Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголчуудын байгаль хамгаалдаг улмажлалт ёс заншил, зан үйл

Манай өвөг дээдэс маань эх орныхоо сөөм газарын төлөө алтан амиа хайрлахгүй тэмцэж ирсэн түүхтэй. Газар шороогоо хамгаалдаг баялаг ёс заншил, өв уламжлалтай билээ.

Догшин газрыг дэргэд нь нэрийг нь хэлдэггүй. Байгалийн тогтоц, унаган төрхөөрөө нэн үзэсгэлэнтэй, ховор амьтан, урагмал газар нутаг, уул усыг "догшин хайрхан” хэмээн нэрийдэж, тэндээс хөрш шороо, чулуу хөдөлгөх, урагмал өвс, мод таслан авах, ан гөрөө хийхийг чандлан цээрэлдэг байжээ. Хэрэв ийм үйлдэл хийвээс лус, савдаг догширч, түүний хорлолд өртөж, хүн малын нас эрүүл мэнд, эд хөрөнгөнд гай түйтгэр учирна гэж итгэн үнэмшүүлдэг байв.
Өөр газар явахдаа тэр нутгийн овоо хангайг нэрээр нь хэлдэггүй. Зөвхөн хайрхан гэж хүндлэн нэрлэхийг урьтал болгодог.
Зам дээр бие засдаггүй.
Луу, хонь, нохой, үхэр нь шороон жил учир энэ өдөр газар хөнддөггүй.
Монголчууд өглөө, орой бүр уул, усныхаа лус савдагийг аргадах үүднээс сүүтэй цай, хөөрүүлсэн сүүнийхээ дээжнээс дөрвөн зүг найман зовхист өргөдөг уламжлалтай юм. Ялангуяа өглөө чанасан сүүтэй цайнаасаа бурхандаа өргөөд дараа нь уул, усандаас сүсэглэн өргөнө. Энэ нь байгаль дэлхий цаг агаараа сайн сайхан байж. Нүүдэлчин бидний амь амжиргаанд нэмэр болоосой гэж ам бүл, эд хөрөнгө, мал хуйгаа даатгадаг боловч нөгөө талаас нь авч үзвэл төрөлх уул, усандаа ихээхэн хүндэтгэлтэй хандаж байгаль дэлхийдээ шүтэн биширч байдагийн шинж гэж үзэж болох юм. Харин монголчууд шинэ гэр барих, хүүхдийн үс үргээх, цагаан сарын шинийн нэгэн болох бусад томоохон баяр цэнгэлийн үед заавал тэнгэр, нутгийн уул, усандаа цай, тдээ, айраг, цагаа, архины дээжээ өргөж уул усандаа хүндэтгэл үзүүлдэг ёс заншилтай ард түмэн.
 Нутаглаж байсан газраасаа нүүхдээ мод төмөр мэтийн зүйлийг газар шигтгэж үлдээдэггүй газар лус шархалдаг гэж үздэг.
Зэлний гадас, уяаны шон буюу түгжсэн модыг авахдаа нүхэнд нь будаа адууны баас, эсвэл шороо дүүргэн хийж бөглөдөг.
Ямар нэгэн газрыг хутга мэсээр ухдаггүй.

Тахьдаг овоон дээр бие засдаггүй.
Уул болон даваан дээр байдаг чулуун овоо дээр хүн бүр 3-н чулуу бэлээс авчирч тавьдаг.
  • Лусын буулттай өдөр овоо тахьж лус аргаддаг.
  • Нүүдэл хийхдээ буурин дээрхи хогоо сайтар цэвэрлэж шатааж байж  нүүдэг.
  • Уул овоо болон ургаа хадан дээр цус, түүхий мах тавьдаггүй.
  • Газар лусыг элдвээр харааж зүхдэггүй.
  • Уул овоо тахиж бйх болон худаг усан дээр хэрүүл хийдэггүй.
  • Газар устай догшин ширүүн харьцдаггүй.
  • Үнс хогыг энд тэнд тарааж асгадаггүй.
  • Гүү барихад нутаг орны газар лусыг нэрээр нь дуудаж цацал өргөдөг.
  • Хүмүүс орон нутгийн овоо хангайг маш их хүндэтгэн өөрийнх нь нэрийг цээрлэн хайрхан гэж нэрэлдэг.
  • Зарим уул овоонд ил мал гаргадаггүй.
Шинэ буух газар сонгохдоо гэрийн эзэн шинэ хувцасаа өмсөөд буух газарын ургамалногоог үд дунд үэж сонгодог тэгвэл уг газрын ургамал жинхэнэ үнэ байдлаар танигддаг гэж үздэг боловч нөгөө талаар Монголчууд газар усандаа ийм хүндэтгэлтэй ханддаг гэж үзэж болох юм. Гэр барих газраа энд манайх бууна гэж аргал чулуу нийлүүлж шавь тавьж сонгон авна.
Газарт анх нэр өгөхдөө маш их учир утагтай өгдөг байжээ. Өвөг дээдэс маань уул хангай, ус мөрөн, булаг шанд, тал хөндийднэр өгөхдөө шинж төрх, хэлбэр байдал нь тохирсон нэр өгхийн зэрэгцээ ихэс дээдэс, түүхэн үйл явдалтай холбогдуулан нэр өгч байсны дээр ил, далд орших эрдэс баялгийг нь танин мэдсний үндсэн дээр ч нэр өгдөг байжээ. Жишээлбэл: Баян, Билүүт, Төмөрт, Цахиурт, Оюу толгой, Эрдэнэт, Хүдэрт гэх мэт баялгаар нь нэр өгдөг байжээ.Манай улсын 330 гаруй сумын 50 орчим сум нь Баян гэдэг үгийг нэрэндээ авч, 20 орчим сум нь Алтан, Эрдэнэ, Чандмань гэсэн эрдэс баялгийг нэрийдсэн, бэлэгдсэн нэртэй байдаг.

 

Байгалийн хатуу ширүүн догшин үед хүн малын аминд орсон газрыг тухайн хүн малын нэрээр нэрэлдэг жишээ нь: Тугалын бүлээн, Ухны булан, Үхэр хээр хонодог, Баян ламын хонхор, Осорын эрэг гэх мэт.

Нутаг усаараа овоглон алдарших гэж байдаг түүгээрээ бахархаж явдаг жишээ нь: Арвайхээрийн Банди, Бүрдийн Галсан, Баянбараатын Оргодол, Налайхын Ганхуяаг, Хэрлэнгийн Бөгтөр тогоо, Мөнгөн морьтын Чимэд, Тэрмийн Шавийн Мунан Дэмбэрэл, Булгуудын хэцийн Сэрээнэнпүрэв, Эргэнэгийн говийн эрүү сэрээ, Улаан дэлийн Даянч Лам, Хашаатын багш, Ширгүүнэ говийн Мөнгөн дасар, Хурдан бумбатын Хуух Дандар гэх мэт.
Зарим уул овооны орой үл мэдэг сэрвэлзсэн газар гэр барих, үхэр, гүүн зэл байрлуулдаггүй малын гарз гардаг гэж үздэг байжээ.
Гэр байшигийн үүдийг ойр холын онь хөтөл буюу ойрхоны хадан хушууг халзлуулан барьдаггүй гарз гарах, өвчин учрах талтай гэж үздэг.
Тахилгатай овоо, давааны овооны дэргэд буюу хайрханы зүг харж бие засдаггүй.
Хүмүүс өөрийн оршин суугаа орон нутгийн тахидаг овоондоо лусын буулттай өдөр ба өөрийн хиймор сэргэх өдөр буюу сүлд өдрөө гарч хиймороо сэргээдэг ба ном уншуулдаг. 
Монгол хүн бурхан болоочийн шарлыг залах газарыг сонгохдоо холын уулын орой сэрвэлзэж, цухалзахгүй байх, хөл толгойн халзад онь хөтөл чиглүүлэхгүй байх. Борооны ус урсах суваг шуудуу тааруулахгүй байх. Нар шингэх зүг рүү хазгай газар сонгодоггүй. Үндэсний эргүүлэг буруу байхыг цээрлэдэг. Сонгосон газраа гуйхдаа цай сүү хадаг тавьж 3-н удаа мөргөөд авдаг заншилтай.
Хүний нутгийн чулуу өшиглөвөл өөрийн гэрийн голомт доргино.
Хүн төрөлхтөн эцэг тэнгэр, эх дэлхий гэж эрхэмлэн хүндэлдэг тийм учраас орон нутгаа бузарлахыг маш их цээрлдэг хүн амины хэрэг гарсан газар 3-жил ган зуд болдог гэж муу үйлийг ихээхэн тэвчдэг.
Аав, ээжийн алтан шарил залсан газрыг насан туршид хүндэлж явах ёстой яагаад гэвэл аавийн газар насан туршид, ээжийн газар 3-н жил хүндэддэг.
     Нүүдэлчин ард түмний хувьд монголчууд байгаль дэлхийтэйгээ байнга харьцаж уул, ус, ургамал, ан амьтадаа хамгаалах ёс жаяг, зан үйл, уламжлалтай ард түмэн билээ.Овоо тахилга үйлдэх зан үйл нь мөн л эрт цагаас хэвшсээр ирснийг тэмдэглэвэл зохино. Монголчууд уул толгод, даваа хөтөл дээр овоо босгож, түүнийгээ хүндэтгэн тахиж байгаль орчноо хайрлан хамгаалсаар ирсэн билээ. Уул овоо тайх, овооны тахилга хийх зан үйлийг үйлдэхдээ тухайн газар нутгийн эзэн лус савдагийн зан араншин, нутаг хошууны ард олны хэьшиж тогтсон уламжлалү зэрэгт тохирсон тус тусын зориулалт бүхий уншлага үйлдэж, сан тавьж, арц хүж уугиулж, цай идээ цагаа, мах шүүснийхээ дээжийг уул усандаа өргөдөг.Овоонд зөвхөн мод чулуу нэмэрлэж тун энгийн хэлбэртэй ёслол үйлдээд дараа нь морь уралдуулах, бөх барилдуулах бэсрэг наадам хийдэг.Тахилгатай овооны дэргэдүүр өнгөрч буй хүн морь, хөсгөсөө бууж, гурвантаа тойрч, хадаг яндар уяж чулуу өргөн хүндэтгэл үзүүлдэг. Энэ нь хангай дэлхийдээ хайр энэрлийн хүндэтгэл үзүүлсэн энгийн даруу, ахуй амьдралын нэгэн хэв шинж болсоор иржээ. Овоо тахих зан үйл уламжлал нь уул овооны эзэн лус савдгийг аргадах байдлаар байгаль цаг уурыг сайхан байлгах ялангуяа бороо хур оруулах чиглэлд хандсан монголчуудын эрт дээр эрт дээр үеэс уламжлан ирсэн байгальтай харьцдаг арга ухаан гэж үзэж болно.
Эх сурвалж:www.budda.mn
Монголчуудын байгаль хамгаалдаг улмажлалт ёс заншил, зан үйл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өнөөдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани