Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ченж төлөвлөгөөний золиос #2

Экологи, эдийн засгийн хохирол хэдэд хүрснийг барин тавин хэлчих баримт харамсалтай нь алга.

..Зугтаач ээ, хурдан зугтаа хэмээн нүүрээ шороогоор угаачихаа юу гэмээр царайтай мөнөөх залуу над руу хашгирангаа сандран босож, газраас багажаа шүүрэн авлаа. Чухам тэр үед Шавартын хөндийд цугласан нинжанууд яг л үүрээ эвдүүлсэн шоргоолж аятай бужигнаж эхлэв.

"Зүгээр дээ, чи өөрөө зугт” гэтэл "За яахав, би чамтай хамт байя” хэмээн хажууд хэсэг зогссоноо тэссэнгүй. Машин руугаа гүйх зуураа эргэн эргэн харсаар "Хамаг юмаа хураалгана ш дээ, зугтаач…” хэмээн анхааруулаад, тоос манаргасаар чулуучдыг зөөдөг микронд суугаад давхин одов.

Мотоцикльтой хүмүүс машин унаснаасаа илүү шаламгай юм. Суулаа, аслаа, сундаллаа, хөдөллөө. Ийнхүү тэд замаар бус, уулын орой, гуу жалга руу тал тал тийш бутран алга болж байв. Заримынх нь "дугуй” асахгүй, пажигнаад унтарч харагдав, нэг хэсэг багаж, юм хумаа цуглуулах гэж мунгинаж үзэгдэв. Энэ үеэр 50 нэлээд гарсан болов уу гэмээр эмэгтэй элдвийн хараал урсган хашгирч алхах, гүйх хоёрын дунд сажилсаар хажуугаар өнгөрлөө.

Нинжануудад хөдөлмөрлөж мөнгө олох ёстой гэсэн хүмүүжил, ухамсар дутаж байна

Настай бас эмэгтэй хүний амнаас "п.., л...”-р эхэлсэн хараал сонсох муухай юм билээ. "п.., л...”-р эхэлсэн хараал сонсох муухай юм билээ. Газар ухагчид ийн бужигнасан шалтгаан нь Хэнтий аймгийн Батноров сумын Тамгын газрын жийп гэнэтийн шалгалт, эргүүл хийхээр гарч ирсэнд байлаа. Засгийн унааг шорооныхон андахгүй аж. Бараа нь харагдах төдийд тал тал тийш бутарч буй нь энэ. Хэд хэдэн хүн байрнаасаа хөдөлж чадахгүй газар дээрээ баригдав. Заримыг нь хойноос нь хөөн хормын төдийд хашин, зогсоож байгаа харагдсан. Өөр нөхдийнх нь араас явсан "манай талынхан” ойролцоогоор 20-30 минутын дараа хэргийн эздийг бариад ирж байлаа. Иймэрхүү байдлаар бараг хоёр цаг үргэлжилсэн "баривчилгаа”-ны дүнд 5-6 машин, гурван мотоцикльтой хориод хүн энэ удаагийн шалгалтаар баригдсан юм.

Бүгд эрүүл саруул, идэр залуу насныхан байв. "Манай залуучууд малаас зугатаад, ядаж л төллөлтийн үеэр туслах хүн олдохгүй байна. Олон малтай айл ямаагаа самнаж дийлэхгүй, хүнгүйдэж байна шүү дээ. Цалин өгье гээд нэмэр алга. Яаж хялбар аргаар, гэнэт их мөнгө олох уу гэсэн л хүмүүс байдаг болжээ. Хөдөлмөрлөж мөнгө олох ёстой гэсэн хүмүүжил, ухамсар дутаж байна” хэмээн Батноров сумын малчин Л.Оюунцэцэг толгой сэгсрэн өгүүлэв. "Өдөрт 200- 300 хүн, 60-70 машин байнга хөлхөж байгаагаас үүдэлтэй олон асуудал хөндөгдөх боллоо. Хаана алт, чулуу гарч байна, тэр сургаар цугладаг газар газрын асуудалтай хүмүүс энд ирдэг. Бэлчээр дээрээс хонь дүүрээд зугатаж байна. Архидалт сүүлийн үед бүр эрс нэмэгдлээ. Чулууныхантай холбоогүй хүн ч бараг байхгүй боллоо” гэж сумын Цагдаагийн хэсгийн цагдаа Ж.Нямбарс ярилаа.

Ажилгүйчүүдээр төсөөлж асан нинжагийн бүлэг ийнхүү малчидтай, өсвөр насныхантай, залуустай хүч нийлэн бүл нэмсээр байна. Малчин монгол морио сольж, геологи, уул уурхайн ажлыг мэргэжлийн түвшинд хийх болов. Хаана алтны судал байгааг, ямар газар ховор, өнгөт чулуу нуугдаж буйг тэд андахгүй. Угтаа бол уурхайн хаягдалд голдуу тухлан энгэр ээвэр газраар шоргоолж мэт бужигнаж асан нинжанууд өдгөө уулыг нурааж, усыг эргүүлэх дайны томоохон арми болон өргөжиж байгаа нь энэ.

Монгол орныг хэрэн тэнүүчлэх эрдэнэсийн ангуучдын хүрээгүй, ухаагүй газар гэж үлдээгүй. Улсын тусгай хамгаалалттай газарт, байгалийн цогцолбор газарт, бүр дархан цаазтай нутгийг хүртэл нинжанууд зүрхлэн тонож байна. Машин техник, багаж хэрэгслээр бүрэн хангагдсан тэднийг өдгөө юу ч зогсоож чадахгүй хэмжээнд хүрчихлээ. Хөрөнгөтэй, техниктэй нэгнийхээ мэдэлд, ченжүүдийн заавар чиглэлийн дагуу ажилладаг нинжануудын олборлох үйл ажиллагааг ядарсан иргэд хэмээн тодотгох аргагүй.

Батноров сумын Байгаль орчны улсын байцаагч Э.Зулцэцэг:
-Байгаль орчин гэдэг зөвхөн чулуу, газрын асуудал биш. Ан амьтан, ой ус гээд экосистем, хүрээлэн буй орчны бүхий л асуудал хөндөгддөг. Гурванбүрдийн бүс нутаг бол манай нутгийн усны гол эх үүсвэр. Гэтэл ундаргыг нь тогтоон барьдаг чулууг нь авснаар сөрөг нөлөө одооноос ажиглагдаад эхэлчихлээ. Зөвхөн байгаль гэлтгүй нийгэмд хүртэл сөрөг үр дагавар газар авах нь. Хонь малыг нь хулгайлах, өвөлжөөг нь шатаах, төрийн албан хаагчдыг заналхийлэх, танхайрах гэх мэтээр гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна гэв.

Хэнтий аймгийн Засаг захиргаа уг нь зүгээр суугаагүй юм билээ. Нутгийн иргэдийн хүсэлт, гомдлын дагуу Аймгийн ИТХ-ын шийдвэрээр Байгалийн өнгөт чулууг түүх, олборлох, хадгалах, тээвэрлэх, худалдах, худалдан авахыг хориглох тухай тогтоолыг өнгөрсөн нэгдүгээр сард гаргажээ. Гэвч хууль эрх зүйн орчин бүрхэг, тэмцлийн хэлбэр нь тодорхойгүй зэрэг шалтгаанаар хүчгүйдэн үнэгүйдсэн нь энэ.

Удаан хугацааны хөгжлийн хувьд байгалийн нөөцөөр баялаг улс бусад орныг бодвол амжилт муутай байдгийг маш олон судалгаагаар тогтоосон нь бий. Манай улс ч ялгаагүй хөгжил дэвшилд хүрэх, эсэх нь бараг л бүрхэг талдаа. Дэлхий дээр байгалийн баялгаа ашигласан хэрнээ дэд бүтэц, эдийн засаг нь өсөөгүй тохиолдол их. Бусад орныг харахад л муу жишээ нь сайнаасаа хавьгүй олон байх юм. Алмаас нь Анголыг баян болгоогүй бол газрын тос Венесуэлд хөгжил дэвшлийг авчирсангүй. Ардчилсан Конгод колтан, алт, зэсийн баялаг нөөц нь дайн дэгдээсэн. ОХУ-д гэхэд цөөн тооны олигарх хэмжээлшгүй их баялгийг эзэмшиж байна.

2010 он. Засгийн газрын 308 дугаар тогтоолоор "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг баталсан. Ингэснээр нинжанууд "бичил уурхайчин” хэмээн нэрлэгдэх, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны ажлын байртай болох боломж бүрдсэн. Тэрчлэн байгаль орчин, нийгмийн өмнө хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгосон. Гэвч дийлэнх нь өнөөдөр "нинжа” хэвээр л байна. Заримд нь нөхөрлөл байгуулан ажиллах боломж, нөхцөл бүрдээгүй бол, зарим нь хуульд захирагдаж, татвар төлөхийг, бас ухсан нүхээ эргүүлэн булах гээд "давхар” ажил хийхийг, үүрэг хүлээхийг хүссэнгүй.

Угтаа бол Монгол Улс дийлдэхээргүй хүчирхэг хорлон сүйтгэгчдийн армитай болчихоод байна. Засаг захиргаа, хууль дүрэм байдгийг умартан огоорсон, байгаль орчноо, цаашлаад эх орноо шуналын сэтгэлээр золиосолсон хүмүүсээ одоо яах вэ. "Чулуу гэдэг газрын хөрсөнд ус чийгийг хадгалж, элс, шорооны нүүдлийг тогтоон барьж цөлжилтөөс хамгаалдаг байгалийн нэг чухал зүйл. Бага байхад миний аав, ээж чулуу бариад гүйж байгааг харвал загнадаг байлаа. Байранд нь тавь, чулуу хөдөлгөж болдоггүй юм гээд. Гэтэл одоо ил байгааг нь байтугай хөрсөн доорхыг нь ухаж аваад байна гэдэг үнэхээр харамсалтай.

Нинжагийн бүлэг өсвөр насныхантай, залуустай хүч нийлэн бүл нэмсээр байна

Хамгийн их ашиг олдог, залуучуудыг нинжа болгодог хүмүүс нь энэ ченжүүд гэж ярих юм билээ” хэмээн Хэнтий аймгийн Мөрөн сумын малчин Н.Амарсанаа ярив. Нинжа нэртнүүдийг, тэр дундаа тэднийг турхиран хөтөлдөг ченжүүдийг адлахын учир бас энэ.

Олон жил, тодруулбал 2000 оноос хойш Дорноговь аймгаас хэдэн зуун тонн гоёлын болон үнэт чулууг хувиараа ашигт малтмал олборлогчид экспортолж байна. Жишээ татъя. Чухам тэр үед нэг өнжөөд 2-3 пургон дүүрэн үнэт чулуу улсын хилийг зүглэж байв. Голдуу үзмэн мана, хаш, ногоон хас, чүнчигноров, утаат болор, гартаам зэрэг үнэт болон гоёлын чулуу тонн тонноороо Хятад руу зөөгдсөн. Өдгөө ч энэ байдал хэвээр агаад өмнөхтэй харьцуулахад чулууны олдоц ховорджээ. Гэтэл өнөөдөр манай улсад гоёлын чулуугаа засаж хэлбэржүүлэх, үнэ хүргэх наад захын техник технологи алга. Түүнчлэн дагаж мөрдөх стандарт, хууль, дүрэм журам ч алга.

Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргын орлогч Г.Батболд:
-Дэлхийн дулаарал идэвхжсэн энэ үед газар хөрсөө ухаад эхэлнэ гэдэг дайран дээр давс гэгч болж байна. Бид хүний муу үзэх гэж байгаа мэт бариад, торгоод, хөөгөөд явдаг. Гэтэл зарим нь нутгийн ардынхаа мууг үзэх гэлээ гэж эгдүүдэж байх жишээтэй. Манай сумын хувьд өнөөдөр Үнэгт гээд газрыг ухаж эхэлсэн.

Магадгүй арван жилийн дараа энд мал амьтан байтугай хүн амьдрах нөхцөлгүй цөл болбол яах вэ. Тэр үед, би Засаг даргын орлогч байхдаа тэмцээд дийлээгүй юмаа гээд сууж байвал хойч үеийнхэн ойлгох уу. Иймд хүч хэрэглээд ч атугай зогсоох л хэрэгтэй. Ганц орон нутгийн хэдэн дарга тэмцэх биш, Монгол Улсын төр энд анхаарч, ач холбогдол өгмөөр байна. Үүний тулд хилээр гардаг сүлжээг илрүүлж, гааль маань яагаад ийм "энгэр задгай" байгааг тогтоох ёстой. Хууль эрх зүйн орчныг тодорхой болгож өгмөөр байна хэмээн анхааруулав.

Нинжануудын ухаж хаясан газар шороо, гол усны бохирдлыг, экосистемд учруулсан хохирлыг хөрөнгөөр тооцвол олон сая төгрөгөөр үнэлэгдэнэ. Магадгүй хэдэн зуун сая төгрөгт хүрэх биз. Нөхөн сэргээлгүй хаясан нийт га талбай, экологи, эдийн засгийн хохирлын мөнгөн дүн өдгөө хэдэд хүрснийг барин тавин хэлчих баримт харамсалтай нь алга. Хэн ч хараад гашуудмаар энэ дүр зураг хангалттай биш гэж үү. Тэгвэл ингэж хайр найргүй сүйтгэх замыг нээж, нөхцөлийг нь бүрдүүлсэн буруутан хэн гэж Та бодож байна? Маш олон буруутан тодрох вий.

...Хан Хэнтий бол монголчуудын бахархал төдийгүй дэлхийд данстай байгаль, үүх түүх, өв соёлын өлгий нутаг. Газар хөрс, ургамал моддыг нь ухаж онгичиж, хугалж гэмтээх нь байтугай ширхэг чулууг нь хөдөлгөн эргүүлэхээс хүртэл болгоомжилсоор өдий хүрсэн түүхтэй. Гэтэл өнөөдөр нинжа хэмээх сүйтгэгчдийн арми дархлаат энэ бүсийг дур мэдэн онгичиж байна.

Хэдийгээр ажилгүй, орлогогүй, өрх толгойлсон гэх мэтээр өөрсдийгөө овоглосон хүмүүсийг өрөвдөн өршөөж болох ч Хан Хэнтийг ухах эрх хэнд ч байх ёсгүй. Тэр дундаа Их Хааны өлгий нутгийн чулууг харьд зөөж буй толгой баян ченжүүдэд төрийн төмөр нүүр үзүүлж яагаад болохгүй гэж.

Ц.Цэвээнхэрлэн

Засгийн газрын мэдээ

Ченж төлөвлөгөөний золиос #2
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани