Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дэлхийн алтны хамгийн том 10 орд

Алт бол хүн төрөлхтний хамгийн эрэлттэй хийгээд анхны олборлосон үнэт металл юм. Алт хэзээ ч үнэ цэнээ алддаггүй. Улс орнууд энэ шар металлыг олж авах, өөрийн болгохын төлөө ил далд тэмцэлдэж ирсэн. Алт олборлолт 7 000 гаруй жилийн түүхтэй бөгөөд манай эриний өмнөх 4 700-4 200 онуудад алт олборлож байсан баримт судалгаа байдаг.

2009 оны тооцоогоор өнөө хүртэл олборлосон нийт алтны хэмжээг 165,000 тн гэж барагцаалдаг. Төсөөлж хэлбэл хааш хаашаагаа 20.28 метрийн  урттай шоо дөрвөлжин гээд бод доо. 1880 оноос хойш нийт алтны 50-иас дээш хувийг зөвхөн Өмнөд Африкаас олборлож байгаа.

2011 онд дэлхий даяар 2,700 тн алт олборлосон байна. Ингээд олон нийтэд ил болсон /батлагдсан нөөц бүхий/ дэлхийн алтны хамгийн том 10 ордыг товч танилцуулъя.

1. "GRASBERG".  Папуа, Индонези. - 106,231,000 унц буюу /3,304 тн/ алт

"Грасберг" /Grasberg/ бол дэлхийн хамгийн том бөгөөд 100 сая унцаас давсан алтны нөөцтэй ганцхан орд. Асар их нөөцтэй уг ордыг Америкийн "Freeport McMoRan" компани эзэмшдэг хэдий ч бүтээгдэхүүн хуваах гэрээний үндсэн дээр "Рио Тинто" олборлолт явуулдаг байна. "Freeport McMoRan" компани 90,64 хувийг Индонезийн Засгийн газар 9.36 хувийг эзэмшдэг.

Уг орд /уурхай/ уулын бүст 4,300 метрт оршдог бөгөөд ил болон далд хэлбэрээр олборлолтоо явуулдаг аж. Дэлхийн хамгийн том алт зэсийн уурхай болох "Grasberg"-ийн алтнаас илүү зэсийн үнэ цэнэ их. Учир нь зэсийн нөөцөөрөө дэлхийд 3-р ордог орд.

Уг ордыг 1980-аад оноос эхлэн ил хэлбэрээр олборлолт явуулж эхэлсэн бөгөөд одоо асар том картер үүссэн байгаа.

2006 онд гэхэд 610,800 тн зэс, 58,474,392 гр /ойролцоогоор 58.5 тн/ алт, 174,458,971 гр /ойролцоогоор 174.5 тн/ мөнгө олборлож байжээ.

2. "SOUTH DEEP".  Йоханесбург, ӨАБНУ - 81,413,000 унц буюу /2,532 тн/ алт

Өмнөд Африкийн South Deep уурхай нь Йоханесбургээс баруун өмнөдөд байх Witwatersrand сав газарт байрладаг дээд зэрэглэлийн гүний уурхай юм. Уурхай бүрэн дүүрэн олборлолтынхоо эхний шатанд явж байгаа гэнэ.

Тус уурхайн анхны олборлолт тэртээ 1960-аад онд эхэлсэн ба 2006 онд "Gold Fields" компани худалдан авч олборлолт явуулж байгаа аж. 2012 онд гэхэд 273,000 унц /8.5 тн/ алт олборлосон байна. 2015 оноос гэхэд жил бүр 770,000 унц /23,9 тн/ алт олборлохоор төлөвлөж байгаа гэнэ.

2080 он хүртэл олборлолт явуулах тус уурхайн эрчимтэй үйлдвэрлэл нь 2057 он хүртэл байна хэмээн төлөвлөж байгаа ажээ.

3. "LIHIR". Ниолам арал. Папуа Шинэ Гвиней. - 64,100,000 унц буюу 1,994 тн алт

Niolam (aka Lihir) нь 64 сая гаруй унц алттай халуун орны асар том ил уурхай. 1997 оноос олборлолт эхэлсэн уг уурхайн ихэнх хувийг Австралийн Newcrest компани эзэмшдэг. Тэд 2010 онд 22 тэрбум ам.долллараар  Lihir компаниас худалдан авсан. Зарим мэдээгээр 9.5 тэрбум австрали доллар гэжээ.

Лихирийн өөр нэг алтны уурхай Папуа Шинэ Гвинейн Моресбигийн боомтоос зүүн зүүн тийг 900 км-т орших  жижиг арал дээр байдаг. Дээрх алтны ордууд нь дэлбэрч унтарсан галт уулын нөлөөгөөр бий болсон байна.

Компани одоо алтны олборлолтоо түргэсгэхээр үйл ажиллагаагаа хурдавчилж байгаа гэнэ.

4. "МУРУНТАУ". Кызыл кум цөл, Узбекстан - 50,000,000 унц буюу 1,555 тн алт

"Muruntau" бол дэлхийн хамгийн том талбайг хамарсан ил уурхай юм. Түүний талбай нь 2.5 Х 3.5 км, гүн нь 560 м. Энэ асар том ордын 50 хувийг Узбекстаны Засгийн газар эзэмшиж байна. "Мурунтау" орд /уурхай/ "Оюутолгой", "Олимпиад"-тай адил Азийн алслагдсан газар нутагт оршдог.

Уурхайн олборлолт 1960-аад оны сүүлээр эхэлсэн хэдий ч 1990-ээд оноос хамгийн их олборлолт явуулж эрчимжсэн аж. Тус ордын нөөц хэдий их ч нарийн тогтоож чадаагүй байгаа гэнэ. Зарим тооцоогоор 71 сая унц /2,210  тн/ алттай хэмээжээ.

Харин Мурунтау хэмээх сав газарт /бүлэг орд/ нийт 170 сая унц буюу ойролцоогоор 5,287 тн алтны нөөц байгаа хэмээдэг аж.

5. "ОЛИМПИАД". Төв Сибирь, ОХУ - 47,500,000 унц буюу 1,477 тн алт

"Олимпиад" ордыг ОХУ дангаараа эзэмшдэг. Түүн дотроо алтны "Полюс" компани ихэнх хувийг нь эзэмшдэг байна. Энэ ил уурхай нь ОХУ-ын хамгийн их алт агуулсан бүс нутагт  болох Төв Сибирийн Красноярскийн хязгаар нутагт байрладаг.

Энэ бүс нутаг бол Оросын байгалийн эрдэс баялгийн нөөц хийгээд үйлдвэрлэлийн зүрх болсон газар. Олимпиад ордыг 1970 онд илрүүлж, 1996 онд уурхай байгуулан ашиглаж эхэлжээ.

ОХУ нь алт олборлолтоороо дэлхийд 4-р ордог. "Олимпиад" уурхай 2012 онд ОХУ-ын нийт алтны 9 хувийг дангаараа гаргаж байжээ.

6. "ОЮУ ТОЛГОЙ". Өмнөговь, Монгол Улс. - 46,340,000 унц буюу 1,440 тн алт.

Монголын говьд байх Оюутолгойн 34 хувийг Британи- Австралийн Рио Тинто /Rio Tinto/, 32 хувийг Канадын Туркуйз хилл /Turquoise Hill/ компаниуд, 34 хувийг Монголын Засгийн газар эзэмшдэг. Энэ говь цөл нутаг бол эртний үлэг гүрвэлүүдийн олдвор байдаг нутаг.

2013 оны байдлаар уурхайд 6.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн. Уг уурхай нь 46 сая гаруй унц /1,440 тн/ алтнаас гадна 140 тэрбум ам.долларын үнэ бүхий 40 тэрбум фунт /24 сая тн/ зэсийн нөөцтэй гэжээ.

/Анх 45 сая тн зэс, 1,800 тн алт, 6,000 тн мөнгө гэж 2009 оны 7-р сарын 1-нд  Төрийн эрх бүхий байгууллага болох Эрдэс баялгийн зөвлөл баталгаажуулсан байсан юм./

Энэ бол үнэхээр гайхалтай алт, зэсийн уурхай юм. Үйлдвэрлэл нь бүрэн хүчин чадлаараа ажиллах үед дэлхийн хамгийн том алт зэсийн уурхай болно хэмээжээ.

7. "PUEBLO VIEJO".  Домниконы БНУ - 40,085,000 унц буюу 1,247 тн алт

"Pueblo Viejo" орд /уурхай/ нь тус улсын нийслэл Санто Доминго хотоос 100 км-т, Азура мужийн өмнөд хэсэгт байрладаг. Асар их нөөцтэй уг ордын 60 хувийг Канадын алтны "Barrick Gold corpoation", 40 хувийг мөн Канадын "Goldcorp" компаниуд эзэмшдэг байна.

Карибын тэнгисийн энэ арал нь маш их байгалийн эрдэс баялагтай, түүгээрээ ч алдартай. Уг ил уурхай олборлолтоо 2013 оны  нэгдүгээр сард эхэлсэн аж.

Энэ уурхай дан ганц алттай бус зэс болоод мөнгөний маш их нөөцтэй аж. 120 сая унц /3,730 тн/ мөнгөний нөөц тогтоогдсон. Уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхээр дэлхийн хамгийн том уурхайн нэг болох гэнэ.

8. "MPONENG".  Өмнөд Африк - 39,557,000 унц буюу 1,230 тн алт.

"Mponeng" орд нь Өмнөд Африкийн Йоханесбургээс баруун зүгт 65 км-т Witwatersrand хэмээх бүс нутагт байдаг. Энэ бүс нутаг нь дэлхийн хамгийн ашигт малтмалихтэй газар.  Уг ордын  ихэнх хувийг Их Британийн "AngloGold Ashanti" компани эзэмшдэг. 

"Mponeng" уурхай нь дэлхийн хамгийн том уурхайн нэг төдийгүй дэлхийн хамгийн гүн далд уурхай юм. Уурхай нь газрын гүн рүү 4 км үргэлжилдэг ба ёроолд нь хүрэхэд бүтэн цаг гаруй зарцуулдаг гэнэ.

Чулуулгийг олборлох өртөг зардал маш өндөр.  Уурхайн гүн маш халуун. Фаренгейтийн 150 хэм буюу цельсийн 67 хэмийн халууныг буулгахын тулд мөс оруулан фаренгейтийн 85 хэм буюу цельсийн 20 хэмд хүргэж ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлдэг гэнэ. Уурхайгаас өдөрт  5,400 тн чулуулаг дээш гаргадаг байна. Нэг гр алт олборлох өртөг 19,4 ам.долларт хүрч байжээ.

9. "CADIA EAST".  Шинэ Өмнөд Уэльс, Австрали - 37,600,000 унц буюу 1,170 тн алт

"Cadia East" уурхайг /орд/ Австралийн алтны "Newcrest" компани ихэнх хувийг нь эзэмшдэг. Дэлхийн томд орох "Cadia East" далд уурхай нь Сидней хотоос баруун зүгт 250 км-т Кадиа хөндийд байдаг.  "Newcrest" компанийн гурвалсан алтны уурхайн нэг юм. Нөгөө хоёрыг нь "Cadia Hill", "Cadia Ridgeway" гэдэг байна.

"Cadia Hill" маш үр ашигтай ажиллаж нөөц нь дуусах шатандаа орсон том ил уурхай аж. Харин "Cadia East" олборлолтоо дөнгөж явуулж эхэлсэн ба цаашид 30 жил ашиглах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Анх Кадиа хөндийгөөс 1851 онд алт, зэсийн орд илрүүлж байжээ. "Кадиа Ийст"-ийг харин 1994 онд нээн илрүүлсэн байна.

10. "Obuasi". Гана. Баруун Африк2.830.000 унц буюу 928 тн алт.

"Obuasi" уурхайн ихэнх хувийг Лондонд төвтэй Британийн алтны "AngloGold Ashanti" компани эзэмшдэг. Уг уурхайд 2009 оны байдлаар 5,700 хүн ажиллаж 381,000 унц буюу /11,85 тн/ алт олборлож дээрх компанийн дэлхий даяар олборлосон нийт алтны 11 гаруй хувийг бүрдүүлж байжээ. 

"Obuasi" уурхай нь алтны өндөр агуулгатай бөгөөд урт удаан хугацаанд ил аргаар алт олборлож байсан байна. Одоо далд хэлбэрээр олзворлолт явуулж байгаа.

Энэ уурхай Баруун Африкийн Гана улсын Ашантийн хөндийд байдаг.  Бүр 1897 оноос хойш 110 гаруй жил олборлолт явуулж байгаа түүхт уурхайн гүн одоо 1,500 м-т хүрсэн байна.

www.builder.mn
Дэлхийн алтны хамгийн том 10 орд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Өмнөх Дараах
Дээш

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани