Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хямралаас гарах төлөвлөгөө

Хямралаас гарах төлөвлөгөө

Эдийн засгийн зүдэргээт байдлыг өөрчлөх сорилтын өмнө Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ирээд байна. Түүний танхим бүрдсэн 100 дахь хоног ирэх долоо хоногийн эхээр тохиож буй. Мэргэжлийн тодотголтой гүйцэтгэх засаглалын тэргүүн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг сайжруулах тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэдгээ эртнээс мэдэгдсэн. Энэхүү хөтөлбөр нь эдийн засгийн уналтыг тогтворжуулж, үүссэн хүндрэлийг даван туулахад үндсэндээ чиглэж буй.

Уул уурхайн томоохон төсөл, хөтөлбөрийг эдийн засгийн эргэлтэд оруулна

Хөтөлбөрийн төслийг Засгийн газар ээлжит хурлаараа хэлэлцэж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон УИХ-д өргөн барихаар тогтсон юм. Энэ хүрээнд "Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр”-ийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хэлэлцүүлэхээр хүргүүлсэн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсны дараагаар УИХ-д дээрх хөтөлбөрийг өргөн барих аж. Засгийн газрын хэрэгжүүлэхээр зэхэж буй хөтөлбөр нь олон нийтэд найдвар төрүүлэхийн сацуу хүлээлт үүсгэсэн хэвээр.

Татварын хувь хэмжээг тогтвортойгоор хадгалж, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг илүү таатай болгоход Засгийн газар анхаарч байгаа.

Энэ нь зогсонги байдалд орсон эдийн засгийг эрчимжүүлж, мөнгөний эрэлтийг хурдасгахад эерэг үр нөлөө үзүүлэх нь мэдээж. Ингэснээр өсөлтийн горимоо алдсан эдийн засаг дунд хугацаанд сэргэх, цаашдаа өсөлт бий болох суурь нөхцөл бүрдэх юм. Тодруулбал, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжиж, ажлын байрыг тогтвортой байлгах үүднээс Засгийн газар татвар, хураамжийг нэмэгдүүлэх гэж завдсангүй.

Татвар, хураамж нэмэгдэх хэрээр цаана нь аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагад ирэх дарамт нэмэгдэнэ гэсэн үг. Энэ нь ажлын байраа цомхотгох, улмаар бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний үнэ өсөхөд шууд болон шууд бусаар нөлөөлөх талтай. Тиймээс төсвийн алдагдлыг бууруулж, халамжийн бодлогыг зорилтот бүлэгт чиглүүлэх, үр ашиг багатай зардлыг танахад Засгийн газар төсвийн бодлогоо хандуулж байна. Энэ нь мөнгөний бодлогын хүүг бууруулах орон зайг тэлж, улмаар зээлийн олдоц дунд хугацаанд нэмэгдэхэд эерэг нөлөө үзүүлэх учиртай. Тоймлон хэлбэл, төсөв, мөнгөний бодлогын уялдаа холбоо цаасан дээр нийцэх юм.

Засгийн газар уул уурхайн томоохон төсөл, хөтөлбөрийг эдийн засгийн эргэлтэд оруулахаар зорьж байна. Энэ нь "Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр”-т тусгалаа олсон гэж Ерөнхий сайдын зөвлөх Н.Энхбаяр онцолсон билээ. Хөгжлийн "хөзөр” болсон мега төслүүд хэрэгжиж байж л эдийн засгийн өрнүүн өсөлт тогтвортой хадгалагдах боломжтой гэж эдийн засагч Ч.Хашчулуун дүгнэсэн юм.

Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулагчдын оролцоо хамгийн чухал. Гэвч өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах бизнесийн итгэлцэл доройтож, хөрөнгө оруулагчид манай улсаас дайжсан гэж хэлж болно. Харин Ж.Эрдэнэбатын тэргүүлж буй Засгийн газар хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулсан нь шинэ түншлэлийн эхлэл болохыг Монголын бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Мэргэн тодотгов.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт сүүлийн арван жилийн доод түвшиндээ ирээд буй. Тиймээс энэ байдлыг сэргээх нь Засгийн газрын гол ажлын нэг болоод байна. Гэхдээ зах зээлд уул уурхайн түүхий эдийн үнэ дорвитой өсөхгүй бол төлөвлөж буй төслүүд удаашрах эрсдэл бий. "Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр” төсөл хэлбэрээр олон нийтийн өмнө хараахан ил болоогүй байна. УИХ энэхүү хөтөлбөрийг хэлэлцэж байж албажуулах юм.

Хэдийгээр хөтөлбөрт гэрэл цохиогүй ч "Тавантолгой”, "Гацуурт”, "Тавантолгойн цахилгаан станц”, "Оюутолгой” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Азийн хөгжлийн банк болон Дэлхийн банкны зүгээс манай улсын ирэх оны эдийн засгийн бодит өсөлтийг өөдрөгөөр зураглаж байгааг дуулгая.

Засгийн газар хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг дэмжинэ

Тухайлбал, Азийн хөгжлийн банк энэ оны есдүгээр сард гаргасан "Азийн хөгжлийн төлөв” ээлжит тайландаа, ирэх оны эдийн засгийн өсөлтийг 1.4 хувь буюу энэ онтой харьцуулахад харьцангуй өндөр байх таамаглалыг дэвшүүлсэн. Энэ нь Засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй "Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр”-ийн үр дүнгээс шалтгаалах нь лав. Харин Засгийн газраас авч хэрэгжүүлэх бодлогын дүнд манай улсын эдийн засгийн бодит өсөлт дээрх таамгаас хоёр дахин илүү байх төсөөлөл бий.

Эдийн засгийн байдал амаргүй байгаа энэ үед өрхийн орлого тогтвортой, ажлын байр баталгаатай байх нь том дэмжлэг. Тиймээс эдийн засаг агших, улмаар хөдөлмөрийн зах зээл хумигдах эрсдэлийг сааруулах нь дээрх хөтөлбөрийн шийдэх асуудлын нэг. Бодлогын гажуудал болон гадаад зах зээлийн уналтаас нэгэнт бий болчихсон, хоёр жил дамнан үргэлжилж байгаа эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд засна гэдэг өргөс авахаас өөр хэрэг.

Бизнес, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг бодлогын түвшинд дэмжиж буй Засгийн газар уул уурхай, дэд бүтцийн салбарыг дагасан эдийн засгийн өсөлтийг бий болгохоор төлөвлөж байна. Үүнээс гадна төрийн өмчит аж ахуйн нэгжийг хувьчлах, алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниудын менежментийг сайжруулах бодлого баримталж байгаагаа зарласан. Ингэснээр төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломжтой хэмээн шинжээчид үзэж байна.  

 

Хямралаас гарах төлөвлөгөө
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани