Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Баярмаа: Монголбанкинд энэ жил 9.7 тонн алт тушаасан

Т.ЖАНЦАН

"Бичил уурхайг албажуулахад талуудын оролцоо” сэдэвт чуулган өчигдөр боллоо. Энэ чуулганаар бидний ярьж заншсан нинжа буюу ашигт малтмал хууль бусаар олборлогчдыг бүртгэх, зөвшөөрөл өгөх, хууль эрх зүйн орчин боловсронгуй болгох, олборлосон ашигт малтмалыг нь худалдан авах систем бүрдүүлэх гээд олон зүйлийн талаар хэлэлцэв. Уг чуулганы үеэр Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны гүйцэтгэх захирал Д.Баярмаагаас бичил уурхайчдын хууль эрх зүйн орчин, өнөөгийн байдлын талаар тодрууллаа. 
--------------------------------------
--------------

-Дураараа дургидаг нинжа нарыг цэгцлэх гээд Бичил уурхайчин гэж олон жил ярилаа. Өнөөдөр ямар үр дүнд хүрсэн гэж та бодож байна вэ?
-Тэднийг зохион байгуулах хууль эрх зүйн орчин тодорхой хэмжээнд бүрдсэн. Одоогоор нөхөрлөл, хоршоо хэлбэрээр зохион байгуулалтад ороод ажиллаж байна. Зарим нь албан ёсоор бүртгэгдээд ажиллаж байгаа. Монголын бичил уурхайчдын дээвэр холбоо бичил уурхай эрхлэгчдийг гишүүнчлэлдээ ТББ-аар бүртгэдэг. Манай холбоогоор дамжуулж бичил уурхайчдын тулгамдсан болон нийгмийн асуудал, хууль эрх зүйн орчны талаар төр засагт дуу хоолойгоо хүргэдэг. Гэтэл зохион байгуулалтад ороогүй хэсэг бүлэг хүмүүс бас бий. Ингээд ХАМО буюу хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийг зохион байгуулалтад оруулахаар ажиллаж байна. Одоо манай холбоонд ХАМО иргэдийн 14 ТББ нэгдсэн. 

-Та бүхний энэ хийж буй ажил ямар ямар бэрхшээл тулгарч байна вэ?
-Сүүлийн үед орчин цагийн хүчтэй тоног төхөөрөмжтэй бүлэг хүмүүс ямарч хуульд захирагдахгүйгээр ашигт малтмал олборлодог болоод байна. Бид хяналтын байгууллага биш учраас ярьж ойлгуулахыг хичээдэг. Гэвч үл тоож бидэнтэй нэгдэх талаар байр сууриа илэрхийлдэггүй. Тэд хаана баялаг байна, очоод л техникийн хүчээр сорчилж аваад л явдаг.  Төр засагаас эдгээр хүмүүст хараа хяналт тавьж анхаарлаа хандуулаач ээ гэж хэлмээр байна. 

-Улсын хэмжээнд ашигт малтмал олборлож байгаа нинжа нарын тоог янз бүрээр хэлж ярьдаг. Танай холбоо яг хэдэн нинжа байгаа талаар судалгаа хийж үзэв үү?
-Монгол Улсад хувиараа ашигт малтмал олборлодог 60 гаруй мянган иргэн бий. Тэдний 10 хувь нь л бидэнд бүртгэлтэй байна. Тэгэхээр бүгдийг нь бүртгэх талаар төр засагтай хамтран ажиллаж байгаа. 

-Зохион байгуулалтад орсон бичил уурхайчид жилд хэдий хэмжээний татвар төлж байна вэ?
-Тэд бүгд татвар төлөгч. Жишээ нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн нөхөрлөл 400 орчим гишүүнтэй. Бүгд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамрагдсан. Мөн Дундговь аймгийн Хулд сумын ТББ бас 300 гаруй гишүүнтэй. Эдгээр иргэдийн төлсөн татвар тухайн орон нутгийн төсвийн 50-70 хувийг бүрдүүлдэг.  Өнөөдөр төсвийн хүндрэл, эдийн засгийн хямрал гээд хаа сайгүй хэцүү байна. Гэтэл бичил уурхайчид тухайн орон нутгийн төсвийг бараг бүрдүүлж байгаа юм. Ийм сайн жишээ манай гишүүдэд олон. 

-Татвар хэрхэн ногдуулж байна. Олборлсон алтны хэмжээнд эсвэл жишиг татвар ногдуулж байна уу?
-Урьд нь 53 мянган төгрөгийн жишиг татвар тогтоосон байсан. Уг татвар нь энэ онд хүчингүй болсон. Одоо Хүн амын орлогын албан татвар ногдуулахдаа ажил орлогыг нь тодорхойлох боломжгүй гээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд харьцуулан тооцсон татвар ногдуулж байна. 

-Бичил уурхайчид жилд ямар алт олборлож байгаа вэ?
-Судалгаанаас харвал Монголбанкинд энэ жил тушаасан алтны 9.7 тонныг нь иргэд тушаасан гэж байна. Үүнийг бичил уурхайчид олборлосон гэж хэлэх боломжгүй гэсэн байр сууртай хүмүүс бий. 
Тэгэхээр Монголбанк бичил уурхайчдаас газар дээр нь алт худалдан авах эрх зүйн орчин дутагдаж байгаа юм. Үүнийг зохицуулах талаар ажиллаж байна. Учир нь алтны худалдаачинд тушаасан алт ямар гараар ороод хаашаа алга болж байгаа нь тодорхой бус.  
Бичил уурхайчид шууд төв банкинд алт тушаадаг болбол жилд хэдий хэмжээний алт олборлож буй нь тодорхой болно. Мөн улсын эдийн засаг, валютын нөөцөд ч хувь нэмрээ оруулж буй явдал юм. Бас бичил уурхайчид ч зуучлагчгүй алтаа тушааж ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Нөгөө талаар бичил уурхайчид сард хэдий хэмжээний орлого олж буйгаа хэлдэггүй. Гэхдээ бид ирэх онд нэг ТББ жилд хэдий хэмжээний ашигт малтмал олборлож буйг тодорхойлох төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Учир нь хувь хүний нууц учраас дундачилж гаргана. Ер нь тийм баримжаа гаргах шаардлага бий. 

-Бичил уурхайчид гэхээр алт олборлогчдыг яриад байна. Бусад ашигт малтмал олборлож буй бичил уурхайчид бас бий. Тэд танай холбоонд нэгдэж байгаа юу?
-Бичил уурхайчдын орон нутагт хамгийн их олборлолт хийж буй ашигт малтмал нь алт, жонш. Бидний ажил одоогоор энэ хоёр ашигт малтмал олборлогчидтой түлхүү ажиллаж байна. Одоохондоо нүүрс, волфьром олборлогчдын мэдээлэл хомс байгаа. 


Д.Даваадорж:  Алтны худалдаачид Бичил уурхайчдыг бүртгэнэ

УУХҮЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Даваадорж бичил уурхайчдын талаар ийн ярилаа. 

-Нинжа гэж нэрлэгдсэн хэдэн хүн улсын хэмжээнд байна. Энэ чуулганаас ямар үр дүн гарах бол?
-Хувиараа ашигт малтмал олборлогчдын нийт тоог гарвал их том тоо гарна. Зохион байгуулалтад орсон 6200 бичил уурхайчин бий. Хувиараа ашигт малтмал олборлогч оргил үедээ 38 мянгад хүрч байсан гэдэг судалгаа байдаг. Тэднийг албажуулж бүртгээд зохион байгуулалтад оруулбал улсын хөгжил, төсөвт хувь нэмрээ оруулна гэж харж байгаа. Тухайлбал, татвар төлдөг болно. 
Мөн хууль эрх зүйн хамгаалалтад орж албан ёсоор ажилтай орлоготой болох юм. Энэ чуулганаас гарсан санал зөвлөмж цаашид боловсруулах бичиг баримт хууль дүрэмд тусгагдаад явна.  

-Бичил уурхайчид байгаль орчинд маш их сөрөг нөлөө үзүүлдэг. Тэдний ухаж төнхсөн газарт нөхөн сэргээлт хэр хийж байгаа вэ?
-Албан ёсоор бүртгэгдсэн бичил уурхайчид ашигласан талбайдаа нөхөн сэргээлт маш сайн хийж байна. Швейцарийн хөгжлийн агентлаг, Азийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 300 гаруй га талбайд нөхөн сэргээлт хийсэн. Бичил уурхайчид өөрсдийн хөрөнгөөр 105 га талбайд нөхөн сэргээлт хийсэн дүн бий. 
Бичил уурхайчдыг албан ёсоор бүртгэж зөвшөөрөл өгч буй гол шалтгаан нь тухайн талбай дахь алтыг нь олборлуулж нөхөн сэргээлт хийлгэх явдал юм. Бүх бичил уурхайчдыг бүртгэж зохион байгуулалт оруулснаар энд тэнд ухаж сэндийчсэн газрыг нөхөн сэргээх боломж бүрдэнэ. Ашигт малтмалын тухай хуульд тухайн аж ахуйн нэгж  тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас үл хамаарч нөхөн сэргээлт хийх үүрэгтэй. Бичил уурхайчдын хувьд Засгийн газрын 380 тоот тогтоолоор тусгай зөвшөөрөлд бүртгэдэггүй. Орон нутгийн засаг захиргаатай гэрээ хийж ажилладаг. Тэгэхээр нөхөн сэргээлтийн тал дээр ямар ч асуудал гарахгүй юм. 

-Тэгвэл үлдсэн нинжа нарыг яаж бүртгэж зохион байгуулалтад оруулах вэ?
-Бичил уурхайчдын эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар ажлын хэсэг УУХҮЯ-нд байгуулагдан ажиллаж байна. Үүнд бичил уурхай эрхлэгчдийн ТББ байгууллагуудын төлөөлөл оролцсон. 

-Бичил уурхайчдын олборлосон ашигт малтмалын борлуулалт ямар байгаа вэ?
-Борлуулалтын сүлжээ нь нэлээд бэрхшээлтэй байна. Монголбанкинд тушаасан нийт алтны 54 хувь нь хувь хүмүүс буюу бичил уурхайчид олборлосон гэсэн судалгаа гарсан. Нэг ёсондоо Монгол Улсад жилд олборлож байгаа алтны талаас илүүг нь бичил уурхайчид олборлож байгаа юм. Тэгэхээр энэ нь өрөөсгөл зүйл гэж үзэж байгаа. Иймд алтны борлуулалтын системийг нь боловсронгуй болгох шаардлага бий юм.  Мөн бичил уурхайчдаас гадна алтны худалдаачдыг бүртгэлтэй болгох ёстой.  

-Алтнаас гадна нүүрс, жонш, вольфром олборлодог нинжа нар бий. Тэдний талаар ямар бодлого баримтлах вэ?
-Бичил уурхайчдын олборлож буй ашигт малтмалын төрлөөс үл хамаарсан нийтлэг журам гаргана. Хуучин журамыг өөрчлөх ажлын хэсэгт эдгээр ашигт малтмал олборлогч бичил уурхайчдын төлөөл бий. 


Ч.Оюунчимэг:  Бичил уурхайчин өдөрт нэг гр алт олборлодог 

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын "Баян рашаант нутаг” ТББ-ын тэргүүн, бичил уурхайчин Ч.Оюунчимэгтэй "нинжа” нарын өнөөгийн байдлын талаар ярилцлаа.  

-Бичил уурхайчдын ажил эрхлэх хууль эрх зүйн орчин дутмаг гэдэг. Энэ талаар та бичил уурхай эрхэлдэг хүний хувьд ямар бодолтой байна вэ?
-Нэгдэж төрийн бус байгууллага байгуулаагүй байхад бүр хэцүү байсан. Одоо нэгдээд албан ёсоор зөвшөөрөл авч алт олборлоод эхлэхээр хүн бүр хууль эрх зүйн орчинг нь судлах болсон. Хэдийгээр зарим бэрхшээл байдаг ч хувиараа ашигт олборлогчид нэгдэж нийлээд хариуцлага хүлээгээд ажиллаад явах хуулийн хэм хэмжээ  бага ч гэсэн бий.  Бичил уурхайчид албажснаар хариуцлагатай болно. Албажаагүй нь цагдаа, орон нутгийн засаг захиргааны байгууллагуудтай муур хулгана болж хөөгдөж туугдаад л явдаг. Дээр нь хүлээх үүрэг хариуцлага байхгүй. Манай аймагт нинжа нар 2013 оноос албажиж эхэлсэн. Одоогоор бичил уурхай эрхэлж байгаа зургаан төрийн бус байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Ингээд орон нутгаас зөвшөөрөл авч алт олборлсон нөхөн сэргээж хүлээлгэн өгдөг. Алт олборлож байх үедээ татвар хураамжаа төлнө. Мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалаа төлөөд явж байгаа. 

-Тэгвэл Говь-Алтай аймагт хэдэн га талбайгаас алт олборлов. Мөн ашигласан газрынхаа хэдэн хувийг нөхөн сэргээж байна?
-Нэг төрийн бус байгууллага жилд 1-2 га талбайгаас алт олборлож нөхөн сэргээдэг. Манай аймагт алтны шороон орд ихтэй ч бичил уурхайчид олборлох газар бага. Азийн хөгжлийн сангийн санхүүжилтээр манай аймаг 32 га талбайд олборлолт хийлгүй нөхөн сэргээсэн. Орон нутагт ажилгүй иргэн олон. Тэд байгалиас л хишиг горьдож амьдрахаас өөр арга байхгүй. Тэгэхээр газар авч алт олборлоод нөхөн сэргээгээд өгөх нь хоёр талдаа ашигтай. Иргэн ажилтай орлоготой болно. Мөн тухайн орон нутагт татвар төлнө. Газар нутаг нь эзэнтэй болох гээд олон талын ашигтай юм. Хэн ч хамаагүй хаа дуртай газраа нүх ухаад хаяаад явахгүй гэсэн үг.  

-Тухайн орон нутаг та нарт урд нь уурхай ажиллаж байсан талбайн алт агуулсан үлдэгдэл шороо эсвэл шинээр газар олгож байгаа байна уу?
-Үгүй. Нинжа гэж нэрлэгдсэн хувиараа ашигт малтмал олборлогчдын ухаад хаясан газруудаас олгодог юм. Бидэнд эвдрээгүй газар өгдөггүй. Манай төрийн бус байгууллагын гишүүд Есөнбулаг сумын иргэд. Сумынхаа нутагтаа л ажиллаж байна. Түүнээс биш өөр сумын нутаг дамжаад явдаггүй. 

-Тэгэхээр танай суманд нинжа нарын сэндийчээд хаясан газар их байдаг гэж ойлгож болох уу?
-Болно. Ер нь замбараагүй энд тэнд ухаад хаясан газар их бий. Энэ жил л гэхэд 18 га газар сэндийчэж хаясан гэсэн мэдээлэл байсан. Тэгэхээр бид тэр газрыг бүгдийг нь авч олборлоно гэж байхгүй. Учир нь алт олборлочихоод эргүүлж нөхөн сэргээхдээ гар аргаар ажилладаг. Техник байхгүй. Иймд үлдсэн жаахан алтыг нь аваад эргүүлж нөхөн сэргээхэд амар талбайг сонгодог юм. Өвлийн цагт бид ажиллах боломжгүй. Урин дулаан улиралд л ажил ид оволздог. 

-Гар аргаар ашигт малтмал олборлогчид осолд их өртдөг. Аюулгүй байдлаа хэрхэн хангадаг вэ?
-Бид шороон ордоос алт олборлодог. Тэгэхээр их гүн ухдаггүй. Зун нарнаас хамгаалсан сүүдрэвч л барьдаг. Халуунд нимгэхэн хувцас өмсдөг юм. Түүнээс биш одоохондоо аюулгүй ажиллагааны хувцас өмсөхгүй байгаа. Гүнзгий ухсан нүхэнд орж ажилладаггүй. 

-Танай нөхөрлөл жилд хэдэн кг алт олборлож байна. Түүнийгээ  хаана хэнд тушаадаг вэ?
-Манай суманд ажиллаж байгаа нөхөрлөлүүд нийт нэг кг гаруй алт олборлох байх. Яг төдөн кг хэлэхэд хэцүү. Бид олборлосон алтаа хуримтлуулж тушаадаггүй. Тухайн үед нь борлуулаад л явдаг тул нарийн тооцоо гаргахад түвэгтэй. Олсон алтаа өдөрт нь тушааж амьдралдаа хэрэглээд явдаг юм. Тэгэхээр хэлж мэдэхгүй байна. Газар доогуурх баялаг хайж байгаа тул өдөрт яг тэдэн төгрөг олно гэж хэлэхэд хэцүү. Ер нь дунджаар тооцвол 50-60 мянган төгрөгөөс буухгүй. Өрөөр хэлбэл бичил уурхайчин өдөрт нэг гр алт олж байна гэсэн үг. Аймгийн төвд байдаг ченжүүдэд л тушаана. 

-Алтны үнэ одоо ямар байгаа вэ?
-Сүүлийн хоёр жилд өсч ирсэн. Ялангуяа энэ жил бүр их өслөө. Яагаад гэвэл ам.долларын ханш огцом өслөө шүү дээ. Нэг гр нь 80 мянган төгрөгт хүрээд байгаа. 

-Та бүхний хариуцаж газарт гаднаас нинжа нар ирж дайрч орох, маргаан дэгдээх асуудал гардаг уу?
-Гаралгүй яахав. Өөр аймаг, сумын бичил уурхайн төсөлд хамрагдаагүй иргэд маш явдаг. Бид тэдэнд та нар зохион байгуулалтад орж бичил уурхайчин бол. Давуу тал ихтэй гэж тайлбарлаж өгөөд явуулдаг юм. 

-Танай аймгийн хэмжээнд зохион байгуулалтад орсон хэдэн бичил уурхайчин байна. Нэг төрийн бус байгууллага хэдэн гишүүнтэй вэ?
-Одоогоор 500 орчим бичил уурхайчин бий гэсэн тооцоо гарсан. Харин зохион байгуулалтад ороогүй нь олон байна. Бичил уурхайчдын орон нутгийн төрийн бус байгууллага  нь нөхөрлөлөөс бүрддэг. Нэг нөхөрлөл нь таваас дээш хүнтэй. Нэг төрийн бус байгууллагад 40 гаруй гишүүн бий.  
Эх сурвалж: www.assa.mn
Д.Баярмаа: Монголбанкинд энэ жил 9.7 тонн алт тушаасан
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани