Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эрсдэлийг нь эздэд нь үлдээх үү, ЭСВЭЛ...

Эрсдэлийг нь эздэд нь үлдээх үү, ЭСВЭЛ...

 

-Жилийн ашиг нь найман тэрбумаар хэмжигдэж буй үйлдвэрийг чамгүй өндөр хүүтэй эх үүсвэрээр худалдан авч, түүнийхээ өртөг зардлыг нөхөж чадна гэж тооцоолсон хувийн компанид эрсдэлийг нь үлдээгээд төр зүгээр л хяналтаа тавиад татвараа аваад явж байвал дээр биш үү-


Уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан үйл явцад шалгалт хийсэн УИХ-ын Ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх асуудлаас Ардчилсан намын бүлэг тав хоногийн завсарлага авсан нь өнөөдөр дуусаж байна. Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ намынхаа дарга болсноор сунгаа ч дууслаа.

"Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг "төрд авах нь зүйтэй" гэсэн саналыг гаргаж, үүнийгээ гишүүдийн санал хураалтаар шийдүүлэхээр зэхэж байгаа Ажлын хэсгийн дүгнэлт ямарваа "тоормоз”-гүйгээр дараагийн хэлэлцүүлэгт орох нөхцөл бараг л бүрдлээ гэсэн үг.

 

Харин хувийн хэвшлийн өмчийг "нийгэмчлэх” саналд Ардчилсан намын бүлэг болоод УИХ-ын гишүүд чухам ямар байр суурь баримталж, ямар хариу өгөх бол гэх асуулт ирэх өдрүүдийн хамгийн анхаарал татсан сэдэв байх нь тодорхой биз. Гадны компанийн өмчлөлд байсан томоохон объектыг дотоодын компани худалдан авсан анхны тохиолдол, түүнийг даган үүссэн том асуултад УИХ мөн анх удаа хариулт өгөх гэж байгаа нь энэ.

 

Нэгэнт УИХ-ын түвшинд саналын томьёолол болж орж ирсэн "Эрдэнэт"-ийн 49 хувийг төрд авах” асуудал аль нэг талд шийдэгдэж таарна. Харин "тийм”, эсвэл "үгүй” гэх шийдлийн ард ямар үр дагавар үүсэхийг тооцоолж үзье.

 

ХУДАЛДАН АВАХ ТОХИОЛДОЛД ТӨСВИЙН АЧААЛАЛ ХЭТ ӨСНӨ

Монгол Улсын Засгийн газар одоогоор нэг тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний алдаг бүхий төсөвтэй, гуравдугаар сард төлөгдөх ёстой 580 сая ам.долларын бондын өртэй байгаа юм. Чухамдаа "гутал нь хавчсан” мэт өвдөлттэй суугаа Засгийн газарт "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн төлбөр болох 400 сая ам.доллар, худалдан авалтад "гуравдагч этгээд” болсны нэмэлт 100 сая ам.долларыг төлөх санхүүгийн чадавхи хараахан алга гэсэн үг. Энэ тохиолдолд гадаад зах зээлээс хөрөнгө босгох санхүүгийн арга хэрэгслийг, тодруулбал, бонд гаргах арга замыг сонгож болох ч найдвар тун бүдэг.

 

Гадаад зах зээлд зарлагдах бондын зориулалтыг хөрөнгө оруулагчид чухал хүчин зүйлд тооцдог. Өөрөөр хэлбэл, чухам юунд, ямар үр ашигтай зүйлд хөрөнгө оруулж байгаагаа мэдэхийг чухалчилдаг гэсэн үг. Монголын Засгийн газар хувийн хэвшлийн өмчийг шүүхийн шийдвэрээр бус улс төрийн шийдвэрээр бараг л хураах замаар худалдан авах гэж байгаа тохиолдолд хөрөнгө оруулагчид гар сунгах нь юу л бол. Өмчийг нийгэмчлэх үзэл санааг өнөө үед санхүүжүүлэгч олдоно гэдэг эргэлзээтэй.

Гэвч юмыг яаж мэдэх вэ, бонд амжилттай зарагдлаа гэхэд түүний хүү дор хаяж найман хувь байх төлөвтэй байгаа юм. Ирэх гуравдугаар сард төлөх "Засгийн газрын” гэж гадаад ертөнцөд нэрлэгдсэн Чингис бондын хүү 8.51 хувь байгаа жишиг үүнд нөлөөлөхөөс гадна "Эрдэнэт" үйлдвэрийн үйл ажиллагааны эрсдэл үр ашиг ч нөлөөлөх хүчин зүйл болж таарна. Тэгвэл өнгөрсөн оны статистикаар "Эрдэнэт” үйлдвэрийн ашиг найман тэрбум төгрөг буюу ойролцоогоор гурван сая орчим ам.доллар байв. Энэ тоо чухам ямар хэрэгтэй вэ гэж үү?

 

"Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг худалдан авахад шаардлагатай 400 сая ам.долларыг бонд барьцаалан доод тал нь найман хувийн хүүтэй зээллээ гэхэд үүний хүү нь лавтайяа 32 сая ам.доллар болж байна. Ойролцоогоор жилийн 80 тэрбум төгрөгийн хүүтэй мөнгө зээлэх хэрэг болно гэсэн үг. Гэтэл "Эрдэнэт” үйлдвэр өмнөх оны жишгээр жилийн найман тэрбум төгрөгийн ашигтай ажиллах тохиолдолд хэтэрхий өндөр өртөгтэй "наймаа” болж таарна.

 

Нэгэнт хувийн хэвшлийнхэн эрсдэлийг нь даана гэсэн "бооцоотой”-гоор мөнгөө гаргаад худалдаад авчихсан байтал 51 хувийн давуу эрхээрээ хяналтыг нь тавиад хамтраад ажиллаж болох атал заавал төр төсөвт жилийн 80 тэрбум төгрөгийн ачаа үүрэн байж худалдан авах ямар хэрэгтэй гэж?! Хэрэв 80 тэрбум төгрөгийг үүнд зарцуулах боломжтой гэж байгаа бол түүгээрээ бизнес санхүүжүүлэхийн оронд эмнэлэг, сургууль, цэцэрлэг барьсан нь илүү дээр баймаар.

 

ХУДАЛДАН АВАХГҮЙ, ХАРИН ХУРААЖ АВНА

"Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшил худалдан авсны хохирлыг лав одоогоор иргэд мэдрээгүй байна. Хууль зөрчсөн асуудал байж мэдэх ч "хохирогч ь хэн бэ” гэдэгт одоогоор хариулт алга. Ийм тохиолдолд гадаадын хөрөнгө оруулагчдаа хэдийнэ үргээгээд явуулчихсан Монгол Улс дотоодын хөрөнгө оруулагчдаа хууль ёсоор буюу төрийн эрх барих дээд байгууллагын шийдвэрээр "дээрэмдэнэ” гэдэг нэр хүндийн асуудал болж хувирна.

 

Дэлхий дээр бүх үнэ цэнэтэй өмчөө төр нь эзэмшдэг цөөхөн улс орон бий. Дэлхий дээр улсаасаа илүү баян компаниуд олон бий. Тэдгээрийн ихэнх нь төрийн мэдэлд бус харин ч олон нийтэд нээлттэй хувьцаат компани, тэр бүү хэл улс үндэстэн дамнасан корпорациуд байдаг жишигтэй. Тэгвэл Монгол Улс хувийн өмчийг төрд худалдан авсан ч бай, хураан авсан ч бай, чанарын ялгаагүй бөгөөд чухам хаашаа алхаж яваа улс вэ гэдэг эргэлзээг гадаад ертөнцөд, хамтрагчдадаа төрүүлэхээс өөр үр дагавар бараг гарахгүй биз ээ.

 

Энэ бүх эрсдэлийг тооцоолж байж УИХ-ын гишүүд шийдвэрээ гаргах нь тодорхой биз. Хэрэв "Эрдэнэт"-ийн 49 хувийг худалдан авсан нь Монгол Улсын хууль, тогтоомжийг зөрчиж байгаа бол түүнд нь хариуцлага тооцох нь зөв ч өмчийг эргүүлэн авах нь чухам хэнд ашигтайг хэдэн талаас нь харж үзэх биз ээ.

Жилийн ашиг нь найман тэрбумаар хэмжигдэж буй үйлдвэрийг чамгүй өндөр хүүтэй эх үүсвэрээр худалдан авч, түүнийхээ өртөг зардлыг нөхөж чадна гэж тооцоолсон хувийн компанид эрсдэлийг нь үлдээгээд Төр зүгээр л хяналтаа тавиад татвараа аваад явж байвал дээр мэт санагдана. Хэдий булаалдлаа ч хэн нь ч "Эрдэнэт”-ийг энэ улс орноос үүрээд гарахгүйгээс хойш одоо ойлголцол руу явцгаах хэрэгтэй биш үү?!

 

А.АЛИМАН

Эх сурвалж: "Өглөөний сонин"

Эрсдэлийг нь эздэд нь үлдээх үү, ЭСВЭЛ...
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өнөөдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани