Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“САУСГОБИ”-ГИЙН ТОЛГОЙГ ИЛСЭЭР Л БАЙХ УУ

“САУСГОБИ”-ГИЙН ТОЛГОЙГ ИЛСЭЭР Л БАЙХ УУ

 

Өмнийн говьд "Саусгоби сэндс” гэж нэг дийлддэггүй компани бий. Татвараас зайлсхийсэн асуудлаар хоригдсон захирлыг нь суллаж, харин татварт 35 тэрбум төгрөг нөхөн төлж, улсыг хохиролгүй болгох шийдвэр шүүхээс гаргасан. Гадаадын хөрөнгө оруулалт буурсан, уул уурхай хямралтай нөхцөл байдлыг харгалзсан төрийн шийдвэр. Гэвч энэ компани өрөвдөхөд өр өшиглөнө гэгчээр өр төлбөрөө төлөх нь бүү хэл сүүлийн үед "Эрдэнэс Тавантолгой”-д чинь хөлсөөр олборлолт хийж тэрүүгээрээ төлье гэсэн шигээ данайж суудаг болжээ.

Овоот толгойд олборлолт явуулдаг энэ компаниар өндөр чанарын коксжих нүүрсний их нөөцтэй Таван толгойгоо тендергүйгээр ухуулах шийдвэрийг бүр Засгийн газраас тогтоол гаргаад зөвшөөрчихсөн. Тодруулж хэлбэл зуун хувь Хятадын хөрөнгө оруулалттай энэ компани төр засгийн ивээлд багтчихаад өнөөг хүртэл Монголын нүүрсийг урд хил рүү зөөж мөнгө олсон шигээ сууна. Татварын өртэй компани тендергүй ажил хийж өрөө төлдөг юм бол Монголын энэ олон компани нөгөө хувцасны компани ч гэсэн төрийн албан хаагчдын хувцсыг оёж өгөөд өрнөөсөө гаръя гэж барьцах нь аргагүй. Татвараас зугтацгаагаад, төлөх болохоороо тендергүй ажил авч төлнө гээд л амар ч юм бишүү.

Уг нь энэ компанийн толгой болох "Саусгоби ресурсес" өмнө нь Торонто, Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй байсан юм. Одоо бол ганцхан Хонгконгийн биржид л бүртгэлтэй. Канадын "Айвенхоу майнз” эзэмшлийн хувьцаагаа урд зүгийн наймаачдад зарснаар "Саусгоби”-гийн хөрөнгө оруулагчид 100 хувь хятадууд болсон юм. "Саусгоби сэндс”-ийн хувьд"Саусгоби ресурсес"-ийн охин компани. "Саусгоби”-гийн мэдэлд нийлээд 600 сая тонн нүүрсний нөөцтэй Овооттолгой, Цагаантолгой, Сүмбэрийн орд газар багтаж байгаа. Компанийн дээд удирдлагад Нингчао Ли, Аминбөх, Юүлан Гуо, Жу Лью, Жин Лан Куан гэх мэт урд зүгийн бизнес эрхлэгчдийн нэр дуулддаг. Үндэсний компаниа хэдхэн саяын татварын өртэй байхад л дансыг нь хааж төмөр нүүрээ харуулдаг төр засаг 35 тэрбум төгрөгийн татварын өртэй Хятадын хөрөнгө оруулалттай энэ компанид яагаад ч юм хатуурхаж чаддаггүй. Ингээд төр ба "Саусгоби” -гийн харилцаа төдийгөөс өдий хүртэл яаж өрнөж ирснийг он дарааллаар нь харцгаая.

2012 он. "Саусгоби”-гийн дураараа авирлал хэвлэлийнхний анхааралд аль хэдийнэ орчихсон байв. УИХ-ын зарим гишүүн энэ компанийг мэдэлдээ байсан 28 тусгай зөвшөөрлийг гадныханд дур мэдэн худалдаж, хувьцааныхаа 71 гаруй хувийг "Чалко"-д өгсөн гэж буруутгаж байлаа. "Саусгоби"-гийн удирдлагууд Цагаантолгойн нүүрсний уурхайгаа "Модун ресурсес"-т худалдах шийдвэр гаргалаа хэмээн мэдэгдэж байв. Өдгөө Таван толгойн нүүрсийг үнэгүй шахуу авч байгаа Хятадын "Чалко" компани "Саусгоби”-гийн Овооттолгойн ордын тусгай зөвшөөрлийг худалдаж авах сонирхлоо энэ үеэр илэрхийлсэн юм.
 
Өнөөдүүл нь ч за зүй гээд жигтэйхэн дуртай байсныг тухайн үеийн хэвлэлийн шарласан хуудас гэрчилнэ. Бизнесийн энэ үйл явцад Монголын Засгийн газрын оролцоо ямар ч хамаагүй гэсэн бардам, дээрэлхүү мэдэгдлийг урд зүгийн компаниуд хэлж байсныг онцлохгүй орхиж болохгүй. Гэхдээ Овоот толгойн хувь заяа мэдээж тэдний хүссэнээр эргээгүй.
 
2013 он.
Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг, тус газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга асан Л.Даваацогт нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бусаар ашигт малтмалын 107 тусгай зөвшөөрөл олгосон хэргийг шалгах үеэр "Саусгоби”-гийн хууль бус үйлдлүүд анх удаа олонд ил болсон юм. Ашигт малтмалын хуулиар бол хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлөөр олгосон талбайн гектар тутамд тодорхой зардлаар хайгуул хийх үүрэгтэй. "Саусгоби сэндс” тусгай зөвшөөрлийн 7-9 дэх жилдээ 1.5 ам.долларын хайгуулын ажил хийх ёстой байсан ч Монголын хуулийг биелүүлээгүй. Уг нь АМГ "Саусгоби”-гийн дөрвөн тусгай зөвшөөрлийг ийм шалтгаанаар цуцлах дүгнэлт гаргаж байж.
Гэвч Д.Батхуяг, Л.Даваацогт хоёр тусгай зөвшөөрлийг нь цуцлах үүргээ биелүүлээгүй. Шалтгаан нь тодорхой. Дөрвөн тусгай зөвшөөрлийнх нь нэгийг авлигад авч үлдсэн гурвынх нь эрхийг сэргээсэн түүхийг хэвлэлийн хуудаснаас харж болно. Д.Батхуяг авли¬гад авсан лицензээ найз С.Жаргалсайханыхаа "Зэлэм” ком¬панийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Авлигад өгсөн талбай нь Өмнөговь аймгийн Гур¬вантэс, Ноён сумын нутагт орших Хайрхан толгой нэртэй 72499 гектар, 42.8 сая тонн чулуун нүүрсний нөөцтэй орд юм.
 
2014 он.
Хууль хэрэгжүүлээгүй, зөрчсөн гэх шалтгаанаар тус компанийн хэд хэдэн хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн ч мөрдөн байцаалтын явцад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэрэгсэхгүй болгов. Жишээ нь, "Саусгоби сэндс”-ийг 150 гаруй тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгаж, компанийн хуулийн зөвлөх Сара Армстронгийг сэжигтнээр татаж байв.
 
"Саусгоби”-гийн санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Дэвид Лехов, Деннис Дортаж нар яг ийм шалтгаанаар ажлаа хүлээлгэж өгөөд нутаг руугаа "зугатсан” жишээ бий. Шуудхан хэлэхэд мөрдөн байцаалтаас оргосон гэсэн үг. АТГ-ын мөрдөн байцаагчид "Тэдний энэ үйлдлээс болж хэрэг шалгах явц гацаанд орсон” гэж мэдэгдэж байв. "Саусгоби” мөнгө угаасан хэрэгтээ Монголын хэд хэдэн томоохон групп, компанийг хөлдөө чирч болзошгүй гэсэн мэдээлэл ч тухайн үед цацагдаж байлаа.
 
2015 он.
Компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Жастин Каплад өршөөл үзүүлэв. Жастин Каплагаас гадна тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Хиларион Кажуком, санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежер асан Кристобэл Ж.Дэвид нарыг Татварын тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэх хэрэгт холбогдуулан 30 сарын турш шалгасан юм. Жастин захирал Хиларион Кажукомтой бүлэглэн компанийн 2011 оны санхүүгийн тайлан тэнцлийг гаргахдаа Татварын хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн байдаг.
Шүүхээс тэднийг буруутай гэж үзэн Жастин Каплад 5.1 жилийн хорих ял, Хиларион В.Кажукомд 5.6 жил, Кристобэл Ж.Дэвидэд 5.1 сарын хорих ял оноосон юм. Тэдний буруутайг Монгол улсын шүүх тогтоосон гэсэн үг. Жастин Каплагийн хувьд буруутайгаа хүлээн зөвшөөрч давж заалдахгүйгээр Ерөнхийлөгчөөс уучлал хүсч байв. Гэхдээ тэр Монголд учруулсан 35 тэрбум төгрөгөө эргэн төлөх нөхцөлтэйгөөр төрийн тэргүүний уучлалд багтсан билээ. Харамсалтай нь, Капла Монголыг хохироосон 35 тэрбум төгрөгийг өгөхгүй хэмээн давж заалдах шатны шүүхэд хандсан юм. Шүүх мэдээж төлөх ёстой мөнгөө төл гэсэн шийдвэр гаргаад байгаа.

2016 он.
"Саусгоби сэндс” компани 35.3 тэрбум төгрөгийн төлбөрөөс 15 тэрбум төгрөгийг 2016, 2017 онд тус бүр 7.5 тэрбум төгрөгөөр хагаслан төлж, үлдэгдэл 20.3 тэрбум төгрөгийн өрийг төрийн өмчит "Эрдэнэс Таван толгой” компанийн Тавантолгойн уурхайд өөрийн зардал, хүн хүчээр зах зээлийн үнээс хямд өртгөөр олборлолт явуулан барагдуулах санал тавив.
Засгаас энэ хүсэлтийг нь тогтоол гарган баталгаажуулаад зогссонгүй. Ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг "Эрдэнэс Таван толгой” ХК-д даалгах шийд гаргасан юм. Эрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатар энэ шийдвэрт эгдүүцэн "Саусгоби сэндс-ийн толгой нь Хятад компани. Гэтэл энэ компанийн өрийг даруулахын тулд "Эрдэнэс Таван толгой”-н баруун цанхид олборлолтын үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрчихлөө” хэмээн мэдэгдэж байв.
 
                                                                                       Ц.ТҮВШИН
 
 http://todaynews.mn/ns/4803
 
“САУСГОБИ”-ГИЙН ТОЛГОЙГ ИЛСЭЭР Л БАЙХ УУ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өнөөдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани