Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Баялагтай ч баялаггүй юм шиг амьдрахын зовлон!

 

Баялагтай ч баялаггүй юм шиг амьдрахын зовлонг Монголчуудын олонх мэдэрч байгаа гэхэд болох байх. Монголын хүн амын хоёрхон хувь нь чинээлэг сайхан амьдарч байхад, олонх нь дутуу гучуу амьдарч байгаа нь үнэн. Япон улсад цалингаа авсан иргэн нийт цалингийнхаа 3-н хувиар нэг сарын турш дахь хоол хүнсээ базаадаг бол манайд эсрэгээрээ цалингийнхаа 90 гаруй хувийг хоолондоо зарцуулдаг гэсэн судалгаа бий. Нөхцөл байдал ийм байгаагийн учиг шалтгаан нь төрийн харалган бодлого, баялгийн тэгш бус хуваарилалттай холбоотой гэдэг асуудал гарч ирдэг юм. Тэрчлэн энэ нь ганц манай тухайд биш дэлхийн бусад улс орнуудад ч яригдаж ирсэн. Тухайлбал,  "Уолл Стритийг эзэл” хөдөлгөөн Америкчуудыг баялгийн хуваарилалтын  тухай ярьдаг болгосон. Өмнө нь ихэнх хүмүүс баялгийн хуваарилалт, баячуудын давхрагын тухай ерөнхий л ойлголттой. Ангиудын орлогын ялгааны талаар тодорхой мэдлэггүй байсан байна. Одоо бол хүмүүсийн олонхи нь хүн амын "Нэг хувь” гэгч баян давхрагын тухай тодорхой төсөөлөлтэй болсон. Гэхдээ нийгэмд  байгаа тэгш бус орлогын хуваарилалтын тухай  хангалттай ойлголтгүй хэвээр байна. Тэгэхээр баялгийн тэгш бус хуваарилалт гэдэг нь шив шинэ, тэгээд зөвхөн АНУ-д байгаа асуудал биш. Хүний иргэншлийн эхний өдрүүдээс л ийм байдал бий болсон. Түүхийн туршид цөөн язгууртнууд ямагт илүү эрх мэдэлтэй байж ирсэн. Харин орчин үед баян, ядуугийн ялгаагаар нь авч үзвэл АНУ хөгжингүй орнууд дотроо "тэргүүлж” яваа талаар өгүүлсэн "Америкийн дүндаж иргэнийг "Нэг хувь”-тай харьцуулах нь” хэмээх нийтлэл Форбес сэтгүүлд нийтлэгдсэн байдаг.  Алан Данны бичсэн тэрхүү нийтлэлд чухам юу өгүүлсэн байдгийг хүргэе.

 "Нэг хувь” гэж чухам хэнийг хэлээд байна вэ? Орлогоороо тэргүүлж байгаа хүн амын 1 хувийн жилийн орлого нь  717,000 ам.доллар. Харин бусад хүн амын жилийн орлого дунджаар 51,000 ам.доллар л байна.  Гэхдээ жинхэнэ давхрагуудын ялгаа нь орлогодоо биш баялгийн хуримтлалдаа байна. 1 хувьд багтаж байгаа иргэний баялаг нь 8.4 сая ам.доллараар үнэлэгдэж байгаа. Энэ нь дундаж түвшний иргэний баялгаас 70 дахин их хэмжээ юм.

Тэгвэл 1 хувийг голчлон компанийн захирлууд, эмч, хуульч, улс төрчид бүрдүүлж байна. Эдний дотор бас 1 хувь болох, нийт хүн амын 0.1 хувь  гэх бүр их баян цөөнх бий.  Эдгээр хүмүүсийн жилийн орлого нь 27 сая доллар буюу дундаж иргэний орлогоос 540 дахин өндөр юм. Хүн амын дээд давхрага болох 1 хувь нь нийгмийн баялгийн 43 хувийг эзэмшдэг бол, дараагийн давхрагыг бүрдүүлж буй 4 хувь нь нийгмийн баялгийн 29 хувийг эзэмшдэг аж.

Түүхийн туршид цөөнх нь санхүүгийн дийлэнхийг хянадаг тогтолцоотой байсан ч Америкчуудын хувьд нийгмийн ийм гүнзгий ялгаа 1929 оны Их Хямралын өмнөх үед л байсан. Одоо энэ ялгаа улам л нэмэгдсээр байна.

Америкчууд амжилтанд хүрэх тэгш боломжид итгэдэг. Ихэнх хүмүүс үнэхээр сайн хөдөлмөрлөвөл амжилтанд хүрнэ гэж боддог. Гэтэл 1979 оноос хойш Америкчуудын хөдөлмөрийн бүтээмж 80 хувиар өссөн боловч бодит орлого нь бараг нэмэгдсэнгүй.

Америкийн аль ч компанийн жирийн ажилтнуудын орлого менежер, захирлуудынхаасаа хавьгүй бага байдаг. Компанийн захирлын орлогыг тооцохдоо цалинг нь оруулахгүй зөвхөн бонусыг нь тооцоход  ажилтнаасаа 62 дахин илүү орлого олдог байна. Энэ нь компанийн захирлын бонусаар 62 ажилтнаа цалинжуулж болно гэсэн үг. Өдгөө бонус урамшуулал нь санхүүгийн хямралын өмнөх үеэс 30 хувиар өссөн байна.

Орлогын хэмжээ харилцан адилгүй хүмүүс мөнгөө зарцуулахдаа мэдээж ялгаатай байдаг.  Хүнс, эрүүл мэнд зэрэг зарим зардлууд өөр өөр орлогын түвшний хүмүүсийн хувьд нэг их ялгагдахгүй ч,  чухал гэх зардлууд нь чинээлэг болохын хирээр өөрчлөгддөг байна.

Жишээ нь, Америкчууд орлогынхоо 1/3-ийг байр байшиндаа зарцуулдаг. Зардлын хоёр дахь том зүйл анги нь тээвэр. Баячуудын орлогын  17 хувь бизнесийн болон амралтын замын зардалд явдаг байна. Бага орлоготой иргэд орлогынхоо 17 хувийг хүнсэндээ зарцуулдаг бол баячууд хүүхдүүдийнхээ боловсролд, хувийн сургуулиудад орлогынхоо багагүй хувийг зарцуулдаг байна. Баян 1 хувийн дийлэнх нь хувийн дээд сургууль төгссөн байх ба хүүхдүүддээ ч мөн дээд боловсрол эзэмшүүлэхийг эрхэмлэх нь тодорхой юм.  Баян 1 хувь нь хүүхдүүдийнхээ дээд сургуулийн зардлыг нь төлөх чадвартай байхад орлого багатай дундаж иргэдийн хүүхдүүд онцсайн сурч санхүүгийн тэтгэлэг, зээл тусламжинд найдахгүй бол болохгүй.  Хэдийгээр орлого багатай айлын хүүхэд Харвардад сурч болох ч баян айлын хүүхэдтэй харьцуулахад түүнд энэ сургуульд орох боломж нь орлого, холбоо сүлбээнийх нь хувьд ч хавьгүй хэцүү гэдэг нь ойлгомжтой.

 "Уолл Стритийг эзэл” хөдөлгөөнийхний  эсрэг гол шүүмж нь баян 1 хувь нь хязгааргүй баялгийг өөрсдөө бүтээж байгаа. Тэд бусад давхрагын орлогоос тасалж аваад байгаа юм биш гэж тайлбарладаг. Гэвч бодит амьдрал дээр тийм биш байна.  Нийгэмд шинээр баялаг бүтээгддэг хэдий ч, баян давхрага руу чиглэсэн мөнгөний урсгал ихэнхдээ нийгмийн бусад давхрагаас гаралтай. Баян давхрагаас ядуу давхрага руу чиглэсэн мөнгөний урсгал бараг байдаггүй билээ.

2007-2009 онд Уолл Стритийн ашиг 720 хувь өссөн байхад ажилгүйдэл 2 дахин өсч орон сууцны үнэлгээ 35 хувиар буурсан байна.  1979 оноос хойш хүн амын бага орлоготой 90 хувийн бодит орлого тогтмол буурсан байхад баян давхрагын бодит орлого өсч ирсэн байна. Хэрвээ дундаж иргэний орлого эдийн засгийн өсөлттэй зэрэгцэн өсч байсан бол түүний жилийн дундаж орлого 92 мянган доллар байх ёстой байлаа.

Бодит амьдрал дээр баян давхрага доод давхрагуудаас мөнгийг нь авч байдаг нь үнэн юм. Консерватив үзэлтнүүдийн яриад байдаг "Баялгийн дээрээсээ доошоо урсгал” гэдэг нь амьдрал дээр батлагддаггүй. Ихэнх баячууд эдийн засгийг хөхиүлэн дэмжих хэмжээнд мөнгөө зарцуулдаггүй. Тэд мөнгө хадгалдаг. Эсвэл хөрөнгө оруулалт хийдэг. Энэ нь бусад давхрагуудыг баяжуулдаггүй.

Орлого багатай хүнд гэнэтийн орлого орж ирвэл тэр бараг бүгдийг нь зарцуулж таардаг.  Дунд болон доод давхрагын ажилтнуудад цалин, үйлчилгээний төлбөр хэлбэрээр очих зардлуудад тэд голчлон мөнгөө зарцуулдаг. Дээд давхрагынхан хэдийгээр ажлын байр бий болгодог байж болох ч, тэд  мөнгөө зүгээр хадгалсан ч болдог.

Баян давхрага нь хүн амын дийлэнхийг тэжээх үүрэггүй тул Засгийн газар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх үүднээс татварын хөнгөлөлт гэх мэт хөшүүргүүд хэрэглэдэг.

Баячууд бусдыг бодвол өндөр татвар төлдөг аж. Хүн амын орлогын дээд 1 хувь нь орлогынхоо 35 хувийг татварт төлдөг байна. Гэхдээ энэ 1 хувь дотор хамгийн бага татвар төлдөг хүмүүс ч бий.

Хүн амын 99 хувь болон 1 хувийн хооронд их ялгаа байгаа ч 1 хувь дотроо орлогын бүр ч их ялгаа байгаа юм.  1 хувийн доод хэсэгт нь жилдээ 300 мянга орчим долларын орлого олдог эмч, хуульч гэх мэт мэргэжилтнүүд байна. Харин 1 хувийн дээд хэсэгт нь жилдээ 5.2-7.5 сая долларын орлого олдог хүмүүс байдаг бол цөөнхөд нь жилдээ 1 тэрбумд дөхөх орлого олдог ч хүмүүс байх юм. Энэхүү хүн амын 1/1000 нь дунджаар орлогынхоо 23 хувийг татварт төлдөг байна. Тэгвэл хамгийн өндөр орлоготой 400 иргэн дунджаар 18 хувийн л татвар төлсөн байна.

Баян давхрага нь өндөр хувийн татвар  төлж байгаа юм шиг боловч доод давхрагын иргэдээс бүрдүүлж байгаа 15 хувийн татвар нь Төрийн нийт татварын орлогын 30 хувийг бүрдүүлдэг аж.

АНУ-ын Конгрессийн 57 гишүүн  санхүүгийн элит давхрагын төлөөлөгчид гэдэг нь нууц биш юм. Конгрессийн 250 гишүүн нь саятан бөгөөд гишүүний баялгийн дунд үзүүлэлт нь 891 мянган доллар буюу энгийн иргэнийхээс 9 дахин өндөр юм.

Иймд улс төрчдөөс дээд давхрагын баялгийг бууруулах хууль тогтоохыг хүсэх нь тэдгээрийн сонирхолтой зөрчилдөж байгаа хэрэг. Тэгээд ч өндөр орлоготой давхрагын татварыг бууруулсан хууль байнга гардаг. Үүнд ч гайхах зүйлгүй. Тэрчлэн эсрэг хууль бараг гардаггүй. Өндөр орлоготой хүмүүс мэдээж олсон орлогоо хадгалж үлдэхийг бодож байгаа. Тэдгээр хүмүүсийн тоонд мэдээж эрх баригчид өөрсдөө ордог.

Улс төрчид баячуудаар дэмжүүлдэг гэдгийг бид мартах ёсгүй. Сонгогдохын тулд тэдэнд мөнгө хэрэгтэй. Тэрийг нь том корпорациуд гаргадаг. Улстѳрчид болон Корпорациудын хоорондох холбоог үгүйсгэх аргагүй. Тэрхүү холбоо нь улстөрчийн үзлээс нь хамааралгүйгээр байнга байж байдаг. Зүүний эсвэл Барууны үзэлтэн, нэр хүндтэй эсвэл шинэ улстөрч хэн ч бай том корпорацийн баян эзэдтэй л холбоотой байдаг.

АНУ татварын прогрессив тогтолцоотой ч татварын дийлэнх хэсгийг дундаж давхрага бүрдүүлж байхад, мөн засаг баячуудтай байнгын холбоотой байхад нийгмийн тэгш бус байдал өргөжин тэлж байгаад гайхах зүйл байна уу?

Ямартай ч, орлогын тэгш бус хуваарилалтыг ойлгох тусам иргэд идэвхжиж байна. Хэдийгээр баян байх нь  буруу зүйл биш ч, баялаг нийгмийн олонхид хүртээмжгүй, нэг л тал руу төвлөрөөд байдаг нь эрүүл бус эдийн засгийн шинж юм хэмээн өгүүлсэн байдаг.

Эх сурвалж: Б.Тамир, Шуурхай.мн

Баялагтай ч баялаггүй юм шиг амьдрахын зовлон!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани