Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

24 баримт: “Петрочайна Тачин тамсаг” компани МУ-ын хуулийг уландаа гишгэсээр байх уу

24 баримт: “Петрочайна Тачин тамсаг” компани МУ-ын хуулийг уландаа гишгэсээр байх ууЭнэ сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Халх гол суманд газрын тос олборлолтын үйл ажиллагаа явуулдаг "Петрочайна Тачин тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч "Зөв боломж” компанийн 21 ажилтан үл мэдэх шингэнд хордож дөрван хүн нас барсан харамсалтай хэрэг гараад байгаа билээ. Олон хүний эрдэнэт аминд хүрсэн уг шингэн нь хаана байсан, ямар шингэсэн болох талаар ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл ""Петрочайна Тачин тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч "Зөв боломж” компаний ажилчид махны агууллахад байсан шингэнийг архи гэж андуурч найруулж уусны улмаар эдгээр иргэд хордсон. Одоогийн байдлаар энэхүү шингэнийг уусан байх магадлалтай 23 хүн байна. Мөн тэнд ажилладаг 200 гаруй ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт оруулж, асуумж тандалт судалгаанд оруулахад  эдгээр хүмүүсээс 18-нь уг шингэнийг 2-8 балгаар хэрэглэсэн байсан. Урьдчилсан байдлаар мителийн буюу техникийн спирт уусан бах магадлалтай гэсэн дүгнэлт гарсан" гэдгийг онцолсон.
Тэгвэл албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар тус шингэнийг "Зөв боломж” ХХК-д хүнсний ногоо нийлүүлдэг Хятад эмэгтэй оруулж ирсэн байна. Харин тэд энэхүү шингэнээр юу хийдэг байсан, зөвшөөрөлтэй эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Ер нь сүүлийн жилүүдэд "Петрочайна Тачин тамсаг” компанийн талаарх таагүй мэдээлэл чих дэлсэх болсон нь нууц биш. Тус компанийг Мэнэнгийн талыг там болгож байгаа талаарх мэдээлэл ч олонтой цацагдаж байсан билээ. Тэгвэл Монголын газар шороо, ашигт малтмалыг цөлмөж, басхүү дөрвөн хүний алтан аминд хүрээд буй гэх Хятадын "Петро Чайна Дачин Тамсаг” компанийн тухай 24 баримтыг хүргэж байна.
Мэнэнгийн талыг там болгож байгаа гэх "Петро Чайна Дачин Тамсаг” гэж хэний компани вэ
Баримт 1. Монгол Улсад газрын тос олборлодог хоёр компани байдгийн нэг нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Петро Чайна Дачин Тамсаг” компани юм.
Баримт 2. Хятадын "Соко интернэйшнл ЛЛС” компаниас лицензийг нь худалдан авч Монголд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш арав гаруй жил болж байна.
Баримт 3. "Петрочайна Дачин Тамсаг”-ийн толгой компани болох CNPC нь БНХАУ-д тэргүүлдэг үндэсний хэмжээний газрын тосны корпораци аж.
Баримт 4. Тус компани Монгол Улсад орж ирэх алхмаа тэртээ 1990-ээд оны дундуур тавьжээ. Тухайн үед АНУ-ын "СОКО Интернэшнл” ХХК-ийн Кеймэний аралд бүртгэлтэй "СОКО Тамсаг Монгол (XIX)” ХХК-ийн хувьцааг худалдаж авснаар Дорнод аймгийн нутаг, Тамсагийн орд газарт үйл ажиллагаа явуулах эрхтэй болсон байна.
Баримт 5. Тус компани Монголд анх үйл ажиллагаагаа явуулж эхлэхдээ Монголын Засгийн газартай "Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-г байгуулж байв. Цаашид бүтээгдэхүүн хуваах гэрээгээ үргэлжлүүлэн хийх төлөвлөөгтэй байгаагаа тэд одоо ч ярьсаар сууна.
Баримт 6. Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр бол 60:40-өөр тус компани болон Засгийн газар хувааж хүртдэг аж. Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт татах нь амин чухал байсан үед хийсэн гэрээ учраас нөгөө талдаа хэтэрхий ашигтай болсон хэрэг. Харин одоо бол харилцан ашигтай байх нь гол бодлого учраас гэрээг дахин нягтлах шаардлагатай гэдгийг УИХ-ын зарим гишүүд үзэж байгаа юм.
Баримт 7. "Петрочайна” компанийн үйлдвэрлэлийн бааз буюу Тамсагийн сав газарт Хятадын 26, Монголын дөрөвхөн туслан гүйцэтгэгч компани үйл ажиллагаагаа явуулдаг байна.
Баримт 8. Энд ажиллагсдын ердөө 400 орчим нь монгол, үлдсэн 1725 нь хятад ажилчин байдаг. Хуулиараа Монгол Улсын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа компанийн гадаад ажиллагсдын тоо нийт ажилчдын арван хувиас хэтрэхгүй байх. Арван хувиас хэтэрсэн тохиолдолд нэг ажлын байранд цалингийн арван хувьтай тэнцэх төлбөрийг сумын удирдлагад олгох ёстой байдаг. Гэвч "Петрочайна” компанийнхан энэхүү төлбөрөө өдийг хүртэл аймгийн төсөвт оруулаагүй гэдгийг албаныхан өгүүлдэг.
"Петрочайна Тачин тамсаг” компанитай 20 гаруй хүн хордож, дөрвөн хүний амь авч одсон хэрэгт холбогдов
Баримт 9. Энэ сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Халх гол суманд газрын тос олборлолтын үйл ажиллагаа явуулдаг "Петрочайна Тачин тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч "Зөв боломж” компанийн 21 ажилтан үл мэдэх шингэнд хордож дөрван хүн нас барсан.
Баримт 10. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар  "Петрочайна Тачин тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч "Зөв боломж” компаний ажилчид махны агууллахад байсан шингэнийг архи гэж андуурч найруулж уусны улмаар эдгээр иргэд хордсон байна.
Баримт 11. Одоогийн байдлаар энэхүү шингэнийг уусан байх магадлалтай 23 хүн байгаа аж. Мөн тэнд ажилладаг 200 гаруй ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт оруулж, асуумж тандалт судалгаанд оруулахад  эдгээр хүмүүсээс 18-нь уг шингэнийг 2-8 балгаар хэрэглэсэн байжээ.
Баримт 12. Урьдчилсан байдлаар дээрх хордсон иргэд мителийн буюу техникийн спирт уусан бах магадлалтай гэсэн дүгнэлт гарсан байна.
Баримт 13. Тэгвэл албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар тус шингэнийг "Зөв боломж” ХХК-д хүнсний ногоо нийлүүлдэг Хятад эмэгтэй оруулж ирсэн байна. Харин тэд энэхүү шингэнээр юу хийдэг байсан, зөвшөөрөлтэй эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Баримт 14. "Зөв боломж” ХХК-ны гүйцэтгэх захирал Л.Банзрагч "Тэр шингэн манай компаний махны агуулахаас гараагүй. Тийм зүйл байхгүй. Ажилчид ажлын байрнаасаа өөр газарт байж байгаад хордсон” хэмээн өөрийгөө хаацайлж эхлэв.
Баримт 15. Харин "Петрочайна дачин Тамсаг”-ийн зүгээс өнөөдрийг хүртэл албан ёсоор ямар нэгэн тайлбар өгөөгүй байгаа юм.
"Петрочайна дачин Тамсаг”-ийн дөрөвхөн цооногт хохирол тооцсон үнэлгээ нь 1.3 тэрбум төгрөг болж байв
Баримт 16. Петро Чайна Дачин Тамсаг компани нь Мэнэнгийн тал болон Дорнодын байгаль орчинд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учруулаад байгаа нь шат шатны шүүхээр тогтоогдож байв.  Гэсэн ч тэд шүүхийн шийдвэрийг эрс эсэргүүцсэн ч үнэнд гүйцэтгэж хохирлоо барагдуулсан байна.
Баримт 17. 1.3 тэрбумын хохирол гэдэг нь зөвхөн зам салаалсан, зам сүйтгэсэн болон газрын тос олборлож байсан дөрөвхөн цооногт хохирол тооцсон үнэлгээ аж. Гэтэл "Петрочайна дачин Тамсаг” ХХК-ийн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байсан нь олон хүний эгдүүг хүргэж байв.
Баримт 18. Дээрх шүүхийн асуудал намжиж амжаагүй байхад дахин нэг асуудал гарч ирсэн юм. Тодруулбал газрын тосны XIX талбайд их хэмжээний тостой шороо хуримтлуулж байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа үйлдэлд нь Цагдаагийн газраас мөрдөн байцаалтын ажиллагааг 2013 оны наймдугаар сард явуулж эхэлсэн байдаг. Мөн аймгийн байгаль орчны газрын зүгээс экологийн хохирлыг тогтоолгохоор үнэлгээний компанид хандсан ч байдал тэгсгээд намжсан юм.
Баримт 19. Түүнчлэн тус компанитай холбоотой таагүй мэдээллийн гал намжиж амжаагүй байхад буюу 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдөр "Петрочайна” компанийн эзэмшлийн XIX талбайд гал гарч найман машин шатаж, хоёр хүн амиа алдсан осол гарсан. Хэрвээ гал хүрээгээ тэлсэн XIX талбай төдийгүй Тамсагийн сав газар орчмын байгаль орчинд ноцтой хохирол учруулах байжээ.
Баримт 20. "Петрочайна дачин Тамсаг” ХХК Тамсагийн ордод өнөөдөр 400-500 цооногтой. Гэтэл зөвхөн нутгийн иргэд дөрөвт нь л гомдол гаргасан аж. Тэгэхээр үлдсэн 400 цооногт нөхөн төлбөр тооцуулах гомдол гаргавал асар их мөнгөн дүн гарах нь ойлгомжтой гэдгийг шүүхэд нэхэмжлэл гаргасан ТББ-ынхан болон нутгийн иргэд хэлж байсан юм.
Баримт 21. УИХ-ын дарга асан З.Энхболд тухайн үед тус компанид  ажиллахдаа "Зам барьж, байгаль орчинд учруулсан хохирлоо барагдуулахгүй бол тээвэрлэлтийг зөвшөөрөхгүй” гэж мэдэгдэж байсан билээ. З.Энхболдоос өмнө Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Ерөнхий сайд асан С.Батболд нар ч мөн байгаль орчныг нөхөн сэргээх шаардлагыг тус компанид тавьж байв. Харамсалтай нь тус компани байгаль орчныг нөхөн сэргээх битгий хэл нэмж улам сүйтгэж байна гэдгийг нутгийн иргэд хэлдэг.
Баримт 22. Засгийн газартай гэрээ хийсэн гээд аймаг, орон нутгийн захиргаа, байгууллагуудын шаардлагыг үл тоодог энэ компани өдгөө нефть тээвэрлэх явцдаа 31 салаа замыг Мэнэнгийн талд үүсгэжээ.
Баримт 23. Матад сумын шатахуун түгээх станцаас 100 хүрэхгүй кмийн цаана 119.2 сая тоннын газрын тосны нөөц бий. Энэ нөөц нь дэлхийн 97 орноос 39-д жагсдаг байна. Тэр их нөөцөө монголчууд БНХАУ-д "бэлэглэчихсэн” учраас тэр нь наашаа биш цаашаа хил даван урссаар байгаа юм. Тус компани 875.2 сая орчим ам.долларын хөрөнгө оруулж, 12 тэрбум 871 сая ам.долларын ашиг олсон байна.
Баримт 24. Ямартай ч тус компани өнгөрсөн хугацаанд олон зуун мянган баррель нефтийг Мэнэнгийн талаар зөөхдөө байгаль орчин эко системийг нь нөхөгдөж, сэргээгдэшгүйгээр бохирдуулж хордуулсан. Олон зуун өрөм зоож, хөрс шороог нь хар алтныхаа хаягдал шингэнд намаг шалбааг болтол нь бохирдуулсан атлаа өнөөдрийг хүртэл үүнийгээ хүлээн зөвшөөрдөггүй юм.
24tsag.mn

24 баримт: “Петрочайна Тачин тамсаг” компани МУ-ын хуулийг уландаа гишгэсээр байх уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

Өчигдөр, 15:44
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

Өчигдөр, 09:40
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

Өчигдөр, 09:14
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

Өчигдөр, 09:08
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
2025 оны 05 сарын 05, 09 цаг 52 минут
2025 оны 05 сарын 02, 15 цаг 14 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани