Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Олон жил “уйлж хүлээсэн” Орхон голыг Ц.Мянганбаяраас авраач!

Олон жил “уйлж хүлээсэн” Орхон голыг Ц.Мянганбаяраас авраач!

Гол ус гэдэг амьтай гэдэгт Монгол хүн л бол хэн ч байсан дотроо эргэлзэхгүй болов уу. Гэтэл та бидний дунд өнгө мөнгөний төлөө бол нүдээ ухаад өгөхөөс ч сийхгүй болсон этгээдүүд цөөнгүй байх бөгөөд тэдний гарт гол ус, байгаль орчин сүйдэж байгаагийн нэгэн тод томруун жишээ бол Орхон гол юм. Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт орших Орхон голын тав зургаан жилийн өмнөх дүр төрхийг сурвалжлан бичиж байсан сэтгүүлчийн нийтлэлээс энд эхлээд иш татъя.   "Ой мод нь алагласан нэгэн уулын бэлийг тэр чигт нь ухсан байх бөгөөд бэлээр нь урсах гол улаанаараа эргэлдэнэ. Хэдэн хэсэг болон салан урсах гол зарим хэсэгтээ ширгэж зүгээр л сайр үлдсэн байв. Орхон голын урсацын яг дунд нь хиймэл нуур хийжээ. Гэхдээ хүн ард амарч суух тойром бүрд, нуур биш шүү. Голын дунд "босгосон” хиймэл нуурын гол зорилго нь гэвэл алт угаах. Голын урсгал дагаж бүрэлддэг алтны судал Орхон голын хавиас ихээр олддог учир өнөөдөр энэ газар 40 гаруй жижиг компани алт олборлож буй ажээ. Эдгээр жижиг компаниуд бүгд холбогдох бичиг баримт бүрдүүлж, зөвшөөрөл авсан уу гэвэл үгүй. Уулын ажлын төлөвлөгөө, усны дүгнэлт гэх мэт хуулинд заасан зөвшөөрлийг аван үйл ажиллагаа явуулж байгаа компани гэвэл ганц л байна. Харин бусдыг нь холбож байгаа нэг зүйл нь эдгээр компаниуд бүгд "Алтан дорнод Монгол” болон "Монгол газар” компаниас олборлох эрхээ худалдаж авчээ. Ус нь улаанаараа эргэж, уул нь эхнээсээ сэтлэгдэж байгаа эмгэнэлтэй дүр төрх Цэнхэр сумыг "чимсээр” даруй хоёр жил гарны хугацааг үджээ. Энэ хугацаанд аймаг болоод сумын зүгээс дорвитой ажил хэрэгжүүлсэнгүй. Аймаг, сумийн холбогдох албаны хүмүүс машин техникийг нь лацдаад, дахиж олборлолт хийхгүй гэсэн ам мөчгийг нь аваад салдаг гэх. Харин амьдрал дээр энэ ажил нь тэр бүр биеллээ олдоггүй ажээ. Алт олборлогчид аймгаас шалгалт ирэхийг аль хэдийнэ мэдээд машин, техникээ ууланд оруулж нуучихдаг, шалгалтад өртлөө гэхэд  машиныхаа лацыг нь тайлж хаяад дахин олборлолтоо хийж эхэлдэг байна. Чухамдаа ингэж бие, биеэ хуурсаар тэд ч дасч, цаг хугацаа ч өнгөрчээ. Харин Орхон гол бохирдсоор, уул нь нурсаар байна.” хэмээн бичсэн байдаг.

Хамгийн харамсалтай нь уулыг нь нурааж, усыг нь ширгээх гэж байхад аймаг болоод сумын удирдлагууд тэднээс мөнгө авдаг талаар хөндсөн байдаг. Байгаль орчныг сэргээх нөхөн төлбөр, усны мөнгө, сум хөгжүүлэх сан гэх мэт хэдэн сая төгрөгийг алт олборлож байгаа компаниудаас аваад, уйлж буй Орхон голыг харин тэд тоолгүй иржээ. Өдгөө УИХ-ын гишүүн болсон Ё.Баатарбилэг аймгийн засаг ноён байхдаа  "Бид тэртээ тэргүй газраа ашиглуулж байгаа нь үнэн биз дээ. Тийм учраас л бид байгаль орчныг сэргээх нөхөн төлбөр гэж компани болгоноос найман сая төгрөг авсан. Энэ мөнгө бүгд Төрийн санд орсон байгаа. Нэг ч төгрөг хувийн хэрэгцээндээ зориулаагүй. Аймагт хэрэгжүүлэх ёстой ажилдаа зориулагдаад л явна” гэж Архангай аймгийн засаг даргын хувиар хэлж байсан байдаг.

Орхоныг сүйдлэсэн  "Монгол газар”, "Алтандорнод Монгол”

Уг нь  "Монгол газар” компанийг   2015 оны нэгдүгээр сарын 20-нд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхээс 2365 тоот захирамжаар төлбөрийн чадваргүйд тооцож, дампуурсныг нь зарласан. Гэтэл тус компани өөрийн эзэмшлийн ашиглалтын лиценз нэрийн дор Орхон голыг өнөөдөр ч бохирдуулсаар байна. Дампуурчихсан гэх компани  ‘Туслан гүйцэтгэгч компаниудтай гэрээ байгуулан ажиллаж байгаа” гэх нэрийн дор хууль бус үйлдэл хийж, байгаль, дэлхийг бохирдуулсаар байгаатай хэн  одоо хариуцла га тооцож дийлэх вэ?

"Монгол газар” ХХК  нь татварын их хэмжээний өртэйгөөс гадна арилжааны банкууд дахь өр, гаднын улс орнуудад тавьсан зээлүүд нь нэхэгдэж эхлэхэд  төлөх чадваргүй болсон учраас 2014 оны наймдугаар сард төлбөрийн үүргээ биелүүлж чадахгүй гэж албан ёсоор мэдэгдснийг эргэн нэг сануулахад гэмгүй байх.  2015 оны нэгдүтээр сарын 20-нд "Монгол газар” компанийг төлбөрийн чадваргүй болохыг  шүүх  шүтогтоосон. Улмаар  тус  компаниас авлагатай аж ахуйн нэгжүүд шүүхэд нэхэмжлэл гаргах учиртайг мэдэгдэж байв. Шүүхэд "Монгол газар” компанийн нэр дээр 84.6 тэрбум төгрөгийн нэхэмжлэл ирсэн нь тус компанийг дампуурахад хүргэсэн байдаг.

Ямар ч чадамжгүй болсон Монгол газар үйл ажиллагаагаа зальдаж явуулах аргыг олсон байсан нь өдгөө үйлдлээс нь харагдаж байгаа юм.  Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх хүрээнд дахин сэргээгдсэн эрхийнхээ дагуу ашиглалтын лиценз эзэмшигч компаниуд Уул уурхайн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, МХЕГ, Ашигт малтмалын газар, орон нутгийн удирдлага зэрэг мэргэжлийн байгууллагуудтай уулын ажил, байгаль орчны үнэлгээ, ашигласан талбайд үргэлжлүүлэн нөхөн сэргээлт хийнэ гэх мэт тодорхой эрх, үүргийн таван талт гэрээ байгуулан үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. Тэгвэл "Монгол газар” компани уулын ажил, байгаль орчны үнэлгээг мэргэжлийн байгууллагуудаар хийлгээгүй, ашиглалтын талбайн шавыг тавиулалгүйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж, цаашлаад ажлаа туслан гүйцэтгэгч компаниудаар хийлгэж байгаа юм. Энэ нь нөхөн сэргээлт болоод байгаль орчинтой холбоотой бүхий л ажлын хариуцлагыг туслан гүйцэтгэгч компаниудад тохож үлдээгээд, өөрсдөдөө бол элдэв юм юу ч наахгүй үлдчих гэсэн санаа төлөвлөгөө болж харагдаж байгаа юм.  2015 онд өөрийн эзэмшлийн талбайдаа туслан гүйцэтгэгч 24 компани оруулан, алт олборлуулж байсан бол энэ онд 14 компанитай гэрээ байгуулан ажиллаж байна. Ингэхдээ Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт эзэмшиж буй талбайгаа 14 компанид хуваан өгч, аймгийн мэргэжлийн хяналтын газрынханд "Эдгээр туслан гуйцэтгэгч компаниуд өөрсдийн ашиглаж байгаа талбайгаа нөхөн сэргээнэ” хэмээж байна. Тус талбайд олборлолт хийгээд жил гаруй хугацаа өнгөрч байгаа ч нэг ам.метр талбайд ч нөхөн сэргээлт хийгээгүйг МХЕГ-ын Уул уурхай, албаны дарга Н.Батбаяр онцолж байсан. Энэ нь "Монгол газар” компани ашиглалтын талбайдаа тогтоогдсон алтны нөөцийн үлдэгдлээ аваад, нөхөн сэргээлт, бусад хариуцлагыг туслан гүйцэтгэгчдэд үлдээхээр санаархаж буйн тод жишээ. Үүнээс гадна МХЕГ, БОАЖЯ тэргүүтэй Монголын төр засаг Орхон голын бохирдол, хөрсний эвдрэл, элдэв хорт бодис тархах гэх мэт зүйлсийн хариуцлагыг эрх зүйн чадамжгүй, дампуурсан "Монгол газар”-аас нэхэх үү, гэрээ хэлцэл нь хүчин төгөлдөр бус туслан гүйцэтгэгчдээс шаардах уу гэдэг асуулт яах аргагүй тавигдаж байна.

Дампуурлаа зарласан компани бусад компаниар ажлаа гүйцэтгүүлэх эрхтэй байдаг эсэх талаар хуулийн эх сурвалж хэлэхдээ "-Өөрийн хөрөнгийн арваас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно. Шүүхээс төлбөрийн чадваргүйд тооцно гэдэг нь тухайн компани, аж ахуйн нэгж дампуурсан гэсэн үг.

-Эрх зүйн хувьд чадамжгүй болсон, дампуурсан компанитай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бусад тооцогдоно. Асуудал үүслээ гэхэд байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус учраас хариуцлага нэхэх боломжгүй болно. Дампуурлаа зарласан компанитай байгуулсан бүх гэрээ хүчин төгөлдөр бус. Дампуурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлд хариуцагчийн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд энэ талаар тодорхой заасан байгаа. Тодруулбал, дампуурлын хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийг зөрчиж, хийсэн гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус.”хэмээн байр сууриа илэрхийлсэн байгаа юм.

Ер нь бол Орхон голыг бохирдуулж байгаа тухай асуудал өнөөдөр л яригдаад байгаа хэрэг биш. Гол усыг бохирдуулж, алтнаас доогуур түвшинд аваачиж, сүйдэлж ирсэн "Монгол газар”, "Алтандорнод Монгол” зэрэг компанитай холбоотой хэрэг шүүхийн шатанд хэрэгсэхгүй болж байсан түүхүүд бий.  Эдгээр  компаниудаар нөхөн төлбөр төлүүлэх Засгийн газрын захирамж хүртэл гаргаж байлаа. Гэвч тэд  зөвхөн Орхон голыг, байгаль орчныг бохирдуулсаар өнөөдрийг хүрч байна.

http://www.shuurhai.mn/123031

Олон жил “уйлж хүлээсэн” Орхон голыг Ц.Мянганбаяраас авраач!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани