Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дизель түлш асгарсныг аюулгүй болгожээ

 Дизель түлш асгарсныг аюулгүй болгожээ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвөөс урагш 5 км-т Сийрст 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Хадана ус” гэдэг газарт "Норд Бенз” маркийн автомашины чиргүүл хажуугаараа унаж, тээвэрлэж явсан дизель түлш нь асгарсныг аюулгүй болгожээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, онцгой байдлын дэд хурандаа М.Адъяабаатараар ахлуулсан ажлын хэсэг тус газарт ажилласан байна.

44 тонн дизель түлшийг Дорноговь аймгийн Сайншанд сумаас, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын чиглэлд тээвэрлэж явсан иргэн М жолоочтой, Норд-Бенз маркийн автомашины чиргүүл хажуугаараа унаж, тээвэрлэж явсан 44 тонн дизель түлш 2400 м2 талбайд алдагдаж хөрсөнд гүн хэсэгтээ 30 см, зах хэсгээрээ 5-10 см нэвчсэн байжээ.

Тиймээс ажлын хэсгийн бүрэлдэхүүн шороон замын ховилд тунаж үлдсэн 1150 литр дизель түлшийг битүүмжлэлтэй  саванд зөөвөрлөн, хөрс хуулах ажиллагааг шуурхай эхлүүлсэн байна.

Ингээд бохирдсон гадаргууг тусгайлсан цэгт зөөвөрлөж хүн мал, амьтан хүрээлэн буй орчин хордож бохирдохоос урьдчилан сэргийлж ажиллалаа гэж Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Дизель түлш асгарсныг аюулгүй болгожээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл: