Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хөл нийлүүлж чадахгүй ч хөөж гүйцэх гээд хичээе гэв

Хөл нийлүүлж чадахгүй ч хөөж гүйцэх гээд хичээе гэв

 

Монголын уул уурхайн бүтээгдэхүүний экспорт Хятадаас шууд хамааралтай байгааг өнгөрсөн жилүүдийн үнэ, борлуулалт батална. Зэс, зэсийн баяжмал, нүүрс, төмрийн хүдэр, нефть гэх зэрэг ашигт малт­малыг бид урд хөршдөө борлуулдаг.  Хятадын эдийн засгийн өсөлт, бууралтаас манай бүтээгдэхүүний үнэ болоод экспортын хэм­жээ шалтгаалдаг. Гэхдээ Монгол Улсын экспортын бүтээгдэхүүний үнэ цэнийг Хятадын импортлож авдаг үнийн дундажтай харьцуулахад бага байгааг "Си Ар Юу” группийн Хятад дахь салбарын гүйцэтгэх захирал Жон Жонсон онцолсон юм.  Өнөөдөр Хятадад үл хөдлөх хөрөнгийн үнэ их хэмжээгээр унасан нь ашигт малтмалын үнэд ч нөлөөлөх гол хүчин зүйл болчихож. Ойрын жилүүдэд Хятадын зах зээл дээр ашигт малтмалын үнэ  өсөхгүй бөгөөд хамгийн өндөр үнэд хүрч байсан жилүүдийнхээ төвшинд ахиж очихгүй гэдгийг ч тэр хэлсэн.


Харамсалтай нь, манай улсын хувьд ойрын хэдэн жилдээ уул уурхайн салбар нь эдийн засагт тэргүүлэх үүрэгтэй хэвээр байх төдийгүй гадаад орлогын дийлэнх хувийг бүрдүүлнэ гэдэг нь ойлгомжтой. Аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбар эдийн засагт тэргүүлнэ хэмээн төрийн бодлогыг чиглүүлж байна гэдэг ч өнөөдрийн байдлаар хөдөө аж ахуйн салбар нь экспортод ердөө 8 хувийг эзэлдэг.  Тэгэхээр ёстой "зай ч байна, лай ч байна” гэгчээр 60 сая малтай ч эдийн засгийн тэргүүлэх салбар гэж Хөдөө аж ахуйг онцолж чадахгүй байгаа юм.

Уул уурхайн салбарын хувьд ашигт малтмалын үнэ өсөхгүй нь нэгэнт тодорхой болохоор Монгол Улс бүтээгдэхүүнээ олон улсын жишиг үнэ, таатай нөхцөлөөр борлуулж чадахгүй ч тэр үнээс хол зөрүүгүй л гэрээ байгуулах ёстой.  Өнөөдөр бид дэлхийн жишгээс хэд дахин бага үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байгаагаа нэгэнт хүлээн зөвшөөрчихсөн. Чанарын хувьд дэлхийн жишигт хүрсэн бүтээгдэхүүн нийлүүлдэг ч дэд бүтэц болоод бусад зардлаас шалтгаалж, уурхайн амнаас нүүрсээ дэндүү хямд үнээр борлуулахаас өөр гарц алга хэмээн салбарынхан баталж байна. 

"Кью Эм Си” компанийн захирал М.Дагва "Хөл нийлүүлж чадахгүй ч хөөж гүйцэхийн төлөө зүтгэх хэрэгтэй” хэмээн үүнийг тодорхойлно билээ. Сүүлийн жилүүдэд олон улсын жишгээр төмрийн хүдэр олборлогчид олборлолтын өртгөө 2-4 дахин, нүүрс, зэс олборлогчид 40-60 хувиар бууруулжээ. Тэгвэл манай уурхайнуудын хувьд техник, технологи боловсон хүчний төвшин ямар билээ. Дэлхийгээс хөрөнгө оруулалт татсан Оюутолгой хийгээд зарим нэг томоохон төсөл хэрэгжүүлэгчдийн хувьд олборлолт хайгуулын ажлыг олон улсын жишигт хүрсэн технологиор хийдэг гэж баталдаг. Тийм ч учраас дэлхийн зах зээл дээрээс хөрөнгө татдаг. Тэгвэл хөрөнгө оруулалт татаж чадахгүй уурхайнуудын байдал ямар байдаг вэ. Олборлолтын зардал, тээвэрлэлтийн зардал өндөр. Борлуулалт хийсэн ч олж байгаа ашиг нь зардлаа нөхөх төдий. Нөхөн сэргээлт болоод бусад зардлын талаар одоогоор дуугарах ч эрхгүй. Хөрөнгө оруулалт татья гэхээд гадны хөрөнгө оруулагчид татварын таатай орчин, төрийн тогтвортой байдал шаарддаг. Төр нь дөрвөн жилээр л  бодлогоо тодорхойлж, өмнөхөө маргааш нь үгүйсгэсээр хөрөнгө оруулагчдыг үндсэнд нь эргэлзээ тээнэгэлзээгээр  дэгээдчихдэг. Өнгөрсөн долоо пүрэв, баасан гаригт болсон "Дисковер Монголиа” уул уурхайн салбарын чуулганаар энэ асуудлыг л хамгийн ихээр хөндөж байлаа. Энэ удаагийн уриагаа ч "Тогтвортой байдлын төлөө” гэж тодорхойлжээ. 

Мөн  гадаадын хөрөнгө оруулагчид, уул уурхайн салбарт ажиллагсдын хувьд төрийн тогтвортой бодлого ус агаар шиг хэрэгтэй байгааг анхаарууллаа. "Эрдэнэс Ресурс Девелопмент” компанийн ерөнхийлөгч П.Акерли "Монголд хөрөнгө оруулсан 20 жилийн сургамж" илтгэлдээ "1997 оноос хойш Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулж, тасралтгүй ажиллаж байна. 2006 он хүртэл танай улсын эрхзүйн орчин хөрөнгө оруулагчдын хувьд боломжийн байсан. Гэтэл гэнэтийн ашгийг татвар гэж дэлхийн хаана ч байхгүй өндөр татварыг уул уурхайн салбарт бий болгосноор хөрөнгө оруулагчдыг хүлээлтийн эргэлзээнд оруулсан. 2009 оноос гэнэтийн ашгийн татвараа зогсоосон боловч энэ үеэр дэлхийн эдийн засгийн хямрал таарч, уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхолтой хүн ч цөөрсөн. Нэгэнт алдсан итгэлийг эргүүлж буй болгоход цаг хугацаа шаарддаг гэдгийг Монголын уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалт бодитоор баталсан. Манайх 20 жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан цөөхөн компанийн нэг.  Нэлээн хэдэн орд дээр хайгуулын ажил эхэлсэн. Хэрвээ амжилттай болбол олборлолтоо эхлүүлнэ. Монголын уул уурхайн салбарт асар их ирээдүй байгаа гэж хардаг. Гол нь хугацаа, тууштай байдал чухал. Өрсөлдөх чадвараа сайжруулж, дэд бүтцээ хөгжүүлж чадвал эдийн засгийн үр өгөөж ч нэмэгдэнэ. Дэлхийн банк "Монгол улс ашигт малтмалын потенциал сайтай ч дэд бүтцээ хөгжүүлээгүй цагт эдийн засгийн үр өгөөж байхгүй” гэж тодорхойлсон байдаг юм. Чилийн жишээнээс харахад татварын болон ашигт малтмалын бодлогоо сайн боловсруулж чадвал өндөр үр дүн өгч байна " гэв.

Тэгэхээр уул уурхайн салбарт өрсөлдөх чадвараа сайжруулахын тулд хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх нь нэн чухал байгааг тус салбарынхан хэлжж, 10 хүрэхгүй жилийн өмнө 4 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан хөрөнгө оруулалт өнөөдөр 40 сая ам.доллар болж, 10 дахин буурсанд дүгнэлт хийх цаг ирснийг онцлов.

Банкны салбарынхан ч зөвхөн дотоод зээлээр уул уурхайн салбарыг хөгжүүлэх боломжгүй гэж байлаа. Өнөөдөр манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны 13 банкны нийт өөрийн хөрөнгө нь 2,6 их наяд төгрөг. Тэгэхээр банкны тухай хуулиа мөрдөн Монголын нийт банкууд хамтран нэг төсөлд хөрөнгө оруулахад ердөө 530 тэрбум буюу 260 орчим сая ам.долларын нөөц бололцоо байгааг дуулгасан.  

Нэгэнт Монгол түмний гэж нэрлээд буй газрын хэвлийн баялгаа зарж, экспортын орлого олох нь эдийн засгаа өөд татах том гарц хэвээр байгаа цагт дэлхийн зэх зээл дээр өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн л санал болгох ёстой. Үүний тулд бусдаас дэмжлэг авах нь тодорхой учраас эргүүлээд тааламжтай нөхцөл бүхий санал тавих нь хэрэгтэй болоод байна гэдгийг уул уурхайн салбарынхан сэтгэл нэг дэмжиж, төр засагт уриалав. 
Эх сурвалж: www.assa.mn
Н.БАТ
Хөл нийлүүлж чадахгүй ч хөөж гүйцэх гээд хичээе гэв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өнөөдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани