Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Армандо Торресийн авчирсан мэдээ

Армандо Торресийн авчирсан мэдээ

 

Оюутолгойн захирлаар ажиллаж байсан Эндрью Вүүдлэйгийн оронд "Рио Тинто” компанийн Хөнгөн цагааны салбарт ажиллаж байсан Армандо Торрес томилогдон өнөөдрөөс ажилдаа оржээ. Томилгооны ерөнхий жишгээр шинэ захирал урьдахаасаа бараг илүү буюу Армандо Торрес нь метал, боловсруулах үйлдвэрийн чиглэлд 25 жилийн туршлагыг хуримтлуулсан хүн гэж хэвлэлүүд онцолж байна.

 

"Рио Тинто”-ийн шинэ захирлаар заларсан Жан Себастьян Жак ердөө нэг сарын дараа Австрали болон Монголд тухайлан шинэ томилгоо хийлээ. Энэ нь манай намууд шиг ах дүү хань хамсаатнаа ашигтай албан тушаалд татсан томилгоо биш гэдэг нь тодорхой. Яаруу хийсэн энэ томилгоо Оюутолгойн зэсийг баяжуулахад шинэ алхаа хийх бэлтгэл байж магадгүй гэсэн өөдрөг мэдээг авчирлаа.

 

Бид төдийлөн анзаарахгүй байгаа ч сүүлийн жилүүдэд Оюутолгойн далд нөөцийн мэдээлэл улам баян болж байгаа нь үнэн бололтой. Харин ирээдүйн нэмэгдэх энэ боломждоо тулгаж зэсээ гаргах, боловсруулах ажил дөнгөж эхэлж байгаа. Гүний уурхайн олборлолт баяжуулалтын бүрэн хүчин чадал нь тал хувьдаа ч хангагдаагүй. Ил уурхайн олборлолтоор далд уурхайгаа тэтгэх нь эхлэл төдий байгаа гэж болохоор байгаа юм байна.

 

Энэ мэдээ нь Найман шарга дээр ногооны ханш өслөө гэхээр Оюутолгойгоос цутгах ам.долларыг асуудаг бидний хүлээлтэд "мөдгүй шүү” гэсэн хариулт болох юм даа. Ер нь бол гүний уурхайгаа босгохын хамт баяжуулах үйлдвэрээ зэрэг өргөтгөх шаардлага Оюутолгой дээр бий болооод байгаа бололтой. Шинэ захирлын томилгоо ч энэ чиглэлтэй холбоотой байж болох юм. Армандо Торрес нь метал, боловсруулах үйлдвэрийн чиглэлд 25 жилийн туршлагыг хуримтлуулсан гэдэг бардам тодорхойлолттой болохыг дээр өгүүлсэн. Ийн зуны халуунд Жан Себастьян Жакийн хийсэн шинэ томилгоогоор олны анхааралд дахин ороод байгаа Оюутолгой дээр улс төрийн шинэ нөхцөл байдалд тогтож ярих сэдэв. Дүгнэж цэгнэх  асуудал цөөнгүй байгаа санагддаг. Заримыг энд дурдья.

 

"Оюутолгой” ХХК-ийн 66 хувийг "Туркуаз Хилл” эзэмшдэгийг бид мэднэ. Энэ компанийн 50.5 хувийг Рио Тинто авсан байдаг. Энэ компанийн Оюутолгой ордын үйл ажиллагааг ам.долларын хүлээлттэй уялдуулан шүүмжлэх уур амьсгал нийгэмд давамгайлдаг. Манай улс болоод хөрөнгө оруулагч хоёрын дунд татварын өр болоод хөрөнгө оруулалтын зардал хэтэрсэн зэрэг маргаан үүссэн. Энэ бол тийм онцгой зүйл биш. Хамтарсан бизнест гардаг жирийн бэрхшээл байсан гэж хөрөнгө оруулагч тал мэдэгдсээр ирсэн. Бодит байдал дээр Риогийн тал зардлаа үнэслэлгүй хэтрүүлсэн зүйл ч байсан. Ингэж зардал өссөнөөр манай нөгөө муу 34 хувьд оногдох ашиг буурч, бидний хувь хүртэх хүлээлтийн жил уртсах юм. Ийм л балай гэрээ алаг үнээний зурагтай. Эцэст нь татварын маргаан шийдэх нөхцлийг хоёр тал ярилцсаар манай хууль эрх зүйн орчны талаар ойлголцлолын зөрүү байна гэсэн цагаатгалаар үл ойлголцлолдоо цэг тавьж өнгөрсөн үед тооцоод гар барьсан.

 

Дубайн гэрээ шуугиан тарьж дараа нь гүний уурхайн төсөл эхэлснээр ам.долларын маш том урсгал хаалтнаас гарлаа гэж шинэчлэлийн Засгийн газар мэдэгдэж байлаа. Энэ нь Оюутолгойгоос гэнэт баяжих ээлжит том хүлээлтийг нийгэмд дахин амь оруулсан. Уул уурхайг шийдсэн Их хурлын нэг тогтоолоор амархан баяжих тухай ийм мэдэгдэл хямралд бухимдсан иргэдэд хүрэх нь хурдан. Хэсэгхэн зуурын тайвшралыг өгч, гайхалтай үйлчилдэгийг манай улстөрчид сайн мэдэрдэг болж дээ.

 

Ер нь өнгөрсөн 10-аад жилийг харахад манай аль ч засаг төр дэлхийн хэмжээнд яригдах Оюутолгой шиг том төсөл нь хилийн арилжаа наймаа шиг ашгаа дор нь олоод эхэлдэггүй. Удаан хугацаанд үргэлжилж өргөн хүрээг хамарч алсдаа эдийн засгийг тэлэхэд хэрэгтэй бүтээн байгуулалт үлдээх ёстойг иргэдэд ойлгуулаагүй байдаг. Харин ч сонгууль болоод хямралын үед иргэдээ тайвшруулах мэдээлэлд Оюутолгойг сайн муу талаас нь номер нэгт ашигласаар ирсэн харагддаг.

 

Ер нь уул уурхай тойрсон хөрөнгө оруулалт дотооддоо эсэргүүцэл ихтэй байгаа. Үүнд дэлхийн хэмжээний Оюутолгой зэрэг төслийн үр дүнг ам.долларын ханшийг буулгах түвшинд доош татсан популизм болгож, зэс нүүрсээ шууд зараад баяжих мэтээр иргэдээ төөрүүлсэн улстөрчид том буруутай. Эрдэс баялгийг гаргаж ирж мөнгө болгохын тулд уурхай босгож олборлох, баяжуулах хэрэгтэй. Баяжуулахын тулд эрчим хүч татах үйлдвэр барих. Баяжуулсанаа зарахын тулд тээвэрлэх, зам гүүр тавих болдог. Ийм харилцаа хамаарлаар хөрөнгө оруулалтын ард цогц бүтээн байгуулалт үлдэх ёстойг дурьдалгүй явж ирсэн. Үүнд зарцуулах их мөнгө, урт цаг хугацааг ам мэдэн товчилж сонгуулийн 4 жилдээ багтаж бөөн доллар оруулж ирнэ гээд амалчихдаг. Бэлэн амтай улстөрчдийн ийм гавьяагаар иргэд баялгаа зарж мөнгө олохыг талх барих шиг амархан төсөөлөх болсон. Тэд одоо ч итгэсээр. Оюутолгойгоос энэ намартаа багтаж эдийн засагт их хэмжээний доллар эргэлдэнэ гэж хүлээсээр байгааг буруутгах аргагүй.

 

Оюутолгой компани стратегийн ордод үйл ажиллагаа явуулдгаараа онцлогтой гэдгийг бүгд мэднэ. Энд манай төр 34 хувь эзэмшдэг ба үүнд оногдох ашгаа урьдчилж зээл болгон аваад нэг сонгуулийн амлалтыг хаачихсан. Хоёр дахь бүтээн байгуулалтын гэрээгээр манай хүртэх ашиг дор хаяж 15 жилээр ухарсан байгаа.

 

Одоо нэгэнт дундаа орсон энэ том бүтээн байгуулалтыг улс төржүүлэлтээс холдуулж бизнес гэдэг талаас нь бодитой  мэдээллийг олон нийтэд өгөх болсон санагддаг. Хавар намартаа ам.доллар өсөх бүрт Оюутолгойгоос шуудай шуудайгаар ногоон ирж ханшийг нь нам буулгана гэсэн тархи угаалт явуулдгаа одоо болих хэрэгтэй юм. Энэ гэнэн хүлээлт мухардах бүртээ хөрөнгө оруулалтыг дэндүү ахар зайд харах, гадны хөрөнгө оруулагчдад үл итгэх уур амьсгалыг ханиад томууны вирус шиг нийгэмд халдааж байгаа.

 

Үргэлжлэл бий...

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Армандо Торресийн авчирсан мэдээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани