Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дэд сайд Ш.Лхамсүрэнгийн “Мондулаан” компани орон нутгийн удирдлагуудтай хуйвалдан “ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭ”-ний газар олборлолт хийж эхэлжээ

Дэд сайд Ш.Лхамсүрэнгийн “Мондулаан” компани орон нутгийн удирдлагуудтай хуйвалдан “ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭ”-ний газар олборлолт хийж эхэлжээ

Төрийн ажлын туршлага үгүй  ч,  бизнесийн туршлага ихтэй Ш.Лхамсүрэн гэгч нөхөр Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчийн сонгуульт албыг хашиж ирснийхээ хувьд ч тэр үү, М.Энхболд даргынхаа нөмөр нөөлгөөр дэд сайдын албанд томилогдоод авсан. Гэхдээ тэрбээр өнгөрсөн саруудад мэргэжлийн гэх тодотголтой засгийн нэр нүүрийг улам л хойш нь чангааж ирсэн нөхдүүдийн нэг байв.

Учир нь улаан бизнесмэн тэрбээр ёстой л салбар салбарт гараа дүрсэн байдаг ч, барилгын салбараас харин төсөө  нэгэн юм билээ. Тиймдээ ч жинхэнэ ажлаа мэддэг, салбараа ойлгодог ёстой хүний хаших ёстой дэд сайдын албанд эрлийз морьны уяач, уул уурхайн салбарын сүүлийн үеийн шинэ тоглогч Ш.Лхамсүрэн гэж нөхөр томилогдсон нь даанч нүдээ олсонгүй гэх шүүмж дагаж ирэв.

Тиймээс ч түүний бизнестэй холбоотой анхаарал татсан мэдээллүүдээс хүргэж байна. Ш.Лхамсүрэн "Мондулаан трейд” компанийн ерөнхий захирал, 2010-2014 онд "Нүүдэлчин групп” ХХК-ийн ерөнхий захирал, ТУЗ-ийн дарга, 2014 онд "Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан. 2015 оноос "Мондулаан трейд”  ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад дэд сайд болсон нэгэн юм.

Тэгвэл түүний  "Мондулаан” гэх компанитай холбоотой анхаарал татсан мэдээллүүд нэлээд бий. "Мондулаан трейд” ХХК нь анх 1998 онд дулааны зуух үйлдвэрлэл, түгээлтийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. Тэгээд 2000 онд уул уурхайн салбарын үйл ажиллагааг эхлүүлж алтны шороон ордоор дагнан ажиллаж ирсэн байдаг. Гэхдээ тэдний үйл ажиллагаанд хуудуу байх магадлалтай мэдээллийг эх сурвалжууд хэвлэлд өгч ирсэн юм. Тэр талаар хүргэхээсээ өмнө "Мондулаан” компанийн мэдэл дэх орд газруудын мэдээллийг хүргэе.

 

 "Мондулаан трейд” ХХК-ийн  хамгаалагч нар энгийн иргэдийг эмэгтэй, эрэгтэй гэж ялгалгүй бүлэглэн зодож эд хөрөнгөд нь халдсан хэрэг гарч байсныг хэвлэлүүд бичдэг. Энэ нь "Ажлаа сайн хийвэл өндөр үнэ¬тэй машинаар шагнана" гэх захирлуудынхаа үгэнд дулдуйдсан хамгаалагчдын бүдүүлэг үйлдэл байсан гэгддэг. Түүнчлэн тус компанитай холбоотой дахин нэг хууль бус асуудал сөхөгдөж байсан нь,  Төв аймгийн Заамар сумын Улаан шивэртийн аманд алт олборлох тусгай зөвшөөрөл эзэмшдэг байсан "Авдарбаян” компани эрх нь ноцтойгоор зөрчигдөж буй талаар мэдээлэл хийсэн явдал юм. Тэдний өгсөн мэдээллээр бол "Авдарбаян” компани 24 га талбайд алт олборлох албан ёсны эрхтэй бөгөөд урт нэртэй хуулийн нэмэлт өөрчлөлтөөр энэ хэмжээ 60 га болохоор байж. Тиймээс холбогдох хууль тогтоомжийн дагуу компанийн зүгээс талбайгаа өргөсгөх ажлаа хөөцөлдөж байх хооронд Төв аймгийн Заамар сумаас уг талбайг өнгөрсөн оны долдугаар сард орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байна. Хачирхалтай нь орон нутгаас нь тусгай хэрэгцээнд авсан гэх газрыг нь хамруулан Ш.Лхамсүрэн захиралтай "Мондулаан трейд” ХХК-ийн компани олборлолт хийж эхэлсэн байдаг. Уг асуудлаар "Авдарбаян” компани аймгийн засаг дарга, МХЕГ, аймгийн цагдаагийн байгууллага, орон нутгийн захиргаанд гомдлоо гаргасан ч "Мондулаан трейд” ХХК хууль зөрчсөн үйлдлээ зогсоохгүй байгаа талаар мэдээлэл байсан юм. Тиймээс "Авдарбаян” компанийн захирал Ц.Ганхуягийн хэвлэлд өгч байсан ярилцлагаас ишлэн хүргэж байна. Сэтгүүлч түүнээс "Аймгийн засаг дарга ажлын хэсэг томилон уг асуудалд хяналт тавиулах шийдвэр гаргажээ. Ажлын хэсгийнхэн ямар дүгнэлт хийсэн юм бэ?” тодруулахад,  - Ажлын хэсгийнхэн газар дээр нь шалгалт хийж, хуулалт хийсэн талбайн зарим хэсэг тусгай хэрэгцээнд авсан талбайтай давхцаж байгааг тогтоосон. Ажлын хэсгийнхнийг очиж шалгалт хийх үед хөрс хуулалтаа тэднийх түр зогсоосон. Өмнө нь өнгөрсөн сарын сүүлээр ганц өдөр зогсоосон. Ажлын хэсгийнхэн тодорхой чиглэл өгөөд, ажлаа зогсоохыг үүрэгдсэн байдаг. Гэсэн ч ажлаа өнөөг хүртэл үргэлжлүүлсээр байна. 

- Аймгийн засаг даргын зүгээс Заамар сумын засаг дарга Д.Болормаа, цагдаагийн хэлтсийн дарга Р.Ариунболд нарт "Мондулаан трейд” ХХК-ийн  хууль бус үйл ажиллагааг зогсоох чиглэл өгсөн. Гэвч орон нутгийн зүгээс ажлын хэсгийн дүгнэлт болон аймгийн засаг даргаас өгсөн чиглэлийг биелүүлэхэд ерөөсөө анхаарахгүй байгаа... Орон нутгийн удирдлагууд зориуд "Мондулаан трейд” ХХК-тай хуйвалдаж, тусгай хэрэгцээнд өнгөрсөн долдугаар сард оруулсан юм билээ. Тэр талбайгаа эргээд "Мондулаан трейд” ХХК-д ашиглуулж байгаа. Үүнийг манай компанийн зүгээс эрх ашгийн зөрчил гэж харж байна. Орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан гэх гурван амны талбайд тэднийх одоо ажиллаж байна.  Биднийг очиж уулзахаар MNO компанийн захирал болох н.Цэрэнбаатар тэргүүтэй нөхөд толгой компани л бидэнд бичиг баримтыг бүрдүүлж өгсөн гэх тайлбар хийдэг. Ер нь өөрсдөө хууль зөрчиж байгаагаа хяналт, шалгалтын үеэр хүлээн зөвшөөрсөн байдаг. "Мондулаан трейд” ХХК-ийн охин компани нь MNO  компани юм.

- Мэргэжлийн хяналтын газраас мөнгөн торгууль тавьдаг. Газар дээр нь очиж ажиллаагүй. Хамгийн гол нь төрийн байгууллагууд ингэж нэг нэгэнрүүгээ бичиг цаас шидэлцэж байх хооронд тэнд хөрс хуулалт хийгдэж, олборлолт явагдаад байна. Орон нутгийн удирдлагууд нь биднийг энэ талаар шаардлага тавихаар одоо утсаа авахаа байсан. Иргэд ч бас энэ компанийн талаар өчнөөн гомдол мэдүүлдэг. Иргэд нэрээ хэлэхээс айсан хэдий ч хууль зөрчиж байгаа нь шударгаар мэдүүлсэн байна лээ.” хэмээн ярьсан байдаг.

Тэгэхээр энд нэр нь дурдагдаад байгаа MNO гэж компани нь "Уул уурхайн үндэсний олборлогч” компани юм. Тавантолгойд хуруу гараа дүрсэн компани гэдгийг нь өчигдөр бид мэдээлсэн билээ.

Дэд сайд Ш.Лхамсүрэнгийн бизнесийн туршлага арвин ч, но бас чамгүй бололтой. Тэдгээр асуудлын талаар үргэлжлүүлэн мэдээлнэ.

Bolod.mn

Дэд сайд Ш.Лхамсүрэнгийн “Мондулаан” компани орон нутгийн удирдлагуудтай хуйвалдан “ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭ”-ний газар олборлолт хийж эхэлжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

2025 оны 06 сарын 17, 17 цаг 15 минут
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

2025 оны 06 сарын 17, 10 цаг 01 минут
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

2025 оны 06 сарын 17, 09 цаг 47 минут
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани