Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Эргэл XII” талбайд “Смарт ойл инвэстмент лимитед” хайгуул хийнэ

“Эргэл XII” талбайд “Смарт ойл инвэстмент лимитед” хайгуул хийнэГазрын тосны хайгуулын "Эргэл XII” талбайд Ашигт малтмал, газрын тосны газар болон БНХАУ-ын "Смарт ойл инвэстмент лимитед” компани хооронд Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгууллаа.
 
Энэ үйл ажиллагаанд Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Баатарцогт, "Smart Oil investment” компанийн толгой компани "Sinogeo”-ийн Ерөнхийлөгч Жөу Жин Мин нар гарын үсэг зурж, албаны бусад төлөөлөгчид оролцсон юм.
 
35.5 САЯ ДОЛЛАР ЗАРЦУУЛНА
 
Дорноговь аймгийн Хатанбулаг, Хөвсгөл, Мандах сумыг хамрах 11630 ам.км талбай бүхий "Эргэл XII” талбайд ашиглалт явуулах компанийн сонгон шалгаруулалтыг 2014 онд олон улсад нээлттэй зарласан байдаг. Энэхүү тендерт БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Смарт ойл инвэстмент лимитед” компани шалгарсан аж. Тус компани "Эргэл XII” талбайд хайгуул явуулах найман жилийн хугацаанд геологи, хүндийн хүч болон соронзон хайгуул хийх юм байна.
 
Тухайлбал, 1000 тууш км-т хоёр хэмжээст, 100 ам.км талбайд гурван хэмжээст чичирхийллийн судалгаа хийх бөгөөд хайгуул, үнэлгээний найман цооног өрөмдөх юм. Хайгуулын ажилд нийт 35.5 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөж буйгаа хөрөнгө оруулагч талаас мэдээллээ. Энэ нь хайгуул хийх хугацаанд зарцуулах хөрөнгийн доод хэмжээ гэдгийг албаныхан онцоллоо. Мөн байгаль орчны нөхөн сэргээлтэд нэг сая ам.доллар зарцуулах юм байна.
 
Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Баатарцогт "Гадаадын хөрөнгө оруулалт, хайгуулын ажил багассан өнөө үед хөрөнгө оруулалтын асуудлаа шийдвэрлэсэн, хайгуулын ажлаа сайтар төлөвлөсөн компанитай гэрээ байгуулж байна. Энэ нь Монгол улс дахь газрын тосны хайгуулын ажлыг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой. Мөн газрын тосны салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах томоохон алхам гэж үзэж байна” гэсэн юм.
 
Жилийн олборлолтын хэмжээ хоёр сая баррель хүрэх нөхцөлд орон нутагт хүүхдийн цэцэрлэг барих юм. Түүнчлэн АМГТГ-т чичирхийллийн боловсруулалт, тайлал хийх багаж тоног төхөөрөмжөөр туслах юм байна. Мөн газрын тосны зургаан мэргэжилтэнг газрын тосны хайгуул, олборлолтын чиглэлээр сургалтад хамруулах аж.
 
Хайгуулын явцад газрын тос илэрвэл ашиглалтыг хэрхэн хийх талаар ярилцан талууд 40:60 хувиар буюу олборлосон газрын тосны 40 хувийг Монголын Засгийн газарт өгөх тухай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан байна. Нэг өдөрт олборлох олборлолтын хэмжээнээс шалтгаалан 70 хувь хүртэл өсөх боломжтой. Тодруулбал, нэг өдөрт 15 мянган баррелээс дээш хэмжээтэй газрын тос олборлож эхэлбэл олборлолтын 70 хувийг Монгол улсын Засгийн газарт ногдохоор гэрээнд заажээ.
 
"Smart oil investment” КОМПАНИ ГЭЖ ХЭН БЭ?
 
"Смарт ойл инвэстмент лимитед” компанийн толгой компани болох  "SINOGEO”  нь газрын тос, байгалийн хийн хайгуулын орчин үеийн дэвшилтэт технологоор өндөр үр бүтээмжтэйгээр газрын тос олборлох үйлчилгээ үзүүлдэг газрын тосны хөрөнгө оруулалтын компани аж. Тус компани газрын тос, байгалийн хийн эрэл хайгуулын ажлын явц болон илрүүлэлтийг 80 хувийн амжилттай хийж байсныг "SINOGEO”  компанийн Ерөнхийлөгч Жөү Жин Мин онцоллоо.
 
Тиймээс газрын тос, байгалийн хийн хайгуулаар ихээхэн амжилт олж дэлхийд нэр хүндтэй болсон байна. "SINOGEO”  компани 2011 онд  Хятад улсын "А” зэрэглэлийн  хөрөнгийн биржэд амжилттай гарсан бөгөөд хөрөнгийн бирж дэх үнэлгээ нь 120 тэрбум юань болсон байна. Өвөрмөц технологийг ашиглан газрын тосыг өндөр бүтээмжтэйгээр илрүүлэх, бага зардалаар газрын тос, байгалийн хий олборлох нь тэдний хөгжлийн зарчим аж.
 
"Смарт ойл инвэстмент лимитед” компани нь Хятад улсын  Бохай далайн 05/31 талбайн 270 хавтгай дөрвөлжин километр хайгуул, ашиглалтын  эрхийг эзэмшиж буй. Тус талбайд өнгөрсөн онд өрөмдлөг хийж дээд зэрэглэлийн нөөцтэй газрын тосны орд илрүүлсэн аж.
 
Мөн энэ оны гуравдугаар сард  АНУ-ын "Chevron” газрын тосны компани эзэмшиж байсан Техас мужийн  "Midland Reinecke” газрын тосны хайгуулын талбайн эрхийг шилжүүлэн авчээ.  Мэдээж газрын тосны  хайгуул хийх нь өндөр техник технологи,  их хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан, эрсдэл өндөртэй ажил хэдий ч тус компани дэлхийн  түүхий тосны зах зээл дэх ханш уналттай байгаа цаг үед үр өгөөжтэй ажиллахаа илэрхийлж байв.
 
"Смарт ойл инвэстмэнт лимитэт” компани нь "SINOGEO”-ийн өндөр үр бүтээмжтэйгээр газрын тос илрүүлэх, хайгуулийн эрсдэлийг бууруулж, шинэ технологи, мэргэжлийн боловсон хүчин болон стандартчилсан удирдлагын системийн давуу талаа ашиглаж, шинжлэх ухаанчаар гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлэх ажээ.
 
Тус компани "Эргэл XII” талбайн хайгуулыг амжилттай хийж, богино хугацаанд газрын тос илрүүлэн ашиглалтын шатанд шилжүүлж Хятад, Монгол хоёр орны ард түмэнд эдийн засгийн үр өгөөжөө өгөхийг зорьж буй гэнэ.
 
Дашрамд дурдахад, Газрын тосны газар өнгөрсөн хугацаанд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 2.9 тэрбум ам.долларт хүрч, гурван талбайд үйлдвэрлэлийн олборлолт хийж байна. 2012 онд Галба 11 талбайд, 2015 онд Хөхнуур 18 талбайд тос илрүүлж, туршилтын олборлолт хийжээ.
 
Д.Оюунчимэг
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
“Эргэл XII” талбайд “Смарт ойл инвэстмент лимитед” хайгуул хийнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өнөөдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани