Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Аялал жуулчлалд ахиц гаргана

Говийн бүсийн аймгуудын эдийн засгийн тэргүүлэх салбар нь аялал жуулчлал.

"Говийн бүсийн өрсөлдөх чадварын чуулган” энэ сарын 3-4-нд Дундговь аймгийн төв Мандалговь хотноо анх удаагаа болов. Тус бүс нутагт Монгол Улсын нийт хүн амын 5.6 хувь нь ажиллаж, амьдарч байна. Газар нутгийн хувьд өргөн уудам ч хүн амын нягтаршил энэ бүс нутагт харьцангуй сийрэг. Монгол Улсын нийт газар нутгийн тавны нэгийг эзэлдэг говийн гурван аймаг бол Дорноговь, Өмнөговь, Дундговь. Эдгээр аймаг өрсөлдөх чадварын чуулганаар нийгэм, эдийн засгийн тэргүүлэх салбараа шинээр тодотгов. Ингэснээр өөрсдийн давуу талаа ашиглан хөгжих боломж, бололцоог эрэлхийлж, хоорондын хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргахаар тохиролцлоо. 

"Нэг говь, нэг зорилго” уриаг дэвшүүлсэн "Говийн бүсийн өрсөлдөх чадварын чуулган” аялал жуулчлал, хариуцлагатай уул уурхай, жижиг, дунд үйлдвэрлэл болон нийгмийн баримжаатай эдийн засгийн хөгжлийг онцолсон юм. Говийн бүсэд аж үйлдвэрийн салбар шинэ тутам хөгжиж буй бөгөөд эдийн засгийн тэргүүлэх салбар нь хөдөө аж ахуйн салбар зонхилсон хэвээр байна. Үүний зэрэгцээ ашигт малтмалын арвин нөөц ихтэй.

Давуу тал ашиглаж хөгжлийн боломжоо тодорхойлов 

Тодруулбал, Монголын эдийн засгийн өсөлтийг хурдасгах, хөгжлийн баталгаа болж буй Оюутолгой болон Тавантолгой, Цагаан Суваргын стратегийн тэргүүлэх түвшний орд газар говийн бүсэд бий. Энэ утгаараа нийгэм, эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс эрхлэн гаргадаг "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан”-гийн 2015 оны үр дүнгээр Өмнөговь гурав, Дорноговь арав, Дундговь 21-т эрэмблэгдэж байна.

Дундговь аймгийн өрсөлдөх чадварын оноо өнгөрсөн онд хамгийн их өссөн ч сүүлийн байранд эрэмблэгдсэн хэвээр байгаа юм. Энэ нь өрсөлдөх чадварын оноогоороо бусад аймгаас харьцангуй доогуур байснаас улбаатай аж. Дундговь аймгийн хувьд, эдийн засгийн хөгжлийн түвшин, төрөлжилт, аймгийн төсвийн удирдлага, ил тод байдал, мэргэшсэн ажиллах хүчний шилжих хөдөлгөөн, цэвэр усны хүртээмж тааруу байгаа нь сул тал болж байна.

Аймгийн хэмжээнд тулгарч байгаа асуудлын нэг нь бизнес эрхлэгчдийг татвар, зээлийн бодлогоор дэмжих явдал гэдгийг судалгаагаар тогтоожээ. Тэгвэл Дорноговь аймгийн хувьд, орлогын тэгш бус байдал, төсвийн орлого, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл нь сул тал болж байна. Өмнөговь аймагт гэхэд л ажлын байрын хүрэлцээ, цахилгааны үнэ, үнийн өсөлт, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл их байгаа нь өрсөлдөх чадвараар нэг байр ухархад нөлөөлжээ. Тус аймгийн иргэдийн амьжиргааны түвшин өнгөрсөн жилтэй харьцуулахад буурсан байна.

Орон нутагт жижиг дунд үйлдвэрлэл тодорхой түвшинд хөгжиж байна. Гэвч үйлдвэрлэлийн бааз суурь бага байгаагаас бүтээгдэхүүний өртөг өндөр хэвээр байгаа юм. Өрсөлдөх чадвараар сүүл мушгиж буй Дундговь аймагт өнгөрсөн жилүүдэд төр засгаас жижиг дунд үйлдвэр хөгжүүлэхэд багагүй анхаарал хандуулжээ. Тодруулбал, тус аймагт сум хөгжүүлэх сангаас 5.8 тэрбум, аймгийн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 1.4 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Энэ зээлийг авсан 360 гаруй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч байгаа аж.

"Говийн бүсийн өрсөлдөх чадварын чуулган” үндсэн дөрвөн хэлэлцүүлэг зохион байгуулав. Үүний нэг нь "Хувийн хэвшлийг дэмжих нь: Говийн бүсийн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж” сэдвээр өрнөсөн юм. Тус хэлэлцүүлгийг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын орлогч дарга М.Сарандаваа хөтлөн явууллаа. Тэрбээр "Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хөрөнгийн эх үүсвэр дутагдалтай хэвээр байгааг чуулганд оролцсон бизнес эрхлэгчид онцолж байна. Улаанбаатар хотоос хол, жижиг зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа учраас үйлдвэрлэлээ тэлэхэд хүндрэлтэй тал бий. Тиймээс аймгуудад татварын өөр тогтолцоо нэвтрүүлэх, улмаар татварын бодлогоор хувийн хэвшлээ дэмжих хэрэгцээ, шаардлага их байна” гэв.

Мөн "Орон нутагт бүтээгдэхүүн, үйлчилгээний давхардал цөөнгүй гарч байгаа. Энэ нь жижиг дунд үйлдвэрлэл хөгжих боломжийг хааж байна. Тиймээс орон нутгийн иргэд зах зээлээ судалж, нэгнээ дуурайхгүй, аль болох бизнесийн ижил төрлийн үйл ажиллагаа явуулахаас татгалзаж, шинийг эрэлхийлж, нэвтрүүлэх нь чухал. Шинэ санал, санаачилгыг орон нутаг дэмжих хэрэгтэй” хэмээн М.Сарандаваа тэмдэглэлээ. Хоёр өдөр үргэлжилсэн энэхүү арга хэмжээ чуулга уулзалт болон орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдсэн юм.

ТОГТВОРТОЙ АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОХОД АНХААРНА

Ж.Сүх-Эрдэнэ /Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга/

Уул уурхайгаас хэт хамааралтай байдлаа багасгах, тогтвортой ажлын байр бий болгох чиглэлд орон нутгийн зүгээс анхаарч байгаа. Ашигт малтмалын бүтээгдэхүүнийн үнийн уналтаас шалтгаалж уурхай дагасан зарим үйлдвэрлэл хумигдаж, тэр хэрээр ажлын байрны эрэлт хэрэгцээ үүссэн. Үүнээс гарахын тулд эдийн засгаа төрөлжүүлэх шаардлага тулгарч байна. Энэ хүрээнд аялал жуулчлалын салбараа илүү эрчимтэй хөгжүүлэхээр зорьж байгаа. Манай аймаг нийт амралт, аялал жуулчлалын 23 баазтай. Нэгэн зэрэг 1500 гаруй жуулчин хүлээн авах хүчин чадлаар үйл ажиллагаа явуулж байна.

 "Нэг говь, нэг зорилго” дор говийн бүсийнхэн нэгдлээ

Аймгийн хэмжээнд жилд ойролцоогоор 15 мянган жуулчин хүлээн авдаг. Тэмээний баяр, Сайханы сарлаг, Хонгор их хурд, Марафон гүйлт, Адууны баяр, Ингэний айрагны баяр, аймгийн баяр наадам зэрэг арга хэмжээг говь нутагт уламжлал болгон зохион байгуулдаг. Эдгээр арга хэмжээний үр дүнд аялал жуулчлал эрхэлдэг байгууллагуудын хоорондын уялдаа холбоо сайжирч, хамтран ажиллах нөхцөл бололцоо бүрддэг. Гадаад, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх түшиц газар болгон хөгжүүлэх хүрээнд Даланзадгад суманд 10 га талбайд "Соёл амралтын хүрээлэн” байгуулах ажлыг 8.1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 2014 онд эхлүүлсэн. Барилгын ажлын гүйцэтгэл одоогоор 95 хувьтай байна.

БҮТЭЭЛЧ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЭХЛЭЛ ТАВИГДЛАА

Б.Баярмаа /Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн/

Аймаг болгон ирэх дөрвөн жилийн дунд хугацааны мөрийн хөтөлбөрөө боловсруулж, хэрэгжүүлэх гарааны жилийн эхэнд "Говийн бүсийн өрсөлдөх чадвар”-ын чуулган боллоо. Тус чуулга уулзалтын үр дүн дунд болон урт хугацаанд орон нутагт шинэ боломж илүү нээнэ гэж харж байна. Гол нь чуулганаар хэлэлцсэн асуудлаа ажил хэрэг болгох нь чухал.

Аймаг бүрт өөрийн давуу тал, хөгжих боломж бий. Говийн бүсийн аймгууд өөрсдийн эдийн засгийн тэргүүлэх салбараа тодорхойлж, хоорондоо нэгдэж ажиллах цаг ирсэн байна. Бүтээлч хамтын ажиллагааг өрнүүлж, нэгдсэн бодлогоор бүс нутгаа хөгжүүлэх боломж нээлттэйг энэ удаагийн чуулга уулзалт харууллаа. Тэр тусмаа, аялал жуулчлал, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт бүс нутгаараа нэгдэж, "утаагүй үйлдвэрлэл” хэмээн үздэг аялал жуулчлалыг хөгжүүлэх нь зөв гарц гэдэгт санал нэг байна.

ТАТВАРЫН БҮСЧИЛСЭН ТОГТОЛЦОО НЭВТРҮҮЛЭХ НЬ ЧУХАЛ

О.Ганхуяг /Дундговь аймгийн ”Ган-илч” компанийн захирал/

Манай аймаг эрчим хүчний эх үүсвэрээр бүрэн хангагдсан. Мөн Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбогдсон. Энэ нь тээвэр хийхэд боломж, нөхцөлийг олгож байна. Аймгийн хувьд ажлын байр хомс учраас иргэдийн худалдан авах чадвар зарим аймагтай харьцуулахад бага. Манай компанийн хувьд зуухны зах зээлд голлон ажиллаж байна.

БНХАУ-аас импортлох бус өөрсдөө хийж, дотоодын зах зээлээ хангах зорилт тавьж ажилласан. Тухайн үед 800 сая төгрөгийн зээл авч, металлын хийн зуухны үйлдвэр ашиглалтад оруулсан. Үйлдвэр маань жилд 36 том зуух барих хүчин чадалтай. Нэг зуух нь ойролцоогоор нэг сумыг дулаанаар хангах хүчин чадалтай. Бид өөрсдөө хийж чаддаг зүйлээ бусдаас худалдаж авах шаардлагагүй. Төрөөс татварын бүсчилсэн тогтолцоог нэвтрүүлэх нь маш чухал байна. Тэгвэл бидэнд хамгийн бодит дэмжлэг болж чадна.

АЖЛЫН БАЙР, ОРЛОГО НЭМЭГДЭХ БОЛОМЖТОЙ

Д.Чандмань /"Алтайн өвөр говийн сав газар” төслийн орон нутгийн зөвлөх/

Говийн бүсийн Дорноговь, Өмнөговь, Дундговь аймагт аялал жуулчлалын салбар тодорхой түвшинд хөгжиж байна. Гэхдээ одоогийн хөгжлийн явцыг хангалттай сайн гэж дүгнэх боломжгүй. Тиймээс хоорондоо нэгдэж, аялал жуулчлалаа хөгжүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй байна. Жуулчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн чанартай үйлчилгээг шуурхай үзүүлж, бүх талаар ханган ажиллах нь үр дүн дагуулна.

Тухайлбал, Дундговь аймгийн хувьд зохих түвшинд жуулчны баазуудын төвлөрөл бий болсон. Аялал жуулчлалын салбар хөгжих эхлэл тавигдсан. Тиймээс одоогийн эрчээ алдалгүй Өмнөговь, Дорноговь аймагтай хамтарч, аялалын шинэ бүтээгдэхүүн гаргах, гадаад болон дотоод зах зээлд сурталчлах хэрэгтэй байна. Тэгвэл илүү бодитой үр дүн гарна. Ингэснээр орон нутгийн хөгжилд ч эерэг нөлөө үзүүлнэ. Ажлын байр бий болохоос гадна иргэдийн орлого нэмэгдэх боломжтой.

Б.Баяртогтох

Засгийн газрын мэдээ
Аялал жуулчлалд ахиц гаргана
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

Өнөөдөр, 09:28
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

Өнөөдөр, 09:09
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

Өчигдөр, 15:44
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

Өчигдөр, 09:40
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

Өчигдөр, 09:14
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

Өчигдөр, 09:08
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
2025 оны 05 сарын 05, 09 цаг 52 минут
2025 оны 05 сарын 02, 15 цаг 14 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани