Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гарц хаана байна вэ

Гарц хаана байна вэКоксжих нүүрсний үнэ эргээд "хаданд гарах" төлөв тодроод ирлээ. Үнэндээ жаахан сэхээтэй хүнд бол байдал манай улсын хувьд эергээр эргэх нь нэлээд дээхнэ тодорхой байсан л даа. Энэ жилийн таван сараас эхлээд Австралид айхтар ширүүн бороо үргэлжлэн орж улмаар том үер болсон нь коксжих нүүрсний өртгийг буцаагаад өсөхөд нөлөөлж таарна хэмээн мөхөс миний бие тухайн үед зураг хөрөгтэй мэдээ оруулж байсныг зарим уншигч санаж байгаа байх аа. Уг нь тогтвортой төртэй, толгой нь ажилладаг улс төрчидтэй байсансан бол тэр үеэс эхлээд одоогийн энэхүү эерэг нөхцөл байдалд хэрхин дасан зохицох талаар бодож байж болох байсан даа. Олон таван үгтэй оршил хэлэхийг болиод та бүхэнд 9 сарын 20-ны өдрийн байдлаар Хятадын боомтуудад гол нийлүүлэгч орнуудын коксжих нүүрсний үнэ өртөг ямар байгаа талаар эхлээд танилцуулъя.

Канад улсын коксжих нүүрс Хятадын боомтуудад 1220 юаниар борлуулагдаж байгаа нь бараг 200 доллар руу дөхсөн буюу хамгийн өндөр үнэ гэж болох юм.

Австрали улсын хувьд Хятадын боомт дээр коксжих нүүрсээ 187 америк доллараар шахаж байгаа бол өөрийн улс дотроо 92 доллараар Хятадуудад өгчихөж байгаа гэнэ шүү.

"Орос ах" нар маань ч гэсэн өөрийн нүүрсийг 140 доллараар зараад эхлэсэн нь тэнгис далай гатлаж тээвэр ложистикийн олон асуудалд толгой нь өвдөнө гэхгүй хаяа хатган оршиж байгаа хөрш зэргэлдээ улс орны хувьд тун боломжийн үнэ хэмээн бодогдохоор байгаа биз дээ?

Уншигч авгай та манай Монгол улсын Тавантолгойн коксжих нүүрсний үнэ өртөг хил гааль дээр ямархуу байгааг сонирхож байна уу? Тэгвэл Ганцмодны боомт дээр 550 юаниар зарагдаж байгаа ажээ.

Эндээс нэг л юм их тодорхой харагдаж байгаа нь юу вэ гэхээр нүүрс хэмээх овор ихтэй барааны хувьд тээвэр, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хэрхин яаж шийдэх нь амин чухал асуудал байдаг ажээ.

Уг нь энэ асар том зах зээлийн яг хаяаг дэрлээд оршиж байгаа Тавантолгойн уурхайн бүтээгдхүүн Австрали, Канад, Оросоос өөр өрсөлдөгч бараг үгүй таатай нөхцөлд үнэ цэнэ ингэтэл доошоо унадаг нь урагшгүй төрийн ухаангүй ноёд түшмэлүүдээс болж байгаа гэхэд хилсдэхгүй.

Канад нүүрс яагаад хамгийн өндөр үнэтэй зарагдаж байгаагийн учрыг та нар ойлгож байна уу? Миний санахад тэд нар Жилин, Ляонин, Хэйлунзян хэмээх Хятадын зүүн хойд орны хүнд аж үйлдвэр өндөр хөгжсөн гурван мужид бүтээгдхүүнээ нийлүүлчихэж байгаа юм. Үнэндээ энэ гурван муж Хятадын нүүрсний хэрэглээний голыг нугалчихдаг болохоор "Нүүрсний мангас" хэмээн нэрлэхэд нэг их буруудахгүй. Эдийн засгийн хориг арга хэмжээнд орчихоод байгаа Хойд Солонгос хүртэл энэ гурван мужид өөрийн бага сага нүүрсийг экспортлоод хөөрхөн орлого олчихоод байвал яах вэ?

Арга зальтай, судалгаа сайтай Канадын бизнесмэнүүд өөрсдөөс нь газарзүйн байршлын хувьд харьцангуй ойр дөт орших энэ гурван мужийг онилчихолгүй хаачив гэж. Манай Төв аймгийн удирдлагууд Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны хурал чуулгануудад идэвхитэй оролцдог. Өөрсдөө ч Монголдоо ганц нэг удаагийн хурлыг нь зохион байгуулдаг байхад миний бие цөөнгүй удаа орчуулгад нь оролцдог байсан л даа. Тэгэхэд тэндээс ирсэн гадаад харилцааны ажилтнууд нь "Манай гурван мужийн нүүрсний хэрэглээ маш их болохоор Монгол улсаас нүүрс авах сонирхолтой байна. Хэрвээ танай засгийн газар зөвшөөрөх юм бол манай гурван муж өөрсдөө төмөр замыг нь тавьж өгчихөөд өртөг зардлыг нь өндөрөөр тооцоод дан нүүрсээрээ буцаагаад авчихаж болох юм шүү." гэдэг санааг олонтоо дурьддаг байсан. Бодвол уг хурлаар хэлэлцсэн асуудлын тэмдэглэл энэ тэр нь бодлого боловсруулагч нарт очдог л байлгүй. Хамгийн гол нь гарсан үр дүн юу билээ гээд бодохоор хэлэх үггүй байгаад харамсаад барамгүй.

Шинэ төр засгийн удирдлагууд энэ асуудлыг анхааралдаа аваад холбогдох хариуцсан байгууллагууд нь тууштай хөөцөлдвөл сайнсан. Оюутны далан мянга энэ тэрээсээ өгсүүлээд хэмнэж болох бүхий л зардал мөнгийг хэмнэж, цугларсан хөрөнгөөрөө нөгөө явж өгдөггүй 267 км төмөр замаа хурдан тавих явдал манай улсын хувьд амин чухал асуудал байх учиртай л даа. Болж өгвөл бүр хоёр эгнээ, нарийн царигтай төмөр зам тавьж чадвал Австрали, Канад, Оросууд манай Тавантолгойн нүүрстэй өрсөлдөнө гэдэг бараг худлаа болно. Яагаад гэвэл орон зай цаг хугацааны хүчин зүйлийг ямар ч өндөр хөгжилтэй улс орон одоо хэр нь даван гарч чадаагүй байгаа болохоор ингэж хэлж байгаа юм. Тэгээд овоо хэдэн ногоон олоод ирэхээр "Мөнгөн бороо" оруулах гэлгүй, бас "Энэтхэг, Япон, Солонгос зэрэг дэлхийн зах зээл дээр гаргах" тухай яриад уналгүй ердөө л миний дээр өгүүлж ярьсан "Хятадын зүүн хойд орны хүнд аж үйлдвэрийн гол бааз болох гурван мужтай" дотоодын төмөр замын сүлжээгээ холбоод авбал Монгол нүүрс шороо биш жинхэнэ алт болон хувирах цаг холгүй байгаа шүү. Миний санахад энэ л нүүрс төдийгүй манай улсын бусад уул уурхайн түүхий эдийг үнэд хүргэх гол гарц байх ёстой болов уу гэж боддог юм.

Ирэх жилийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр нэр нь хараахан тодроогүй байгаа эрхэм энэ асуудлыг ултай бодож цэгнээд өөрийнхөө мөрийн хөтөлбөрт тусгачихаасай. Энэ мэт ард түмний амьдрал, улс орны ирээдүйн хөгжилд тустай амин чухал асуудлуудыг дэвшүүлэн хэрэгжүүлж чадах бөгөөс сонгогч олон маань түүнийг дэмжиж тэтгээд гаргаад ирэх нь бараг л тодорхой байж мэдэх юм шүү.

Хятад судлаач, орчуулагч Д.Болдбаатар

Гарц хаана байна вэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өнөөдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани