Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дотоодын компаниуд “Оюу толгой”-гоос 279 сая ам.доллар “торгоожээ”

-Энэ онд худалдан авалтын зарцуулалтыг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнд чиглүүлнэ-

Т.ЖАНЦАН

"Оюу толгой” ордын ханган нийлүүлэгчдийн форум өчигдөр боллоо. Энэ форумд нийт 675 орчим ханган нийлүүлэгч байгууллага, 1200 зочид оролцсон бөгөөд "Тэдний дийлэнх нь үндэсний ханган нийүүлэгчид байлаа” гэж тус компаниас мэдэгдсэн юм. Энэ жилийн форум гүний уурхайн барилгын ажилд шаардагдах бүтээгдэхүүн, үйлчилгээ "хайхад” төвлөрч байсан бөгөөд гүний уурхайн барилгын ажил өрнөж буйтай холбогдуулан эрэлттэй бараа, материалын төрөл зүйл ч олширчээ. Энэ нь дотоодын ханган нийлүүлэгч компаниудад болон дотоодын эдийн засагт шууд бусаар эерэг нөлөө үзүүлэх тул "Оюу толгой” компаниас зохион байгуулж буй форум өргөн хүрээг хамарч, аж ахуйн нэгжүүдийн сонирхлыг зүй ёсоор татдаг юм. 

Энэ онд тус компанийн бараа, ажил үйлчилгээний эрэлт их байх талаар "Оюу толгой” компанийн гүнийн уурхайн төслийн захирал Марко Пирэс "Гүний уурхайд тоног төхөөрөмжөө суурилуулж эхэлсэн. Энэ онд гүний уурхайн төсөлд даац сайтай ган туйван, торон бэхэлгээ, бетон зуурмаг, агааржуулалтын тууз, өндөр нягттай полиэтилен шугам хоолой, насос зэрэг бүтээгдэхүүн шаардлагатай” талаар ярьсан юм. Мөн тулгуур, бэхэлгээний материалууд, агааржуулалтын уян хоолой, сэнсний засвар, тогтоогчууд, тросс, гинж,  цахилгааны кабель, хайрцаг, өлгөгч, холбох хэрэгслүүд, өрмийн хошуу, гидравлик хоолой, тэсрэх бодис, цемент, хайрга дайрга, барьцуулах мяндас, нэмэлт бодис, гүний уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгслүүд зэргийг "Оюу толгой” компани худалдаж авах юм байна.

Өнгөрсөн онд тус компани дотоодоос 371.5 сая ам.долларын бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдаж авсан бөгөөд үүний 279 сая ам.долларын бүтээгдэхүүн, үйлчилгээг үндэсний компаниудаас худалдан авчээ. Мөн гэрээлэгч компаниудаар дамжуулан 6,244 ажлын байрыг шууд бий болгож ханган нийлүүлэгч компаниудаар дамжуулан 35 мянган ажлын байрыг шууд бус байдлаар дэмжин ажилласан байна. 

Үүнээс, зөвхөн Өмнөговь аймагт зарцуулсан худалдан авалтын хэмжээ 69 сая ам.долларт хүрчээ. Харин тус компанийн зүгээс "...Цаашид "Оюу толгой” компани энэхүү худалдан авалтын зарцуулалтыг улам илүү нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл үйлчилгээнд зориулах үүднээс Ханган нийлүүлэлтийн чуулганыг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна...” гэж онцолсон юм.

Тус компаниас гаргасан мэдээллээс үзвэл ханган нийлүүлэлтэд зарцуулсан нийт мөнгөний 82 хувь нь Монголд үлдэж байгаа бөгөөд энэ нь тус компаниас гарсан 10 ам.доллар тутмын найм нь дотоодын компаниудад ногдож байгаа юм. Мөн хоёр ам.доллар тутмын 1.3 ам.доллар нь үндэсний компаниудад очсон тооцоо гарч байна. Харин үндэсний ханган нийлүүлэгчдийн зарим бүтээгдэхүүнийг сонирхвол, ган бөмбөлөг, экспортод гарч буй зэсийн баяжмалын уутан дээрх шошго, уут, нунтаг шохой зэргийг нийлүүлж буй аж. Эдгээрээс гадна баяжмалын уут, тээвэрлэлт, ажлын хувцас үйлдвэрлэгчид "Оюу толгой” компанид бүтээгдэхүүнээ худалдаж байна.


Марко Пирэс: Бараа, бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ ихэснэ

/"Оюу толгой” компанийн Гүний уурхайн төслийн захирал/

Оюу толгойд дэлхийн түвшний нөөц баялаг байна. Үүн дээр суурилж манай хамт олон дэлхийн жишигт хүрсэн үндэсний компанийг бүтээн босгосон. "Хамт олон” гэж би зөвхөн Оюу толгойн ажилтнуудыг хэлээгүй. "Хамт олон” гэдэгт бидэнтэй хамтран ажилладаг ханган нийлүүлэгч байгууллагууд, гэрээт компаниуд цөм орж байгаа юм. Бид гүний уурхайн төслийг хугацаанд нь, төсөвтөө багтаан, хамгийн чухал нь аюул осолгүйгээр гүйцэтгэхээр шамдан ажиллаж байна. Гүний уурхай нь Оюу толгойн нийт баялгийн 80 хувийг нээгээд зогсохгүй, уурхайг дэлхийн хамгийн өрсөлдөх чадвар өндөр, урт хугацааны, зах зээлд үлэмж нөлөөтэй зэс үйлдвэрлэгчдийн нэг болох юм. 

"Оюу толгой”-н үйлдвэрлэл, үйл ажиллагаа эхлээд удаагүй байгаа боловч энэ уурхай нь ирэх олон арван жилийн турш үйл ажиллагаагаа явуулж, Монгол Улсад бодит үр өгөөж бий болгосоор байх юм. Ямар ч төслийн барилга бүтээн байгуулалтын үе шат нь төлөвлөгөө, хуваариас ихээхэн хамаардаг. Барилга, бүтээн байгуулалтын үе шатанд үлэмж тоног төхөөрөмж болон техникийн буюу нарийн мэргэжлийн үйлчилгээг нэг удаадаа ашиглах шаардлага гардаг. Жишээ нь бутлуур, туузан дамжуулга зэрэг материалын тээвэрлэлтийн систем орно. Ийм нэг удаагийн үйлчилгээ нь тухайн үйл ажиллагаа явуулж буй дотоодын зах зээлд тухайн бүтээгдэхүүнийг нийлүүлэх шинэ бизнес, техникийн ур чадварыг бий болгох боломжийг хязгаарладаг. Барилга бүтээн байгуулалтын үе шатны дараа тухайн төслийн өргөжих, эрчимжих үе шат ирдэг. Энэ үеэр бараа, бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ ихэсч, үйл ажиллагааны чиглэл ур чадвартай, зардал багатай, дотоодын ханган нийлүүлэлтэд ирдэг. Энэ хэрэгцээ шаардлага нь төслийн үйл ажиллагаа, засвар үйлчилгээ болон бусад хэсгүүдэд гардаг юм. Үүний дараа үйл ажиллагааны үе шат ирдэг. Энэ үе шатанд төслийн эрэлт урьдаас тооцолж болохуйц, илүү тогтвортой болдог бөгөөд үйл ажиллагааны үр ашгийг сайжруулахад тасралтгүй анхааран ажилладаг. Ингэснээр техник, технологи болон ур чадварын шилжилт өрнөж, дотоодоос нийлүүлэх бараа үйлчилгээ рүү шилждэг. Энэ нь дотоодоос орж ирж буй үнэ цэн, үр өгөөжийг нэмэгдүүлдэг. Бид ханган нийлүүлэлтийнхээ сүлжээнд дотоодын бараа үйлчилгээг байж болох хамгийн дээд түвшинд байлгаж, үйлдвэрлэл, үйлчилгээнд үнэ цэн нэмэгдүүлэхэд голлон анхаарч байгаа.


Ц.Түмэнцогт: Гүний уурхай олон орноос санхүүжилт болгосон нь гурав дахь хөршийн бодлого  

/"Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал/

 "Оюу толгой” нь уул уурхайн салбартаа аюулгүй ажиллагааны сайн үзүүлэлтээр тэргүүлж байгаа. Манай ажиллагсад төдийгүй бидний хамтран ажилладаг гэрээт байгууллагын ажиллагсад дэлхийн түвшинд хүрсэн аюулгүй ажиллагааны гүйцэтгэлтэй буйг дээрх жишээ харуулж байна. Баяжуулах үйлдвэр ажиллаж эхэлснээс гурван жил хүрэхгүй хугацаанд олон улсын зах зээлд гурван сая орчим тонн зэсийн баяжмал үйлдвэрлэн нийлүүллээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын топ татвар төлөгчдийн эхний байрт энэ компани тогтмол орж байна. Цаашдаа гүний уурхай ашиглалтад орсноор "Оюу толгой” нь дэлхийн зэсийн салбарын хамгийн чухал төслүүдийн нэг болно гэж бодож байна. Гүний уурхайн төслийн санхүүжилт нь салбарын хэмжээнд хамгийн томоохонд тооцогдох бөгөөд дэлхийн олон орноос санхүүжилт босгосон нь Монгол Улсын гурав дахь хөршийн бодлого амьдрал дээр биеллээ олсны илрэл гэж үздэг.


Л.Оргил: Гурван сая орчим тонн зэсийн баяжмал үйлдвэрлэн нийлүүлсэн

/"Оюу толгой” компанийн Гадаад харилцаа, олон нийттэй харилцах асуудал хариуцсан Ерөнхий менежер/

Өнөөдөр бид  өнгөрснөө харж, ирээдүйгээ хэлэлцэж байна. Томоохон төслүүдийн нэгэн адил "Оюу толгой”-н туулсан зам дардан байгаагүй. Гэвч Монгол Улсын хувьд "Оюу толгой” төсөл дэлхийд нэрээ таниулах олон бизнесийн түүчээ нь болж чадсан. Өнгөрсөн хугацаанд "Оюу толгой” нь уул уурхайн салбартаа аюулгүй ажиллагааны сайн үзүүлэлтээр тэргүүллээ. Баяжуулах үйлдвэр ажиллаж эхэлснээс хойш гурван жилийн дотор олон улсын зах зээлд гурван сая орчим тонн зэсийн баяжмал үйлдвэрлэн нийлүүлээд байна. 
Гүний уурхай ашиглалтанд орсноор "Оюу толгой” нь дэлхийн зэсийн салбарын хамгийн чухал төслүүдийн нэг болно. Бид Монгол зэсийг дэлхийд хүргэж, гэрлийн шил, гар утас, хиймэл дагуулыг бүтээлцэн, хүн төрөлхтөний амьдралд ул мөрөө үлдээж байна.


Арманда Торрес: Авлига, хээл хахуулийн эсрэг хамгийн өндөр стандартыг баримталж байна

/”Оюу толгой” компанийн Ерөнхий захирал/

Бид компанийн ажилтнууд, гэрээлэгч байгууллагууд болон хамтран ажиллагч түншүүдээ бизнесийн ёс зүйн хамгийн өндөр стандартыг баримтална гэсэн хүлээлттэй байдаг. Жишээлбэл, бизнесийн ёс зүйн өндөр стандартыг баримтална гэдэг нь шударга, ил тод байж, тендер, үнийн санал, ханган нийлүүлэгчдийг сонгон дүгнэх үйл явцад хөндлөнгөөс оролцохгүй, саад болохгүй байхыг хэлж буй юм. Бид авлига, хээл хахуулийн эсрэг хамгийн өндөр стандартыг баримталж, Монгол улсын хууль тогтоомжийг бүрэн дагаж мөрдөн ажилладаг. Ингэснээр бид "Оюу толгой”-н ханган нийлүүлэлтийн үйл явцыг дэлхийн жишигт байлгаж, Монголын компаниуд дэлхийн зах зээлийн тоглогч болох бат бэх суурийг бий болгож байгаа юм. Дэлхийн зах зээлийн тоглогч болохын тулд бид өрсөлдөх чадвартай байх ёстой. Өрсөлдөх чадвартай байх нь түншүүдтэйгээ бүрэн ойлголцож, үр өгөөжтэй, цаг хугацааг баримтлан ажиллахад оршдог. Үүний эхний алхам нь ил тод харилцаа холбоо юм. Өөрөөр хэлбэл, ханган нийлүүлэгч та бүхэн бидний хэрэгцээ шаардлага, ажлын арга барил, дотоодод хэрхэн чиглэж ажилладаг болохыг ойлгон мэдэж байх хэрэгтэй. Түүнчлэн, зөвхөн бизнес, эсвэл компанидаа биш, Монгол Улсад хэрхэн үр өгөөжтэй ажиллаж байна вэ гэдэгтээ гол анхаарлаа хандуулан ажиллах нь чухал. Энэ нь бүтээмж өндөр, үр ашиг ихтэй, өрсөлдөхүйц үнийг санал болгон ажиллана гэсэн үг юм. Үр ашигтай ажиллана гэдэг нь цаг хугацаандаа ажиллах буюу аливаа ажлыг хуваарь болон төсөвт багтаан дуусгаж, ур чадварыг эрэлт хэрэгцээнд тохируулан бүтээхийг хэлнэ.

Ингэснээр бид үйл ажиллагаа явуулж байгаа газартаа урт хугацааны үр өгөөжийг бий болгох юм. Энэ зарчмуудыг эрхэмлэн ажилласнаар бид хамтдаа ирэх олон жилүүдийн турш дэлхийн түвшний, өрсөлдөх чадвартай үндэсний компаниудыг олон чиглэлээр бий болгоно гэдэгт итгэлтэй байна.
Эх сурвалж: www.assa.mn
Дотоодын компаниуд “Оюу толгой”-гоос 279 сая ам.доллар “торгоожээ”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани