххарин эрчим хүчний нүүрсийг олборлож, түүгээрээ эрчим хүч үйлдвэрлэх томоохон станцууд байгуулах тухай сүүлийн 10 орчим жил мөрөөдсөөр ирлээ.

Нүүрс экспортлоод ахиухан мөнгө олж болох боломжийг хаашаа, ямар царигтай төмөр зам тавих вэ гэсэн маргаанаар далимдуулан гацаажашиглаж чадаагүй Монголчууд бид одоо ч уг асуудлаар маргалдсаар л буй.

Тэгвэл сүүлийн 10 гаран жилд чулуун нүүрсний ихээхэн нөөцтэй ордуудаа түшиглэн их чадлын цахилгаан станцууд байгуулжМонгол улсаа хангаад илүү гарсныг урд хөршид экспортолж олз ашиг арвиныг олох тухай бараг л бүх Засгийн газрууд санал санаачилга гаргаж ирсэн билээ.

Өмнө нь Тавантолгойд хэд мянгаас эхлээд хэдэн зуун мВт хүчин чадалтай станц барина гэж ярихаас эхлээд нийслэл орчимд V цахилгаан станц, мөн Шивээ-Овоод 3600 мВт хүчин чадалтай станц барина гэсээр одоо хүртэл аль нь ч сураггүй ба баригдаж эхлээгүй л байна.
 

Тэгэхээр энэ удаа 9240 мВт хүчин чадалтай станц барина, түүнийг ердөө 2020 он гэхэд ашиглалтад оруулна гэж байгаа нь бас л үлгэр үү. Эрчим хүчний салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх үүднээс Засгийн газраас энэ чиглэлд хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсний нэг нь "Шивээ Энержи” төсөл юм гэсэн. Уг төслийг хэрэгжүүлснээр Оюутолгойгоос хоёр дахин их хөрөнгө оруулалт Монголд орж ирнэ гэж тооцоолжээ.

"Шивээ Энержи” төсөл амжилттай хэрэгжиж эхэлснээр Монгол Улсад нийтдээ 11 тэрбум долларын хөрөнгө оруулалт орж ирэхээр төлөвлөгдөж байгаа гэсэн. Төслийн хүрээнд Говьсүмбэр болон Дорноговь аймгаар дамжин нийтдээ 1300 километр эрчим хүчний шугам тавигдахаас гадна Шивээ-Овоогийн нүүрсийг түүхийгээр нь биш нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгон экспортолно.

Шивээ-Овоогийн ордыг ийнхүү эдийн засгийн эргэлтэд оруулснаар Монголын хүрэн нүүрсний зах зээлд томоохон "тэсрэлт” гарна гэсэн хүлээлт байгаа. Өөрөөр хэлбэл, хамгийн тортог ихтэй, чанар муутай хэмээн "адлагддаг” Шивээ-Овоогийн нүүрсний уурхай дээр "Шивээ-Энержи” төслийг Монгол Улс амжилттай хэрэгжүүлж чадвал газрын доор байгаа 150 тэрбум тонн нүүрсний үнэ цэнэ өсч, зөвхөн коксжих нүүрсээрээ "амьдрах” шаардлагагүй болох юм байх.

9240 мВт-ын эрчим хүч үйлдвэрлэх чадалтай цахилгаан станц баригдвал энэ нь одоо Монгол Улсад эрчим хүч үйлдвэрлэж байгаа цахилгаан станцуудтай харьцуулбал бараг 10 дахин илүү хүчин чадалтай байх гэнэ. Энэхүү эрчим хүчний үйлдвэрт жилдээ 34 сая тонн нүүрс нийлүүлэх боломжтой болох юм. Монголын хүрэн нүүрсний салбарт ажиллаж буй нүүрсний уурхайнуудын үйл ажиллагааг тэтгэж, ингэснээр энэ салбарт ажлын байр олноор бий болно гэсэн эдийн засгийн тооцоо байна.

Төсөл хэрэгжих сургаар хүрэн нүүрсний олборлолт эрхэлдэг компаниуд "Эрдэнэс Шивээ-Овоо” гэсэн компани байгуулж, хэдийнэ нүүрсээ нөөцлөөд эхэлсэн аж.

Төсөл хэрэгжүүлэх ажлыг Монголын талаас эрчим хүчний экспортын "Шивээ Энержи” цогцолбор төслийн нэгж, БНХАУ-ын талаас Үндэсний цахилгаан дамжуулах сүлжээ корпораци болох "State Grid” групп компани хариуцан ажиллах гэнэ.

Шивээ-Овоогийн нүүрсний орд нь нийт 29500 га талбайг хамардаг бөгөөд нийт 2708.7 сая тонн нүүрсний нөөцтэй, гурван үндсэн хэсгээс бүрддэг. Энэ ордод 11 тэрбумын хөрөнгө оруулалттай "Шивээ-Энержи” төслийг хэрэгжүүлснээр нийтдээ 3500 хүн тогтмол ажлын байртай болох гэнэ. Мөн төслийг гүйцэтгэх явцад 20 мянган хүн ажлын байраар хангагдах аж.

Гол нь Монголын талаас бизнес эрхлэх зөвшөөрлийг нь цаг алдалгүй шийдвэрлэх, төр засгийн байгууллагын уялдаа холбоо холбоогоо сайжруулж, дунд, доод шатандаа хүнд суртлаа багасгавал төсөл амжилттай хэрэгжих боломж байгаа гэнэ.

Хөрөнгө оруулагчдын зүгээс өмнө нь хийсэн геологийн газрын шинжилгээ, судалгааны зүйлстэй дэлгэрэнгүй танилцах шаардлагатай байгаа аж. Салбарын яам болон холбогдох агентлагууд нь хөрөнгө оруулагчдын хүсэлтийг хангах талаас нь анхаарч ажиллах нь зүйтэй гэнэ.

Хэрэв Монголын талаас төслийг хэрэгжүүлэх ажилд тулгарч буй асуудлыг нь цаг алдалгүй шийдээд өгвөл бүтээн байгуулалт нь 2017 оноос буюу ирэх жилээс эхэлнэ. Цахилгаан станцын бүтээн байгуулалт дөрвөн жил үргэлжлэх бөгөөд, 2020 он гэхэд ашиглалтад орж чадвал Хятадаас өндөр үнэтэй эрчим хүч импортолж авах биш, эрчим хүчээ хятадуудад өндөр үнээр экспортлох үүд хаалга нээгдэнэ гэжээ.

Тэгвэл салбарын яам болон эдийн засагчид, эрдэмтэд "Шивээ-Энержи” төслийн үр дүнг доорх байдлаар тодорхойлж байна.

1.Экспортыг төрөлжүүлнэ

2.Улсын татварын орлого нэмэгдэнэ

3.Гадаад валютын тогтмол эх үүсвэр бүрэлдэнэ

4.Нүүрсний ордоо эдийн засгийн эргэлтэнд оруулна

5.Ажлын байр олноор нэмэгдэнэ

6.Хөрөнгө оруулалт татна

7.Нэмүү өртөг бүтээнэ

8.Дотоодын нийлүүлэлт нэмэгдэнэ

9. Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэгдэнэ

10.Бүс нутгийн хөгжлийг дэмжинэ

11.Хотжилт үүснэ. Эцэст нь "Шивээ-Энержи” төсөл амжилттай хэрэгжвэл Монгол улс жинхэнээсээ дэлхийн эрчим хүчний шинэ тоглогч болно гэсэн үг аж.

Гэвч энэ одоохондоо бас л мөрөөдөл хэвээр үлдэх байх. Учир нь манай УИХ-аас баталсан эрчим хүчний бодлогын бичиг баримтад тусгаснаар бол 2023 он гэхэд дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангаж, 2024-2030 онд эрчим хүч экспорлогч орон болно гэсэн зорилго тавьсан байгаа.

Үүнээс гадна манайд улстөрийн нөхцөл байдлаас болж том төслүүд хэрэгжилгүй 10-15 жил өнгөрч буйг бодолцоод үзэх юм бол 9240 мВт станц бол одоохондоо мөрөөдлийн хязгаарт байгаа асуудал гэдэг ойлгомжтой мэт.

Мөн хэдий 2017 он гэхэд Засгийн газраас бүх зөвшөөрөл сэлтээ авлаа гэхэд дөрөвхөн жилд барьж амжихгүй л болов уу. "Шивээ-Энержи” нь нийслэл орчимд баригдах V цахилгаан станц шиг газрын асуудалгүй байлаа гэхэд бусад асуудал их бий.

Манай салбарын сайд Д.Зоригтоос эхлээд Тавантолгой дээр 450 мВт-ын цахилгаан станц барих нэгжийн дарга нарынхаар бол нэг цахилгаан станц байгуулахад дор хаяж 6-7 жил зарцуулах ёстой.

Гэтэл энэ нөхдүүд дөрвөн жилийн дотор Тавантолгойнхоос 20 дахин том станц байгуулна гэж байгаа нь итгэхэд хэцүү мөрөөдөлТиймээс энэхүү станцын ажил манай Засгийн эрх баригчдын сонгууль угтсан томоохон амлалт мөрөөдөл болох нь ойлгомжтой мэт.

Г.Самбаа

9240 МВТ ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ СТАНЦ БОДИТОЙ ЮУ ЭСВЭЛ СОНГУУЛИЙН МӨРӨӨДӨЛ ҮҮ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани