Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Тавантолгой-Гашуунсухайт”-ын төмөр замын 49 хувь Хятадын Шинхуад шилжих үү?

 

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам бол эдийн засгийн онцгой ач холбогдолтой. Жилд 30 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай байхаар тооцсон ба ганц Тавантолгойн нүүрсийг зөөнө гэж ойлгож болохгүй-

Ерөнхий сайд ойрын өдрүүдэд Тавантолгой, Оюутолгой, Цагаан суваргын орд газрууд, Гашуунсухайтын боомтыг эргээд ирсэн. Өмнийн говийг зорьсон түүний томилолтыг Засгийн газар орд газруудаа эрчимтэй хөдөлгөж эхлэхийн дохио гэж үзэх хүмүүс ч байна. Сүүлийн дөрвөн жилд Монголын хамгийн том баялгийн үүцүүд дээр алдсан санаачилгаа эрх баригчид яарангуй эргэн авч эхэллээ гэж тайлбарлах нь ч бий. Аль ч талаас нь харсан УИХ-аар батлах гэж буй эдийн засгийн хүндрэлийг даван туулах төлөвлөгөөнд дурдсан стратегийн ач холбогдол бүхий ордуудыг эргэлтэд оруулахын тулд Монголын хөгжлийн түлхүүр, бас зарим талдаа гацаа ч болж хувирдаг төмөр замын бодлого дээрээ төр яаравчлан анхаарлаа хандуулах ёстой. Тэр ч ёсоор Засгийн газар, эрх баригчдын зүгээс анхаарал тавьж, чингэхдээ Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын 49 хувийг БНХАУ-ын "Шинхуа” компанид эзэмшүүлэх нь гэсэн мэдээлэл гараад байгаа. Үүнийг Зам тээврийн хөгжлийн сайд ч үгүйсгээгүй юм.

Шинхуа корпораци төмөр замын
49 хувьд эзэн сууна

Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат хэд хоногийн өмнө сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ "Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын асуудалд тодорхой шийдэлд хүрээгүй байна. Шинхуа компани төмөр зам болон уурхай дээр оролцоно гэдэг байр сууриа илэрхийлсэн байдаг. Манай Засгийн газар байгуулагдаад Тавантолгойн төмөр зам болоод уул, уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулах яриа хэлэлцээрийг хийж байгаа. Энэ хүрээнд Хятадын Элчин сайдтай хоёр удаа уулзсан. Уул уурхайн сайд Хятад улсад ажлын айлчлал хийж, төсөл хөтөлбөрөө ярьсан. Хятадын байр суурь бол хэвээр байгаа юм билээ. Тэгэхээр Шинхуа компани Тавантолгойн төмөр замын төсөлд оролцоно. Монголын төмөр зам компани ч оролцоно. Төмөр замын эзэмшлийн тухайд бид эрсдлээ тооцоод 49 хувьд Хятадын тал хөрөнгө оруулж, Монголын төмөр зам компанитай хамтраад барих байр суурьтай байгаа нь үнэн” гэсэн юм.
УИХ-ын дарга, эрх баригч намын дарга М.Энхболд багагүй маргаан, шүүмжлэл дагуулсан айлчлалыг БНХАУ-д хийгээд байгаа. МАН-ын нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан айлчлалын зорилгыг далдалж хэвлэлд ярьсан боловч хамгийн гол нь мөнгө төгрөг гуйж очсон гэдгээ айлчлалын эзэн өөрөө нуугаагүй. Урд хөршөөс авах их хэмжээний дүн бүхий хөгжлийн зээлийн асуудал яригдаж эхэлсэн боловч юугаа барьцаалж, ямар нөхцөлтэйгөөр энэ зээл Монголд ирэх вэ гэдэг нь олон нийтийн хувьд таавар хэвээрээ байгаа.

Үлдсэн 51 хувийн зардлаа бас л
урд хөршөөс зээлэх үү?

Харин олон таавар дундаас нэг таамаглал эрхгүй анхаарал татаж байгаа юм. Энэ нь Тавантолгойгоо хөдөлгөхийн тулд Хятадын төрийн өмчит Шинхуа корпорацитай хамтран барих төмөр замын асуудал. Их хэмжээний зээл авахын тулд Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын 49 хувийг Хятадад өгч байгаа нь энэ үү гэх асуулт эндээс гарна. Зам тээврийн сайд нь энэ асуудлаар хоёр ч удаа Хятадын элчин сайдтай уулзсан, асуудлыг Засгийн газрын түвшинд хэлэлцэж байгаа гэдгээ зарлачихсан. Ингээд ч зогссонгүй араас нь Монголын талын эзэмшилд үлдэх 51 хувийг барьцаалж Хятадаас зээл авна гэсэн мэдээлэл ч тараад байна. Хэрэв энэ таамаглал, мэдээлэл үнэн бол Тавантолгойн төмөр замын 49 хувь нь Хятад эзний өмч, нөгөө 51 хувь нь мөн л Хятад эзний зээлийн барьцаанд орно гэсэн үг. Шуудхан хэлбэл Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах гарц болсон төмөр зам 100 хувь Хятадын мэдэлд шилжинэ гэсэн үг.

shinhua_0325415

Яг энэ асуултыг сэтгүүлч Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатаас асуусан байдаг. Тэрээр "Тавантолгойн төмөр замын 51 хувьд ногдох хөрөнгө оруулалтын зардлыг босгохдоо аль нэг улсаас хөнгөлөлттэй зээл авах юм уу, хөгжлийн зээл босгох шаардлагатай. Энэ төсөл хөтөлбөрийг өнгөрсөн оноос ярьсан ч удаашралтай байгаа хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, нүүрсний үнэ дэлхийн зах зээлд унасантай холбоотой. Хоёрдугаарт, "Шинхуа” компанийн дотоод нөхцөл байдал таагүй байсан. Үүнээс шалтгаалж удааширсан юм” гэсэн хариулт өгчээ. Тэгэхээр салбарын сайдын ярианаас харахад Монголын тал төмөр замынхаа 51 хувьд ногдох хөрөнгө оруулалтын зардлыг босгохдоо зээл авахаас өөр аргагүй гэж байна. Одоогийн байдлаар эрх баригчид хэнийг хамгийн түрүүнд онилж, хаашаа айлчлал хийгээд байгаа билээ.

Стратегийн ач холбогдолтой төмөр замыг хятадууд хяналтдаа оруулах уу?

shinhua_2003262

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам бол эдийн засгийн онцгой ач холбогдолтой. Жилд 30 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай байхаар тооцсон ба ганц Тавантолгойн нүүрсийг зөөнө гэж ойлгож болохгүй. Оюутолгойн (одоогоор жилд 1 сая тонн баяжмал олборлож автомашинаар зөөвөрлөдөг) далд уурхай ашиглалтад орсон цагт жилд олборлохоор тооцсон 2 сая тонн баяжмалаа энэ төмөр замаар экспортод гаргах юм. Мөн Тавантолгойг тойроод оршдог Зүүн цанхи, Баруун цанхи, Бор толгой, жижиг Тавантолгой, Хүннү Кол гэх мэт ордуудын нүүрсийг энэ төмөр замаар тээвэрлэнэ. Тавантолгойн эргэн тойронд нефтийн илэрц, байгалийн хий гэх мэт ашигт малтмалын ордууд ч нээгдэж байгаа сураг бий.
Гэтэл Монгол Улсын хувьд ийм чухал стратегийн зам маань өнөөдөр эрх баригчдын нүдэнд эдийн засгийн хүндрэлээс гарах гарцын нэг болоод байгаа урд хөршийн их хэмжээний зээлийг олгох нөхцөл нь болж хувирсныг бид удахгүй ойлгох бололтой. Хар үгээр тодруулбал энэ төмөр замаа барихын тулд 49 хувийг нь Хятадын талд эзэмшүүлж мэднэ, мөн 51 хувийн хөрөнгө оруулалтын зардлаа Монгол улс гаргах боломжгүй тул бас л Хятадаас зээл авах аргаар асуудлыг шийднэ гэсэн үг. Эрсдэлтэй сонсогдож байгаа биз.

Өнгөрсөн дөрвөн жил ба биднийг хүлээж буй дөрвөн жил

Тавантолгойн ордын их баялгаа бид ашиглахын тулд 267-хон км төмөр зам дээр олон жил хэрэлдэж маргалдлаа. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед барина гээд Энержи Ресурсээс гэрээгээ цуцалж сайд асан "Женко” Х.Баттулгын мэдэлд хувь заяаг нь атгуулсан. Хариуд нь маш их мөнгө элсэнд цацсан ус мэт уусан алга болж, олон хүнд хэрэг үүсгэгдэн шалгаж, эцэстээ өнөөх хулхи Самсунг компани ажил цааш үргэлжлүүлэх бололцоо, боломжгүй хэмээн гэрээгээ цуцлах санал Засгийн газарт тавьснаар өнгөрсөн дөрвөн жилд 267 км төмөр замын эргэн тойронд үүссэн асуудлууд замхран алга болох шатандаа орж байна. Х.Баттулга ба түүний нөхөд, солонгос түншүүдийнх нь "буянаар” Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам МАН-ын боссуудын гарт түүхийгээрээ шилжиж ирлээ. Уг нь хэдийнэ бариад дуусгачихсан бол 10 жилийн дотор зардлаа бүрэн хэмжээнд нөхөх бололцоотой гэгдэж байсан шүү дээ.
Тэгвэл энэ дөрвөн жилдээ эрх баригчид Энержи Ресурсээ ч төмөр замд буцаан татаж, хятадуудтай түншлэх бололтой.Засгийн газрын зүгээс "Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр”-ийг боловсруулж УИХ-аар хэлэлцүүлж байгаа. Тэгвэл тэрхүү хөтөлбөрийн төсөлд "…Стратегийн ач холбогдол бүхий ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт туссан төслүүдийг эрчимжүүлэх, бодит салбарын үйлдвэрлэлийг дэмжих дэд бүтэц, эрчим хүчний төслүүдийг эрчимжүүлэх, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлэх, нүүрс угаах, гүн боловсруулах, нүүрсний нийлэг хий гаргах үйлдвэр байгуулахыг бодлогоор дэмжих зэрэг бодит салбарын өсөлтийг дэмжихэд чиглэсэн томоохон төслүүдийг эхлүүлэх арга хэмжээ” хэрэгжүүлэхээр тусгажээ.

Эх сурвалж:

“Тавантолгой-Гашуунсухайт”-ын төмөр замын 49 хувь Хятадын Шинхуад шилжих үү?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

2025 оны 06 сарын 17, 17 цаг 15 минут
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

2025 оны 06 сарын 17, 10 цаг 01 минут
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

2025 оны 06 сарын 17, 09 цаг 47 минут
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани