Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дампууралд хүргэх хууль өөрсдөө баталсан

Дампууралд хүргэх хууль өөрсдөө баталсан

 

Улс орнуудын Засгийн газруудын хувьд зээл авах үндсэн зорилго нь төсвийн алдагдлыг санхүүжүүлэх, тодорхой төслүүдийг хэрэгжүүлэх, дотоод санхүүгийн зах зээлээ дэмжих байдаг.
 
Зээл авч буй Засгайн газрууд зээлийг ихэнхдээ төсвийн алдагдлаа санхүүжүүлдэг зорилгоор авдаг ч, бүх л Засгийн газрууд төсвийн алдагдалтай байдаг, зээл нь алдагдлаа нөхөхөд зориулагддаг гэвэл ташаа ойлголт болно. Сингапурын Засгийн газар гэхэд сүүлийн 20 гаруй жилд төсвийн алдагдал гаргасангүй тиймээс зээл авах шаардлага байгаагүй гэж хэлж болно.
 
Гэхдээ Сингапурын Засгийн газар дотоодын хөрөнгийн биржийн ажиллагаагаа дэмжихийн тулд бонд гаргаж бирж дээрээ наймаа хийдэг ба энэ нь Засгийн газрын өр болж тэмдэглэгддэг. Ер нь улс болгоны хувьд өр үүсгэх нөхцөл, зорилго өөрөөр байдаг төдийгүй, эдийн засгийн бүтэц, өр даах чадвар гээд өртэй холбоотой бусад олон хүчин зүйлүүд ялгаатай байдаг гэдгийг санах хэрэгтэй. Ялангуяа хоцронгуй хөгжилтэй улс орнуудын хувьд өөрсдийгөө өндөр хөгжилтэй улс орнуудтай харьцуулах, тэдэнтэй "барьцах” асуудал огт байж болохгүй ба энэ нь ёстой галуу дуурайж хэрэээ хөлөө хөлдөөхийн үлгэр болно.
 
Өрийг ямар нөхцөлд үүсгэх вэ гэдэг асуудал онцгой ач холбогдолтой. Манай Засгийн газраас өрийн менежментийг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болоод Өрийн удирдлагын тухай гэсэн хоёр хуулиар зохицуулдаг. Өрийн удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйл, Өр үүсгэх зориулалтад: 12.1.1. төсвийн алдагдлыг санхүүжүүлэх; .12.1.4.өрийг дахин санхүүжүүлэх; хэмээн заажээ.
 
Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх нь өр үүсгэх нэг шалтгаан байж болох боловч энэ нь өр, төсөвтэй холбоотой бусад заалтаар сайтар хянагдаж, хязгаарлагдсан байх ёстой. Гэхдээ хоцронгуй хөгжилтэй, уул уурхайд түшиглэсэн, бусдаас хараат тогтолцоотой манайх шиг улсад гол асуудал төсвийн алдагдлыг гадаад зээлээр их хэмжээгээр санхүүжүүлэх нь ихээхэн эрсдлийг авчирдаг гэдгийг Африк, Латин америкийн орнуудын туршлага бидэнд харуулсан.Тиймээс Засгийн газрын гадаад өрийг зохистой гэгдэж би хязгаар болох ДНБ-ий 30-40 хувьд буюу түүнээс доогуур түвшинд барьж байх нь зүйтэй юм.
 
Төсвийн алдагдлын хувьд Засгийн газар дотоод зах зээлдээ илүүтэй хандах, өөрийн мөнгөн тэмдэгтээр бонд гаргах, зээл авах нь өрийн дарамтыг багасгасан, дотоод зах зээлээ дэмжсэн зохистой ажиллагаа болох юм.
 
Нөгөө талаас 12.1.4-т өрийг дахин санхүүжүүлэхийн тулд шинээр зээл авч, өр үүсгэж болно хэмээн хуульчилсан нь туйлын буруу юм. Энэ нь өрийн дарамтад орж, төлбөрөө дийлэхгүй болно тэр үед дахин өр тавьж хуучин өрөө дараад явна хэмээн төлөвлөсөн хэрэг бөгөөд энэ нь олон улсын практикт өр үүсгэх нөхцөл, шалтгаан болдоггүй заалт юм.
 
Замбиа, Зимбабве, Мозамбик гэх мэтийн бусад улсын эдийн засгийн хямрал, сүйрэл нь өрийг шинэ өрөөр дарах гэж гадаад зээлийн босгоо давуулан их хэмжээний зээл гаднаас авч өрийн дарамтад орсноос үүдэлтэй.
 
Мэдээж Монгол Улс тэр замаар явахыг хүсэхгүй. Өрийг өрөөр дарж явах нь хойд хормойгоо авч урд хормойгоо нөхөхөөс ялгаагүй бөгөөд хоцронгуй гэлтгүй өндөр хөгжилтэй орнуудыг ч сүйрэлд хүргэдэг шалгарсан арга гэдгийг бид Грек, Исланд, Аргентин улсын жишгээс мэддэг болсон.
 
Өнөөдөр бид зээлээс зээлийн хооронд амьдрах замыг хуульчилж өгсөнөөрөө улсаа үргэлж өрийн дарамтад байлгах, мөн гадаад үүдэлтэй гарцаагуй дампууралд хүргэх үүд, хаалгыгнээж өгчээ гэж ойлгож болно.
 
Өр үүсгэх, зарцуулах асуудал ингэсгээд Засгийн газрын өрөөр хязгаарлагдаж байвал ч бас яая гэх вэ гэхсэн. Гэтэл Засгийн газар дампууралд хүрсэн, эсвэл санхүү, менежментийн хямралд орсон хувийн компаниудыг аврах үйл ажиллагааны чиглэлтэй ажиллаж байгаа нь өр үүсгэх бас нэгэн үндсэн шалтгаан болж байгаа юм.
 
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг анх томилогдон гарч ирэхдээ "bailout, bailout бас дахин bailout” гэж хашгирсаар гарч ирсэн. Энэ нь чухамдаа л өрөнд орсон хувийн компаниудыг төсвийн хөрөнгөөр, улсын баялгийн төлбөрөөр аврах төлөвлөгөөтэй гэдгээ ил хэлсэн хэрэг гэж ойлгогдож байна. Хэдэн зуун саяар нь зээл авч эрх дураараа юунд ч хамаагүй зарцуулахдаа хувийн өмч, бид лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү та нарт ч, төрд ч хамаагүй гэж хашгирчаад өрөө төлөх болоод ирхээр төр даах ёстой, төр биднийг дэмжих ёстой, бид ард түмэн гэж лоббидох нь зөв гэж үү? Бас л гаднаас оруулж ирсэн ард түмнээ шулах хар технологуудын нэг.
 
Bailout-гэдэг нь эцсийн эцэст эдгээр нөлөө бүхий хувь хумүүс, хувийн компаниудын тавьсан, юунд ч юм бүү мэд зарцуулсан—офшор дансанд шилжсэн ч юм уу, тансагласан ч юм уу, компанийн үйл ажиллагаандаа хэрэглэсэн ч юм уу, өмнөх өр төлбөртөө өгсөн ч юм уу буү мэд—зээл, өрийг ард түмэн төлнө гэсэн үг. Төрийн тендерээр амьдардаг, төрийн мөнгөөр өрөө төлүүлдэг тэгсэн мөртлөө хувийн эзэмшилд байдаг компаниудыг юу гэж ойлгох вэ? Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа юмуу гэхэд нэг л бишээ! Ямар гээчийн засаглалын тогтолцоо вэ?
 
Өрийг өр тавьж төлнө гээд бид өөрсдөө хуульчлаад оруулчжээ. Удаан хүлээлгүйгээр дампууралд хүргэх, гарч чадахгүй дуусах чөтгөрийн тойрог юм. Монгол Улс $23 тэрбум долларын гадаад өртэй л гэнэ. Хэчнээн нь офшор дансанд хэн нэгний орлого болоод нуугдсаныг бүү мэд. Гадаад өрийн чөтгөрийн тойргоос гарах шаардлагатай байна. Үүний тулд юуны өмнө Офшор мөнгийг Оншор (улс дотроо авчрах) болгох ёстой. Өрийн удирдлагын хуулийн буруу заалтуудыг засч, хувь, хувьсгалын өр ширийг тусд нь байлгаж, хүн бүр ногдсон үүргээ биелүүлж, хариуцлагаа үүрэх ёстой.
 
Эдийн засагч Х.Батсуурь
Дампууралд хүргэх хууль өөрсдөө баталсан
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани