Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хяналт, хариуцлага үгүй бол мянган Оюутолгой байгаад нэмэргүй

Хяналт, хариуцлага үгүй бол мянган Оюутолгой байгаад нэмэргүй

 

Монгол Улс дараагийн Катар болох уу? "Financial times" цахим сонины шинжээч Дэвид Пилинг энэ асуултад "Одоохондоо үгүй” гэж хариулж байна. Тэрээр "Монголыг "Дараагийн Катар” гэж нэрлэхэд эрт байна” хэмээх нийтлэлдээ яагаад ингэж дүгнэх болсноо тодорхой бичжээ. Тэрээр нийтлэлийнхээ эхэнд "Кувейт 1950 он. Абу Даби 1970 он. Катар 1995 он. Монгол 2012 он?” хэмээн асуусан өгүүлбэр оруулжээ. Энд байгаа нэрнүүд нь баян тансгаараа зартай улс, нийслэл хотын нэр. Харин он нь хөгжлийнхөө түлхүүр болсон хөрөнгө оруулалтыг татаж чадсан "онгодтой жил” нь юм. Манай улсын хувьд ч гэсэн гаднаас зургаан тэрбум ам.доллар татаж, дэлхийн томд тооцогдох алт, зэсийн уурхайг ашиглалтад оруулж байгаа билээ. Энэ бол бидний хувьд том амжилт. Гэвч гаднын хүний нүдээр харахад ямар байгааг Дэвид Пилингийн энэхүү нийтлэлээс олж харахыг хичээсэн юм. 

Түүний нийтлэлээс эш татъя. "Монгол бол ашигт малтмалаар баялаг, эдийн засаг нь 2011 онд 17 хувиар өссөн орон. Улаанбаатарт ирсэн уурхайчин, банкир, хуульчид бүгд л энэ орныг "дараагийн Эльдорадо (Өмнөд Америкийн алтаар баялаг нутаг. Алт газар дээр зүгээр л хэвтэж байсан гэлцдэг) хэмээн итгэхийг хүсч байна. Энэ өгүүлбэрт монголчуудын урьж залаад байгаа хөрөнгө оруулагчдын дотор ямар бодол эргэлдэж байгааг илүү дутуу зүйлгүй онож тодорхойлжээ. Монголын банк санхүүгийн салбарт удирдах албан тушаал хашиж байсан Ж.Фаниган нэгэнтээ "Катар улс 1995 онд найман тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт олж авсан. Одоо ДНБ нь 174 тэрбум болж, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээрээ дэлхийд хоёрт жагсаж байна. Монгол яагаад ийм болж болохгүй гэж. 10 том уурхайгаа ашиглахад л Монголын 2.7 сая хүн бүгд саятан болно” хэмээн ярьсныг ч дурдсан байна. Дэвид Пилинг түүнийг "супер өөдрөг үзэлтэн” гэж тодорхойлсон бөгөөд ардчилал, шударга ёс, сайн засаглалгүйгээр энэ бүхэн хий хоосон мөрөөдөл болохыг сануулжээ. Түүний нийтлэлийн гол анхааруулга нь энэ юм. 

Нийтлэл рүү эргээд орьё. "Монгол Катар шиг болохоор зүтгэж байгаа ч Нигери шиг болох боломж бас байгааг анхаарах хэрэгтэй. Хүн ам сийрэг суурьшсан, Францаас гурав дахин том газар нутагтай зэрэг бол том давуу тал. Гэхдээ л энэ тухай бодох хэрэгтэй. Одоогоор нэг хүнд 3000 ам.доллар ногдож байгаа ДНБ-ий хэмжээг сая ам.долларт хүргэж болно. Ингэж болно оо. Гэхдээ ингэхийн тулд дөрвөн зүйл шаардлагатай. Нэгд, Төрийн хяналт. Хоёрт, Шударга ёс. Гуравт, Эдийн засгийн хяналт, Дөрөвт, Геополитикийн оновчтой бодлого. Энэ  дөрвийн аль нэг нь үгүй бол 1000 Оюутолгой байгаад ч нэмэргүй. Эдгээрээс хамгийн чухал нь хяналт. Энэ улс ЗХУ-аас салсны дараа /Энд зохиогч алдаа гаргасан байна. Монгол Улс хэзээ ч ЗХУ-ын бүрэлдэхүүн хэсэг байгаагүй юм/ ардчиллын замаар замнаж, 1992 оноос эхлэн анхны парламент, Ерөнхийлөгчөө сонгож ирсэн. Гэвч 2008 оны сонгуулийн үед хүчирхийлэл гарчээ. Монголчуудын 95 хувь нь бичиг үсэгтэй. Бусад улстай харьцуулахад гадаадад боловсрол эзэмшсэн гайхмаар сайн боловсон хүчинтэй. АНУ, Европын улсууд руу боловсрол эзэмшихээр одож байгааг нь харвал яг л Япон улс "Хөшгөө нээснийхээ дараа” Баруунтай танилцах гэж хэрхэн тэмүүлж байсан үе санаанд орно. Тэд "баялгийн хараал”-д өртөхгүйн тулд Персийн булангийн орнууд  Чили, Норвеги, Канадын хөгжлийн загварыг нухацтай судалж байна. Гэвч мэдээж сөрөг үзэгдлүүд байна. Сард 800 ам.долларын цалинтай парламентын гишүүн болохын тулд бүгд үхэн хатан зүтгэж байна. 

Энэ бүхэн парламентын гишүүний өмнө нээгддэг эрх мэдэл, боломжийг атгахыг хүссэнийх юм. "Transparency International” олон улсын байгууллагаас гаргасан авлигагүй орнуудын жагсаалтад Монгол Улс 120 дугаарт жагсчээ. Ерөнхийлөгч байсан хүн авлигын хэргээр шоронд хоригдсон нь үүний жишээ” гэжээ. Бичигч авлигын тухай хөндсөнөөрөө Монголд хөгжлийг авчрах дөрвөн гол хүчин зүйлийн нэг болох шударга ёс үгүй байгааг хэлсэн байна. Тэрбээр Монголын улстөрчдөд "Эхлээд баялгаа хэрхэн хуваарилах вэ гэдгээ шийдэх хэрэгтэй. Дотооддоо хэрхэн хуваарилах вэ, гаднынхантай яаж хамтрах вэ гэдгээ шийдэх ёстой” гэсэн зөвлөгөөг өгчээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Монгол Улс өмнө нь тэнэг сүйт бүсгүй шиг байсан. Одоо харин маш боловсролтой, үзэсгэлэнтэй болсон. Хөрөнгө оруулагчид манай баялгийг олборлох гээд дугаарлаж байна. Газар доор баялаг байсан цагт тэд хэзээд Монголд хөрөнгө оруулахдаа л оруулна. Тэгэхээр, монголчууд баялгаа хэрхэн хуваарилах вэ гэдэг нь хамгийн гол асуудал. Сонгуулийн өмнө хэдэн зуун ам.доллар хүн бүрт тараах нь асуудлыг шийдэх зам биш” хэмээн хэлснийг тэрээр эшлээд, гурван сая монголчуудын 500 000 нь нүүдлийн мал аж ахуй эрхлэн гэрт амьдарч, зуд ирэхэд хэзээ ч алга болж болохоор баталгаагүй хөрөнгө эзэмшиж байгааг дурджээ. Түүний хэлснээр бол, монголчууд эхлээд баялгаа хэрхэн хуваарилахаас цаашдын үр өгөөж нь шалтгаалах аж. 

Одоохондоо дарга нар "Оюутолгой хөдөллөө”, "Бодит үр ашгаа өгч эхэллээ” гэх мэтээр ярьж байна. Улс орныхоо хөгжлийг хоёрхон уурхайд даатгаад хэдэн жил хэрэлдсэн шиг санаа амар сууж байсан хүмүүс нэг ч гэсэн уурхай нь ашиглалтад орсонд баярлах нь мэдээж л дээ. 

"Супер өөдрөг үзэлтэн”-ий хэлснээр бол Катар найман тэрбум ам.доллараар эдийн засгаа тэтгэж чадсан. Харин Монгол яах нь одоогоор мэдэгдээгүй байна. Эрх баригчид бондын зарцуулалтыг хамгийн үр ашигтай байх хувилбараар олгосон гэж баталдаг. Эндээ хэн, яаж ярих нь чухал биш, "Чингис бонд”-ын эхний болон үлдэгдэл төлбөрийг асуудалгүй цаг хугацаанд нь шилжүүлэх явдал л хэний зөв байсныг нотолно. Дэвид Пилингийн хэлсэн, хөгжилд хүргэх дөрвөн хүчин зүйл болох хяналт, шударга ёс, эдийн засгийн хяналт, геополитикийн оновчтой бодлого Монголд байгаа эсэхийг ч харуулах юм. 

Х.БАТСАЙХАН

Ардын Эрх сонин

Хяналт, хариуцлага үгүй бол мянган Оюутолгой байгаад нэмэргүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани