Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгойн бүтээн байгуулалт дахин хөдөллөө

 

Ч.Сайханбилэг: Монголын тухай эерэг мэдээлэл дэлхий даяар тарж байна.

Оюутолгойн ордыг ашиглах үйл ажиллагааны шинэ шатны гараа болох гүний уурхайн  төслийг эцэслэн баталж, гүний уурхайн бүтээн  байгуулалт  эхэлж байна. Гүний уурхайн төс­лийн гарааны хүндэтгэлийн ёслол өнгөрсөн бямба гаригт боллоо. Уг арга хэмжээнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Уул уурхайн сайд Р.Жигжид болон албаны бу­сад хүн оролцлоо. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  ёслолын арга хэм­жээнд орол­цож үг хэлэв. Тэрээр "Оюу­толгой төсөл өнөөд­рөөс эхлэн биз­несийн сонгодог төсөл бо­лон хувирч байна. Оюутолгой одоо улс төрч­дийн ярианы сэдэв биш, улс орны хөгж­­лийн түүчээ ажил, бүтээн байгуулалт болж байна. Гүний уур­хайн төс­лийн хөрөнгө оруу­лалт нь манай түншүүд Оюутолгой болон Монгол Улсад хэрхэн итгэл үзүүлж байгаагийн тод илэрхийлэл болж, Монгол оронд хөрөнгө оруулж, бизнес хийх таатай нөхцөл бүрдсэнийг ха­руулж байна” гэлээ.

 

Мөн "Энэхүү төсөл бүрэн хүчин чадлаараа ажил­лахын тулд газрын гадар­гаас доош 1300 метрийн гүнд 200 км үргэлжлэх хонгилыг 5-6 жилд хөндлөн малтаж, олбор­лолтод бэлт­гэн барих зорилт, шаардлага танай баг хамт олон, дотоод, гадаадын хувь ний­лүү­лэгч, хөрөнгө оруу­лагч, санхүүжүүлэгч на­рын өмнө тавигдаж байна. Гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлс­нээр олон ажлын байр шинээр бий болж, үндэсний ханган ний­лүүлэгчдийн бизнес өргөжиж, оролцогч талууд, Монголын ард түмэнд үе дамж­сан үр өгөөжийг өгнө. Өнөөдөр Монголчууд бид бахархах ёстой. Учир нь бид дэлхийн биз­несийн тавцанд эргэн ирснээ харуулсан чухал өдөр тохиож байна” гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг онцлов. "Рио Тинто” груп­пийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак  "Бидний хамт­даа барьж байгуулсан дэл­­­­­хийн хэмжээний бөгөөд аюул­гүй байд­лыг эрхэмлэн дээ­дэлсэн уурхайн цогцол­бор нь гурван жилийн турш зэ­сийн баяж­мал амжилттай ол­бор­лож, экспортолж ир­лээ. Өнөөдрийн хөрөнгө оруулалт нь Оюу­­толгойн баялгийн 80 хувийг эргэлтэнд оруулж, тус уурхайг зэсийн салбарт дэлхийн хамгийн үнэ цэнэтэй төслийн нэг болгох юм. Өнөөдрийн барьж байгуулсан дэд бүтэц, хан­ган нийлүүлэлтийн сүл­жээнд түшиглэн, хувьцаа эзэм­шигчид болон Монгол Улсад олон арван жилийн турш арвин үр өгөөж хүр­тээх болно. Энэ бол харилцан ашигтай, урт хуга­цааны түншлэл юм” гэлээ. 

 

Гүний уур­хайн хө­рөнгө оруулалтын шийд­вэр нь 2015 оны арванхоёрдугаар сард олон улсын санхүү­гийн байгууллагууд, АНУ, Канад, Австралийн Засгийн газрын харъяаны экс­портын зээлийн агентлагууд болон 15 арил­жаа­ны банктай байгуулсан гү­ний уур­хайн бүтээн байгуу­лал­тыг санхүүжүүлэх 4.4 тэр­бум ам.долларын төслийн санхүү­жил­тийн гэрээнд үндэслэн бат­лагджээ. 2020 оноос ол­бор­лож эхлэхээр төлөвлөж байгаа гүний уурхайн хүдэр дэх зэсийн агуулга нь одоо олбор­лолт явуулж байгаа ил уур­хайн зэсийн агуулгаас гу­рав дахин өндөр байх юм. Гүний уурхайг бүрэн хүчин чадлаар нь ашиглаж эхэлснээр Оюутолгой ком­па­ни жилд баяж­мал дахь агуулгаар  500 мянган тонн зэс үйлдвэрлэнэ. Гү­ний уур­хайн бүтээн байгуу­лал­тын хугацаанд газ­рын гадар­гаас 1.3 километрийн гүнд нийт­­­дээ 200 гаруй километр хонгил барих юм. Бүтээн байгуулалтын ажлын хамгийн ид үед гүний уурхайн төсөлд 3000 хүн ажиллана. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гүний уур­хайн бүтээн байгуулалттай танилц­саны да­раа сэтгүүлчдийн асуултад хариул­лаа. Тэрээр "Бид нар сая 1300 метрийн гүнд орж, уурхайчидтай уулзлаа. Уурхайн үйл ажиллагаа эхэлж, ажилчид нь эргэж ир­сэн байна. Нийт ажиллагсдын 95 хувь нь монголчууд ажиллаж байгаа. Манай залуу­­чууд их урам зоригтой байна” гэ­лээ. 

 

Оюу­толгойд ажиллах ажилч­дын тоо нэмэг­дэж, үйл ажил­лагаа нь өргөжихийн хэрээр эдийн засагт сайн нөлөө үзүүл­нэ. Оюу­толгойн гү­ний уурхайн бүтээн байгуу­лалт эхэллээ гэдэг бол бидний талаар хамгийн эерэг мэ­дээлэл дэлхий даяар тарж байна гэсэн үг. Энэ нь Мон­голд хөрөнгө оруулалт хийж, хамтарч ажил­лаж болох юм байна. Мон­голын бизнес, эдийн засгийн зах зээл нээлттэй юм байна. Монгол­чууд бизнес­тээ эргэн ирж байна гэсэн мэ­дээл­лийг өгч байгаагаараа чухал ач холбогдолтой” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй ха­рил­­цах албанаас мэдээллээ.


Оюутолгойн бүтээн байгуулалт дахин хөдөллөө
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани