Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Уймраа ногоон” буюу Монголын баялаг хэдхэн олигархиудын гарт орлоо

 

Монголын баялаг цөөн хэдхэн хүний гарт орлоо гэвэл та итгэх үү. Үнэндээ таныг итгүүлэх гэж биш, бодит байдлыг баримттайгаар хүргэхээр энэхүү нийтлэлийг бичиж байна. Өлжлөө.

Монгол улсад ардчилсан үйл явц тогтоод 26 жилийн нүүрийг үзлээ. Энэ хугацаанд төрд ажиллаж байсан, байгаа хүмүүс төрөөс хамааралтайгаа хөлгүй баяжиж, сураггүй хөлжлөө.

Ардчилагчид анх Социализмын үеийн шүүмжилж, сайд дарга нарын төрийн тусгай хангамжийг буулгая, хүнд суртлын аппаратыг устгая, хүний эрхийг эрхэмлэе, үг хэлэх эрх чөлөөг олгоё, иргэдийнхээ дунд орж ажиллая гэх мэтээр уриа лоозон дэвшүүлж нийгмийг өөрчлөх "хувьсгалын салхийг” эхлүүлсэн. Тэр цаг үеэс хойш 26 жил өнгөрлөө. Юу өөрчлөгдөв. Мэдээжийн хэрэг ардчилалын "буянаар” иргэд өмчтэй байх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх нээлттэй болсон нь сайн хэрэг.

Монголын төр   социализмын гэж хэлэгдэх 70 жил оршин тогтнохдоо ард түмнээсээ айж ичин,  төрийн ордныг төмөр хашаагаар хүрээлснээс хойш хэлбэрийн өөрчлөлт агуулгын өөрчллөт болж хувирсан. Төрийн ордон  ард түмний өмчийг завших хуйвалдааны талбар болж хувирсан гэхэд нэг их хилсдэхгүй бизээ.

Гэвч 26 жилийн өмнө  тухайн үеийн сайд дарга нарыг шүүмжилж, улс төрийн товчооны гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцрохыг шаардаж байсан нөхдүүд өнөөдөр ямар түвшинд хүрэв. Тухайн үед улс төрийн товчооны 10 гаруй гишүүд тус бүрдээ нэг нэг унах машин, нэг туслах, нэг жолоочтай, тусгай дэлгүүрээр орж үйлчлүүлдэг эрхтэй байсан бол өнөөгийн улс төрчид жижиг олон машинтай, тусгай өрөөтэй, тусгай хэрэглээтэй, өмсөж зүүх, идэж уух, эмчид үзүүлэхдээ  Монгол улсаа голж, хилийн дээс алхдаг болсон.

Ийнхүү 26 жилийн өмнө тусгай хангамжийг үгүйсгэж байсан ардчилагчид, ардчилалын нэрийг барьж улс төр хийгсэд  өөрсдөө идэх хоол, ярих утас, унаа машин, шатахуун тос, өмсөж зүүхээ төрийн зардлаар гаргуулж, тусгайгаас илүү тусгай хангамжтай хүмүүс болж хувирсан.

Ингээд зогсоогүй мэдээлэлд ойр байгаа байдал, төрийн эрх мэдлээ урвуулан ашиглаж Монголын баялагийг өөрсдөө "цөлмөдөг” болсон. Одоогоос хэдэн жилийн өмнө Нийслэлийн газар, байшин хэдэн саяар зардаг байсан дарга  нар өдгөө Эрдэнэт үйлдвэр, Банк, Таван толгой, Оюу толгой, Цагаан суварга, Асгатын мөнгөний орнууд зэрэг Монголын ард түмний баялагийг хувьдаа цөлмөдөг, зардаг, завшдаг болсон. Товчхондоо улс төртэй холбоотой хэдхэн бүлэг  фракци энэ үйл хэрэгт гүн орооцолдсон.

Ингэхдээ тэд систем хэвийн ажиллаж байгаа мэтээр харуулахын тулд хууль хяналтын байгууллагыг өөрсдийн гар хөл болсон хүмүүсээр бүрдүүлж, тэднээр дамжуулан өөрсдийн фракци ордоггүй, эсвэл өөрсдөө түр ашиглада хаях залуусыг  шүүхээр яллуулж, шорон гяндан руу илгээж байна.

Морьтой хүн явган хүнтэй уралддагүйн гэж Монголчууд ярьагийн нэгэн адил төрөөс төрсөн олигархиуд, тэднийг тойрон хүрээлсэн фракци, төрийн чухал агентлаг газруудын удирдлагууд, хууль хяналтын байгууллагын аппаратууд энгийн иргэдийг  бохир системийнхээ золиос болгохыг юман  чинээ бодолгүй  "зажлахгүй нулимсаар” байна.

Олон нийтэд харагдахдаа МАН, АН гэж хоёр өөр үзэл бодолтой улс төрийн хүчнүүд байгаа мэт боловч үнэ хэрэгтээ халаасаар нийлсэн олигархиудын нэгдэл болсон. Тэдэнд улс орны эорх ашгаас илүү хувийн болон фракцийн эрх ашиг чухал болсон гэдгийг өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн үйл явдлууд бидэнд бэлхнээ харууллаа. МАН, АН дамжсан том бүлэглэлүүд улс орны өнгөтэй өөдтэй бүхэнд гар дүрж,  төрийн "дэмжлэгтэйгээр” олсон, идсэн хөрөнгөө гадаадын офшор бүсэд хадгалуулж,   энэ тухай мэдээлэл нь нэгэнт дэлхий дахинд ил болчихоод байхад хоёр нүдээ цавхихгүй "офшоргүй” хэмээн мэлзсээр байгааг харахад эмгэнэлтэй.

"Олон төрд нүүр алдаагүй түшмэд” гэдэгчлэн АН, МАН-ын аль нь ч засагласан АН, МАН-д оруулсан өөрсдийн хүмүүсээрээ дамжуулан төрөөс зарласан хамгийн том, хамгийн өндөр өртөгтэй тендерийг авч, өөрсдийн эрх ашгаа хэрэгжүүлж чаддаг  MCS гэх мэтийн монополь компаниуд төрд өөрийн дархлагдаж, хяналт шалгалт, хууль шүүхийн байгууллагаас холуур чимээгүйхэн ажиллаа явуулсаар байгаа. Үнийг хэлэхийн учир нь MCS компанийг буруутгаж байгаа хэрэг биш, харин Монголын төр бизнесийн бүлэглэлийг толгой дээрээ гаргасны хар гай нүүрлэж байгаа нь энэ юм.

Уймраа ногоон гэж олон халаастай хантааз байдгийг уншигчид санаж байгаа байх. Тэгвэл Монголын төр яг уймраа ногоон хантааз шиг  хаана юу хийснээ хайгаад олохгүй байгаа хүн шиг л харагдаж байна. Гэхдээ уямраа ногооны бүх халаас нэг эзнийх гэдгийг мартаж болохгүй. Үүн шиг хэдхэн гэр бүл, хэдхэн олигархиуд Монголын баялагийг илүү цөлмөж байна.

Өнгөрсөн 26 жилд иргэдийн дундаж давхаргаас олонхи нь дундажаас доош уруудаж байгаа бол маш цөөн гэр бүл баяжуудын эгнээнээс тэрбумтаны эгнээ руу асар хурдацтай дээшилж байна.

Үнэн хэрэгтээ цөөн гэр бүл гэхээс илүүтэй МАН, АН-ын нэр нөлөө бүхий улс төрчдийн халаасанд Монголын баялаг орчихлоо. Товчхондоо дараах  схемд дурьдагдсан нэрс дээрх олигархиуд Монголын баялагийг хуу хаман авсан гэж хэлж болно.

 Монголын баялагийг гурвалжин дүрсээр зүйрлэвэл  гурвалжингийн орой болон суурьт  нь ямар хүмүүс сууж, баялагийг хүртэж байгааг доорх дүрсээс хараарай.

gurvalkin1

Тэд өөрсдийн хууль бус үйлдлээ хаацаалахын тулд, өөрсдийн эрх ашгаа хамгаалахын тулд хууль хяналтын болон хэвлэл мэдээллийн байгууллагыг өөртөө үйлчлүүлдэг нь нэгэнт тодорхой болсон тухай УИХ-ын гишүүн Ц.Нямдорж гишүүн УИХ-ын чуулган дээр мэдэгдсэн. Түүгээрч үл барам өөрийн эрх ашгаа хэрэгжүүлэхийн тулд нэг фракци нь нөгөөгөө хууль хяналтын байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслээр "шантаажилдаг” нь нууц биш болсон тухай УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг хэвлэлийнхэнд хандсан мэдэгдэлдээ дурьдсан.

15211631_1279410142080124_585559265_n-1

Засаг төрийн эрхэнд АН, МАН-ын аль нь ч гарсан бай эдгээр фракцитай  ямар нэг байдлаар холбоогүй, тэдний дэмжлэггүйгээр төр засгийн өндөр албан тушаалд очно гэж байхгүй.

Дээр нь эдгээр фракциуд өөрсдийн эрх ашгийн үүднээс төрийн албан хаагчид, өөрийн гар хөл бологсдыг "золиосон”-д гаргаж, шүүх цагдаагийн хаалга талуулж, шорон ганданд хориулж, ял зэм үүрүүлдэг атлаа  фракцийн  толгой ямарч асуудалгүй "нэр цэвэр” үлддэг. Ийм жишээг бид олныг дурьдаж болно. /http://undesten.mn/index.php?newsid=13583
Жишээлбэл, Ерөнхий сайд асан Санжийн Баяр  Жастын гэх Ш.Батхүүгээр "туг тахисан” бол Женко Х.Батулга өөрийн бие хамгаалагч байсан Батзаяаг, Фортуун Н.Батбаяр хөгжлийн банкны Мөнхбатыг тус тус  өөрийн их эрх ашгийнхаа "золиос болгож  шорон руу” илгээсэн байдаг.

gurvaljin3

Эдгээр нам дамжин олигархижсан фракциуд наана харагдахдаа өөр хоорондоо тэмцээд, АН, МАН болж хуваагдаад үзэл баримтлал, намын мөрийн хөтөлбөрөөрөө уралдаад байга амэт боловч үнэндээ халаас нэгтэй.

Хүн гэдэн амьтан хэд насла гэж хүсэл шуналдаа хөтлөгдөн, хэзээ ч ханаж цаддаггүй бирд мэт араншин гаргадаг байна вэ? Монголын олигархиудад улс эр орон, ард түмнийхээ төлөө гэсэн өчүүхэн  сэтгэл байхгүй гээд хэлчихэд нэг их хилсдэхгүй байх. Тэдний хүсэл шуналын золиосыг ард түмэн "биеэрээ” мэдэрч сууна. Ард түмнийг ядуу баялгах хүсэл магадгүй тэдэнд бий. Учир нь ядуу олон түмнийг сонгуулийн үеэр  талхны мөнгөөр худалдан авч, дахин сонгогдог бусармаг муу үйлээ үргэлжлүүлэх нь тэдэнд амар.

  Харамсалтай нь энэ бүхнийг иргэд олон нийт тэр бүр мэддэггүй. "Сүх далайтал үхэр амар” гэгчийн үлгэрээр хэдий болтол Монголчууд та бид хэдхэн олигархийн улс төрийн тоглоомын бай болох вэ?

Сэрэхтүн, мэдэхтүн…

 

АНУ-ын Вашингтон хотод оршин суугч, Монгол улсын иргэн: Ц.Өлзийбат

“Уймраа ногоон” буюу Монголын баялаг хэдхэн олигархиудын гарт орлоо
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани