Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эрэлтэд суурилсан өсөлт

Эрэлтэд суурилсан өсөлтНүүрс нүүр буруулж, зэсийн "зүс” гундсаар. Уул уурхайн уналттай уралдан малын гаралтай дийлэнх түүхий эдийн ханш ч уруудаж байна. Хонины нэхий, ямааны арьс үнэгүйдэж, хог болон хаягдаж буй талаар уншигч та сонссон байх. Харин үнийн уналтын сунгаанд ноолуурын ханш тогтвортой байна. Үүгээр зогсохгүй жилийн өмнөхөөс үл ялиг өсчээ.

Нийслэлийн статистикийн газрын ханшийн мэдээллийг харцгаая. Ноолуурын ханш энэ улиралд 48 мянган төгрөгийн түвшинд хэлбэлзэж байна. Харин Хөдөө аж ахуйн биржийн баасан гарагийн арилжаагаар килограмм ноолуур 52.9 мянган төгрөгийн жигнэсэн дундаж үнэтэй.

Үнийн уналтын сунгаанд ноолуурын ханш тогтвортой байна

Энэ дундаж үнийг задлаад харвал, боловсруулаагүй цагаан ноолуур хамгийн өндөр буюу 67 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин бараан ноолуурын ханш 49 мянган төгрөгийг давжээ. Өнгөрсөн жилийн өдийд нэг килограмм ноолуур 51 мянган төгрөг шүргэж байв. Энэ үнийг өнөөгийн ханштай харьцуулбал, үл ялиг өссөн болж таарч байна.

Ноолуурын ханш харьцангуй өсөлттэй бөгөөд тогтвортой байгаа нь хэд хэдэн шалтгаантай болохыг салбарынхан хэлсэн. Тухайлбал, урд хөршийн эрэлт өмнөх жилүүдийнхээс өндөр байгаа. Энэ нь ханшид дэмжлэг болж буй. Мөн үндэсний үйлдвэрлэгчдийн татан авалт өсчээ. Тухайлбал, "Говь” компани энэ онд 450 тонн ноолуур нөөцөлсөн нь өнгөрсөн оноос 10 хувиар ахиу дүн.

Харин бусад төрлийн түүхий эдийн үнэ уналттай байна. Тэмээний ноосны ханш өмнөх оноос буурсан. Өдгөө 5176 төгрөгт хүрээд буй килограмм ноос өнгөрсөн жилийн өдийд 6000 төгрөг шүргэж байв. Мөн тэмээ, адуу, үхрийн ширний үнэ бүгд бараг 50 хувиар унажээ. Ноднин жилийн өдийд 21500 төгрөг байсан тэмээний ширний ханш 10 мянган төгрөгөөс доош буужээ. Адуу, үхрийн шир ч ялгаагүй. Ийм үнийн муруйг Хөдөө аж ахуйн биржийн арилжаанаас харж болно.

Тэгвэл биржээр дамжин арилждаггүй түүхий эдийн ханш ч буурсан, бүр навс унажээ. Хонины нэхий, ямааны арьс нэг ширхэг тамхи, иштэй чихрийн үнэд хүрэхээ болж буй талаар уншигч та бишгүй л сонссон байх. "Эмээлт” захад малын арьс хөсөр хаягдаж, хог болж байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай мэдээлж байна.

Өдгөө навс унаж, хөсөр хаягдаж буй хонины нэхийний үнэ нэгэн цагт 10 мянган төгрөг давж байсан гэхэд итгэхэд бэрх болж. Энэ түүхий эд оны эхээр буюу цагаан сарын үеэр 1000 төгрөгийн үнэтэй байв. Тухайн үед нэхийний үнэ навс унасныг гайхацгааж байсан. Тэгвэл тэр гайхаш төрүүлсэн үнээс бараг 10 дахин буурчихаад байна. Хонины нэхий өлөнтэйгээ нийлээд 100-300 төгрөг. Хэрэв өлөнгүй бол үнэд ч хүрэхгүй. Ийм үгийг "Эмээлт”-ийн худалдаачид хэлж байлаа.

"Говь” компани энэ онд 450 тонн ноолуур нөөцөлсөн нь өнгөрсөн оноос 10 хувиар ахиу дүн.

Жилийн таваас зургадугаар сард нэхийний үс, хөрс мууддаг. Ноосыг нь хяргачихдаг учраас үс нь богино болдог. Энэ үед үнэ нь унадаг байна. Гэхдээ одоогийнх шиг үнэ цэнээ алдаж байгаагүйг "Эмээлт” дэх ченжүүд ярьж байна.

Тэгвэл үнэ яагаад уруудав? Зөвхөн хонины нэхий биш. Малын гаралтай дийлэнх түүхийн ханш юунаас болж унав. Энэ асуултыг мэргэжлийн холбоо, салбарын яам, Хөдөө аж ахуйн биржийн удирдлага, худалдаачдад тавилаа. Тэд ч харилцан адилгүй хариулт хэлэв. Тодруулбал, илүү өргөн хүрээнд харвал, дэлхий даяар бараа, бүтээгдэхүүний эрэлт буурч, үйлдвэрлэл хумигдаж байгаа аж. Энэ эрэлтийн удаашрал малын гаралтай түүхий эдийг ч дайрч байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

Харин нийлүүлэлт талд бидний бэлтгэдэг түүхий эдийн хэмжээ өмнөх жилүүдийнхээс өсчээ. Энэ нь ханшийг унагахад нөлөөлсөн байна. "Мах экспортлох, зуд болох сургаар маш их хонь нядалсан нь зах зээлд илүүдэл үүсгэж хонины нэхийний үнийг хямдруулсан” гэж Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан ярьж байна. Монгол Улс жилд дунджаар 10 орчим сая мал хүнсэндээ хэрэглэдэг. Энэ онд тус үзүүлэлт улам өссөн гэх мэдээ бий. Тэгэхээр малын арьс, ширний тоо ч төдий хэмжээгээр нэмэгджээ.

Дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадал түүхий эдийн нийлүүлэлтээс бага

Тэгвэл Монгол Улс арьс ширээ хагас болон бүрэн боловсруулж хилийн чанадад гаргадаг. Харин манай боловсруулах үйлдвэрийн хүчин чадал түүхий эдийн нөөцөөс бага гэдгийг мэргэжлийн хүн хэлсэн. Тухайлбал, арьс бүрэн боловсруулдаг цөөн үйлдвэрийн нэг "Мон Ит Булигаар” компани жилд 500 мянган бодын ширийг гүйцэт, 2.2 сая богийн арьсыг гүн боловсруулах хүчин чадалтай хэмээн цахим хуудсандаа тэмдэглэжээ. Тэгвэл "Дархан нэхий” компани хоногт 5000 ширхэг буюу жилд 1.5 сая хонь, ямааны арьс боловсруулах хүчин чадалтай аж. 

Дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадал маань түүхий эдийн нийлүүлэлтээс бага. Иймд нийлүүлэлт нь эрэлтээс хальж, үнэ унаж буйг мэргэжлийн хүн ярьж байсан юм. Үүнээс гадна жил бүрийн зуны улиралд "Харгиа” цэвэрлэх байгууламжийн засварын ажил эхэлдэг. Үүнээс үүдэн арьс, шир боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаа түр зогсдог. Энэ ч үнэ унах нэг шалтгаан болжээ.

Үүнээс үзэхэд үнийн уналт зөвхөн уул уурхайг нөмөрдөггүй. Малчдын амьжиргааны нэг эх үүсвэрийг ч хөөс болгож буй нь энэ. Хямд түүхий эд худалдаж авах сонирхол үйлдвэрлэгч, худалдаачин хэн бүхэнд бий. Гэхдээ хямдарлаа гээд хонины бүтэн нэхий ширхэг тамхины үнэд хүргэхгүй байх нь хэнд ашигтай вэ?

Г.Байгал

Засгийн газрын мэдээ

Эрэлтэд суурилсан өсөлт
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани