Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хятад, Монголын улс төрийн маргаанд Рио Тинто “хэлмэгдчихжээ”

 Хятад, Монголын улс төрийн маргаанд Рио Тинто “хэлмэгдчихжээ”

"Оюу Толгой” компани зэсийн баяжмалын экспортоо тодорхойгүй хугацаагаар зогсоож буйгаа мэдэгдсэн. Энэ нь Хятадын талаас хилийн боомтоор нүүрс болон зэсийн баяжмалын тээвэрлэлтийг нэг замаар хийх шаардлага тавьсантай холбоотой бөгөөд   экспорт хийхийн тулд удаан хугацаанд хил дээр дугаарлах байдал үүссэн нь хүндрэл үүсгэж, дээрх  арга хэмжээг  авахад хүргэжээ. Харин Хятадын талаас нэг замаар зэс, нүүрсний тээвэрлэлт хийх хийгээд Ганц модны боомтоор гаргаж буй бүтээгдэхүүнээс хураамж авахаар шийдвэрлэсэн зэрэг нь дээрхийн гэгээнтэн Далай ламын Монгол Улсад хийсэн айлчлалтай холбоотой гэж зарим дэлхийн хэвлэлд мэдээлсэн байна. Нэг үгээр хэлбэл, Хятад, Монголын улс төрийн маргаанд "Рио Тинто” групп хэлмэгдэж буй бололтой. Гэхдээ "Рио Тинто” бол манай улсын хамгийн том татвар төлөгч юм. Тус компанийн хувьд энэ онд 175-195 мянган тонн нүүрс, 255000-285000 унц алт олборлохоор төлөвлөсөн ч,  хилийн боомтын шинэ зохицуулалтын улмаас төлөвлөгөөгөө биелүүлж чадахгүйд хүрч болзошгүй юм. Цаашлаад Монголын эдийн засагт ч нөлөөлөхийг үгүйсгэх аргагүй. Ингээд энэ удаагийн Монгол дэлхийн хэвлэлд булангаараа уг асуудлыг хөндөж, гадаадын хэвлэлд аль өнцгөөс хэрхэн мэдээлснийг хүргэе.

finance.yahoo.com: Рио Тинто Хятад, Монголын Засгийн газраас асуудлыг тодруулж байна

"Туркойз Хилл Ресорсез”  компани өнгөрөгч баасан гарагт Монголын асар том зэс, алтны уурхайгаас Хятадын хилийн боомтыг дамжин өнгөрөх  экспортоо тодорхой асуудлын улмаас тодорхойгүй хугацаагаар зогсоож буйгаа мэдэгдлээ. 

Хятадын талаас Хятад-Монголын хилээр зэсийн баяжмалыг нүүрстэй нэг боомтоор дамжуулан тээвэрлэх шинэ шаардлагыг гаргаснаар Ванковерт төвтэй "Туркойз Хилл Ресорсез”  компани бүтээгдэхүүний экспортыг  түр хугацаанд  зогсоохоос өөр аргагүй болжээ. Тэдний хувьд энэхүү шинэ шаардлага нь хил дээр удаан хугацаанд хүлээлт үүсгэхээс гадна ажилтнуудын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц байж боломгүй шийдвэр гэдгийг онцолж байна.

Мөн цаашид экспортын түр зогсолт хэдий хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй байгаа бөгөөд Хятад, Монголын эрх баригчдаас үүсээд буй асуудлыг тодруулахыг оролдож байгаа ажээ. Энэ онд Өмнөговийн уурхайгаас 175-195 мянган тонн нүүрс, 255000-285000 унц алт олборлохоор төлөвлөсөн хэмээн тус компани өнгөрөгч арваннэгдүгээр сард мэдээлж байв.  Түвдийн бурхны шашны тэргүүн Далай лам өнгөрсөн долоо хоногт Улаанбаатарт айлчилсны дараа Хятад-Монголын хооронд бүтээгдэхүүн тээвэрлэлтэд шинэ хураамж ногдуулах  шийдвэр гаргасан байдаг.

Буддын шашинтнууд хүн амын олонхийг эзлэх Монголд Далай ламыг ихэд хүндэтгэн биширдэг бол Хятад аюултай салан тусгаарлагч гэж үздэг бөгөөд энэ удаагийн айлчлал хоёр улсын харилцаанд сөргөөр нөлөөлөхийг удаа дараа анхааруулж байсан. Рио Тинто Оюу толгойн 66 хувийг, харин үлдсэнийг нь Монголын Засгийн газар эзэмшдэг байна.

www.theaustralian.com.au: БНХАУ, Монголын улс төрийн хэрүүлд Рио Тинто групп хэлмэгдэж эхлэв  

Дээрхийн гэгээнтэн Далай ламын Монголд хийсэн айлчлалтай холбоотойгоор үүссэн  БНХАУ, Монголын улс төрийн маргаанд  Рио Тинто групп хэлмэгдэж  эхлэв.  Тус групп нь Монголын хамгийн том татвар төлөгч бөгөөд алт, нүүрсний түүхий эдийн ордын ихэнх хувьцааг эзэмшдэг.

Гэвч Түвдийн шашны удирдагч Хятадын сануулгыг үл тоон Монгол Улсад айлчилсны дараа  Оюу Толгойн уурхайн бүхий л бүтээгдэхүүний экспортыг Хятадын талаас хязгаарлаж эхэлжээ. Тодруулбал, тус улсын албаныхан зэсийг нүүрстэй нэг хилийн  боомтуудаар дамжуулан экспортлохыг шаарджээ.

Гэвч  зэсийн баяжмалыг  нүүрстэй нэг  боомтоор дамжуулан тээвэрлэвэл хасах  хэмийн хүйтэнд жолооч нар удаан хугацаанд дугаарлах шаардлага гарах бөгөөд энэ нь  аюулгүй байдлын үүднээс  ноцтой хүндрэл учруулж  буйг Рио Тинтогийн зүгээс онцолж байна. Үүний улмаас өнгөрөгч баасан гарагаас эхлэн бүтээгдэхүүний экспортоо зогсоожээ.  Хилийн боомтын энэ мэт хязгаарлалт нь Далай ламын Монголд хийсэн дөрвөн өдрийн айлчлалтай холбоотой  Монголын эсрэг  авсан арга хэмжээнүүдийн нэг юм.

Өмнө нь Таван толгой нүүрсний уурхайг холбох төмөр замын бүтээн байгуулалт, мега төслүүд, зээл тусламжийг хэлэлцэх хоёр талт хэлэлцээрүүдийг Хятадын талаас цуцалсан байдаг. Буддын шашинт Монгол Улсад далай лам 1979 оноос хойш хэд хэдэн удаа айлчилж байжээ. Рио Тинто групп дэлхийн 40 гаруй улсад  55 мянган ажилчинтай бөгөөд Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Туркойз Хилл Ресорсез компаниар дамжуулан Оюутолгойн ногдол хувийг эзэмшдэг.

Зургадугаар сард компани 5.3 тэрбум ам.долларын санхүүжилтээр газар дорх бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Энэхүү бүтээн байгуулалт нь 2020 онд анхны олборлолтоо хийх бөгөөд 2027 оноос бүрэн хүчин чадлаараа ажиллаж, жилд 500 мянган тонн бүтээгдэхүүн олборлоно хэмээн шинжээчид тооцсон байдаг. Улмаар энэхүү төсөл бодит байдал биеллээ олсноор Монголын эдийн засгийг бодитойгоор  гурав дахин нэмэгдүүлэх тооцоо гарчээ.

Гэхдээ Оюу толгойн хамгийн их санаа зовоосон асуудал нь эдийн засгийн энэхүү өсөлтийн дараа  саяхны явдал шиг  Хятадын хэт хараат байдал хүндрэл үзүүлж болзошгүйд оршиж байна. Гэхдээ Монголын нүүрсний салбарынханд төсөөлшгүй их боломж нээгдэж байгаа юм. Учир нь  Бээжин  дотоодын уурхайд  цагийн хязгаарлалт хийж,  цахилгаан станц, ган үйлдвэрлэлийн импортоо нэмэгдүүлэхэд анхаарч байгаа билээ.  

www.channelnewsasia.com: Гашуун сухайтын боомтоор сар бүр 133 мянган тонн зэсийн баяжмалыг Хятад руу тээвэрлэдэг

Түвдийн шашны тэргүүн Далай лам Улаанбаатар хотод өнгөрсөн долоо хоногт айлчилсантай холбоотойгоор Хятад Монголын хилийн гол боомт дахь бүтээгдэхүүний тээвэрлэлтэд шинэ хураамж ногдуулжээ. Рио Тинто группын хувьд Оюу Толгойн уурхайгаас зэсийн баяжмалаа Гашуун сухайтын боомтоор дамжуулан экспортолдог бол Хятадын төрийн мэдлийн Шенхуа групп ч гэсэн Таван толгойн нүүрсийг тус боомтоор дамжуулан тээвэрлэдэг. Тэгвэл Хятадын хилд орших Өвөрмонголын өөртөө засах орны хилийн боомт  дамжин өнгөрөх тээврийн хэрэгсэл бүрт 10 юаны хураамж, тээвэрлэсэн ачаанаас тонн тус бүрээс найман юаны хураамж  авах шийдвэрийг орон нутгийн удирдлагууд гаргажээ. Мөн нэг тонн нь 10 мянган юаниас давсан үнэт металл,  зэсийн баяжмалаас хоёр хувийн хураамж авахаар шийдвэрлэсэн байх бөгөөд  энэ нь арванхоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн байна.

Монголын метал, уул уурхайн салбарын судалгааны судлаач Дале Чойн хэлж буйгаар Гашуун сухайтын боомтоор өдөр бүр 900 ачааны машин дайрч өнгөрдөг  бөгөөд сар бүр 133 мянган тонн зэсийн баяжмалыг Хятад руу тээвэрлэдэг байна.  Буддын шашинтнууд хүн амын ихэнхийг эзлэх Монголд Далай ламыг хүндэтгэн биширдэг. Гэсэн хэдий ч, Хятадад түүнийг салан тусгаарлагч этгээд хэмээн үздэг  бөгөөд айлчлал хоёр улсын харилцаанд сэв суулгаж болзошгүйг анхааруулж байв.

Гэхдээ хилийн боомтын зохицуулалтын талаар БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас албан ёсоор мэдэгдэл хийж, Далай ламын айлчлалтай хамаатуулаагүй ч, тус яамны төлөөлөгч Жен Шуан өнгөрсөн сарын мэдэгдэлдээ Монгол Улс  Далай ламын айлчлалтай холбоотой сөрөг нөлөөг арилгахын тулд үр дүнтэй арга хэмжээ авах шаардлагатайг онцолж байсан удаатай.

Үнэхээр ч Монголын дипломат харилцаанд сэв сууж, хоёр улсын эдийн засгийн харилцааг сайжруулах, уул уурхайн дэд бүтцийн төслүүд, Хятадаас хөрөнгө оруулалт татах гэх мэт яриа хэлэлцээрүүд цуцлагдаж эхэлснээр хямралд нэрвэгдсэн тус улсын Засгийн газарт хүндхэн цохилт болж магадгүй байна. Засгийн газрын төлөөлөгч Г.Отгонбаяр өнгөрсөн долоо хоногт твиттер хуудсаараа дамжуулан арван нэгдүгээр сарын 28-нд товлогдсон хоёр талт уулзалтыг Хятадын талаас цуцалсан гэдгийг мэдэгдсэн удаатай.

 
http://mminfo.mn/politics/news/5931

Хятад, Монголын улс төрийн маргаанд Рио Тинто “хэлмэгдчихжээ”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани