Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг 2018 оны эцсээр ашиглалтанд оруулна

Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг 2018 оны эцсээр ашиглалтанд оруулнаТөмөр замын талаар баримталж буй бодлого, өнөөгийн нөхцөл байдлын талаар Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артуртай ярилцлаа.

 

-   УБТЗ нийгэмлэгийн Ерөнхий хорооны гишүүнээр сонгогдсонд баяр хүргэе. Ази-Европын хооронд ачаа, тээврийн урсгал нэмэгдэж буй өнөө үед Монгол Улсын төмөр замыг хамгийн дөт тээврийн коридор гэж дэлхий нийтээр үзэж, гурван улсын төрийн тэргүүнүүд ч гарын үсэг зурсан. Үүнтэй уялдуулан салбар яамнаас ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ?

 

-Баярлалаа, энэ оны зургадугаар сард Узбекистаны нийслэл Ташкент хотноо болсон Монгол, БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүдийн гурван талт уулзалтын үеэр гурван улсыг холбосон "Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг баталсан.

 

Энэхүү баримт бичиг нь сүүлийн гурван жилд жил тутам зохиогдож байгаа гурван улсын төрийн тэргүүнүүдийн уулзалтын үр дүн гэдгийг онцлон хэлэх хэрэгтэй байх.

Энэ хөтөлбөрийн хүрээнд талуудын хэлэлцэж, сонгон авсан 32 төслөөс төмөр замын таван төслийг хэрэгжүүлэхээр болсон. Эдийн засгийн коридорт туссан төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэх механизмыг байгуулах талаар ажиллаж байна.

Мөн эдгээр төслөөс Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан байгаа.

Өнгөрсөн сард гурван улсын төмөр замын асуудал хариуцсан газрын дарга нарын хурлыг Улаанбаатар хотод зохион, дэд сайд нарын хурлын бэлтгэл хангах, байгуулах бичиг баримтын ерөнхий агуулгыг амжилттай тохиролцлоо. Ирэх сард гурван улсын төмөр замын дэд сайд нарын хамтарсан уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөж байгаа.

Эдгээр баримт бичгийг эцэслэн байгуулснаар төмөр замын төслүүдийн санхүүжилтийг шийдвэрлэхэд чухал алхам болно.

Мөн энэ онд болсон төрийн тэргүүнүүдийн уулзалтаар Хятад-Европ, Европ-Хятадын чиглэлд төмөр замаар тээвэрлэдэг ачааны хэмжээ багагүй байгааг мэдэгдэж, төмөр замын дамжин өнгөрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар санал солилцсон.

Манай төмөр зам дамжин өнгөрөх тээврийн уян хатан тарифын бодлого баримтлах, гурван улсын нутаг дэвсгэр дээгүүр тээвэр хийх маршрут, хөдөлгөөний зурмагийг хамтран тохирч, технологийн хугацааг багасган боловсронгуй болгох зэрэг ажлыг яаралтай эхлүүлэх шаардлагатай байгаа.

Ингэснээр бодит зах зээлийн зарчмаар дамжин өнгөрүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх боломжтой. 

-   Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд барих төмөр замын ажлыг анх эхлүүлэхдээ 2016 оны эхэн үед ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байсан. Гэвч өнөөг хүртэл суурь бүтцийн ажлаа ч дуусгалгүй, санхүүжилтгүй зогссон. Хэрэв ирэх жил үргэлжлүүлэхгүй бол өмнөх хийсэн ажил буюу суурь бүтэц нь байгалийн жамаараа эдгэрэх байдалд шилжинэ гэсэн үг. Энэ төмөр замын ажлыг яг хэзээ үргэлжлүүлэх вэ?

-Засгийн газрын 2012 оны 121 дүгээр тогтоолоор "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д тусгагдсан I, II үе шатанд барих төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг "МТЗ” ТӨХК-д олгож, 2013 оны тавдугаар сараас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлыг Хөгжлийн банкны санхүүжилтээр гүйцэтгэж эхэлсэн ч 2014 оны төгсгөлөөс Хөгжлийн банк санхүүжилтээ зогсоосон.

Үүний улмаас ажил шууд зогсонги байдалд орсон.

Гүүр хоолой, суваг шуудуу, ул шорооны ажлыг гүйцээж чадалгүй хоёр жил гаран болж байна. 2016 оны тавдугаар сард манай яамны улсын байцаагч нар газар дээр нь ажиллаж дүгнэлт гаргасан. Бид өмнө хийсэн ажлаа сэргээн байгалийн хүчин зүйлээс хамгаалах, мөн технологийн шаардлагатай ажлуудыг гүйцээж хийх тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар танилцуулсан боловч одоогоор шийдвэрлээгүй байна.

Гэхдээ 2017 оны дөрөвдүгээр сараас төмөр замын барилгын ажлыг үргэлжлүүлэн хийж 2018 оны аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

-  Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ 200 ам.долларт хүрсэн ч манайх БНХАУ руу нэг тонныг нь 40 орчим ам.доллараар экспортолж байна. Уг нь, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг тавьчихвал Тавантолгойн нүүрсээ вагоноор их хэмжээгээр тээвэрлэх боломжтой. Харин энэхүү төмөр замыг барих ажлыг "MCS”-д буцаан хариуцуулах тухай яриа зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байна. Энэ хэр бодитой мэдээлэл вэ, MCS-д буцаан хариуцуулах уу?

-Тийм ээ, бид Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барьчихвал одоо борлуулж байгаа нүүрсний үнээс өндөр үнээр борлуулах боломж бий болно.

Цаашлаад говийн бүс нутгийн байгаль орчинд ээлтэй, нүүрсний экспортын хэмжээ, валютын орлогыг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийн өртөг зардлыг багасгах, автомашины ослын тоог бууруулах, ажлын байр нэмэгдэх зэрэг ихээхэн ач холбогдолтой төсөл юм.

Тийм ч учраас маш яаралтай барилгын ажлыг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөж байна. Энэ төслийг МСS-д буцаан хариуцуулах тухай  мэдээлэл байхгүй байна.

-   Тавантолгой-Гашуунсухайт, Хөөт-Бичигт гэх мэт зарим төмөр замын ажлыг эхний ээлжинд түргэвчлэх шийдвэр төр засгийн зүгээс гаргаж, ТЭЗҮ-ийг нь ч боловсруулж дууссан. Харин Хөөт-Бичигт, Шивээхүрэн-Сэхэ, Гашуунсухайт-Ганц мод, Нөмрөг-Рашаант зэрэг боомтыг төмөр замаар холбох цэгийг урд хөрштэй тохирч чадсан уу?

-2004 оны Монгол, Хятадын хилийн боомтын дэглэмийн хэлэлцээрт Шивээхүрэн-Сэхэ, Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнхатавч, Сүмбэр-Рашаант зэрэг төмөр замын дөрвөн боомтыг нэмэлтээр оруулахаар Гадаад харилцааны яамтай хамтран ажиллаж байна.

Эдгээр төмөр замын гурван боомтын хил нэвтрэх цэгийн координат болон өндөржилтийг Монгол, ХятадынГадаад хэргийн яамаар ахлуулсан ажлын хэсэг энэ оны тавдугаар сард газар дээр нь ажиллаж, хил нэвтрэх координат болон өндөржилтийг тохиролцож, баримт бичигт гарын үсэг зурсан.

Гашуунсухайт-Ганцмод төмөр замын боомтын хил нэвтрэх цэг дээр хоёр тал харилцан ойлголцолд арай хүрээгүй байна.

Энэ асуудлаар Хятадын холбогдох байгууллагатай Гадаад харилцааны яам хэлэлцээ хийж байгаа.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-ийг 2012 онд Австрали улсын "Ай Ком”компани 1520 мм-ийн царигтай байхаар боловсруулж дуусган барилгын ажлыг эхлүүлсэн. 2014 онд УИХ-аас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын царигийн өргөнийг хэлэлцэн 1435 мм-ийнцаригтай байхаар шийдвэрлэсэн нь өмнө хийсэн ТЭЗҮ-д өөрчлөлт оруулах шаардлага гарсан.

Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-ийг БНХАУ-ын төмөр замын зураг төслийн гуравдугаар хүрээлэн энэ оны арваннэгдүгээр сард боловсруулж дуусгахаар бидэнд мэдэгдсэн.

Мөн энэ чиглэлийн төмөр замуудыг Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт барьж дуусган ашиглалтад оруулахаар туссан.

-  Ер нь, "Шинэ төмөр зам” төслийн ажил нэлээд удаашралтай байна. Энэ төслийн хүрээнд төмөр замын хэчнээн төсөл хаана, хаана хэрэгжиж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-2010 онд УИХ-аас "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого” батлагдаж тус бодлогод улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой төмөр замуудыг барихаар шийдвэрлэж "Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлэхээр болсон.

"Шинэ төмөр зам” төслийн хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ТЭЗҮ болон бүх судалгааны ажил, Тавантолгой-Сайншанд-Хөөт, Хөөт-Чойбалсан чиглэлийн 1100 км төмөр замын урьдчилсан ТЭЗҮ, геологи, геодизи, гидрогеологи зэрэг хайгуул судалгааны ажил мөн техникийн зураг төслийг 100 хувь боловсруулж дуусгасан.

Эдгээр шинээр барих төмөр замын төслийг хэрэгжүүлэх эрхийг Засгийн газраас "МТЗ” ТӨХК-д олгосон бөгөөд санхүүжилт шийдвэрлэгдвэл тендер зарлах л ажил үлдээд байгаа.

Одоогоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажил гүйцэтгэлээрээ 51 хувьтай байгаа бөгөөд санхүүжилтгүйн улмаас зогсонги байна.

-  Австралийн "Аспайр майнинг” компани Эрдэнэт-Мөрөн-Овоот хүртэлх төмөр замыг концессын гэрээгээр барихаар болсон. Харин энэ төмөр замын болон Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын ажил хэзээ эхлэх бол?

-"Аспайр майнинг” компани нь Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замыг концессын "Зураг төсөл боловсруулах, барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр хэрэгжүүлэхээр 2015 онд Хөрөнгө оруулалтын газартай концессын гэрээ байгуулан ажиллаж байгаа.

Тус компани нь ТЭЗҮ-ийн эхний үе шатыг энэ оны арванхоёрдугаар сард бэлэн болгож, барилгын ажлыг 2017 оны зургадугаар сараас эхлүүлэхээр ажиллаж байгаа тухай концесс эзэмшигч мэдэгдсэн.

Харин Богдхан төмөр замыг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэхээр Зам, тээврийн яам 2014 ондхарилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан.

Санамж бичгийн хүрээнд Азийн хөгжлийн банкны техникийн туслалцаагаар зураг төслийг ирэх онд боловсруулж дуусгана.

Зураг төслийн ажлын даалгаврыг боловсруулан яамны Төрийн нарийн бичгийн даргаар батлуулсан бөгөөд одоогоор АХБ-аас техникийн туслалцааны нээлттэй тендер зарласан байгаа. Зураг төсөл, ТЭЗҮ-ийгболовсруулж дуусган 2017 онд барилгын ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна.

-  Ер нь, манайх шинэ төмөр зам барихад хууль эрхзүй, стандарт бэлэн болсон уу?

-Төмөр замын тээврийн тухай хууль нь 2007 онд батлагдсан. Энэ хуулд барилгын ажил, тээвэрлэлтийн эрх зүйн зохицуулалт бага байдаг тул манай салбарын мэргэжилтнүүд шинэчлэн найруулахаар ажиллаж байна.

Мөн "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийн биелэлтийг гаргаж, нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг эхлүүлсэн.

Үүнээс гадна төмөр замын тээврийн салбарт олон улсын болон Европын холбооны стандартуудыг нутагшуулах зорилтыг хэрэгжүүлж байгаа. Шинээр нутагшуулах болон орчуулан, боловсруулж батлуулах стандартын жагсаалт, шаардагдах төсвийн тооцоог хийж гаргасан. Төмөр замын салбарт одоогоор нийт 122стандартыг мөрдөн ажиллаж байна.

Үүнээс 2012 оноос хойш нийтдээ 98 стандартыг орчуулж батлуулсан. Төсөв санхүү хүнд байгаа энэ үед манай яамны төмөр замын газрын холбогдох мэргэжилтнүүд нилээд ажлыг өөрсдийн нөөц бололцоогоор хийсэн. Энэ чиглэлийн ажлын биелэлт сайн байгаа гэж үзэж болно.

-   Үндэсний тээвэр, логистикийн сүлжээг хөгжүүлэх талаар яамны баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй ямар ажил байна вэ?

-Манай яамны Бодлого төлөвлөлтийн газраас нэгдсэн тээврийн логистикийг хөгжүүлэх бодлогыг хариуцан хэрэгжүүлж байгаа. Үндэсний тээвэр логистикийн сүлжээг хөгжүүлэх талаар Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан.

Замын-Үүдэд холимог тээврийн логистикийн төв барьж байна.

Улаанбаатар хотод холимог тээврийн нэгдсэн ачааны терминалыг шинээр Хөшигийн хөндийд барьж буй онгоцны буудал, Богдхан төмөр зам, АН-3 хурдны зам, Улаанбаатараас шинэ нисэх буудал орох авто замын уулзварын огтлолцол дээр барьснаар ачаа тээврийн нэгдсэн зангилаа үүсэх юм.

Мөн зүүн бүсэд тээвэр логистикийн төв байгуулах асуудлыг судлахаар төлөвлөж байна.

АХБ-аас "Логистикийн салбарын чадавхийг бэхжүүлэх техникийн туслалцаа" төслийн зөвлөх багийг сонгон шалгаруулсан бөгөөд "KPMG” компани шалгарч зөвлөх үйлчилгээ үзүүлж байна. Энэ зөвлөх компанийн эцсийн тайлан хараахан дуусаагүй байгаа бөгөөд тооцоо, судалгаа, зах зээлийн хэрэгцээ, шаардлага зэргийг тодорхойлсны үндсэн дээр хэлэлцэж, үндэслэлтэй нөхцөлд бодлогодоо тусгана. 

-  Тяньжин хотын "Дунзяны чөлөөт худалдааны боомт бүс”-д 50 жилийн хугацаагаар 10 га газрыг Хятадын талтай хамтран эзэмшихээр төсөл боловсруулсан. Харин энэ төслийн зорилго болон манай улсын эдийн засагт эерэгээр нөлөөлөх үр дүн, ач холбогдол нь юу вэ?

-Тухайн үеийн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам нь БНХАУ-ын Тяньжин хотын Ардын Засгийн ордон хооронд 2009 онд Тяньжин хотын Бинхай шинэ дүүрэгт хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай санамж бичгийг байгуулж, Тяньжин хотын Дунзяны бүсэд 50 жилийн хугацаагаар хөнгөлттэй нөхцөлөөр 10 га газрыг Хятадын талтай хамтран эзэмшиж, ашиглахаар болсон.

"Далайд гарах боломжийг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол гарч, улмаар Тяньжин боомтод "Тээвэр логистикийн төв” байгуулахаар "МТЗ” ТӨХК болон БНХАУ-ын "Тяньжин порт” групп хамтран ажиллахаар болсон.

Төслийн хүрээнд Хятадын 51, Монголын 49 хувийн хөрөнгө оруулалттай хамтарсан компани байгуулах төслийг хэрэгжүүлнэ. Монгол Улс далайд гарцгүй орны хувьд энэхүү төслийг хэрэгжүүлснээр Ази-Европболон бусад тивтэй холбосон логистикийн нэгдсэн систем бий болгох, Монгол Улсаар дамжин өнгөрөх транзит тээврийг нэмэгдүүлэх, "Дунзяны чөлөөт худалдааны боомт бүс”-ийн хөнгөлөлттэй бодлогод дотоодын аж ахуйн нэгжүүдийг хамруулж жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх боломжтой юм.

Мөн уул уурхайн болон хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, мах, махан бүтээгдэхүүн болон бусад экспортын бүтээгдэхүүнийг Тяньжин боомтоор дамжуулан гуравдагч орны зах зээлд гаргах, хүнсний бүтээгдхүүн нөөцлөх, хадгалах, Монгол Улсын импортлох бараа бүтээгдэхүүнийг нэг газар төвлөрүүлэн, хадгалалтын хоног хугацааг бууруулах, хурдан шуурхай зохион байгуулалттай тээвэрлэхзэрэг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой томоохон ач холбогдолтой төсөл юм.

ЭХ СУРВАЛЖ: ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

 

Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг 2018 оны эцсээр ашиглалтанд оруулна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

2025 оны 06 сарын 17, 17 цаг 15 минут
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

2025 оны 06 сарын 17, 10 цаг 01 минут
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

2025 оны 06 сарын 17, 09 цаг 47 минут
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани