Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Алтны 15 уурхайд ажиллах зөвшөөрөл олгожээ

 

Т.ЖАНЦАН


Монгол Улс эрдэс баялгийн салбараас хараат эдийн засагтай орны тоонд багтдаг. Иймд уул уурхайн салбарын эдийн засагт өнгөрсөн онд үзүүлсэн үр нөлөөний талаар дор өгүүлье. Манай улсын эдийн засаг 2006-2012 он хүртэл хурдацтай өсч байв. Учир нь дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ нэмэгдэж байсан үе юм. 2011 онд нэг тонн цэвэр зэс 10 мянган ам.доллар, нэг тонн нүүрс 300 ам.долларт хүрсэн. Энэ үед манай эдийн засгийн өсөлт 17.3 хувьтай гарав. Иймд дэлхийд хамгийн өндөр өсөлт үзүүлсэн эдийн засагт зүй ёсоор тооцогдож байлаа. Гэтэл эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 0.3 хувьтай гарсан нь Азийн хөгжиж буй орнуудын дундажаас доогуур үзүүлэлт юм. Энэ онд эдийн засгийн өсөлт 2.5 хувьд хүрнэ хэмээн төсөөлж буй. Уг өсөлт нь уул уурхай тэр дундаа алт олборлолт өсөхтэй холбоотой хэмээн судлаачид тайлбарлаж байна. Үндэсний статистикийн хорооны судалгаагаар манай улсын ДНБ 17.2 их наяд төгрөг болсон. Үүнийг өмнөх жилүүдтэй харьцуулбал 0.8 хувь буюу 136 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт. Ингээд нэг хүн ногдох ДНБ-ий хэмжээ 6.5 сая төгрөг болжээ. Монгол Улсын нэг хүн ногдох ДНБ-ий хэмжээг олон улстай харьцуулбал 183 орноос 107 бичигддэг. Өнгөрсөн оны байдлаар ДНБ-ий 2.9 их наяд төгрөгийг уул уурхайн салбар бүрдүүлсэн тооцоо бий. Статистикаас харвал өнгөрсөн оны аравдугаар сар гэхэд Монгол Улс 3.7 тэрбум ам.долларын экспорт хийжээ. Үүний 3.2 тэрбум ам.доллар нь уул уурхайн бүтээгдэхүүн бөгөөд экспортод эзлэх хэмжээ нь хоёр хувиар буурсан үзүүлэлт юм. 

Бие даасан хараат бус судалгааны байгууллага "Фрейзрын хүрээлэн” жил бүр уул уурхайн компаниудаас судалгаа авч тухайн улс орнуудын ашигт малтмалын боломж, татварын тогтолцоо, хууль эрх зүйн орчин,төрийн бодлого нь хайгуулын ажлын хөрөнгө оруулалтад хэрхэн нөлөөлж буйг үнэлдэг. Энэ судалгаагаар манайх өнгөрсөн онд 109 орноос 85 дугаар байрт орсон байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хөрөнгө оруулалт татах чадварын индекс буурсан гэсэн үг аж. Үүнд хууль эрх зүйн орчны ойлгомжгүй байдал,  мэдээллийн ил тод байдал дутмаг, дэд бүтцийн хөгжил сул, улс төрийн тогтворгүй байдал зэрэг нь нөлөөлсөн хэмээн "Фрейзрын хүрээлэн” дүгнэжээ. 

Монгол Улсад орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд буурлаа. Урд нь 2012 онд 4.45  тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн байдаг. Гадаадын шууд хөрөнгө оруулалт ийнхүү огцом өсөхөд дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ өндөр байсан явдал нөлөөлсөн юм. Тэгвэл өнгөрсөн оны эхний зургаан сард манай улсад 273 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэв. Үүнд, хайгуулын лиценз олгож эхэлсэн явдал нөлөөлсөн хэмээн Ашигт малтмал, газрын тосны газраас үзэж байна. 

Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 8.9 хувьд нь ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл олгосон. Одоогоор хайгуулын болон ашиглалтын 3580 тусгай зөвшөөрөл бий. Эдгээрээс 2022 нь хайгуул, 1558 нь ашиглалтын тусгай зөвшөөрөл юм. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2010 онд хориглосон. Ингээд 2014 онд уг хоригийг цуцалж дараа жилээс нь цахимаар олгож буй. Тэгэхдээ тухайн орон нутгийн иргэд зөвшөөрвөл олгож байгаа билээ. Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээллээс үзвэл өнгөрсөн онд 757 тусгай зөвшөөрөл олгосон байна. Үүнийг задлаад үзвэл хайгуулын 666, ашиглалтын 91 тусгай зөвшөөрөл байгаа юм. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс 2015-2016 онд 574.9 мянган га 97 талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарлаж, хайгуулын 39 тусгай зөвшөөрөл олголоо. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийг улс болон орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг. Иймд улс орон нутгийн төсөвт өнгөрсөн онд тусгай зөвшөөрлийн төлбөрт 34.3 тэрбум төгрөг төвлөрүүлсэн дүн гарлаа. 

Мөн 20.9 гектар талбайд цахим хэлбэрээр өргөдөл хүлээн авч хайгуулын тусгай зөвшөөрөл олгох нь. Өнгөрсөн онд 37 удаа цахим хэлбэрээр 3915 дугаар олгож, 2335 өргөдлийг бүртгэж авч шийдвэрлээд байна. Үлдсэн дугаар авсан 1580 аж ахуйн нэгж цаг хугацаандаа багтаж өргөдлөө гаргаагүй гэнэ. Одоогоор бүртгэсэн нийт өргөдлийн талбайн хэмжээ 13.26 гектар болов. Ингээд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээний хөлсөнд 3.7 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлжээ. Мөн цахимаар өргөдөл өгөх системийн эрх нээлгэх төлбөрт 2.8 тэрбум төгрөг улсын төсөвт орсон аж. Энэ онд сонгон шалагаруулалт болон өргөдлөөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажил үргэлжлэх ажээ. 

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа ч үйл ажиллагаа явуулаагүй аж ахуйн нэгжүүдийн судалгааг Ашигт малтмал, газрын тосны газраас өнгөрсөн онд гаргасан. Ингээд өнгөрсөн онд 123 үйлдвэр, уурхай үйл ажиллагаа явуулахгүй гэдгээ  мэдэгдэж албан ёсоор тайлбар хийсэн байна. Жишээ нь жоншны 34, алтны 27, төмрийн хүдрийн 17, гаянтболдын дөрвөн төсөл үйл ажиллагаа явуулаагүй аж. Үүний гол шалтгаан нь хөрөнгө оруулалт зогссон, ТЭЗҮ болон Байгаль орчинд нөлөөлөх үнэлгээ хийж буй, ашигт малтмалын үнэ ханш унасан, гол мөрний урсацын давхцалтай гэсэн асуудал байжээ. Мөн шүүхийн маргаантай, орон нутгийн зөвшөөрөл хүлээж буй төслүүд ч байна. 

Хэдийгээр хөрөнгө оруу­лалт, санхүүгийн асуудал уул уурхайн салбарт хүндрэлтэй байгаа ч шинээр нээгдэж буй уурхай цөөнгүй. Өнгөрсөн онд 47 үйлдвэр, уурхай улсын комисст шалгуулж үйл ажиллагаа эхлүүлэх хүсэлт тавьжээ. Тэдний 21 аж ахуйн уурхайд улсын комисс ажиллаж ашиглаж болох зөвшөөрөл өгөв. Эдгээрийн 15 нь алтны уурхай юм. Ингээд уул уурхайн салбарт 1992 ажлын байр шинээр бий болсон дүн бий. Үүнээс гадна энэ онд алт олборлолт энэ хэмжээгээр нэмэгдэнэ хэмээн үзэж байгаа юм. 

Монгол Улс өнөөгийн байдлаар ашигт малтмалын 50 гаруй төрлийн 3000 гаруй орд илрүүлэн судлаад байна. Тухайлбал, Хэнтий, Хангайн нурууны ар, өврөөр алтны, Орхон, Сэлэнгийн сав газраар зэс молибдены, Дорнод Монголын нутгаар хайлуур жоншны, Хөвсгөл аймагт фосфорын орд зонхилон тархжээ. 

Мөн Таван толгой, Хар тарвагтай, Ачит нуур, Багануур, Өвдөг худаг зэрэг нүүрсний үлэмж их нөөцтэй ордууд бий.   Эцэст нь хэлэхэд энэ онд уул уурхайн салбарт өсөлт гарна гэсэн хүлээлт байна. Ялангуяа, алт олборлолт, хайгуулын салбар илүү хөрөнгө оруулалт татаж өсөлт авч ирнэ хэмээж буй юм. 

Эх сурвалж: www.assa.mn
Алтны 15 уурхайд ажиллах зөвшөөрөл олгожээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани