Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Газрыг нь ухсанаас тэнгэр хилэгнэж хур бороо татарлаа гэв

Газрыг нь ухсанаас тэнгэр хилэгнэж хур бороо татарлаа гэв

 

Малчин сумын Баянхайрхан багийн уугуул Ц.Дамиран гуай Дорнодын Тамсагийн ордын жишээг чухалчлан ярив. "Дорнодод ажиллаж байсан жолооч нар нефть хайхад газарт маш их суулт өгдөг гэж байсан. Тэдний ярьснаар бол нутаг орон сүйдэх юм билээ. Намайг өрмийн талбай руу орж үзэх гэхээр хамгаалалтын залуус "Та орж болохгүй. Таныг юм цохиод алчихна” гээд халгаадаггүй. Тийм хамгаалалт дунд юу ч хайж, олж авч байгааг хэн мэдлээ. Хөгшид бид хэлээд нэмэр болж чадахгүй, залуус хүчтэй хориг тавьж чадахгүй байна. Аймгийн даргаас асуухад "Гол мөрөнд огт нөлөөлөхгүй. Өвс ургамал ургадгаараа ургаж, гол мөрөн байдгаараа байна” гэсэн” гэв. Энэ зуур тэднийд хүүхдүүд цугларч цай, цүй болонгоо саахалт айлын хэртэй харагдах улаан хөх өнгийн өрмийн машин, техникээр өнгөрсөн жил газрын тос хайсан тухай сонсч дуулснаа ам уралдан ярих.

 

Тэд "Газраа ухаж сэндийчих ажлыг аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн зохион байгуулж байгаа. Сумууд газраа ухуулахыг эсэргүүцдэг. Д.Цэндсүрэн өөрийн сумаас танил хүмүүсийн хүчээр л эхлүүлсэн”, "Тэсийн залуучууд эдний барааг харвал бослого гаргана гэнэ лээ. Тэднийх ч аатай, омогтой сум. Тийм юм болж мэднэ шүү”, "Хятадууд Дорнод аймагт газрын тос хайхад нутгийнхан хөөсөн гэсэн. Хөөгдсөн хятадууд тоног төхөөрөмжөө ачиж ирсэн” гэж дор бүрнээ өөрөө болон бусдаас сонссоноо хэлэв. Зарим нь "Манай аймгийн Засаг дарга АН-ынх. Тэр "Нөхдүүд суманд сайхан юм хийж байна. Хориг тавьж болохгүй” гэсэн. Тос гарчихвал том үйлдвэр бариад бид их мөнгө рүү л орох юм байх. Өмнөговьчууд 100 жийпийн баяр хийсэн гэсэн. Түүнтэй адил манай сумынхан Арабын баячууд шиг л амьдрах бололтой” гэж басамжилж, бухимдахыг хослуулан өгүүлэх.

Цооногийн дэргэд гэрийн буйрын чинээ газар эвдэрч, хөрс нь гэмтжээ.  

 

"Увс-1” талбайд газрын тосны хайгуулыг эхлүүлсэн Малчин сумын Баянхайрхан багийн Хар азаргын сайд зөвхөн багийн малчдаас гадна зэргэлдээх Тэс, Наранбулаг сумын малчид гурван улирал дамнан нутагладаг аж. Баянхайрхан багийн хамгийн өвс ургамал сайтай, баянбүрд болсон газар учраас мал, малчин гэлтгүй хахир өвлийн ядаргаагаа тайлж зоо тэнийдэг гэсэн. Энэ хавар ч Тэсийн таван баг, Наранбулагийн хоёр багийн малчид нүүдэллэн ирж Баянхайрхан багийнхантай айл буужээ. Гэвч зуны эхэн сар шувтрах дөхсөн энэ өдрүүдэд бороо хурын бараа харалгүй, савсагануур салхи өдөр шөнөгүй балбаж ямаагаа самнах, хурга ишгээ засахад ч хүндхэн байгааг малчид дуулгаж байв.

 

Хөгшид, хүүхэд гэлтгүй гар хөдлөх хүн бүр том, жижиг сам барин илүү гэртээ чихцэлдэж ямаа самнаж байгаа айлд оров. Малчин сумын нэгдүгээр багийн харъяат, таван хошуу малыг ижилсэн өсгөж яваа залуу малчин Б.Цогоогийнх аж.  Тэдний зуншлагын буйр өнгөрсөн жил хүртэл өрмийн нэгдүгээр талбайд байж. Цооног өрөмдөх болсноос буйраа сэлгэжээ. Харин мал нь яалт ч үгүй хуучин буйраараа эргэлдэж идээшилсээр байдгийг тэрээр ярьсан. Газрын тосны ажил сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт хийгдэж байгаа учраас нэгдүгээр багийн харъяат Б.Цогоогийнд хамааралгүй гэж багийн дарга нар ярьсан гэнэ. Тиймээс энэ талаар байр сууриа илэрхийлсэн ч эс тоодгийг хэлэв. Малчин залуу цаг агаар өөрчлөгдөх болсон, өнгөрсөн намар өрөмдлөг хийсний дараа гурван өдөр үргэлжилсэн шороон шуурга болж хүн, малгүй сандарсан тухай ярина лээ. Бас Шиньжян руу нутгийн хүмүүсийг авч явж газар үзүүлж, үйлдвэртэй танилцуулсан тухай ч тэрээр сонсчээ. Тэндээс ирсэн хүмүүс малчдад газрын тосны хайгуул, олборлолт байгаль орчинд халгүй, том бүтээн байгуулалт босдог, цаашид малаа орхиж газрын тосоор тэжээгдэж амьдрах боломжтой зэргээр ярих болжээ. Б.Цогоо удахгүй хайгуулын ажил эхлэвэл мал нь бэлчээрлэхэд хүндрэлтэй болохыг ярианы төгсөлд хэлэв.

 

Өрмийн нэгдүгээр талбай тэднийхээс холгүй харагдана. Урд өдөр кемпэд ойртуулаагүй хамгаалагчид энэ удаа арай зөөлөрч, дотогшоо нэвтрүүлэхгүйгээр холоос зураг авахыг л зөвшөөрлөө. Хоёр давхар барилгын хэртэй өндөр тавцанг аварга том бүрхүүлээр газарт тулжээ. Өрөмдлөгийн цооног бололтой. Тавцангаас тал бүр рүү бууж ирсэн шат, төмөр баганатай юм. Цооногийн нэг талд хүнд даацын хоёр автомашин зэрэгцүүлж зогсоосон мэт том хэмжээний зүйлийг ногоон бүрхэвчээр хучжээ. Бас хоёр тал руу нь хий гаргагч олон арвын метрийн урттай төмөр шугам хоолойг газартай бэхэлсэн байна. Байгууламжийн зүүн талд торон хашаан дотор хар өнгөтэй шингэнээр дүүргэсэн том хэмжээний нүх байна. Нүхнээс холгүй гэрийн буйрын чинээ газар хагарч, хөрс нь гэмтжээ. Ямар нэгэн химийн бодис асгарсан бололтой. Түүнээс холгүй бас л ийм газар харагдав. Кемп дээр хамгаалагчдаас өөр тайлбар мэдээлэл өгчихөөр хүн байсангүй.

 

Кемпийн ойролцоох айлууд тэнгэр газар аашаа ингэж өөрчилсөн нь өнгөрсөн жилээс газар нутгийг хэдэн зуун метрийн гүнд өрөмдөж газрын судлыг гэмтээснээс болсон гэж нутгийн өвгөчүүл шинжилж сууна. Харин албаны хүмүүс, дарга даамлууд "Газрын тос хайхад байгаль орчинд нөлөөгүй. Харин ч хөгжил авчирна. Мал маллах шаардлагагүй, газрын тосоор Увс аймаг тэжээгдэнэ. Их хэмжээний хөрөнгө оруулалт орж, малчид иргэдэд сайхан амьдрал авчирна. Цаашид манай аймаг нефтиэр гадаадын улсаас хараат болно” гэж ярьж хэлдгийг нутгийнхан ярьж байна.

 

Нутгийнхны дунд хэрэв газрын тос илэрчихвэл нээрээ л хөгжил ирж, мөнгө төгрөгөөр дутагдахгүй, үйлдвэр бүтээн байгуулалт босч ажилтай орлоготой залгаж мэдэх нь гэж ярилцах хүмүүс байхад нөгөө талд уул уурхай Монголд хөгжил авчирсан нь үгүй, бас л алтыг нь аваад авдрыг нь хаядгийн үлгэр болно, нутаг орноо хамгаална гэсэн хоёр хэсэгт хуваагдаад байгаа аж. Харамсалтай нь газрын тосны хайгуул, олборлолтоос нутаг орон хөгжиж, бүтээн байгуулалт энд тэндгүй өрнөн нутгийн иргэдэд ажиллаж, амьдрах тав тухтай орчин бүрддэг гэх хуурай амлалт биеллээ олсон эсэхийг Дорнодын Тамсагийн орд бэлхэнээ харуулах билээ. Газрын тосны салбар манай оронд олон жилийн түүхтэй ч ажил хэрэг болж үр дүнгээ өгсөн нь бүрхэг. Тамсагийн ордын дараа орох томоохон талбайг хамарсан хайгуул судалгааны ажил "Увс-1” талбай юм. Хэдийгээр Увсын иргэд газар нутгаа хамгаалж, сайн цагийг мөрөөдөж суугаа ч зөвхөн бүдүүн баараг мэдээлэл, амнаас ам дамжсан яриагаар газрын тосны тухай төсөөлцгөөж байна. Учир нь тэдэнд энэ чиглэлийн нарийн мэргэжлийн хүмүүсийн яриа, тайлбар дутмаг, зөвхөн гадаадын том хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт гэх хоёр холбоо үгээр орон нутгийн удирдлагууд тэнгэрт гартал магтсаар байдаг нь сурвалжлагын явцад ажиглагдав.

 

Газар нутгаа хамгаалж эсэргүүцсэн хүмүүсийг албан тушаал, хамаатан садангаар нь айлган сүрдүүлж, эсвэл нэг хэсэгт нь мөнгө тарааж гадагшаа аялуулж ирээд нутгийнхны толгой угаах ажиллагаа явуулж байгаа дүр зураг ч харагдсан.

 

Өнгөрсөн намар Малчин сумын хэсэг иргэдийг Шиньжян руу аялуулсан гэдэг. Зорилго нь тэндхийн газрын тосны олборлолтын үйл ажиллагаатай танилцаж байгаль орчинд халгүй, бүтээн байгуулалт, үр өгөөж өгдөгийг харуулах гэсэн хэрэг. Аяллын багт сум, багийн Засаг дарга нар, малчнаас гадна бизнесмен зэрэг янз бүрийн анги давхаргын, ажил мэргэжилтэй хүмүүс багтаж. Нутгийнхны яриагаар аяллын багт багтсан хүмүүст компанийн зүгээс нэг, нэг сая төгрөг өгсөн гэх. Энэ тухай уулзсан хүн бүр ам уралдан яриад зогсохгүй албаны хүн ч баталсан билээ.

 

Ямартаа ч энэ яриа хэр үнэний ортой болохыг мэдэхээр аялалд явсан малчин Б.Доржготовыг зорьж очив. Тэрээр өнгөрсөн оны зургадугаар сард Шиньжян руу аялжээ. Түүнийг ирснээс хойш газраа хятадуудад худалдаад ирсэн хэмээн нутгийнхан гадуурхаж, дарамтлах болсон гэнэ.

 Түрүүч нь http://www.polit.mn/content/80657.htm

Үргэлжлэл бий

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Б.ЭНХЗАЯА

Газрыг нь ухсанаас тэнгэр хилэгнэж хур бороо татарлаа гэв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани