Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монгол эрдэмтэд нүүрснээс түлш гаргаж авна

Нүүрс нь газрын гүнд, хүчилтөрөгчгүй орчинд хуримтлагдсан эрт галавын модлог ургамлын үлдэгдлээс үүссэн бөгөөд хүн төрөлхтөн дээр үеэс ашигласан түлш юм. Нүүрсний хэрэглээ нь үйлдвэржилтийн хөгжилд хувьсгал авчирсан ба нүүрсний аж үйлдвэрийн салбарын хөгжил, орчин үеийн технологиор хангах боломжид түлхэц үзүүлсэн. Нүүрсийг гүнзгий боловсруулж шингэн түлш болон бусад төрлийн бүтээгдэхүүн гарган авах нь эдийн засгийн чухал ач холбогдолтой.

Нүүрсийг гүнзгий боловсруулах шаардлага Монгол Улсын өнөөдрийн тулгамдсан асуудлын нэг болоод байгаа боловч, хамгийн том орд Таван толгойгоо ашиглалтад оруулж чадахгүй хоорондоо маргалдсаар, төмөр замаа ч тавьж чадахгүй олон жилийн нүүр үзэж байна.

Тухайлбал, байгаль орчинд халгүй, аюулгүй байдлыг өндөр түвшинд хангасан Тори хэмээх цөмийн эрчим хүчний үүсвэрээр ажилладаг 400-500 МВТ цахилгаан станцуудыг Энэтхэг, Бельги улсууд удахгүй ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд энэхүү Тори элементийг ашиглан зохион бүтээж байгаа суудлын автомашины хөдөлгүүр нь найман грамм Торигоор нэг сая километр явах юм. Мөн устөрөгч, магни зэрэг шинэ төрлийн эх үүсвэрүүдийг боловсруулан зохион бүтээгээд хэрэглэгчдэд хүрч байна.

Тухайлбал, нефть, нүүрсэнд тулгуурласан нүүрстөрөгчийн гэгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн шаардлага удахгүй байхгүй болно гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, чулууны нөөц нь дуусчихаад чулуун зэвсгийн үе дуусгавар болсон юм биш гэдэг үгийг санахад хангалттай. Нүүрс, нефтийн нөөц бүрэн дуусаагүй ч байхад нүүрс болоод нефть хэнд ч хэрэггүй болох магадлалтай. Эрдэмтэд энэ хугацааг 20 орчим жилээр тооцоолж байгаа юм.

Нүүрсний гүнзгий боловсруулалтын үр дүнд нүүрсний үнэ хэдэн зуу, мянга дахин өсөх боломжтойг өндөр технологи нано түвшний боловсруулалтаар гарган авсан 6000 градуст ажиллах боломжтой, өндөр чанарын гангаас ч илүү ачаалал даах чадвартай олон нийлмэл материалууд бэлхнээ харуулж байна.

Нүүрсний хийжүүлэлт нь эртнээс тогтоогдсон цахилгаан энерги ба нэрэлтийн дулаан ялгаруулалтаар явагдах процесс юм. Анхны процесс 1789 онд хийгдсэн. Олон жилийн туршилтын үр дүнд хийжүүлэлтийн технологи, тоног төхөөрөмжүүдийг боловсруулжээ.

ХХ зууны дунд үед "Эрчим хүчний бус” гэж нэрлэгдэх нүүрсний хэрэглээний шинэ чиглэл бий болсон. Энэ нь нүүрсний боловсруулалтаар дулааны энергийн эх үүсвэрээр ашиглагдах бусад төлөвийн түлш гарган авах явдал юм. Нүүрсний шингэрүүлэх технологи нь Фишер-Тропшийн байгалийн хийг шингэрүүлэх технологид үндэслэгддэг. Энэхүү процесс нь 1920-иод онд нефтийн нөөц багатай, нүүрсний баялаг нөөцтэй Герман улсад шингэн түлшний үйлдвэрлэлд зориулагдан боловсрогдсон аж. Энэ технологийг Япон, Герман улсууд дэлхийн хоёрдугаар дайны үед шингэн түлшний үйлдвэрлэлд ашиглаж байсан. 1944 онд Герман улсын синтетик түлшний үйлдвэрлэл жилд 124 000 гаруй баррель буюу хоногт 6.5 сая тоннд хүрч байжээ. Фишер-Тропшийн синтез нь нүүрсний чанар муу, орд газрын алслагдмал байдал зэрэг асуудлыг шийдвэрлэх боломжийг олгодгоороо практикийн болон эдийн засгийн өндөр үр нөлөөтэй. Учир нь үйлдвэрийн зураг төсөл, төслийн цар хүрээ, хэрэглээг сонгох боломж олгодог юм. Энэ технологийн өрсөлдөх чадварын гол хүчин зүйл нь хөрөнгө оруулалт, үйл ажиллагаа, түүхий эдийн зардал багатай байдал ба үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний түргэн хэрэглэх боломж зэрэг юм.

Орчин үеийн Emerg­ing Fuels+LeMar зэрэг шинэ технологи, тоног төхөөрөмж нь овор багатай, өндөр идэвхтэй үйлдвэрлэл явуулах боломжийг бий болгосон.

Нүүрс шингэрүүлэлтийн CTL технологи

CTL технологи нь нүүрснээс шингэн түлш, хийн генераторын аргаар цахилгаан энерги гарган авах боломжийг олгодог. Гарган авсан энергийн ялгаруулалт өндөртэй дизель түлш, бензин нь энгийн нефтийн дизель түлш, бензинтэй харьцуулахад цетаны тоо өндөр байдаг учраас хөдөлгүүрийн үйл ажиллагаа, химийн процессыг дээшлүүлдэг. Энэ төрлийн дизель түлш нь хүхэр, металл болон бусад хорт хавдар үүсгэгч шаталтын хорт бүтээгдэхүүнүүд ялгаруулдаггүй, агаар мандлыг бохирдуулдаггүй.

Нүүрсний шингэрүүлэлтийн технологи, химийн бүтээгдэхүүний бүрдлийг үндсэн гурван хэсэгт хувааж болно.

1. Тексако хийн генератор дахь нүүрний пиролизын синтетик хий

2. Дулааны, уурын ялгаруулалттай Фишер-Тропшийн реакторын тусламжтай синтетик хийн шингэрүүлэлт ба парафинжуулалт.

3. Уурын турбинд уурын ашиглалтаар цахилгаан энерги гарган авах.

Фишер-Тропшийн реакторт шингэн түлш гарган авах

Фишер-Тропшийн технологид үндсэн хоёр төрлийн реактор байдаг.

1. Гаднаасаа даралтат уурын хөргөлттэй хоолойд байрласан катализаторын оролцоотой босоо шулуун хэлбэрийн реактор. Томоохон үйлдвэрийн нөхцөлд гинжин цуваа байдлаар байрлуулсан реакторуудыг ашигладаг.

2. Шингэний реактор. Энд урьдчилан халаасан синтетик хий реакторын дороос өгөгдөж, шингэн давирхай ба нунтаг катализаторын шингэн суспензийн дундуур тархдаг. Хийн бөмбөлгүүд шингэний дундуур нэвтрэн гарахдаа Фишер-Тропшийн урвалын нөлөөгөөр өөрчлөгдөж сарнидаг. Уур конденсацилах хөргүүрийн цагаригт дулаан дамжуулагч саармагждаг.

EmergingFuels компани Фишер Тропшийн процессыг ашиглан сонгомол технологи боловсруулан патентжуулсан.Тэд реакторын бүтэц, хөргөлтийн системийг дахин загварчилсан. Ингэснээр хөрөнгө оруулалтын хэмжээ буурч, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварт эерэгээр нөлөөлөх болсон.

Нүүрсний шингэрүүлэлтээр гарган авах боломжит химийн бүтээгдэхүүнүүд:

•Олефинууд

•Полиолефинууд комономерууд (хуванцрын түүхий эд);

• Пластификатор, спиртүүд (хуванцрын уян хатан чанар сайжруулагч);

•Цэвэрлэгээний спирт (цэвэрлэгээний хэрэгцээнд хэргэцээнд зориулагдсан);

•Шугаман алкилбензол (угаалгын материалын түүхий эд);

•Алкинил сукценит (цаасны хэмжигч агент);

•Өндөр цэвэршилттэй уусгагч;

•Изопарафинууд;

•Энгийн парафинууд;

• Давирхай (лаа, давирхайт цаас);

•Синтетик тосолгооны материал;

•Синтетик вазелин.

Фишер-Тропшийн процессын дөрөвдөгч эрин гэж нэрлэгдэх шинэ технологийн талаар авч үзье.

INFRA.xtl- Фишер - Тропшийн процессын дөрөвдөгч эрин

Энэхүү боловсруулагдсан Фишер-Тропшийн процессын дөрөвдөгч эрин нь синтетик түлшний үйлдвэрлэлийг эдийн засгийн үр ашгийн хувьд урьдчилан тааварлаагүй өндөр үр дүнд хүргэсэн. IN­FRA.xtl технологиор ажиллаж байгаа реакторын нэг метр.куб эзэлхүүнд ноогдох хүчин чадал нь цагт 300 кг хүртэл шингэн бүтээгдэхүүн байгаа нь салбарынхаа шилдэг реакторын үзүүлэлтээс бараг гурав дахин өндөр юм. Ийм хүчин чадал нь реакторын размер, хөрөнгө оруулалт ба ашиглалтын зардлыг бууруулах боломжийг олгож байгаа аж. Хамгийн чухал нь Фишер-Тропшийн процессыг энэхүү технологиор оношилсноор зөвхөн нэг төрлийн шингэн түлш үйлдвэрлэх боломж бүрдсэн. Ингэснээр цаашдын нэмэлт боловсруулалтын (гидрокрекинг, чанар сайжруулалт) зардлаас зайлсхийх боломжтой юм. Үүнээс гадна өөр нэг тэмдэглэхүйц давуу тал нь эцсийн бүтээгдэхүүн дэх изопарафинын өндөр агуулга (50 хувь хүртэл) ба энэ нь дээд чанарын моторын түлшний үйлдвэрлэлд чухал үзүүлэлт юм.

Одоогийн байдлаар манай ШУА-ийн технологийн багийн мэргэжилтнүүд аж үйлдвэрийн түвшинд тоног төхөөрөмжийг шилжүүлэх туршилтын үйлдвэрийн төслийг боловсруулахаар ажиллаж байгаа бөгөөд богино хугацаанд өндөр үр дүнд хүрэх зорилгоор хамтран ажиллах сонирхолтой талуудад нээлттэй ажиллаж байна.

Х.Баттөгс

Монгол эрдэмтэд нүүрснээс түлш гаргаж авна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани