Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхай ба дэлхийн хөдөлгөөн

Уул уурхай ба дэлхийн хөдөлгөөн

 

Юуны өмнө монголчууд бид эрт цагаас л байгалийн баялгаа олборлож амьдрал ахуйдаа хэрэглэж ирсэн байдаг. Өнөөдрөөс ялгаатай нь эзэн нь юмаа мэддэг байсан, түүнчлэн зохистой олборлолт буюу зөвхөн хэрэгцээндээ тохируулж, ирээдүй хойч үеэ бодож, байгаль эх дэлхийдээ ээлтэй байдлаар л олборлодог байсан байх.
Харин өнөөдөр байдал өөр. Зөвхөн ашгийн төлөө гэсэн хүмүүсийн гарт орсон уул уурхай гэгч нь сүүлийн хэдэн жил биднийг хэдэн хэсэгт хуваагаад амжсан билээ. Бодит материаллаг байдлаар ч тэр, оюун санааны хувьд ч тэр бид зөв, буруу, болно, болохгүй, үнэн, худлаа гэх мэтээр талцаж ирсэн. Гэтэл уул уурхай зөвхөн Монголд биш бусад орнуудад ямар байгаа, дэлхийн чиг хандлага ямар болж байгаа талаар бид авч хэлэлцэж үзэлүү.
Ер нь бол 2004 оноос хойш ерөнхий дүр зургийг харахад "УХ, ухаад бай” гэдэг үгээр илэрхийлэгдэж байсан салбар маань 2006 онд "сайн цагийн үр шим”, 2008 онд "үүнээс илүү сайн байна гэж байхгүй” хэмээн ашигтай ажиллагаатай, сайн явж байгаад 2011 оноос "тоглолт өөрчлөгдөж эхлэв” хэмээн байдал бишдэж эхэлсэн. Улмаар 2012 оноос "авцалдаагүй болж”, 2013 онд "итгэлийн хямрал” нүүрлэж, 2015 оныг "бээлийгээ тайлах цаг” хэмээн онцолж уурхайн салбар нилэнхүйдээ уналтанд оров.
Дэлхийн хэмжээнд хямрал нүүрлэж байх үед Монгол Улсын хэмжээнд өчүүхэн хэд гурван төгрөгнөөс болж бие биенээ хардах, энэ попуилистуудаас болж орох орлого маань буурлаа, хөрөнгө оруулагчдыг үргээлээ хэмээлцэн өөр хоорондоо муудалцсан явдал нь монголчууд бид оюун санааны эв нэгдэл хэр багатай байгааг харуулсан зүйл боллоо. Аливаа улс хүчтэй байхдаа энэ оюун санааны эв нэгдэл гэгчийн хувьд их хүчтэй байдаг нь түүхээс харагддаг. Бид ч мөн адил. Тиймдээ ч Монголын Нууц Товчоо нь Алунгоо эхийн эв санааны нэгдлийг өгүүлсэн 5 багц сумны түүхээр эхэлдэг нь учиртай байх.
Дэлхийн хэмжээнд нүүрэлсэн байгалийн баялгийн үнийн уналттай зохицож ажиллахын тулд уул уурхайн компаниуд юун түрүүнд зардлаа хэмнэх бодлого баримталсан нь 2014 онд зөв бодлого болох нь батлагдсан талаар "PWC Mine-2015” тайланд тусгагдсан байна. Дэлхийн хэмжээнд үнийн уналтанд орж байгаа нь богино хугацааны зүйл биш гэдгийг уул уурхайн топ 40 компани маш сайн мэдэж байгаа бөгөөд улмаар зардлаа хэмнэх бодлогыг тууштай баримтлах нь ухаалаг үйлдэл гэдгийг мэдэж байгаа талаар ч дурьдаад авна лээ. Тиймээс Монголчууд бид ч бие биенээ "уурхайчид” хэмээн доромжлолгүй аль болох ухаалаг алхмыг сонгож өөр хоорондоо эвийг хичээх нь зүйтэй.
Гэхдээ 2015 оныг уул уурхайн компаниудын хувьд санхүүгийн хувьд сайн жил байсан гэж дүгнэж байгаа юм байна. Магадгүй энэ нь ухаалаг арга хэмжээг шуурхай авч чадсантай нь холбоотой байх. Гэсэн хэдий ч төмөр, нүүрс, зэс гэсэн гурван түүхий эдийн хувьд нилээд хүнд жилүүд дараалж ирэх нь гэсэн төсөөлөл гарч байгаа тул бидний хувьд учиргүй нүүрсээ ухаад, зэсээ ухаад гаргаад байх нь ашиггүй байж магад. Тиймээс энэ цаг үед яах вэ гэдэг стратеги хэрэгтэй. Магадгүй бидэнд ашиггүй цаг хугацаанд түр олборлолтоо зогсоож өөр бусад үйлдвэрлэлээ хөгжүүлэх гэх мэт. Гэхдээ Оюутолгойгийн хувьд бид ийм шийдвэр гаргах эрхгүйгээр гэрээгээ хийсэн л дээ.
2014 оны байдлаар алт харьцангуй тогтвортой байгаа нь Оюутолгойн хөрөнгө оруулагч нарт ашигтай зүйл юм. Харин төмрийн хувьд маш хүнд жил байсан бөгөөд энэ нь ч цааш үргэлжлэх төлөвтэй байгаа тул монголчууд бид төмрийн олборлолтоо түр зогсоож сайн цагийг хүлээх гэх мэт тактикийн жинжтэй алхамуудыг хийж болох юм.
Харин газрын тосны хувьд ам.доллар чанга байгаа нь уурхайчдад ашигтай байхаар төлөвтэй байна хэмээн олон улсын шинжээчид үзэж байгаа тул бид бас энэ тал дээр бусдын хоол болчилгүй тохиромжтой бодлого баримтлах нь зүйтэй. Англичууд болон бусад барууны орнууд манайд энэ талын судалгаа, лоббийг их хийх хандлагатай болсонг бид сайн мэдэж байгаа гэвч бодлогын түвшинд ямар бодлого баримталж байгаа нь тодорхойгүй. Энэ мэт байгалийн баялгийн хувьд тус бүрт нь дүн шинжилгээ хийж цаг үедээ тохирсон бодлогыг гаргаж хэрэгжүүлж байх нь Монгол Улсад л ашигтай. Тиймээс өнөөдрөөс өвөр түрийндээ жийлцэлгүй ухаалаг арга замуудыг шинжилж ур ухаанаа уралдуулах нь зүйтэй.
Бидний хувьд бол бараг зах зээлийнхээ (Хятад гэхэд л 40-50% зах зээлийг эзэлдэг)хажууд байгаа гэдэг нь уг нь давуу тал боловч хөрөнгө оруулагчдад найр тавих нэрийдлээр өөрсдөө ухаалаг шийдвэр гаргах эрхгүй болсон зэргээс харахад төр засаг маань ард түмнээ шударгаар төлөөлж Монгол Улсын эрх ашгийн төлөө ажиллаж чадаагүй мэт харагдаж байгаа юм. Гэвч ганц хоёр алдаан дээрээсээ суралцаад цааш эв найртайгаар алхаж чадах нь л гол асуудал болоод байна.
Уул уурхайн салбарын энэ цаг үетэй давхцаж орон орны Засгийн газрууд уул уурхайн ашгаасаа илүү ихийг өөртөө шингээх бодлого баримталж улмаар "байгалийн нөөцийн национализм” хэмээх хөдөлгөөн хүчтэй өрнөж  эхэлсэн бөгөөд Индонезэд гэхэд "дотоодод үлдэх мандаттай ашиг тус” гэсэн санаачлага гарсан байлаа. Энэ нь Монголыг ч тойроогүй.
Харин бид үүнийг дэлхийн хэмжээнд ойлгож чадалгүй Засгийн газар нь ард түмнээ буруутгах, эрх мэдэлтнүүд нь эх орончдоо буруутгах зэрэг дотоод зөрчил үүсгэж байгаа нь нэг төрлийн бидний дархлааг харуулсан үйлдэл болсон. Бид цаашид ухаалаг шийдвэр гаргаж байхын тулд дархлаагаа сайжруулах нь нэн тэргүүний ажил гэдэг нь харагдаж байгаа бөгөөд үүнийг хийхэд оюун санааны эв нэгдэл хамгаас чухал болно. Энэ хүрээнд Хятад гэхэд л нүүрсний салбараа хамгаалах хэд хэдэн ажлуудыг хийгээд амжсан байдаг.
Ер нь бусад орны Засгийн газрууд байгалийнхаа баялгаас орж ирэх ашгаа нэмэгдүүлэхэд ямар арга хэмжээг түлхүү авсан байдаг гэхээр татвараа нэмэгдүүлсэн, роялтийн хэмжээг нэмэгдүүлсэн, дотоодод нэмүү өртөг бий болгох үйлдвэрлэл шаардах, экспортлохоос өмнө ашиг тусыг нутагтаа шингээх, экспортод хязгаарлалт тавих, түүхий эдийн экспортын албан татварыг нэмэгдүүлэх, гадаадын хувь, эзэмшлийг хязгаарлах зэрэг алхамууд байна. Энэ бүх арга хэмжээнүүдийг авч буйн гол учир шалтгаан нь байгалийн баялгаасаа улс эх орныхоо хөгжлийг, иргэдийнхээ аж амьдралыг тэтгэх гэсэн Засгийн газруудын зорилго юм.
Монгол Улсад л зарим "эх орончдоос” болж Оюутолгой зогсчих гээд байгаа мэт бидэнд ойлгуулаад, биднийг өөр хооронд нь муудалцуулаад байсан болохоос биш дэлхий дахинаа энэ хөдөлгөөн хүчтэй өрнөж байсан билээ. Хэд хэдэн орны жишээг дурдъя:
Чили улс: сүүлийн хэдэн жил байгаль орчны маш хүчтэй хууль эрх зүйн зохицуулалт хийж уул уурхайн компаниудыг хүчилж эхэлсэн. 2013 онд байгаль орчны болон хууль эрх зүйн зөрчил гаргасан хэмээн алтны уурхайн Паскуа-Лама төслийг хүртэл зогсоох арга хэмжээ авсан.
Замба улс: уул уурхайд хамааралтай татварын өөрчлөлт шинэчлэл хийсэн. Замба улс нь ил уурхайн роялти буюу АМНАТ-ын хувийг 6-с 20% болгож өсгөсөн, харин далд уурхайн роялтийг 6-с 8% болгож өсгөсөн. Компанийн татвар 30%, ашгийн татвар 30% гэх мэт эрс өөрчлөлтүүдийг хийсэн.
Индонез улс: 2014 оны 1 дүгээр сараас боловсруулаагүй байгалийн нөөцийг экспортлохыг хориглосон. Энэ нь дотоодын хүчин чадлаа нэмэх мөн нэмүү өртөг бүхий бүтээгдэхүүн бий болгох гэсэн зорилготой. Монгол Улс: Оюутолойн далд уурхайн ажил түр зогсож Засгийн газартай хэлэлцээрт орсон.
Харин Австрали улс гэнэтийн ашгийн татвараа 40% байлгаж байгаад 2014 оны 9 дүгээр сараас 22.5% болгож бууруулсан нь магадгүй уул уурхайн эд ашигтай байх үед ашгаа сайн аваад буурах үед нь ор тас үгүй хийлгүй бууруулж байгаа нь нэг талаараа уурхайчдыг дэмжээд байгаа мэт, нөгөө талаараа улс эх орноо тэтгэсэн хэвээр байх тэр ухаалаг замыг сонгосон харагдаж байна. Тэгээд ч уул уурхайд ажилдаг хүмүүс нь цалин өндөр авдаг тул монголчууд шиг монгол гэдгээрээ ялгаварлан гадуурхагдаж 13-28 дахин бага цалин авахгүй л дээ.
Цаашид уурхайн компаниудын анхаарлаа хандуулж буй чиглэлүүд нь:
• Зардлаа бууруулах
• Хятад болон БРИКС орнуудын эрэлт хэрэгцээ нь өсөх
• Улс орнууд дотоодын татвараа нэмэгдүүлж, байгаль орчны хууль эрх зүйн зохицуулалтаа чангаруулж, экспортоо хязгаарлах бодлого баримтлах болсонтой холбогдуулж бэрхшээлтэй тулгарах
Ерөнхий дүр зургийг харахад уурхайн компаниуд ашигтай ажиллахын тулд байгалийн нөөцийг маш ихээр олборлох бодлого баримталж байгаа харин баялгийн эзэд болсон бидний хувьд бол дэлхийн зах зээл дээр үнэ нь унасан байгалийн нөөцийн олборлолтыг түр зогсоож, үнэ нь ахин сэргэх үед дахин олборлож эхлэх гэсэн бодлого баримтлах нь чухал юм. Гэвч хөрөнгө оруулагчидтай хийсэн зарим гэрээний дагуу бол бид тийм шийдвэр гаргах эрхгүй "эзэд” билээ.
Товчхондоо дүгнэвэл байгалийн нөөцийн үнийн хэлбэлзэл ихтэй, Засгийн газар болон хувьцаа эзэмшигчдийн зүгээс дарамт шахалт ихтэй байх он жилүүд айсуйн дээр уул уурхайн компаниуд зөвхөн ашгаа бодож ажилладаг зэргийг бодолцож тэдний зүгээс ямар авир зан, бодлого гарах нь тодорхой байгаа цаг үед монголчууд бид илүү ухаалаг байж хоорондоо эв найрамдалтай байж аль болох ухаалаг шийдвэрийг цаг үед нь тааруулж гаргаж байхыг өнөөдөр биднээс шаардаж байна.
Сайнхүүгийн Гантуяа
2016 оны 4 дүгээр сар 10
Уул уурхай ба дэлхийн хөдөлгөөн
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани