Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Солонгос, Япон, Америкийн эрх ашгийг том ордууддаа оруулж, иргэдээ визгүй зорчуулъя

Солонгос, Япон, Америкийн эрх ашгийг том ордууддаа оруулж, иргэдээ визгүй зорчуулъяТурк-Европын орнуудын хооронд цагаачлалын гэрээ шинэ түвшинд яригдлаа. Турк улсын иргэдийг Европт визгүй зорчуулах, оронд нь Европ руу чиглэсэн дүрвэгсдийн аварга урсгалыг Турк буцаан авах хэлэлцээр юм. Өнгөрсөн онд Эгийн тэнгисээр зорчсон 850 мянган дүрвэгч буцаж Туркийг зорино гэсэн үг. Турк улс гурван сая дүрвэгч дээрээ нэмж ийм олныг хүлээн авах нь ямар ашигтай юм бэ гэсэн гайхширал олон улсын анхаарлыг татав. Тэр нь ердөө өөрийн орны иргэдээ ирэх зургадугаар сараас эхлэн Европын орнуудад визгүй зорчуулах гэсэн хэлэлцээр юм. Гэвч одоохондоо Европын холбооны удирдлага Туркийн энэ саналыг биелүүлж чадахгүй гэдгээ түр мэдэгдээд байна. Түр мэдэгдээд байна гэсэн юм шүү. Туркчууд энэхүү олон улсын хэмжээний "наймаа”-гаа хэрхэн тайлбарлаж байна гэхээр "Манайхаас бол жилд сайндаа 70 мянган иргэн л визгүй зорчино. Хариуд нь бид нэг сая орчим дүрвэгч хүлээж авна шүү дээ” гэсэн явдал юм.

Эндээс юу харагдаж байна гэхээр дэлхийн улс орнууд иргэдээ визгүй зорчуулахын тулд юугаа ч зориулахад бэлэн байгааг харуулж байгаа юм. Турк бол хөгжилтэй орон. Гэсэн ч бусад хөгжилтэй орнууд руу иргэдээ нэвтрүүлэхийн тулд бүх эрсдэлийг үүрээд визний төлөө үхэлдэж байна. Тэр олон дүрвэгчийн нийгмийн асуудлаас эхлээд өөрийн орны аюулгүй байдлыг хүртэл хоёрдугаарт тавьжээ. Энэ нь дэлхийн улс орнуудын хөгжлийн чиг хандлага, улс төрийн шийдвэрүүд шинэ түвшинд гарсныг баталлаа. Туркийн ард түмэнд энэ нь хэрэгтэй, өнөөдрийнхөөс илүү хэрэгтэй бүхнийг Европоос авна, тийм үүд хаалга нээгдэнэ гэж Туркийн удирдагчид үзэж байгаа бололтой.

Тэгвэл Монгол Улс яг үүн шиг гадны өндөр хөгжилтэй орнууд руу иргэдээ хэрхэн визгүй зорчуулах вэ гэдэг дээр анхаарч ажилламаар байна. Бүр давын өмнө монголчууд сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх боломжтой болсон Солонгос, Япон руу визгүй зорчмоор байна. Цаашлаад Америк руу хүртэл. Ингэхийн тулд эдгээр улс орнуудад ямар эрх ашиг төрүүлэх вэ. Монголчууд хоосон ард түмэн биш. Дэлхийг дэлдийлгэсэн эрдэс баялгийн аварга ордууд байна. Үүн дээрээ л Турк шиг гэрээ хэлэлцээр хийе. Оюу толгой, Таван толгой бол үнэндээ мөсөн уулын орой. Энэ хоёрын цаана хэмжээлшгүй их орд, газрын ховор элементүүд гадныхны арааны шүлсийг гоожуулаад, ашиглагдахгүй байж байна. Эдгээр орд дээрээ өндөр хөгжилтэй улс орнуудын эрх ашгийг дүүрэн оруулъя. Хар үгээр бол тэдэнтэй нэг түрийвчтэй болмоор байна. Хөрөнгө оруулсан айлынхаа хувь заяа, хөгжил цэцэглэлтэд тэд анхаардаг нь дэлхийн жишиг юм. Тэр хөрөнгө оруулалт дотор нь л визнийхээ асуудлыг онцгой үүрэг рольтой оруулъя. Мэдээж бидэнд ашиггүй улстай виз яриад яахав. Харин Япон, Солонгос, Америкийн эрх ашгийг том ордууд руугаа хангалттай оруулаад, оронд нь иргэдээ эдгээр улсуудад визгүй зорчуулдаг болгочихвол мөн ч том асуудлыг шийдлээ гэсэн үг дээ. Энэ цаг үе дэх хамгийн боломжит хувилбар, ашигтай наймаа энэ болно. Гурван сая монгол бүгдээрээ эдгээр улсуудад очлоо гэхэд томхон хотын, нэг дүүргийнх нь хүн амын тоонд ч хүрэхгүй. Бид террористууд биш. Бид бол буддын шашинтай зөөлөн дөлгөөн ард түмэн. Биднээс болгоомжлох зүйл аль ч улсад байдаггүй юм. Үүнийгээ ч улс орнууд мэддэг. Тийм болохоор гарын арван хуруунд багтах ийм цөөхөн монголчуудыг визтэй, визгүй зорчуулах нь хөгжилтэй орнуудад асуудал биш. Харин харилцан ашигтай байх том эрх ашгийг л хоёр орны хооронд бий болгож, ажил хэрэг болгочих улстөрч Монголд дутаж байна. Тийм эрх ашгийг бий болгож чадах хөшүүрэг нь манай улсын газрын хэвлийд буй том ордууд байж чадна.

Визгүй болчихвол монголчууд бүгдээрээ гадагшаа нүүж алга болоод, улс орон эзгүйрнэ, баялаг маань гадных болно гэж ярьдаг хүмүүс бий. Бүх ард түмэн нь нүүж алга болоод, улс орон нь эзгүйрээд, нутаг дэвсгэрээ, хамаг байдгаа бусдад найр тавиад өгчихсөн улс орон гэж дэлхий ертөнцөд сонссон уу. Гадагшаа явсан ямар ч монгол хүн хоолтой, хэдэн төгрөгтэй болонгуутаа буцаад л ирдэг юм. Цаашаа алга болсон монгол хүн байдаггүй юм. Америк, Англи, Япон, Солонгос... аль ч улсад очсон найз нөхөд, хамаатан садангууд маань байна. Тэдний амнаас "Монгол муухай, хэзээ ч очихгүй” гэхийг сонссон уу. Би л лав сонсоогүй. Үргэлж л эх орноо, элгэн саднаа, уул усаа, улсын наадмаа ярьсан хүмүүс байдаг шүү дээ. Тэгээд ч өнөөдөр Монгол Улсад төрийн албаныхан, төсвийн цалинтай хүмүүс л ажилтай орлоготой байна. Бусад нь ажилгүй, орлогогүй болчихоод байна. Тэгэхээр визгүй улс орнууд руу яваг л дээ.

Ингэж бичлээ гээд эх орноо худалдах гэсэн хүмүүсийн тоонд оруулах байх, нөгөө "эх орончид”. Тэдний үгээр явсаар монголчууд өнөөдөр ямар байдалтай сууж байна вэ. Тартагтаа тулах нь. Дэлхийгээс таслагдаж, хэдэн малынхаа бөгсийг харсаар үлдэх нь. Монголын улстөрчид Черчиллийн үгийг жишээ авч ярих их дуртай юм билээ. Түүний хэлсэн нэг үг байдаг юм, "Мөнхийн дайсан, мөнхийн нөхөр гэж байдаггүй, харин мөнхөд эх орны эрх ашиг бий” гэж. Төгс орчуулгаараа бол яг ингэж бууна. Үүнийг манай шинэ монголчууд орчуулахдаа "Мөнхийн дайсан гэж байхгүй, мөнхийн эрх ашиг л бий” гэж хувь хүн дээр нааж орчуулсан. Эх орны эрх ашиг гэдгийг хувийн эрх ашиг мэтээр ойлгуулсан. Өнөөдрийн улс орны удирдагчид яг л ийм хувийн эрх ашгийг илүүд үзсэн хандлагаар явж ирлээ. Марксийн хэлсэн "Шашин бол оюун санааны сэргээш мөн” гэж хэлснийг "Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи мөн” гэж гуйвуулаад, өмнөх нийгэмд үзэл сурталжуулсан шиг.

Энэ бүхэн өнөөдөр түүх болох ёстой. Монголчууд алхам тутамдаа дэлхийтэй харьцаж байна. Өнөөдөр дэлхийн улс орнууд хөгжлийн шинэ хандлага, шинэ үзэл санаатай болсныг Туркээс бид харж байна. Өнөөдөр эх орны эрх ашгийг соц нийгмийн хэв загварт барихаа больё. Монгол Улсыг хөгжүүлье хэмээн оюун санаа, мэдлэг боловсролоо шавхаж байгаа хүн байгаа бол том ордуудаа цоо шинэ хандлагаар хөгжүүлье. Монголчуудын баялаг бол дэлхийн баялаг мөн гэсэн философиор хандъя. Ингэж дэлхийн эдийн засгийн эргэлтэд том ордуудаа оруулж, хамтарч, харилцан ашигтай ажиллаж гэмээнэ Монгол Улс хөгжинө, монголчууд жаргана. Гадныхнаас болгоомжилно гэдэг бол монголчууд хүн төрөлхтнөөс айж байгаатай адил. Гэтэл Монголын үе үеийн бүх эх орончдын тэмцэл, мөнхийн ганц хүсэл зорилго бол хоёр хөршөөсөө давж, гуравдагч орнуудтай харьцах, өнөөдрийн бидэн шиг америк, солонгос, япончуудтай нөхөрлөж, ирж очиж, идэж ууж, хамтарч хийж бүтээх хүсэл мөрөөдөл байсан юм шүү дээ.


 
Солонгос, Япон, Америкийн эрх ашгийг том ордууддаа оруулж, иргэдээ визгүй зорчуулъя
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани