Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Өнөө тахиад байдаг ”Бурхан халдун” уул чинь газрын зураг дээр байхгүй

Өнөө тахиад байдаг ”Бурхан халдун” уул чинь газрын зураг дээр байхгүйЗасгийн газрын ээлжит хуралдаанаар нийт 28 асуудал хэлэлцэхээр төлөвлөсний дотор Хэнтий хан уулын нэрийг Бурхан халдун болгон өөрчлөх тухай багтсан байв. Өөрөөр хэлбэл, хэлэлцэх асуудлын жагсаалтын 13-т "Хэнтий хан уулын нэрийг Бурхан халдун уул гэж өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл байсан юм. Засгийн газар энэхүү тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ. Тус төсөл батлагдсанаар Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг хамгаалах Дэлхийн өвийн газрын Менежментийн төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлнэ гэжээ.
Эндээс үзэхэд та бидний шүтээд байдаг, эзэн Чингисийн үеэс тахиж шүтэж байсан гээд байдаг Бурхан халдун гэдэг уул манай монголд байхгүй байсан болж таарч байна. Одоо л  Хэнтий хан гэдэг уулыг Бурхан Халдун гэж нэрийг нь өөрчлөх гэж байгаа хэрэг байх нь. 

Хэн нь солиорчихов оо

Энэ тогтоолын төслийн нэрнээс нь эхлээд хүн бүхэн өөр өөрийнхөөрөө бодож сэтгэж, санаа бодлоо илэрхийлж байна. Эрдэмтэд хүртэл төөрөгдөлд орчихов. Түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатар энэ талаар "Би буруу ойлгоогүй бол "Хэнтий хан” уулын нэрийг "Бурхан халдун” уул гэж нэрлэх гэж байгаа юм шиг байна. Үүнийг буруу гэж үзэж эсэргүүцэж байна. Эсвэл өөр газрыг нэрлэх гэж байгаа юм болов уу. Юу болоод байна аа. Эсвэл би солиорчихсон уу” хэмээн өөрийн цахим хуудсандаа бичсэн байв. 

"Монголчууд” цуврал түүхэн баримтыг олон нийтэд хүргэсэн түүний хувьд өөрийгөө солиорсон эсэхэд эргэлзэж суухад харин зохиолч, сэтгүүлч Б.Наминчимэд ""Хэнтий хан" уулын нэрийг "Бурхан Халдун" уул гэж солих гэнэ. Засгийн газрын тогтоолын төсөл бэлэн болчихсон яваа бололтой. Ганц нэг хүн хийрхэж, солиорох ч яах вэ. Үнэн бол сум, аймаг, Засгийн газрынхан нь хүртэл хавтгайгаараа солио тусцгаана гэж байх уу. Засгийн газар хүртэл шийдвэрээ гаргаад, УИХ-д оруулна гэх...
"Өндөр хаан" гэдэг Өндөр их дээдсээ өргөмжилж дээдэлсэн сайхан нэртэй байсныг зүгээр л "Чингис" хот болгочихсон.  XIII зуунд Их Хэнтийн уулсыг нийтэд Бурхан Халдун хэмээн нэрлэж байсан байх магадлал бий. Гэхдээ эрдэмтэн судлаачид эцсийн судалгааг хийж баталгаажуулаагүй санагдах. Хэнтий гэдэг нэр Хангай, Алтай, Онон, Туул, Орхон, Сэлэнгэ гэдэг бусад уул усны нэр лугаа адил мянганаар тоологдох урт настай нэрүүд болов уу.

Нүүдэлч монголчууд Алтай, Хангай, Хэнтий гэсэн гурван их уулсаа түшиж аж төрж ирсэн юмсан” хэмээн өөрийн үзэл бодлоо илэрхийлээд амжиж.
Нэр солилтын уршгийг мэдэрсэн нэгэн иргэн өөрийн үзэл бодлоо илэрхийлж. Тэрээр "Иргэн би хардах эрхтэй: Саяхан иргэний үнэмлэхээ солиулахад төрсөн нутгийн минь нэр ус нь ИБМТ-өөс лав олдоогүйг хэлж байсан. Хэнтий аймгийн төв хуучнаар Өндөрхаан хот одоогоор бол Чингис хот огт олдоогүй. Аргаа барсан ИБМТ-ийн ажилтан Хэрлэн гэж бичих үү гэж байсныг санаж байна би. Гэтэл одоо Хэнтий Хан уулын нэрийг солих гэж байгаа бололтой. Хэдэн зуун жилээр нэрлээд ирсэн уул ус гэнэт газрын зургаас цаашлаад архиваас алга болж байгааг иргэн би хардаж байна. Өшөө олон уул усны нэрийг солих байх энэ хурдаараа. Үүнийг би хувьдаа уул усанд ойрхон нөгөө газрын баялагтай л холбож үзэх гээд байна. Олигархиуд угаасаа бүхнийг хуулийн дагуу л хийдэг, шүүхээр орохоор бүгд хуулийн дагуу л байдаг. Гэвч амьдрал дээр бүгд эсрэгээрээ улс нь ард түмэн нь онгон байгаль дэлхий газар шороо л хохирдог...” хэмээн бичжээ. 

Ямар нэг юмны нэр солих явдал улиг болсон. Сүхбаатарын талбайг-Чингисийн талбай-Сүхбаатарын талбай, Өндөрхаан хот-Чингис хот гээд л. Бүр ардын хувьсгалын үед Богд уулыг феодал уул хэмээн модыг нь тайрч Чойбалсан хот болгох гэж байсан гэх онигоо шиг түүхийг ч санах хүмүүс нь амьд сэрүүн байна. 
Гэхдээ энэ удаагийн нэр өөрчлөх "тоглоом”-ны "Хэнтий хан уулын нэрийг Бурхан халдун уул болгон өөрчлөх тухай” гэх нэр нь хүртэл төөрөгдөл үүсгээд буй. Уг нь Монголд Бурхан халдун гэж Хэнтий аймгийн нутаг Хэнтийн нуруунд багтдаг уул бий. Чингис хааны төрсөн нутаг, түүний булш байдаг гэсэн домогтой, монголчуудын эрхэмлэн шүтдэг уул. УИХ-аас дээрх тогтоолын төслийг баталбал Монгол Улс хоёр Бурхан халдун уултай болох гээд ч байх шиг. Засаг төрийн өндөр эрх мэдэлтнүүд ард түмнээрээ даажигнаад байгаа ч юм шиг сэтгэгдэл төрөхөөр. 

Хан Хэнтийн нуруунд Хэнтий хан гэх уул байдаг

Ингээд дээрх тогтоолын төслийн араас хөөцөлдөж цөөнгүй хүнтэй холбогдлоо. Ямартай ч ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийнхэн энэ талаар мэдээлэл аваагүй аж. Тиймээс нэр солих тухай толгой эргүүлсэн "тоглоом”-ыг бодож олж санаачилсан Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын ЗДТГ-ын дарга Баярмаа гэгчтэй холбогдлоо. Тэрээр өөдөөс "Манай суманд л лав ийм юм болоогүй. Хийх ажлаа олж ядсан хүмүүс суудаг гэж бодоо юу” хэмээн зандарснаа "Хурлын нарийн бичгийн дарга маань энэ талаар хариулна” хэмээн утсаа шилжүүлэв. 

Хурлын нарийн бичгийн дарга гэх эмэгтэй "Хан Хэнтийн Дархан цаазат газар гэж бий. Тэндээс манай сумын ЗДТГ нэг хүсэлт явуулсан. Тэрхүү хүсэлтэд "Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулганы 2015 оны долдугаар сарын 4-ний өдрийн хурлаар Бурхан халдун уул түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг Дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгэсэнтэй холбогдуулан Хан Хэнтий нурууны хойд өргөрөгийн 48045ґ43”, зүүн уртрагийн 109000ґ30”-ын солбилцолд Хэнтий Хан нэрээр газрын зурагт бүртгэгдсэн 2362 тоот өндөрлөгийг албан ёсны нэрийг Бурхан Халдун уул болгон өөрчлөх” талаар тусгасан байсан. Хэрэв ингэж нэрээ өөрчлөх юм бол Дэлхийн өвийн сангаас үйл ажиллагаа явуулах боломжтой болох юм гэсэн. Бид ч зөвшөөрч тогтоол гаргаад явуулсан байгаа” хэмээн ярив. 

Гэтэл Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын албан ёсны сайтад "Хан Хэнтийн нуруу нь  Хэнтий аймгийн Батширээт, Өмнөдэлгэр, Төв аймгийн Мөнгөнморьт, Эрдэнэ, Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө, Хүдэр сумдын нутгийг хамран Хэнтийн нурууны төв хэсгийн өргөн уудам нутгийг эзлэн хойноосоо урагшаа 158 км, баруунаасаа зүүн тийшээ 185 км сунаж тогтсон байдаг. Дархан газрын хамгийн өндөр цэг нь Хэнтийн нурууны ноён оргил Асралт Хайрхан уул (2799.3 м), хамгийн нам цэг нь Минж голын улсын хил давж буй цэгт (969.2 м) орших бөгөөд өндрийн зөрүү 1830.1 м болно. Хэнтийн уулсын томхон нь баруун тийш салбарласан Бага Хэнтий, зүүн тийш салбарласан Их Хэнтийн нуруу юм. Бага Хэнтий нуруунд Хэнтийн уулсын хамгийн  өндөр уул нурууд орших бөгөөд тэдгээрийн  оргилууд нь 2500-2600 метр  өндөрт хүрнэ. Хэнтийн уулсын ноён оргил болох Асралт Хайрхан (2799.3 м) энд оршдог. Үүнээс гадна энд Алтан Өлгий (2646.0 м), Хийдийн сарьдаг (2666.0 м), Шар булгийн сарьдаг (2534.0 м), Гэл уул (2551.0 м), Төвшин уул (2666.0 м), Асгатын сарьдаг (2320.0 м) зэрэг өндөр уулс хамрагдана.  Хэнтийн нуруунаас зүүн тийш салбарласан Их Хэнтийн нуруу болоод бусад салбар уулс нь Бага Хэнтийн уулсаас харьцангуй намхан, оргилууд 2300-2400 м-ээс үл хэтэрнэ. Эндэхийн хамгийн өндөр оргил нь Бурхан Халдун (2362.0) уул юм. Үүнээс гадна Дуут ян, Сүүхлиг, Бэрияагийн  ян, Чинээт ян, Шитээн Бага оорцог гэх мэт уулстай” хэмээн танилцуулсан байгаа юм.
Өөрөөр хэлбэл, Хан Хэнтийн нурууны Их Хэнтийн нуруунд 2362.0 тоот оргилыг Бурхан Халдун уулын албан ёсны нэр нь Хэнтий Хан болж таарч байна. Гэхдээ 13 дугаар зууны түүх соёлд хамаарах энэ уулын нэрийг саяхан оноож өгчихөөгүй тул ийм маргаан гарч байгаа нь хачирхалтай... 

Орос ах нарын балаг үүгээр ч дуусахгүй, гэхдээ.....

1940-өөд онд ЗХУ-ын цэргийнхэн хийсэн 1:100 000-ны масштабын байр зүйн зургууд дээр газар нутгийн нэрийг оросоор тэмдэглэхдээ буруу зөрүү оруулсан байсныг нь1960-аад онд монгол руу орчуулж. Ингэхдээ мөн л алдаа мадаг гаргаж одоо ч түүнийг засаагүйгээс тохиолддог балаг үүгээр дуусахгүй аж. Бурхан Халдун уулыг Хэнтий хан уул, Бурхан халдунаас урагш 40 орчим км-т орших Хориудын амыг Хороот, Алтайн нурууны Бурхан буудайн ноён оргилыг Лебдева гэж нэрлэсэн зэрэг маш олон алдаа байдаг байна. Манай улсын байр зүйн зураг шинэчлэгдээгүй, яг энэ хэвээрээ дэлхийн газрын зурагт тэмдэглэгдсэн байдаг нь хожмоо ийн будлиан тариад байгаа хэрэг байж. 
Гэхдээ үүнд орос ах нарыг буруутгахаас гадна бас нэгэн байр суурь зэрэгцэв. 1940 онд энэхүү зураг хийгдсэн. Тухайн үед Чингис хааны тухай түүх бүрхэг, хүн бүр энэ талаар дурсах хориотой байсан. Бурхан Халдун уул бол Чингис хааны төрсөн газар. Мөн түүний булш бунхан ч энд байдаг гэх яриа бий. Тиймээс Бурхан Халдун уулыг хүн бүрт зааж өгөхгүй гэсэндээ Хэнтий Хан хэмээн нэрлүүлсэн байж болох. 13 дугаар зуунаас эхлэн энэ уулыг Бурхан Халдун нэрээр нэрлэсэн байх магадлалтай. Гэтэл 1940 онд үүнийг андуурч нэрлэсэн байх боломжгүй. Тиймээс одоо ч гэсэн заавал үүнийг тунхаглаад Бурхан Халдан энд байна гэх шаардлага байна уу гэх... 

Үндэсний бахархалт хайрхан Бурхан Халдун уул...

Засгийн газрын 2013 оны арваннэгдүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан Бурхан Халдун хайрханыг "Монгол түмний "Үндэсний бахархалт хайрхан” гэж зарлахаар болж Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарган үүнээс хоёр өдрийн дараа Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөрт  зориулсан ёслолын арга хэмжээ, үндэсний бөхийн барилдааны үеэр "Үндэсний бахархалт хайрхан”-аар зарласан тухай тогтоолыг Байгаль орчин, ногоон хөгжлийн Сайд олон нийтэд танилцуулж байсан. 
Бурхан Халдун уулыг Хиад боржигны өвөг Бодончарын үеэс тахиж, Чингис хааны үед Хамаг Монголын хийгээд Монголын их эзэнт гүрний Сүлд уул болгон тайж байжээ.  Харин хожим 1995 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, 2004 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2009 онд  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар тус тус зарлиг буулган Бурхан Халдун уулыг Төрийн тахилгат уул хэмээн нэрлэж, уулын тэнгэрийг тайх төрийн ёслолыг дөрвөн жилд нэг удаа үйлдэж байхаар болсон.  2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бурхан Халдун уулыг ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгүүлэх санал боловсруулан хүргүүлэх тухай зарлиг гаргаж байв. 

Уг зарлигийг үндэслэн БОАЖ-ын сайд, БСШУ-ы сайдын хамтарсан 2011 оны 12 дугаар сарын 19-ний 447/530 дугаар тушаалаар Бурхан халдун уулыг Дэлхийн өвд бүртгүүлэх ажлын хэсгийг байгуулж, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, холбогдох яамд, байгууллагууд хамтран ажилласан. Ингээд 2015 онд "Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг”-ийг Дэлхийн өвийн Жагсаалтад бүртгэх 10 шалгуурын соёлын 4, 6 дугаар шалгуураар бүртгэв. Дэлхийн өвийн хорооны Зөвлөх байгууллага Хөшөө дурсгал, дурсгалт газруудын олон улсын зөвлөл (ICOMOS) Бурхан халдун уулын номинацыг шалган үзээд Бурхан халдун уул бол Чингис хааны намтар түүхтэй нягт холбоотой, мөн Монголын нууц товчоонд дурдагдсан тул дээрх хоёр шалгуураар Дэлхийн өвийн Конвенцийн Дэлхийн нийтийн Хосгүй гайхамшигт үнэ цэнэт байдлын тодорхойлолтыг хангана гэж үзсэн юм. Бурхан халдун уулын талаар Монголын нууц товчоонд 27 удаа дурдагдсан байдаг нь ч ийнхүү шалгарахад түлхэц болсон хэрэг. 

Өнөө болтол хэн ч Хэнтий Хан нэрийг нь дурсаагүй аж


ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлэх тухай өргөдөл, баримт бичигт, Бурхан Халдун уулын тухай бүхий л бичиг баримтад Хэнтий Хан гэх нэрийг нь огт оруулаагүй байгаа юм. Тиймээс Дэлхийн соёлын өвийн газраас менежментийн үйл ажиллагаагаа одоо явуулах гэтэл Бурхан Халдун гэх нэр дэлхийн байр зүйн зураг дээр огт байхгүй байгаа. Тиймээс энэ ажиллагааг явуулж соёлын өвөө дэлхийн хэмжээнд хадгалж, хамгаалж, хайрлуулахын тулд нэрийг нь ийнхүү өөрчлөх хэрэг болсон хэрэг л дээ. 

Хар ухаанаар бодоод үзсэн ч тэр Чингис хааныг Тэмүүжин гэх нэрээр нь олон улсын бичиг баримт дээр бичдэггүй. Хашилтан дотор Тэмүүжин гээд биччихсэн байдаг. Тэгвэл ЮНЕСКО-д анх хандахдаа л дэлхийн газрын зурагт байдаг албан ёсны нэрийг нь яагаад хараагүй юм бол гэж гайхмаар. Бурхан Халдун гэж бичээд хаалтанд "Хэнтий Хан уул гэдэг албан ёсны нэртэй” гээд биччихээгүй юм бол. Тэгсэн бол одоо ийм асуудал гарахгүй л байхсан. Одоо тэгээд солилоо гэхэд дэлхийн хэмжээний байгууллага мань мэт шиг "тоглож” ажлаа хийдэггүй болохоор Бурхан Халдун уул гэж байдаггүй юм байна, төслөө хэрэгжүүлж, хайрлаж хамгаалахаа болилоо гэвэл яах вэ...

Сайхнаар болоод Дэлхийн өвийн сан Бурхан Халдун нэрээр бүртгэж авснаа олон түмэнд зарлачихсан учраас хамгаалъя даа гэлээ гэхэд уул усны нэр ус солихоор гарах үр дагавар багагүй бий. Эрдэмтдийн судалгаа, шинжилгээний ажилд засвар орохоос эхлээд л...

"Улаанбаатар” Их сургуулийн Археологийн тэнхимийн эрхлэгч, профессор Д.Эрдэнэбаатар энэ асуудлын талаар "Би сошиал сүлжээгээр түүхэн газар усны нэрээр битгий оролдооч гэж УИХ-ын дарга М.Энхболдод хэлсэн. Ганц уул усны нэр биш. Монголын түүх, соёлын олон дурсгал үгүй болж байна. Би бүтээн байгуулалтыг эсэргүүцэж байгаа юм биш. Соёлын Өвийн тухай хууль гэж маш сайн хууль бий. Тэр хуулинд уул, уурхай зам барилга хийж байгаа аж ахуйн нэгж, компаниуд тухайн талбай дээрээ түүх соёлын дурсгалт зүйл байна уу, үгүй юу гэдгийг шалгуулж байгаа бол авран хамгаалах хэрэгтэй. Энэ бол хуулийн маш тодорхой заалт. Үүнийг хэрэгжүүлээд бүтээн байгуулалтаа хийж болно. Өчнөөн дурсгалт зүйлийг устгачихсан байна.

Одоо түүхэн газрын нэрийг өөрчиллөө гэхэд ямар хор уршиг үргэлжилж гарахыг би таашгүй. Хэнтий аймгийн нэрийг бас өөрчлөх үү, Бурхан халдун аймаг гэх үү. Хэрэв энэ нэрийг УИХ хэлэлцээд өөрчилбөл бид хуулиа хүссэн ч хүсээгүй дагана. Ингэсэн тохиолдолд түүх соёлын маш олон нэр томъёо өөрчлөгдөнө. Арай гэж нэг сурах бичиг хийсэн. Тэрийг солих хэрэгтэй болно. Хэчнээн их үргүй зардал нэмж гарах бол оо. Монгол Улсад бүхэл бүтэн Шинжлэх ухааны академийн Газарзүйн хүрээлэн гэж бий. Уул, усны нэр, бүтэц судалгаа хийдэг. Түүх, Археологийн хүрээлэн гэж байна. Түүхийн соёл уламжлал судалдаг. МУИС-д Монгол Улсын түүхэн газар зүйн нэр томъёо гээд гурван боть ном хийсэн Равдан багш байна. Тэр хүн энэ талаар мэдсэн үү, үгүй юу. Их дургүйцэх байх. Яагаад түүх, соёл руугаа бодлогогүй хандаад байгааг мэдэхгүй байна. Асуудал оруулсан Д.Оюунхорол сайдаас асуусан нь дээр байх. Уг нь УИХ-д Их сургуулийн Түүх, археологийн анги төгссөн Ё.Баатарбилэг гээд гишүүн байгаа. Тэр хүн ямар бодолтой байдаг юм бол. За тэр хүнтэй хамаагүй юмаа гэхэд Байгаль орчны яамнаас энэ саналыг оруулж байгаа Д.Оюунхорол сайд арай ч дээ. Эсвэл Д.Оюунхорол сайдад ажил хийсэн дүр үзүүлэх гэж ийм юм оруулж ирж байгаа яамны ажилтнууд байгаа юм уу. Хэрвээ ингэсэн бол бүгдийг нь халж солиосой. Халж солиод байгаа юм гэсэн. Ийм хүмүүсийг халах хэрэгтэй. Уг нь хийх ажил зөндөө л байх юм. Уул усны нэр өөрчлөх ямар шаардлагатай юм бэ. Тэдэнд ямар гай тарьчихсан юм. Аливаа нэг үйлийг хийхэд учир шалтгаан хэрэгтэй байдаг. Гэтэл энд ямар ч шалтгаан харагдахгүй байна” хэмээн өөрийн үзэл бодлоо илэрхийллээ. 

Энэ бол бидний хариуцсан ажлаа хэрхэн хийдгийн нэг жишээ. Хэт үндсэрхэг болох гэж улсын Ерөнхийлөгчөөсөө эхэлж Бурхан Халдун уул хэмээн сүржигнэж гүйсээр Дэлхийн газрын зураг дээр ямар нэрээр тэмдэглэсэн байдгийг нь ч хараагүй байна шүү дээ. Энэ нь хожмоо монголчууд ажлыг хэрхэн хийдгийг дэлхийн хэмжээнд тунхагласан жишээ болж тодорлоо. Одоо нэгэнт баасанд гараа дүрснийх нэрийг нь сольж, Дэлхийн соёлын өвийн үйл ажиллагааг дэмжих нь чухал биз. Гэхдээ дараа нь гарах үр дагаврыг нь хэрхэн арилгах юм бол доо... 
Эх сурвалж: www.assa.mn
Өнөө тахиад байдаг ”Бурхан халдун” уул чинь газрын зураг дээр байхгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

Өнөөдөр, 08:25
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

Өнөөдөр, 07:42
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

Өчигдөр, 16:55
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

Өчигдөр, 14:52
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
2025 оны 04 сарын 15, 09 цаг 55 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани