Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Афарын гурвалжин

Афарын гурвалжинМанай дэлхий дээрх хамгийн халуун цэг. Тэр бол Африкийн "Афарын гурвалжин” буюу Афарын хотгор юм.

Жилийн дундаж температур 34.4С. Дээр нь хуурайшилт гэж нөхцөлгүй. Хайруулын тавган дээр өндөг унагавал нүдлэгдэж шарагдахаасаа өмнө хатсан өндөг болж орхино.

Зунаар 50С-ээс доошгүй өдрүүд 3 сарын турш үргэлжилнэ.
Бурхнаас хүмүүст заяасан хамгийн ширүүн газар. Тэр бол Афар билээ.

Яагаад ийм халуун юм бол?

Афарын хотгор нь далайн түвшнээс доош (-100 м) хотойсон аварга том тогоо шиг хэлбэртэй. Африкийн халуун салхи энэхүү суусан газарт шурган орж, агаарын дулааныг туйлд нь хүртэл хөөргөж, бас хатааж байдаг.

Нэмээд газар доорх магма ч бас нөлөөлж, нэг ёсондоо энэ аварга том хайруулын тавгийг дээр доороос нь хаттал нь хайрч байдаг хэрэг юм.

Гайхалтай нь, энэ Афарын хотгорт эрт цагаас нааш хүмүүс амьдарсаар ирж.
Тэдний нэг бол багахаан гүний усанд (худгийн ус) түшиглэн, ямаануудынхаа хамтаар үе залгуулан амьдарч ирсэн Аваш тосгоныхон юм. Дал модоор тооно хийсэн энгийн гэр нь салхи нэвтрүүлэхээр тооцож хийсэн сэрүүхэн болон, халуун салхи нэвтрүүлдэггүй битүү гэх мэт олон төрлөөр барьж ашиглана.
 

Иддэг хоол нь халуун, бас аагтай (spicy). Биенд халуун юм ороход биеийг сэрүүцүүлэх механизм нь идэхвждэг юм гэнэ. Жишээ нь хөлс бол түүний нэг илрэл.

Улаанбаатарт орон сууцны нэг иргэнд өдөрт 100 илүү литрийн ус ноогддог бол, тэндэхийн хүмүүс өдрийн 8 литр хэрийн усаар амьдардаг. Худаг хэдий байвч, тэр нь аягаар л хутгах дайны өчүүхэн бөгөөд, хэзээ ч ширгэчиж мэдэхээр хариугүй зүйл.

Ийм чухал нандин ус боловч, эртнээс нааш түүнийг хэрэглэх нэгэн дүрэм бий гэнэ.

-       Сул доройгоосоо эхэлж ус ууна.

Хүүхэд байвал хамгийн түрүүнд хүүхэд уух ёстой.

Тэдний гол аж ахуй гэвэл "давс олборлох” явдал. Афарын хотгор нь урьд цагт далай байсан гэдэг.

Африкийн эх газраас Арабын хойгийг (Саудын Араб) заагласан ул мөр нь Афарын хотгор тул, хэсэг хугацаанд Афарын хотгор нь далайн ёроол байж. Олон жилийг элээсний эцэст, ойр хавийн газруур өргөгдөж ирэхэд Афарын хотгор л ганцаараа нуур болон үлдэж. Гэвч дээр өгүүлсэн хуурай ширүүн нөхцөлүүд бүрдсэнээр нуурын ус бүхэлдээ ууршиж, далайн усанд агуулагдаж байсан давс нь л Афарын хотгорт үлдэж хоцорчээ.

Афарын хотгороор цэлийх давсан их талд ойролцоогоор 1 тэрбум тонн хэртэй давс хадгалагдан бий гэгддэг. Тэндээс олборлосон давсаа тэмээнд ачаад худалдаалахаар тээж одно.
 

Өчүүхэн хэмжээний ус, тэгээд асар их давс.
Афарын хотгорт байгаа нь ердөө л энэ гээд хэлчхэд хилсдэхгүй.
Харин, тосгоны буурайн үгээр бол
-       Энэ байхад л хангалттай. Хэрэгтэй зүйлс бүгд байна
гэнэ.

Эд агуурсанд хөглөрөн амьдрах бидний мэдрэмжээр харвал "Афарт үнэхээр юу ч байхгүй”. Галзуурчихдаггүй л юм бол, тэнд амьдаръя гэж үнэхээр бодох юм биш.

Гэвч тосгоны буурайн хэлснээр нээрээ л "Хүн ус, давс байхад л амьд явах бүрэн боломжтой”. Үнэхээр ч тэд өдийг хүртэл удам таслалгүй амьдарсаар иржээ.

Усаар ч хүнсээр ч дутмаг тосгоны хүмүүст "хуваалцах” сэтгэл үйлдэл бүр дээр илрэнэ. Усыг эхлээд доройгоос нь, хоолыг эхлээд ажил хийснээс нь. Эд юмс дутмаг учраас хуваалцахгүй л бол амьдрах боломжгүй.

Эд юмсад хахсан ертөнцөд "хуваалцах” нь байтугай харин ч "хөнөөлдөн булаалдах” хандлага илүүтэй. Юм хангалттай болоод л Афарчууд хуваалцдаг байлгүй дээ? гэж бодвол, та бага зэрэг эндүүрч байна.

Харин ч юм хомс байснаар "хуваалцах сэтгэл” төлөвшдөг бололтой юм. Харин эмгэнэлтэй нь, элбэг байх тусам хүний "булаалдах” шинж тодрон товойно.

Эд юмс элбэг болох тусам хүний дотор бачууран агшдаг юм болов уу?

Эд юмсаар хомс Афарын хүмүүсээс хүнлэг сайхан сэтгэлийг ямар ч үед хялбархан мэдэрч болно.

Гээд бодохоор эд, сэтгэл хоёр дүүжингийн хоёр үзүүр ч юм шиг (нэг нь ихсэхэд нөгөө нь багасдаг). Хэрэв тийм бол бид бүхэн эдээр сэтгэлээ хөөн дундруулахаас болгоомжлох ёстой мэт.

Афар гэдэг үнэхээр хатуу ширүүн газар. Гэсэн ч тэрхүү хатуу ширүүн газарт уян зөөлөн сэтгэл баттайгаар оршин байна. Шалихгүй багахаан устай ч гэлээ, хүмүүсийнх нь сэтгэл уужим том болон ургасан байна шүү дээ.

Энэ өдөр Афарт бороо орлоо. Жилдээ 2, 3 удаа л ордог бороо.
Афарт бороо орох нь нэн ховор, туйлын хязгаарлагдмал боловч, түүнд талархах хүмүүсийн хөөр баярт харин хязгаар үгүй мэт.

Харилцан адилгүй үзэл бодлын дунд амьдрах бидний хувьд, эд юмс бялхах тусмаа "байхгүй” юм шиг санагдаж, ховордох тусам "байгааг” нь мэдрэх нь ч бий. Эд юмс байснаар аз жаргалтай болчихдоггүй юм аа гэдэг, өнөө цагийн хүмүүсийн даанч гүнзгий ухамсарласан хяслант үнэн биз.

Афарт юу ч байхгүй болохоор аз жаргал харин ч амархан олддог юм шиг.
Харин тэр аз жаргал бол элбэг хангалууны мэдрэмж нь мохсон өнөөгийн бидэнд дэндүү бага доозтой гэж санагдах вий. Гэвч тийм бага доозноос мэдрэмж авч чадахаа болих тэр цагт, хүн нэгэнт юунд ч сэтгэл ханах чадваргүй болно.

Хязгааргүйг хүсэмжилж буй дор бүх юм хязгаарлагдмал л (хангалтгүй) байх болно. Хязгаарлагдмалд сэтгэл ханасан тэр цагт л, сая хязгааргүй их хишгийг мэдэрч чадах биз.

Удахгүй Авашчуудын ямаагаа сааж тос хийх улирал ирнэ. Хүүхдүүд хөөр баяртайгаар ямаагаа туун хурааж харагдана. Хэрхэвч арвин гарахгүй болов уу тэр тос бол, тэд хүмүүсийн хүсэн хүлээсэн бас нэгэн аз жаргал билээ.
 
ТОМё БОДё
Афарын гурвалжин
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани