Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ЭДИЙН ЗАСАГ ЭВДСЭН 7.5 ИХ НАЯД ТӨГРӨГ

 

Ам.долларын албан ханш 2170 төгрөгт хүрч, ченжийн захад 2200 төгрөгөөр зарагдаж байна. Дээр нь төсвийн алдагдал хоёр их наяд болж, 30 хоногийн дотор 800 гаруй тэрбум төгрөгөөр өссөн нь саар мэдээлэл ч Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн үнэн төрх. Тэгвэл ажлаа аваад хэдхэн хонож буй Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар үүний "гол буруут”-наар тодров.

 

Тэд сарын дотор 800 гаруй тэрбумын төсвийн алдагдал үйлдвэрлэж, тогтворжиж байсан "ногоон”-ы ханшийг 200 төгрөгөөр өсгөсөн талаарх хачин жигтэй мэдэгдлийг АН-ын экс удирдлагууд хийв. Уг нь Сангийн сайд болон Төвбанкны удирдлагын индрээс худлаа ярьдаггүй байлтай. Тэд өнгөрсөн хугацаанд хуримтлагдсан лаг шаварт эдийн засаг шигдээд буйг л дуулгасан. Ийнхүү өмнөх болон одоогийн эрх баригчид зөрүүтэй мэдээлэл хийсэн ч Монгол Улсын эдийн засаг хүнд байдалд орсон гэдэг нь үнэн. Үүнийг Сангийн сайд сүртэй танилцуулсан болохоос биш шинэ зүйл байхгүй гэдгийг өмнөх УИХ-ын дарга З.Энхболд хүртэл зөвшөөрсөн. Тиймээс буруутныг эрж хайхаас илүү ажилдаа анхаарахыг эрх баригчдад сануулсан биз. Сангийн сайд Засгийн газрын гадаад өрийг онцлохын сацуу цалин, улс тэтгэврээ ч тавьж чадахгүй байдалд хүрч мэдэхийг хүлээн зөвшөөрсөн нь АН-ын экс дарга нарыг цухалдуулахад хүргэсэн. Учир нь өнгөрсөн дөрвөн жилийн санхүүгийн түүх тэдэнтэй шууд холбогдох учиртай.

 

УРУУДСАН ДӨРВӨН ЖИЛ

Монгол Улс уул уурхай түшиглэсэн эдийн засагтай. Тиймээс түүхий эдийн үнийн уналт өнгөрсөн дөрвөн жилийн гол бэрхшээл байв. Гэвч гадаад зах зээлээс илүү бодлого тодорхойлогчдын эдийн засагт үзүүлэх нөлөө их. Экспортын 80 орчим хувийг ашигт малтмалаас олдог Монгол Улс гадаад зах зээл дэх зэс, нүүрс тэргүүтний ханшаас ихээхэн хамааралтай гэдгээ 2011 оны халуурлаар умартсан.

 

2012 оноос хойш түүхий эдийн нийлүүлэлт нэмэгдэж үнэ, ханш буурсаар экспортын биет хэмжээ нэмэгдсэн ч гадаад зах зээлээс орох валютын урсгал буурсан. Улмаар ДНБ өсөлт 2014 онд 7.9, өнгөрсөн жил 2.3 хувь болж, саарсан юм. Үүнийг дагаж гадаадын шууд хөрөнгө оруулалт 4.62 тэрбуаас 35 сая ам.доллар болтлоо татраад байна. Хачирхалгай нь нөхцөл байдал муудахын хэрээр өнгөрсөн дөрвөн жил эрх баригчид төсвийн тэлэх бодлого баримталсан байдаг. Энэ хугацаанд гадаадын шууд хөрөнгө оруулалт өсч, валютын орох урсгал нэмэгдэх өөдрөг төсөв баталж ирсэн. Жил бүр их наядын алдагдалтай ажилласан Засгийн газар одоо таван тэрбум ам.долларын зээлтэй болохыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн энэ удаад хэллээ. Жил бүр 2-3 удаа төсвөө тодотгож ирсэн бөгөөд улсын төсөв сүүлийн дөрвөн жилд их наяд давсан алдагдалтай гарсан аж. Дотоодод бонд гаргах болон мөнгө хэвлэх замаар санхүүгийн хүндрэлээ

Хачирхалтай нь нөхцөл байдал муудахын хэрээр өнгөрсөн дөрвөн жил эрх баригчид төсвийн тэлэх бодлого баримталсан байдаг,

аргацааж ирсэн нь өнөөдрийн байдалд хүргэсэн. Гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом татрахын сацуу Засгийн газар Монголбанкны мөнгөний сул бодлого баримталсны нөлөөгөөр валютын ханш 2200 төгрөгөөс дээш цойлж байна.

 

УРВУУЛСАН МӨНГӨНИЙ БОДЛОГО

Засгийн газар болон Монголбанк өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 7.5 их наяд төгрөгийг зах зээлд нийлүүлсэн нь өнөөдрийн эдийн засгийн хүндрэлийн суурь болсон гэдэгтэй олонх эдийн засагчид санал нийлдэг. Монгол Улсын нэг жилийн төсвийн зарлага долоо гаруй их наяд төгрөг байдаг. Ингэж үзэхээр нэг жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгийг өнгөрсөн дөрвөн жилд сул урсгажээ. 2013, 2014 онд төгрөгийн ханш 40 орчим хувиар унасан нь Монголбанк "Үнэ тогтворжуулах хөтөлбөр” нэрээр 3.5 их наяд төгрөг буюу улсын төсвийн тал хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг хэвлэж эдийн засагт нийлүүлсэн. "Үнэ тогтворжуулах хөтөлбөр” 2013 он буюу ам.долларын урсгал татарч байсан үетэй цаг хугацааны хувьд зэрэг шахуу эхэлсэн байдаг. Улмаар зохиомлоор бий болсон их хэмжээний төгрөгийн ханшийг барихын тулд Төвбанкныхан гадаад валютын нөөцөө шавхсан юм. Энэ үеэр Монголбанк Хятадын ардын банктай хийсэн юанийн своп хэлцэл нь өнөөдөр төрийн нэр дээр өр болон бичигдэж байгаа юм. Энэ нь өнөөгийн эдийн засгийн хямралын үндэс гэж болох юм. Дээр нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд мөнгөний нийлүүлэлт нь 85 гаруй хувиар эдийн засгийн өсөлтөө давсан байгаа нь мөнгөний алдаатай буруу бодлого хэрэгжүүлсний нэг хэлбэр гэдгийг Сангийн сайдын мэдээллээс харж болно. Тодруулбал, 2012, 2013 онд Засгийн газар Хөгжлийн банкаар дамжуулан 2.3 тэрбум ам.доллар (таван их наяд)-ын бонд босгож дотоодын зах зээлд нийлүүлсэн байдаг. Энэ нь ч дээр дурдсан гадаад валютын орох урсгал татрах үетэй давхардсан юм.

 

ӨНӨӨДРИЙН БОДИТ БАЙДАЛ

Энэ оны эхний хагас жилийн байдлаар манай улсын нийт гадаад өр 23.5 тэрбум ам.доллар (өнөөгийн ханшаар тооцвол 49.7 их наяд төгрөг) буюу ДНБ-ий 210 хувийг давжээ. Тухайлбал, Засгийн газар тав, Монголбанк 1.8, Хөгжлийн банк 1.6 тэрбум ам.долларын зээлтэй юм байна. Нийтдээ Монголын төр ирэх оноос 8.4 тэрбум ам.долларыг эргэн төлж эхлэх хүндхэн даваатай учрах нь. Тухайлбал, гадаад өрийн асуудал Хөгжлийн банкны бонд буюу 600 сая доллар (1.2 их наяд төгрөг)-ын эргэн төлөлт ирэх оны нэгдүгээр улирлаас эхэлнэ. Мөн Хятадын Ардын банктай хийсэн гэрээний дагуу своп төлбөр болох дөрөв орчим их наяд төгрөгийг ирэх жил, "Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллараас 500 саяыг нь 2018 оны нэгдүгээр сараас эхлэх ёстой. Засгийн газраас 2023 онд эргэн төлөгдөх нөхцөлтэй буюу 10 жилийн хугацаатай гаргасан 30 тэрбум иенийн "Самурай” бонд, өнгөрсөн оны II улиралд гаргасан 160 сая ам.доллартай тэнцэхүйц "ДИМ САМ” бондын төлбөрийг 2018 онд эргэн төлөх юм. Үүний эсрэг яаралтай арга хэмжээ авахгүй бол ирэх онд хийх зээлийн эргэн төлөлтөө хийж чадахгүйд хүрч мэдэхийг Сангийн сайд хэлсэн. Хэрэв төсвөөс төлсөн тохиолдолд Засгийн газар цалин, тэтгэврээ тавьж чадваргүй болох аж.

 

ЕРӨНХИЙ САЙДЫН ДАРААГИЙН АЛХАМ БҮХНИЙГ ШИЙДНЭ

Өнгөрсөн дөрвөн жил "Монгол Улс өргүй”, ‘Төсөв алдагдалгүй”, "Ам.долларын ханш тогтворжино” гэх мэтийг дөрвөн жил сонссон эдийн засагт хэлбэлзэл гарах нь мэдээж. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хувьд ажлаа авсан даруйдаа эдийн засгийн бодит нөхцөл байдлыг тодорхойлно хэмээн хэлчихсэн. Харин түүний дараачийн алхам Монгол Улсын ирээдүйг зурна.

 

Гэхдээ энэ удаагийн эдийн засгийн хямрал урд урьдынхаас илүү хүнд гэдгийг эдийн засагчид хэлж байгаа. Олон жил дараалсан төсвийн алдагдлыг тэглэх, ирэх оноос эхлэх бондын төлбөрүүд гэх мэт томоохон сорилтууд Засгийн газар болон УИХ-ыг хүлээж байна. Үүнээс өмнө бодлогын зөв арга хэмжээ авсан тохиолдолд эдийн засгаа хасах руу оруулахгүй авч гарах боломж бий. Тухайлбал, олон улсын зах зээлд дахин бонд гаргах замаар ирэх оны зээлийн эргэн төлөлтийг төсөвт дарамтгүй хийж болохыг Сангийн сайд мэдээлэлдээ дурдсан. Энэ нь эцсийн шийдвэр биш бөгөөд Засгийн газар ойрын хугацаанд хямралаас гарах цогц төлөвлөгөөг боловсруулж Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ-д танилцуулах аж. Хамгийн сүүлд Монгол Улсын ДНБ 2009 онд хасах 1.3 хувьтай гарч хямралд өртсөн.

 

Тухайн үеийн Засгийн газар, Олон улсын валютын сантай хамтран нийт 229 сая ам.долларын "Стэндбай” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байдаг. Үүнийг залгуулаад "Оюутолгой” төсөл хэрэгжиж эхэлсэн нь эдийн засаг сэргэхэд голлон нөлөөлсөн юм. Улмаар дэлхийн зах зээл дээр түүхий нийлүүлэлт багассанаар уул уурхайн бүтээгдэхүүний ханш огцом сэргэж, 2011 онд түүхэн дээд төвшинд хүрч, эдийн засаг 17.3 хувиар нэмэгдсэнээр дэлхийд өсөлтийн хурдаараа тэргүүлсэн түүхтэй. Энэ гурван жилийн түүх болов ч хямралаас гарах үйл явц ердөө гурван сарын үйл явц байжээ.


Д.МЯГМАРДОРЖ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


ЭДИЙН ЗАСАГ ЭВДСЭН 7.5 ИХ НАЯД ТӨГРӨГ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани