Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хөдөөд ассан хөгжлийн зүтгүүр

 

Хөдөөд ассан хөгжлийн зүтгүүрХөдөөгийн суманд хөгжлийн хүрд зогсолтгүй эргэлдэж байгааг бид онцоллоо. Тэнд үйлдвэржилт өрнөж, үе тэнгийн залуус ур ухаанаа уралдуулж нэгэн хүсэл, зорилгын дор гар сэтгэл нийлэн ажиллаж байна. Бид Улаанбаатараас 520 гаруй км замыг туулж Дорноговь аймгийн Өргөн сумыг зорьсон юм.

Нэн тэргүүнд улс орныг хөгжилд хөтлөх ажлыг хамгийн бага нэгж сумаас, тэр "хол”-оос нарийн чимхлүүр, тооцоо судалгаатайгаар эхлүүлж буй дотоодын үйлдвэрийг гараар "барьж”, нүдээр үзэх гэснийх. Мөн улсын төсвийн дэмжлэг бондын мөнгө буюу сүүлийн үед "халуун” сэдэв болоод байгаа Хөгжлийн банкнаас авсан зээлийг хэрхэн үр өгөөжтэй зарцуулсны мөрөөр сурвалжлага бэлтгэхээр томилолт өвөртөлсөн нь энэ.

Нээлтээ хийгээд жил гаруйхан болж байгаа цементийн үйлдвэр гэж төсөөлж очсон нь өрөөсгөл болохыг Өргөн сумын зах руу ороод ойлгов. Монцемент үйлдвэр бүтээн байгуулалт гэдгийг бүрэн утгаар нь харуулж чаджээ. Мөн төслийг цементийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч, нэр хүнд бүхий хөрөнгө оруулагч, зөвлөх компаниудтай хамтран хэрэгжүүлж, Монгол Улсын анхны олон улсын хамтарсан үйлдвэр гэдэг нь ч анхаарал татаж байлаа.

Монполимет компани болон Европын сэргээн босголт хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар 2006 онд бүтээн байгуулалт нь эхэлсэн Монцемент үйлдвэр импортыг орлох барилгын материалыг үйлдвэрлэх, шинэ ноу-хау дэвшилтэт технологийг нэвтрүүлж, бүрэн автомат, байгальд ээлтэй хуурай аргын технологийг ашиглаж байгаа юм.

Түүнчлэн алслагдсан бүс нутгийг хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч, гол бодлогоо чиглүүлж байгааг үйлдвэрийн шат дамжлага, тус үйлдвэрийг удирдан чиглүүлж байгаа мэргэжилтнүүдийн ярианаас харж болно. Өргөн суманд үүдээ нээж, өрхөө татаад байгаа Монцемент үйлдвэр дэд бүтцийг хөгжүүлснээр шинэ суурьшлын бүсийн суурийг тавьж хэзээ мөдгүй Өргөн сум Өргөн хот болох алсын зорилготойгоор ажиллаж байгаа гэж группын Геологи уул уурхайн албаны дарга Б.Баянмөнх хэлэв.

Нээрэн л хүний гар оролцохгүй бүрэн автомат ажиллагаатай нүсэр техник, шинэ технологи хөгжлийг хурдасгаж чадаж байна. Мөн говь нутагт тохирсон ус зарцуулахгүй хуурай аргаар цемент үйлдвэрлэж байгаагаас эхлээд байгальд ээлтэй бүхнийг практикт хэрэгжүүлжээ. Ус холихгүйгээр түүхий эдээ хольдог хуурай аргын үйлдвэр нь дэлхий нийтэд сүүлийн 20 жилд хөгжиж байгаа бол манайд энэ технологийг нэвтрүүлсэн хоёрхон үйлдвэр байдаг аж. Өөрөөр хэлбэл, гол түүхий эд шохойн чулуу, шавар, төмрийн хүдрийг хольж 1500 градуст шатааж цементийн үндсэн түүхий эд чулуун царыг үйлдвэрлэдэг.

Чулуунцар дээрээ байгалийн гөлтгөнө нэмж тээрэмдээд цемент хийх технологи юм. Ингэснээр импортыг орлох олон улсын стандартад тохирсон цемент бэлэн болдог байна. Хуурай аргын технологитой Монцемент үйлдвэрийн бас нэг давуу тал нь үйлдвэрээс ялгарах хаягдал халуун хийг ашиглан таван мегаватт эрчим хүч үйлдвэрлэх Монгол Улсын анхны WHR системтэй эко үйлдвэр юм.

Энэ талаар дулааны инженер н.Батсайхан "Анх удаа үйлдвэрлэлд нэвтрүүлж байгаа WHR систем буюу цементийн үйлдвэрийн хаягдлыг ашиглаж цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг станц нь дэлхийн томоохон орнуудад ашиглаж байгаа технологи. Цементийн үйлдвэрийн хаягдал халуун хийг дахин ашиглаж байгаа нь байгальд хоргүй.

Үйлдвэрийн хэрэгцээний дулааны 40 орчим хувийг өөрсдөө үйлдвэрлэснээр төвийн эрчим хүчний хүндрэл багасна. Тоосжилт, азот, хүлэмжийн хийн ялгаруулалт маш бага. Монгол Улс болон Европын стандарт шаардлагыг хангасан. Эрчим хүч түлш зарцуулалт манай улсад одоогийн ашиглагдаж буй нойтон аргын үйлдвэрээс хоёр дахин бага. Ахуйн болон үйлдвэрийн усны хэрэглээ бага, ашигласан усны 90 хувийг цэвэршүүлэн дахин ашиглана” гэсэн юм.

Монцемент үйлдвэрийн бүтээгдэхүүнийг тэмээний зурагтай портланд цемент гэдгээр нь бид сайн мэднэ. Тэгвэл эднийх Дани улсын Flsmidth компанийн бүрэн автомат, цементийг 50 кг-аар савлах тоног төхөөрөмжийг суурилуулж, хамгийн сүүлийн үеийн электрон жинлүүрийн систэй учир жингийн зөрүү гардаггүй аж. Савлагааны төхөөрөмж цагт 80 тонн, 1600 ширхэг 50 кг-ийн цемент савлах хүчин чадалтай. Хүмүүсийн төдийлөн сайн мэддэггүй портланд цемент барилгын өргөн хэрэглээний зориулалттай бетон, төмөр бетон, гүүр далангийн барилга, зам барилга гэх мэт барилгын бүх төрлийн хэрэглээг хангана. PC-52.5 нь өндөр бат бэх бүхий төмөр замын бетон, дэр, өндөр хүчдэлийн шон зам гүүрт хэрэглэгддэг юм байна.

Ийнхүү сумыг хот болгох хөгжлийн зүтгүүрийг хөдөөд Монцемент үйлдвэрийн хамт олон асаажээ. Үйлдвэрийн 1000 гаруй ажилтны 40 хувь нь орон нутгийнхан. Мэргэжилгүй ч гэсэн хичээл, зүтгэлтэй нэгнийг гадаад, дотоодод сургаж бэлтгээд ажиллуулдаг гэнэ. Тэгээд зогсохгүй үйлдвэрийн ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж зургаан га талбайд 1000 хүний амьдрах орон сууц, цэцэрлэг, үйлчилгээний төв, спорт заал бүхий цогцолбор барилгын ажлыг 2014 онд эхлүүлж өнгөрсөн жил эхний хэсэг нь ашиглалтад ороод байгаа юм.

Энэ бүхэнтэй танилцаж эерэг төсөөлөл, өөдрөг бодолтой явсан надад нэг зүйл ажиглагдсан юм. Хятадаас чанартай, чанаргүй цемент зөөдөг манай улсын импортыг орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж , цаашид дотоодын хэрэгцээг бүрэн хангаж чадахаар өргөжиж буй үйлдвэрийг төр засгаас хангалтгүй дэмжиж ирснийг хэн бүхэн мэднэ. Ганцхан жишээ хэлэхэд томоохон тоног төхөөрөмж оруулж эхлэхэд гаалийн татвараас эхлээд төр бодлогоор дэмжээд өгөх хэрэгтэй юм. Ганц цементний үйлдвэр гэлтгүй гааль дээр гацдаг бизнес эрхлэгчид олон. Хөгжингүй орнууд дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжиж, наад зах нь гаалийн татвараас тоног төхөөрөмжийг нь чөлөөлдгийг Монцемент үйлдвэрт ажиллаж байгаа Египет мэргэжилтэн хэлж байлаа.

Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт болон бондоос авсан зээлээр дээр дурдсан нөр их бүтээн байгуулалтыг үйлдвэрийн хамт олон хийжээ. Хөгжлийн банкнаас авсан зээлийн талаар Геологи уул уурхайн албаны дарга Б.Баянмөнхөөс тодруулахад "Манай үйлдвэр жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай. Үйлдвэрийн бүтээн байгуулалт 260 сая ам.долларын хөрөнгөөр боссон. Хөгжлийн банкнаас 65 сая ам.доллар буюу нийт хөрөнгө оруулалтын 25 хувийг авсан.

Монцемент төслийн дэд бүтэц болон үйлдвэрийн барилга байгууламжид зарцуулсан. Монцемент Билдинг Материалс компани Хөгжлийн Банкнаас авсан зээлээ цаг хугацаанд нь ямар нэг хоцрогдолгүй төлсөөр ирснийг хариуцлагатайгаар хэлье. Сүүлийн үед цацагдаад байгаа мэдээллээс харахад Монцемент цогцолбор үйлдвэрийн нөр их бүтээн байгуулалт, хамт олны маань олон жилийн хичээл зүтгэл, хөдөлмөрийг энэ мэт хариуцлагагүй мэдэгдлээр харлуулж, үгүйсгэж, улс төржүүлж байгаад мянга мянган хүний аж амьдралыг нуруун дээрээ авч яваа манай компанийн хамт олны хувьд харамсаж байна” гэлээ.

С.Уянга

 
Зууны мэдээ

Хөдөөд ассан хөгжлийн зүтгүүр
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани